Tag Archives: боловсрол

November, 2016

  • 3 November

    “Кирил үсгийн дүрэм”-ийг баталгаажууллаа

    Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн 2016 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 05 тоот тогтоол батлагдсантай холбогдуулан   11-р сарын 1-ны өдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь мэдээлэл хийлээ. Тус тогтоолд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын 1983 онд гаргасан “Монгол үсгийн дүрмийн толь”, түүнд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг баталгаажуулан дагаж, мөрдөхөөр тусгажээ. Өөрөөр хэлбэл, Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг цаашид баталгаажуулан тогтвортой дагаж, мөрдөнө гэдгийг …

  • 3 November

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхэллээ

    ЕБС-ын сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ хичээлийн жилийн ЕБС-ийн хичээлийн бүтэц, сурагчдын амралтын хугацааг танилцуулсан. Уг хуваарийн дагуу 2016-2017 оны хичээлийн жилийн эхний улирлын амралт 11 дүгээр сарын 3-наас 9-нийг дуустал нэг долоо хоног байх бөгөөд орон даяар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм.

  • 2 November

    Монгол Хятадын найрсаг солилцооны төвийн нээлт боллоо

    БНХАУ-ын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Хятадын найрсаг солилцооны төвийн нээлт өнөөдөр Отгонтэнгэр Их Сургуулийн хурлын танхимд боллоо. Элчин сайдын яамнаас ОТИС-ын оюутнуудын сургалтын орчинг сайжруулах зорилгоор хурлын танхимыг иж бүрэн засварлаж орчин үеийн ухаалаг хурлын танхим болгон тохижуулж өгсөн. Нийт ерээд сая төгрөгийн хөрөнгө оруулалттай хийгдсэн энэхүү ухаалаг хурлын танхимд 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Хятадын элчин сайдын яам …

  • 2 November

    Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгоно

    Шилдэг оюутанд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5, 12 дугаар сард олгодог уламжлалтай билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг амжилттай сурч хөдөлмөрлөн үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн 30 хүртэлх суралцагчид олгох журамтай. Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн …

  • 2 November

    БСШУС-ын сайдын хилийн чанадад ажиллаж байгаа монгол эрдэмтэн, судлаачдад хандсан ил захидал

    Дэлхийн өнцөг булан бүрт судалгаа,  шинжилгээний ажил хийж яваа Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид Та бүгдийн амар амгаланг эрэхийн ялдамд удахгүй болох Шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэндийг хүргэе. Монгол эрдэмтэн, судлаачид та бүхэн гадаадын өндөр хөгжилтэй орны эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудад дэлхийн түвшиний судалгааны ажил хийж, олон шинэ бүтээл туурвиж байгаад бид бахархаж байдаг билээ. Өнөөдөр манай улсын нийгэм …

  • 2 November

    “Эх хэлний цахим хөгжил- 2016” анхдугаар чуулган болно

    БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулах гэж байна. Энэ тухай /2016.11.01/-ний өдөр  БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм. “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар …

October, 2016

  • 29 October

    “Цахим гадуурхал цаашаа” үндэсний хөтөлбөрийг зарлалаа

    Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Хүүхдийг амьдрах ухаанд сургаж, харилцааны зөв хэвшилтэй, бусдыг хүндлэх, хариуцлагатай, итгэл даах чадвартай болгон төлөвшүүлэх цогц бодлого хэрэгжүүлнэ (3.2.12). Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын амьдрах ур ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлын сургалтыг нэвтрүүлж, хүүхдийг эрсдэлгүй, осол эндэлгүй, аюулгүй эрүүл амьдрах чадварт сургана (3.2.14) гэж тусгасны дагуу БСШУСЯ-аас сургуулийн орчин дахь болон цахим гадуурхлыг зогсоох зорилгоор “ЦАХИМ …

  • 28 October

    Залуу эрдэмтэн, судлаачдад БНХАУ-д мэргэжил дээшлүүлэх боломж нээгдлээ

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Гангийн урилгаар БНХАУ-д айлчлах үед ярилцаж тохиролцсоны дагуу Монгол Улсын залуу эрдэмтэн, судлаачдыг Хятад улсынэрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад 6 сараас 1 жилийн хугацаатайгаар мэргэжил дээшлүүлэх “Авьяаслаг Залуу Эрдэмтэн Хөтөлбөр”-ийг танилцуулж байна. Энэхүү хөтөлбөрт хэрхэн хамрагдаж болох тухай зааврыг та бүгдэд толилуулж байна. Авьяаслаг Залуу …

  • 26 October

    Засгийн газрын 100 хоногт- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

    “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийн гарааг амжилттай эхлүүллээ.  “Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан Албан даалгаврыг баталж, хэрэгжүүллээ. Албан даалгаврын хүрээнд: –  Шинээр барьж буй, засвар хийж буй цэцэрлэгийн барилгын ажлыг шуурхайлж, дуусгаснаар 21 цэцэрлэгийг ашиглалтад өгч, 123 бүлэгт 2970; –  9 цэцэрлэгийн барилгыг өргөтгөн 38 …

  • 22 October

    “Хүрэлтогоот 2016” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

    БСШУСЯ, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан, “Монголын залуу эрдэмтдийн холбоо” хамтран уламжлал ёсоор “Хүрэлтогоот 2016” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурлыг /2016.10.21/ зохион байгууллаа. Тус хурлыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь үг хэлсэн бөгөөд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Эрдэм шинжилгээний бага хурлыг 2004 …

  • 21 October

    Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 11 сарын 3-аас эхэлнэ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичэлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г баталлаа. Өмнө нь хичээлийн жилийн бүтцийг жил бүр өөрчилж ирснийг болиулж 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр гаргалаа. Энэхүү хичээлийн жилийн бүтцээр дараах асуудлыг зохицуулсан: Аймаг, сум, тосгон, багийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдрөөс эхлэн 7 …

  • 19 October

    Оюутны сургалтын төлбөрийн зээлд хамрагдахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ

    ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа / Богино хугацаатай зээл /1 жил / Урт хугацаатай зээл /10 жил / ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх; Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх; Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх; ХҮҮ …

  • 19 October

    Сүхбаатар дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг ЕБС байхгүй гэв

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь орон нутагт ажиллаж, салбарын багш, албан хаагчидтай уулзаж, сургууль цэцэрлэг, биеийн тамир, соёлын байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байгаа билээ. Энэ хүрээнд тэрбээр Улаанбаатар хотын дүүргүүдэд ажиллаж эхлээд байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Налайх дүүрэгт ажилласан бол энэ удаад Сүхбаатар дүүрэгт ажиллав. БСШУС-ын сайд Ж.Батсуурь Сүхбаатар дүүргийн 45, IVсургууль, 216, 149 дүгээр цэцэрлэгүүдэд ажиллаж, үйл ажиллагаатай нь …

  • 15 October

    БСШУС-ын сайд Ж.Батсуурь Налайх дүүрэгт ажиллалаа

    Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг гэгддэг Налайх дүүргийн хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг, коллежууд үйл ажиллагаа явуулдаг. Салбарын сайд нэг өдрийн томилолтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, боловсрол соёл, спортын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын ажилтай танилцав. Нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд үүсээд байгаа асуудал болох сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муу, засвар шинэчлэл хийх, шинээр барьж байгуулах зэрэг асуудал Налайх …

  • 14 October

    “Горькийн” номын сан ажиллаж эхэллээ

    Үе үеийн уншигчдын дунд “Горькийн” нэрээрээ алдаршсан номын сан зургаан жилийн дараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээн авахад бэлэн болоод байна.Тус номын сан нь 70 жилийн тэртээ буюу 1946 онд байгуулагдсан нийслэлийн анхны нийтийн номын сан бөгөөд нийслэлийн хүн амыг номын сангийн үйлчилгээнд хамруулах, тэдний мэдээллийн хэрэгцээг хангахад томоохон үүргийг гүйцэтгэсээр ирсэн юм. Улмаар 1968 оны 03 дугаар сарын …