Tag Archives: боловсрол

February, 2016

  • 24 February

    “Зохион бүтээгч” дугуйлан ирээдүйн инженерүүдийг бэлтгэж байна

    “Тэнгис кино” театрын ард байрлах 12 дугаар байранд “Зохион бүтээгч” дугуйлан хичээллэдэг юм байна. Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг дугуйланг ихэд сонирхох болжээ. Тус дугуйлангаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ. Дугуйлангийн сурагчид хичээлийн цагаасаа хамаарч цагийн сонголтоо хийдэг юм байна. 12:00 цагийн үед дугуйлангийн өрөөнд арав гаруй хүүхэд хичээллэж байв. Өрөөг сурагчдын бүтээлээр тохижуулжээ. Дугуйлангийн захирал С.Батгэрэл сурагчдад гарын …

  • 22 February

    ЕБС-ын сургалтын хөтөлбөрт хөлбөмбөгийн хичээлийг оруулна

    “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр ЕБС-иудад “Өсвөр үеийнхний хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тушаалыг 2015 онд гаргасан билээ. Энэ хүрээнд өнөөдөр Монголын хөл бөмбөгийн холбоо, БСШУЯ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.   Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй  дунд сургуулийн хичээлийн программд хөлбөмбөгийн спортыг оролцуулах, сурагчдыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгаж, дэлхийн агуу спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино. Хүүхэд бүр …

  • 22 February

    Их сургуулиудын босго оноог тогтоов

    2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн долоо хоногт улс орон даяар эхэлсэн. Бүртгэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдах юм.Харин их сургуулиудын босго оноо 400-560-ын хооронд байдаг. Тухайлбал МУИС-ын босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноогоо тогтоосон байна. …

  • 20 February

    Их сургуулиудын босго оноо

    Энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсөж байна. Харин өнгөрөгч даваа гарагаас 2016-2017 оны хичээлийн жилд шинээр оюутан болох элсэгчдийн ерөнхий шалгалтын бүртгэл улс орон  даяар эхэлсэн. Бүртгэл  дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 18:00 цаг хүртэл явагдана гэдгийг албаныхан мэдээлсэн юм. Элсэгчид Монгол хэлний хичээлийн шалгалтыг заавал өгдөг болсон бөгөөд 400-гаас дээш оноо авч байж бусад хичээлийн шалгалтуудаа …

  • 19 February

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга сонгон шалгаруулж авна

    Монгол Улсын Их Хурал монгол хэл, бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр баталсан билээ. Монгол хэлний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Зөвлөл орон тооны ажлын албатай байх ба түүний өдөр тутмын үйл ажиллагааг ажлын албаны дарга удирдан явуулна” хэмээн заасны дагуу Хэлний бодлогын үндэсний …

  • 15 February

    Монгол хэл, бичгийн шалтгалтад тэнцсэн нь ЭЕШ-д орно

    Засгийн Газрын 37-р тогтоолын дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт оруулж элсэгчид ЭЕШ-д орохоос өмнө заавал Монгол хэл, бичгийн шалгалт өгдөг боллоо. Ерөнхий боловсролын сургууль төгсөгч болон их, дээд сургууль, коллежид элсэгчдийн эх хэлний боловсролын чанар, хэрэглээг сайжруулах зорилгоор авч буй дээрх шалгалтад тэнцсэн элсэгч л цаашид оюутан болж суралцах эрх авах ЭЕШ-д орно. Шалгалтыг Боловсролын үнэлгээний төв, Боловсрол, соёл, …

  • 15 February

    ЭЕШ-ын бүртгэл орон даяар өнөөдөр эхэллээ

    ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар өнөөдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан, Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 25-ны 18:00 цагт дуусах аж. Мөн Засгийн 37-р тогтоолын дагуу ерөнхий боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилготойгоор элсэгчид монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Өөрөөр хэлбэл, Монгол хэл …

  • 5 February

    38,73-р сургуулийн барилгыг дахин барина

    Хуучин барилгатай ерөнхий боловсролын сургууль болох 73 болон 38 –р сургуулийн барилгыг буулган дахин барих ажлын гэрээ байгуулагдлаа. Барилгын ажил энэ хавар эхэлнэ.

  • 4 February

    Тэтгэлэгт сургалт зарлагдлаа

    Газрын тосны компани “Роснефть” Нээлттэй Хувьцаат Нийгэмлэг буюу МУ-ын БСШУЯ хоорондын МУ-ын иргэдийг НХН УК “Роснефть”-ийн түнш дээд сургуулиудад сургахад хамтран туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Монголын талаас 2016-2017 оны хичээлийн жилд тус компанийн гэрээт сургуулиуд болох Москвагийн ОУХДС, И.М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд манай 10 иргэнийг тэтгэлгээр суралцуулахаар болоод байна. Тэтгэлгээр суралцах нэр дэвшигчдийн холбогдох мтериалыг 2016 оны 3 …

  • 2 February

    ЕБС-ийн багш нар сурагчиддаа “гологдож” эхэллээ

    Улсын хэмжээнд 762 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаагаа явуулж тэдгээрт 505816 орчим хүүхэд сурч хүмүүжиж байна. Монгол улсын үндсэн хуулиараа ерөнхий мэдлэгийг үнэ төлбөргүй авах эрхээ эдэлж байгаа юм. Нэг багшид 18 сурагч ноогддог гэвэл сураг багшийн харицаа тийм ч өндөр биш. Сургуулийн өмнөх боловсрол гэхэд нэг багшид 34 хүүхэд ноогддог байх жишээтэй. Манай улс боловсролтой иргэнийхээ тоогоор дэлхийд дээгүүрт …

  • 2 February

    Монголын анхны хүүхэд залуучуудын номын сан удахгүй баригдана

    Хүүхдийн  Төв Номын Сангийн  захирал  Д.Оюунбилэг:  Хүүхдийн төв номын сангаар сонин юу байна. Одоогоор хэдэн танхимд үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Өнгөрсөн жилийн хамгийн том сонин гэвэл Хүүхдийн номын ордон маань Засгийн газрын тогтоолоор “Хүүхдийн Төв номын сан” болсонд  уншигч хүүхэд залуучууд, номын санчид бид бүгд баяртай байгаа. Энэ тогтоолын бас нэгэн чухал заалт нь шинээр баригдах Хүүхдийн Төв номын …

January, 2016

  • 22 January

    Сурагчдын амралт сунгагдаж магадгүй

    ЕБС-ын сурагчдын амралтын хугацаа дуусахад долоо ч хүрэхгүй хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдлагууд өнөө өглөө хуралдсан ба агаарын бохирдол ихтэй байгаа цаашлаад хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан бага дунд ангийн сурагчдын амралтыг хойшлуулах санал гаргасан юм. Үүнд 1-5-р ангийн сурагчдыг онцолсон бөгөөд энэ талаар шийдвэрийг БСШУЯ сайд Л.Гантөмөр шийдвэр гаргах ёстой юм. Тэрээр одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй …

  • 11 January

    Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо

    БСШУ-ны яамнаас бага боловсролын  эх хэл, байгалийн ухаан, математикийн сургалтын чанарыг сайжруулж, сургуулийн түвшний төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулах,сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих зорилготой “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд 200 сургуульд 1 тэрбум 200 сая төгрөгийн тэтгэлэг олголоо. БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг 9 дүүргээс хүүхэд бүрийг хөгжүүлэх сургуулийн …

  • 7 January

    Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

     Хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг цагаан сар, мал төллөх үетэй уялдуулж хуваарилах малчин ардын хүсэлтийн дагуу БСШУ-ны сайд Л.Гантөмөр 2015 оны нэгдүгээр сарын 5-нд А/02 тоот тушаал гаргажээ. Ингэснээр хичээлийн жилийн хоёрдугаар улиралд аймаг, сум, тосгон багийн сургуулийн бага ангийн сурагчид 1-р сарын 19-өөс 2-р сарын 08 хүртэл гурван долоо хоног амарна. Дунд ангийн сурагчид 1-р сарын …

  • 4 January

    6-9 дүгээр ангийн сурагчид маргаашнаас амарна

    Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийн сурагчид маргаашнаас буюу нэгдүгээр сарын 5-наас нэгдүгээр 25-ыг хүртэл амарна. Харин ахлах анги буюу 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-ноос эхэлж амрах бөгөөд нэгдүгээр сарын 25-ыг хүртэл амрах юм. Тэгвэл бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчдын амралт өнгөрөгч оны 12 сарын 22-ноос эхэлсэн билээ. Харин хөдөө, орон нутгийн …