Tag Archives: боловсрол

December, 2017

  • 26 December

    Сурагчид сурах бичиггүй байхад яамны дарга нар 155 саяар ном авч тансаглах гэнэ

    Боловсрол Соёл Шинжлэх ухаа спортын сайд Ц.Цогзолмаа яамны хэлтэс, газрын дарга нараа хатуухан донгодоод авчээ. Шалтгаан нь яаманд хуваарилсан мөнгөнөөс 155 сая орчим төгрөг үлдсэн юм байна. Түүгээр нь нэгэнтээ шинэ жилийн баяр болж байгаа учраас хэдэн боть ном аваад дарга нартаа бэлэглэчихье гэж л дээ. Тэгсэн Ц.Цогзолмаа сайд “Хүүхдүүд сурах бичиггүй байхад юун шинэ жилээр дарга нарт ном бэлэглэх …

  • 26 December

    Ц.Цогзолмаа: 29 дүгээр тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөлнө

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Боловсролын тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр “Тусгай сургуулийн удирдлагаар тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн …

  • 25 December

    “ Улаанбаатар сити” хөл бөмбөгийн клуб нь хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг дэмжлээ

    “Магнай трейд”  ХХК-ны захирал Г. Дашням , “ Улаанбаатар сити “ хөл бөмбөгийн клубын тамирчид  БЗД-ийн хөгжлийн бэрхшээлтэй  55 дугаар тусгай дунд  сургуульд зочлон,  амжилтаараа тэргүүлэн оны шилдэг сурагчаар шалгарсан  дөчин сурагчдад гарын бэлэг, биеийн тамирын багш нарт хөл бөмбөгийн өмсгөл, 20 ширхэг  хөл бөмбөг гардуулан өглөө.  Түүнчлэн  “ Магнай трейд”  ХХК-ны ивээн тэтгэдэг  “Улаанбаатар сити”  хөл бөмбөгийн клуб нь …

  • 25 December

    Хилийн чанадад төрж өссөн Монгол хүүхдүүд эх түүхийн олимпиадад оролцов

    Гадаад харилцааны яам “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-той хамтран хилийн чанад дахь Монгол хүүхдүүдийн дунд энэ оны 12 дугаар сарын 9-нд “Эх түүхийн олимпиад”-ыг анх удаа зохион байгууллаа. Олимпиадад дэлхийн 29 улсаас хүүхдүүд оролцож өрсөлдлөө. Монгол хүүхэд монголын түүхийн мэдлэгээрээ өрсөлдөж, 11-14 насны ангилалд З.Үүлэнгоо (ХБНГУ), Г.Мишээл (АНУ), Д.Өнөрмаа (ОХУ), Б.Ариунболор (Бельги), Б.Чанцалдулам (ХБНГУ) нар, 15-18 насны ангилалд …

  • 23 December

    Сурагчид ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амрана

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар урьдчилсан төлөвлөлт хийж байна гэж БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ярилаа. …

  • 21 December

    “Соробан сампин” олон улсын тэмцээнд оролцсон сурагчид хүрэл медаль хүртжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дэлхийн 46 орны хүүхдүүдийн дунд зохион байгуулсан “Цээж тоолол-Соробан сампин”-гийн олон улсын 22 дахь удаагийн тэмцээнд “Монголын ТОЯА” Хүүхэд хөгжлийн академиас амжилттай оролцоод ирсэн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 9 дүүргийн сурагчид оролцжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэрийн өмнөөс тэмцээнд амжилттай …

  • 20 December

    Улсын сургууль, цэцэрлэгийн багш нарт үр дүнгийн урамшил олгох журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, албан хаагч нарт улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгохтой холбоотой журмыг шинэчлэн баталлаа. Журмыг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөж эхлэх бөгөөд урамшлыг сар бүр тооцож, улирал бүр олгож байх юм.    

  • 20 December

    Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд тодорлоо

    Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас жил бүр шалгаруулдаг Нийслэлийн шилдэг хүүхдүүд тодорсоор байна. Техник технологийн политехник коллежд Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхдийг тодруулж, шагнал, батламжийг нь гардууллаа. Шагналыг гардуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр “Өмнөх жилүүдэд Шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нэг дор гардуулдаг байсан. Энэ жилээс сургуулиудаар өртөөлчилж гардуулж байгаагийн нэг нь өнөөдөр Техник …

  • 20 December

    АНУ-ын академиудад тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр Монгол Улсыг сонгожээ

    АНУ-ын Зэвсэгт хүчний академи, АНУ-ын Тэнгисийн цэргийн академи, мөн анх удаагаа АНУ-ын Агаарын хүчний академид 2018-2022 онд тэтгэлэгээр суралцах сонсогч нэр дэвшүүлэх боломжтой орнуудын нэгээр АНУ-ын Төрийн департамент болон АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсыг сонголоо.

  • 14 December

    Ой тогтоолтын олимпиадыг албан ёсны олимпиадын жагсаалтад оруулахаар болжээ

    УИХ, Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монголын Оюун Ухааны Академи”-н захирал, Ой тогтоолтын спортын Олон улсын шүүгч Х.Хатанбаатар болон амжилт гаргасан сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа. “Монголын оюун ухааны академи” одоогоор дэлхийн 17 рекордын 14-ийг нь эзэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд тус академи дотооддоо нийт 71 тэмцээн зохион байгуулж, 7500 хүүхэд, залуусыг хамруулжээ. Харин олон улсын 40 гаруй тэмцээнд оролцож, …

  • 13 December

    Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн багш, ажилчдын илүү цагийн хөлсийг олгохоор боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороо, Толгойтын хуучин эцсийн 65 дугаар сургуульд энэ сарын 5-нд ажиллахдаа өгсөн үүрэг даалгавар ажил хэрэг болж эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг ерөнхий боловсролын 20 сургууль ажилладаг. Эдгээр сургуулийн багш, ажилтан, ажилчдын илүү цагийн хөлс олгоход шаардагдах 574,6 сая төгрөгийг 2018 оны төсвийн жилээс тус сургуулийн төсөвт нэмж санхүүжүүлэхээр БСШУС-ын сайд …

  • 11 December

    ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулахаар боллоо

    Хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэл түгшээсэн түвшинд ирснийг статистик тоо баримт харуулж байна. Тухайлбал Дэлхийн олон оронд хийгдсэн “Сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгааг” Монгол Улсад хийхэд хүүхдийн эрүүл ахуйн дадал муу, эрсдэлт зан үйлүүд их байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны дунд осол гэмтэл, амиа хорлолт, хүчирхийлэл, өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт нэмэгдэж, бэлгийн замаар дамжих халдвар ихсэж, …

  • 9 December

    84 дүгээр сургуулийн өргөтгөлийн шинэ байр ашиглалтад орлоо

    Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийн шинэ барилга ашиглалтад орлоо. Өргөтгөлийн байрны нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, Эдийн засаг хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Тус сургууль өнөөдрийн байдлаар 4000 …

  • 5 December

    ЕБС-ийн сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ

    ЕБС-ийн сурагчдын  хоёрдугаар улирлын амралт энэ сарын 29-ны өдрөөс эхэлнэ. Бага ангийн сурагчид 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 18, дунд болон ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 18-ны өдрийг хүртэл тус тус амрана. Хөдөө орон нутгийн хувьд бага ангийнхан 12-р сарын 29-өөс 2018 оны нэгдүгээр сарын 11, дунд ахлах ангийнхан 2018 оны нэгдүгээр сарын 5-аас 11-ны өдрүүдэд …

November, 2017

  • 27 November

    Лаос улстай оюутан солилцох шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн урилгаар манай улсад БНАЛАУ-ын Боловсрол, спортын сайд Сөнгдүанен Лачантабүн албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд Боловсролын сайд нар албан ёсны уулзалт хийж, оюутан солилцооны шинэчилсэн хөтөлбөрт гарын үсэг зурлаа. Уулзалтын үеэр сайд нар хоёр орны харилцаа, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, оюутан солилцоо, их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийллээ. Манай …