Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 10:45 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 255 иргэн эх орондоо ирж байна. Үүнд: Хөгжлийн бэрхшээл 4, Оюутан 17, Өндөр настан 15, Эрүүл мэндийн шалтгаантай 26, Бага насны хүүхэдтэй гэр бүл 103, Жирэмсэн 3, Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 98 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Багабаян” амралт, “Тоёоко Инн”, Эрхэс …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
24 June
Өнөөдөр гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан хүнийг 10 сая төгрөгөөр торгоно
УИХ-ын санал хураалт өнөөдөр 7:00 цагт орон даяар эхэллээ. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн үйл ажиллагааны хэв журам сахиулах эргүүл хамгаалалтад цагдаагийн байгууллагын алба хаагч нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Энэ өдөр Согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан,олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсангадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 …
-
23 June
Монгол улсад жилд 1.4 сая.тн хог хаягдал үүсдэгээс 15 хувийг нь барилгын хог хаягдал эзэлдэг
ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албанаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд – Хогоор Бүү Хорло” аяныг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяны талаар ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Г.Түмэн-Одтой ярилцлаа. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе Экологийн цагдаагийн алба байгуулагдсанд иргэд их сайшаалтайгаар хүлээн авч …
-
23 June
Үндэсний геологийн албыг байгуулав
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар УУХҮЯ-ны харьяанд Засгийн газрын хэрэгжүлэгч агентлаг Үндэсний геологийн албыг байгуулахаар УИХ-аас 2020 оны 01 дүгээр сард шийдвэрлэсний дагуу Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг гаргалаа.Үндэсний геологийн алба нь 6 хэлтэстэй 68 хүний орон тоотой байна. Түүний бүтцэд Ашигт малтмал газрын тосны газрын Геологи хайгуулын хэлтэс …
-
23 June
Цогт хунтайжийн хадны бичээсийг сэргээн засварлажээ
Соёлын өвийн үндэсний төвийн Соёлын биет өвийг сэргээн засварлах газрын судалгааны баг “Дуутын хадны бичээс”-ийн магмын гаралтай цахиурлаг чулуулгийн тосны гүн бохирдлыг арилгаж, цэвэрлэжээ. Ингэхдээ лабораторид хийсэн туршилт болон нэмэлт сорил судалгааны үр дүнд боловсруулсан арга зүйгээр энэхүү хадны бичээсийг сэргээн засварласан байна. Төв аймгийн Дэлгэрхаан суманд оршдог Цогт хунтайжийн дуутын хадны бичээс рүү их хэмжээний сүү, шар тос цацаж, …
-
23 June
Байду навигацийн системийн 55 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ
23-ний 9 цаг 43 минутад, Хятад улсын Шичаны дагуул хөөргөх төв “Чанжэн-3Б” зөөгч пуужингаар “Байду” навигацийн системийн 55 дахь дагуул буюу Байду-3-ын хамгийн сүүлчийн ширхэг дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хиймэл дагуулыг амжилттай хөргөлөө. Ингэснээр Байду-3 дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацийн системийн уулын товлосон төлөвлөгөөгөө хагас жил урьдчилан биелэгдлээ. Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул нь геостационар хиймэл дагуул юм. …
-
23 June
Тайландын анимэ сонирхогч электрон маск бүтээжээ
Тайландын анимэ сонирхогч, уран бүтээлч Пүүт Падээ хэмээх залуу “Gundam” анимийн дүр төрхөөс сэдэвлэн электрон, лед гэрэлтэй нүүрний маск бүтээжээ. Уг маскаа Sinanju Gundam Ranger гэж нэрлэсэн бөгөөд улаан, мөнгөлөг өнгөтэй төмөр болон шилэн материал ашиглан гараар хийжээ. Толгойд углах зориулалттай тус маск нь 25х23х17 см-ийн хэмжээтэй ба лед гэрэлтэй аж. Нэг маск нь ойролцоогоор 249 ам.долларын үнэтэй бөгөөд 10 ширхгийг хийхээр, урьдчилсан захиалга авч байгаа юм. Бүх хийц гараар хийгддэг тул захиалагч …
-
23 June
Арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгчид АНУ-ын нийслэл дэх хөшөөг буулгаж, шатаажээ
Өнгөрсөн баасан гаригт АНУ-д боолчлох ёсыг халсны түүхэн ойн өдөр тохиолоо. Энэ өдөр арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсагчид Вашингтон хотод байрлах, тухайн үед боолчлох ёсыг хамгаалж байсан Альберт Пайк генералын хөшөөг буулган, шатаажээ. Альберт Пайк нь Америкийн иргэний дайны үеэр боолчлох ёсыг хамгаалж байсан өмнөдийн мужуудын холбооны удирдагчдын нэг байсан юм. Тэмцэгчид 3.4 метр өндөр хөшөөг сууринаас нь татаж …
-
23 June
Дэлхийн “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна
Олон улсын олимпын хороо анх 1894 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Францын соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен тэргүүтэй соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдийн санаачилгаар байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүссэн энэхүү өдрийг жил бүр уламжлал болгон “Олимпын өдөр” хэмээн тодотгож, дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Жил бүрийн олимпын өдрийг тохиолдуулан Монголын үндэсний олимпын хорооноос төрийн байгууллагууд, спорт холбоод …
-
23 June
ДЭМБ-аас Covid19-ийн эсрэг арга хэмжээг дахин чангатгахыг уриаллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ дахин чангатгахыг улс орнуудад даваа гарагт уриалжээ. “Дэлхий даяар нэг хоногийн дотор халдварын 183 мянга гаруй шинэ тохиолдол илэрсэн нь өмнө нь бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт боллоо” гэж Т.Гебрейесус Швейцарын Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Цаашид энэ үзүүлэлт өдөр бүр шинэчлэгдэн нэмэгдэж болзошгүй …
-
23 June
Үндэсний геологийн алба байгуулах тогтоол баталлаа
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар Үндэсний геологийн албыг байгуулах тогтоолыг баталлаа. Ингэснээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хүрээнд тодорхой зохицуулалтыг хийхээр болж байна. Үндэсний геологийн алба нь газар нутгийн нийгэм, эдийн засгийн байдалд үнэлгээ дүгнэлт өгөх, ашигт малтмалын нөөц баялгийг тодорхойлох үүрэгтэй аж. Д.Сумъяабазар сайд “Үндэсний геологийн албыг албан ёсоор татан …
-
23 June
УНТЭ Олон Улсын стандартад нийцсэн “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”-ийг ашиглалтад орууллаа
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь олон улсын стандартад нийцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэг, шинжилгээ, оношилгооны иж бүрэн төв болох “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг зургадугаар сарын 22-ны өдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан болон бусад албаныхан оролцлоо. Эрүүл Мэндийг Дэмжих төв нь ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх …
-
23 June
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авсан, бичлэг хийсэн бол 10,000,000 төгрөгөөр торгоно
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдөр маргааш болно. Энэ өдөр сонгогч нь: Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан, Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, …
-
23 June
Сонгуулийн санал авах байруудад хяналт шалгалт хийжээ
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа. Дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай сонгуулийн санал авах хэсгийн хороодын нийт 44 барилга, байгууламжид Монгол улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын …
-
22 June
Санал тоолох төхөөрөмжийг туршжээ
СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг энэ сарын 20-нд орон даяар туршсан байна. Энэ үеэр зарим хэсэгт санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай гаргаж байна гэсэн гомдлыг сонгуульд оролцож буй нам, эвслүүд тагнуулын байгууллага болон Сонгуулийн ерөнхий хороонд гаргажээ. Энэ дагуу дээрх хэсгүүдэд дахин туршилт хийсэн бөгөөд үр дүн зөв гарсан тул нам, эвслийн ажиглагчид баталгаажуулан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл