Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 оны эхний хагас жилд 176 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 12938 хүнийг хамрууллаа. Орон нутагт зохион байгуулсан сургалтад давхардсан тоогоор 7379 хүн хамрагдсан байна. Эдгээр сургалтын 61.4 хувь нь төлөвлөгөөт сургалт бөгөөд 38.6 хувь нь тухайн байгууллагын хүсэлт, хэрэгцээг харгалзан зохион байгуулжээ. Авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр 2015 …
Tag Archives: АТГ
August, 2015
-
7 August
Б.Чинтэнгис хүүгийн бие сайжирсныг мэдэгдэж, талархал илэрхийлэв
Авлигатай тэмцэх газрын албан хаагчид өөрсдөө санаачлан 1.5 сая төгрөг цалингаасаа цуглуулж, халуун усанд түлэгдсэн 1 нас 3 сартай Б.Чинтэнгис хүүгийн эмчилгээнд хандивласан билээ. Б.Чинтэнгис хүү өнгөрсөн гурван сарын хугацаанд БНСУ-д арьс нөхөх, хиймэл арьс тавих мэс ажилбарт орж, эрүүл саруул болоод эх орондоо ирсэн тухай хүүгийн нагац эгч Б.Долгоржав Авлигатай тэмцэх газарт мэдэгдэж, тус газрын албан хаагчдад халуун баяр …
-
6 August
Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Номгон Санчир” ХХК-тай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу холбогдох хяналт, шалгалтыг явууллаа. “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Номгон Санчир” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Гэрээний зорилго нь Автотээврийн тухай хуулийн 9, 19 …
-
5 August
Ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ИНЕГ-ын дарга Ц.Эрдэнэбилэгт албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газар Иргэний нисэхийн ерөнхий газрын Сэргээн засал, сувиллын цогцолборын захирал Г.Батцэцэгт холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтыг явууллаа. Г.Батцэцэг нь уг албан тушаалд 2013 оны 6 дугаар сард томилогдсоноос хойш өөрийн хамаарал бүхий этгээд болон садан төрлийн холбоотой хүмүүсийг шууд удирдлагадаа авч ажиллуулсан, тэдэнд цалинг давхардуулж олгосон, мөн өөртөө болон дээрх хүмүүст жилийн эцсийн үр …
July, 2015
-
28 July
Дорноговь аймгийн Засаг даргад хууль тогтоомжийн хэрэгжилт хангаж ажиллахыг мэдэгдэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дорноговь аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, нутгийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах зорилгоор ажиллаа. Тус аймаг нь Төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилго …
-
22 July
АТГ 34 хүнийг баривчилжээ
АТГ өнгөрсөн оны болон энэ оны эхний зургаан сарын ажлын тайлангаа гаргаж, сэтгүүлчдэд танилцуулсан билээ. Тус газраас авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад 30 тэрбум төгрөгийн хохирол учирсанаас мөрдөн байцаалтын шатанд 577,3 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн, 7 тэрбум 907,9 сая төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалсан, 240,5 сая төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгө илрүүлсэн байна. Мөн өнгөрсөн онд нийт …
-
22 July
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Дорноговь аймгийн төв болон зарим сумдад авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцлаа. Тус ажлын хэсгээс Дорноговь аймгийн болон 7 сумын төрийн байгууллага, Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээдийн удирдах ажилтнууд, Төрийн захиргааны болон тусгай, Төрийн үйлчилгээний зэрэг нийт 1045 …
June, 2015
-
29 June
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны дарга АТГ-т шалгагдаж байгаа юу
Төрийн албыг хувьдаа ашиг орлого олох зорилгоо болгон авлига хахуулийн хэрэгт холбогдсон байж болох албан тушаатнуудыг АТГ-аас шалгадаг. Ингэхээр тэд мэдээллийг иргэд хөдөлмөрчидөөс голдуу авдаг ажээ. Үе үе АТГ-аас төрийн зарим байгууллагуудын удирдлагуудыг шалгах болсон тухай мэдээлэл чих дэлсдэг нь цаанаа учиртай биз. Тэгвэл нэг сая гаруй хүнтэй нийслэл хотын бүх тендер, худалдан авахын үйл ажиллагааг удирдаж байдаг Нийслэлийн …
-
23 June
Авлигатай тэмцэх газар бол айсан хүнд хөдөлдөг аргал юм
Саяхны нэгэн өдөр УИХ-ын дэргэдэх байгууллагуудын дарга нар Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцлаа. Авлигатай тэмцэх газар нь УИХ-ын дэргэдэх байгууллагын нэг юм. Тус газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдын хэлснээр энэ уулзалт “үйлдвэрлэл дээр нь үзэж харах” зорилготой байв. Тэрээр хэлэхдээ “Монгол Улсад харьцангуй шинэ тулгар байгуулагдсан Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай газар дээр нь үзэж танилцах боломжийг та бүхэнд …
-
17 June
Н.Ганболд: АТГ цаашид ажиллах боломжгүй болж байна
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өчигдөр 09.00 цагаас эхлэн таслалтгүй хуралдаж 20.30 цаг хүргэв. Байнгын хорооны ихэнх цагийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга эзэлж, УИХ-ын гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураасан. Гишүүд хуралд идэвхтэй оролцож, нэлээд ажил хэрэгч хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Ойрын үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн өргөн мэдүүлсэн Эрүүгийн байцаан шийтгэх …
-
16 June
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад сахилгын шийтгэл ногдуулжээ
Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн хариуцлага тооцох тухай албан бичгийн дагуу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тушаал гаргаж, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар албан тушаалын цалинг 2 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулж, цаашид авлигын эсрэг …
-
16 June
Төрсөн охиныхоо компанитай гэрээ байгуулжээ
Авлигатай тэмцэх газрын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 1800-1969 утсаар ирүүлсэн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалт хийж, тодорхой зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ү.Батчулуун нь тус аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан Аргалант сумын цэцэрлэгийн цэвэр усны нэгдсэн шугам сүлжээний шинэчлэлийн ажлын гүйцэтгэгчийг сонгон …
-
12 June
Дорноговь аймгийн Даланжаргалан сумын албан тушаалтнууд хууль зөрчиж хандив цуглуулжээ
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Говьсүмбэр, Дорноговь аймаг, тус аймгийн Айраг, Даланжаргалан, Замын-Үүд, Өргөн, Сайншанд, Хатанбулаг, Эрдэнэ сумын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох хяналт шалгалт хийж, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, сурталчлах чиглэлээр ажиллаж байна. Ажлын хэсгээс орон нутгийн төрийн байгууллагын удирдах ажилтнууд, нийтийн албан тушаалтнуудад “Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт: Орон нутгийн нөхцөл байдал”, “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах …
-
11 June
АТГ Г.Дэнзэнгээс мэдүүлэг авч эхэллээ
ЗГХЭГ-ийн дэд дарга, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ын дарга асан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өдгөө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож байна. Түүнийг АТГ-аас албан тушаалаа урвуулан ашиглан улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улмаар энэ сарын 21-ны өдрөөс эхлэн сэжигтнээр татан цагдан хорьсон …
May, 2015
-
29 May
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргад зөрчил арилгуулах албан бичиг хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас нэр бүхий албан тушаалтны хууль зөрчсөн үйлдлийг дахин гаргуулахгүй байхад анхаарч ажиллах талаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсанд албан бичиг хүргүүлэв. Тус газарт “Сүхбаатар дэвшил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Цоожтой холбогдуулан иргэнээс ирүүлсэн гомдлыг үндэслэн шалгахад тэрээр өөрийн хувь эзэмшдэг “Мегаланд констракшн” ХХК-ийн захирал З-тэй Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг …