Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 27 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүллээ. Ажиллагаанд 20 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 50 хэрэгт мөрдөн байцаалтын …
Tag Archives: АТГ
October, 2016
-
17 October
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 24 иргэний мэдүүлгийг буцаажээ
Авлигатай тэмцэх газар 2016 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 326 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 631 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна. Өнгөрсөн долоо хоногт 310 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 нь зөрчилгүй байсан бол 24-ийг нь буцааж, 21-ийг нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 321 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж …
-
14 October
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналт шалгалтын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгож, олон нийтийн хяналтад тавьж өгч байгаа хэрэг
Нийтийн албанд томилогдохоор хүсэлт гаргасан иргэд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж, хянуулахаар хуульчилсан байдаг. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодрууллаа. -АТГ-т нийтийн албанд томилогдохоор хэчнээн иргэн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа вэ? -Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хэрхэн хянаж, ямар шийдвэр гаргасан талаарх мэдээллийг АТГ-аас …
March, 2016
-
10 March
ТТХГ-ын дарга Б.Батсайханы мөнгө идсэн баримт цуврал-1
Төрийн тусгай хамгаалалттай газрын дарга, Хурандаа Б.Батсайхан татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшиж байгаа гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж байна. Түүнд эрүүгийн хэрэг үүссэн байгаа бөгөөд түүнийг 20 гаруй сая төгрөгийн завшсан хэргээр шалгаж байгаа юм. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Их тэнгэрийн аманд хаяа нийлэн амьдардаг. Оршин суугч нь солигдох бүрт урсгал засвар ордог бичигдээгүй хуультай. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг …
November, 2015
-
5 November
Шуурхай мэдээ: Эрүүл мэндийн сайдыг АТГ-аас баривчилжээ
1937 оны их хэлмэгдүүлэлтийг Оросын улаан коммунистуудын санаачлага шаардлагын дагуу тухайн үеийн ногоон малгайтнууд буюу Дотоод яамныхан гардан хэрэгжүүлж хилмэгдэгсдийг айдас хүйдэст автуулан харанхуй шөнөөр голдуу гэр орноос нь хөөж туун эхнэр хүүхдийг нь уйлуулан, нохой шувууг нь гаслуулан байж хүч түрэмгийлэн баривчилдаг байсан түүхэн хар өдрүүдийг Монголчууд бид мартаагүй байна. Тэгвэл өдгөө 21-р зуунд, ардчилал хүний эрх чөлөөнд тулгуурласан …
October, 2015
-
27 October
АТГ-аас зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, эрх зүйн актыг сурталчлах, тэдгээрийн хэрэгжилттэй танилцах, арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 2014 онд 8 аймгийн 123 сум, нийслэлийн 3 дүүрэг, 2015 онд 5 аймгийн 52 сум, 4 дүүрэг буюу нийт 13 аймгийн 175 сум, …
-
14 October
Хүргэнийхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжтэй түрээсийн гэрээ байгуулжээ
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн нийслэлийн Хан-Уул дүүргийн 115 дугаар сургуулийн захирал С.Оюуны ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлтэй холбоотой гомдол, мэдээллийг хянан шалгав. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад С.Оюун нь өөрийн хүргэний үүсгэн байгуулсан 100 хувь эзэмшлийн “Ай консепт” ХХК-тай “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч цайны газрын түрээсийн гэрээ байгуулсан нь тогтоогджээ. Уг гэрээг байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил …
-
7 October
Ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент хийжээ
Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах Санамж бичигт зааснаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг таниулсан 12 ангит видео контент бүтээжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчдад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар нийтийн албан тушаалтанд тавигдаж буй хориглолт, хязгаарлалтын талаар ойлголт өгөх, хор аюул, …
-
5 October
Хууль бус томилгооноос сэргийлж зарим төрийн байгууллагад зөвлөмж, чиглэл хүргүүлэв
Авлигатай тэмцэх газар хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд нийтийн болон төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа нийтийн албанд нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлыг хянах, тодорхойлох үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Сүүлийн үед Засгийн газар шинээр байгуулагдах, сайд нар өөрчлөгдөх бүрт тухайн яам, агентлагийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж нийтийн болон төрийн жинхэнэ албан тушаалтныг томилох, чөлөөлөхтэй …
August, 2015
-
26 August
Хууль зөрчсөн албан тушаалтнуудад сахилгын шийтгэл ногдуулжээ
влигатай тэмцэх газраас хүргүүлсэн шаардлагын дагуу Архивын ерөнхий газрын дарга И.Саруул, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Цэцэгсайхан нараас хууль зөрчсөн буруутай албан тушаалтнуудад арга хэмжээ авсан талаар хариу ирүүллээ. Тухайлбал хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан Архивын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Энхцэцэг, 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн …
-
25 August
Төрийн 36 байгууллагын цахим хуудасны мэдээллийн ил тод байдлыг үнэлэв
Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн өмчит нийт 36 байгууллагын цахим хуудсан дахь мэдээлэлд явцын үнэлгээ өгөх ажлыг хийгээд байна. Монгол Улсын хууль тогтоомжид заасан зайлшгүй ил тод болгох шаардлагатай мэдээллийг тухайн байгууллагын цахим хуудас, Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд тавьсан байдлыг үзэхэд иргэдэд ил тод болгох ажлыг олонх байгууллага хангалтгүй зохион байгуулжээ. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн …
-
18 August
Авлигын шалтгаан, нөхцөлийг үүсгэж буй 14 дүрэм, журмыг хүчингүй болгуулах ажлыг зохион байгуулав
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллээ сар бүрээр танилцуулж байгаа билээ. Өнгөрсөн сард тус газраас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр зохион байгуулсан үйл ажиллагааны талаар товч мэдээлье. Дорноговь аймаг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төвд ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх арга …
-
14 August
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг Өршөөлийн хуульд хамрагдана
Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хаалттай дэгээр хэлэлцэж баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст харьяалан шалгагдаж байгаа эрүүгийн бүх хэрэг өршөөлд хамрагдахаар байна. Өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгахдаа Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл /Хээл хахууль авах/, 270 дугаар зүйлийн …
-
10 August
АТГ-д шалгагдаж байгаа эрүүгийн 45 хэрэг өршөөлд хамрагдахаар байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст одоогийн байдлаар эрүүгийн 55 хэрэг шалгагдаж байцаан шийтгэх ажиллагаа хийгдэж байна. Эдгээрээс 45 хэрэг нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахаар байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болсон Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдлыг тусгасан байх ба үүнд зөвхөн Хээл хахууль авах …