Tag Archives: боловсрол

September, 2023

  • 6 September

    Олон улсын Мэдээлэл зүйн олимпиадаас Монголын 3 сурагч хүрэл медаль хүртлээ

    Олон улсын Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиад 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 04-ний өдрүүдэд Унгар улсын Szeged хотод амжилттай зохион байгуулагдлаа. Мэдээлэл зүйн 35 дугаар олимпиадад нийт 87 орны 351 оролцогч 2 өдөрт нийт 6 бодлого бодож, оюун ухаанаа уралдууллаа. Энэ жилийн хувьд нийт оролцогчдоос: 333.5 – 580.0 хүртэл оноо авсан 30 сурагч алт медаль 230.0 – 328.5 хүртэл …

  • 4 September

    Засгийн газар:2024 оноос багш нарыг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулна

    Монгол Улсын Засгийн газар есдүгээр сарын 1-ний өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтоол гаргалаа. 1.         Сургалтын байгууллагад суурилсан болон аймаг, бүс, үндэсний түвшний багшийн хөгжлийг дэмжих төвүүд байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангаж ажиллах; 2.         Дээд боловсролын сургалтын байгууллагын багш бэлтгэх тогтолцооны хүрээнд төрийн өмчийн их, дээд …

  • 1 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургуулийн 66 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд 1,000 гаруй оюутан шинээр элсэн орсон байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан. Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 гаруй хувийг ХААИС бэлтгэдэг бөгөөд …

August, 2023

  • 30 August

    2023 онд 14 цэцэрлэг, 7 сургууль шинээр ашиглалтад оржээ

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө. Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана. Цэцэрлэгийн бүртгэлийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд 116,337 хүүхэд цахимаар …

  • 23 August

    Төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий боловсролын ахлах сургуулийг тодорхой чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, их сургуулийн харьяа ахлах сургуулийн статусыг тодорхой болгох, өөрчлөн зохион байгуулах, сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор  Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тус тогтоолоор төрийн өмчийн зургаан их сургуулийн харьяа ахлах сургуулийг Улаанбаатар …

  • 23 August

    Боловсролын үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахална

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.08.23/ боллоо. Хуралдаанаар Боловсролын үндэсний зөвлөл байгууллаа.  Тус зөвлөл байгуулагдсанаар төр, олон нийтийн оролцоог хангасан, хамтын хариуцлагатай боловсролын бодлого тогтвортой хэрэгжих, төр хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо хэрэгжих, хүний эрх, эрх чөлөө хангагдах, хүний эрх, эрх чөлөөг хангасан, ардчилсан, хүмүүнлэг ёсыг дээдэлсэн сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөө, сурах бичиг хэрэгжих зэрэг нөхцөл бүрдэнэ. Боловсролын …

July, 2023

  • 26 July

    Засгийн газар:Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 …

  • 19 July

    “Дэлхийн шилдэг багш” шалгаруулалтад Монгол улсын шилдэг 9 багш өрсөлдөнө

    Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш – 2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээлээ. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан …

  • 18 July

    Б.Лхагвадорж:Цэргийн алба хааж байх хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад эрчимтэй бэлтгэсэн

    Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн түрүүч, байлдагч нар хугацаат цэргийн алба хаах хугацаандаа Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, амжилттай өгсний үр дүнд Дотоод Хэргийн Их Сургууль болон Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуульд суралцах эрхийн бичгээ гардсан юм.  Тэдний нэг тус ангийн ахлах байлдагч Б.Лхагвадоржийн баярт мөчөөс нь хуваалцсан хөөрөлдөөнийг хүргэж байна.   Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?  – Намайг Батбаатарын Лхагвадорж …

May, 2023

  • 30 May

    Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн сурагч Л.Дөлгөөний амжилтыг 3 сая төгрөгөөр урамшууллаа

    23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй 4 багш дасгалжуулсан юм. Ингээд олимпиадын үр дүн гарахад Монгол улсын багийн гишүүн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медалийн болзол хангаж энэ сарын 28-ний өдөр шагналаа гардан авсан. Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сурагч Л.Дөлгөөн болон …

  • 1 May

    Л.Энх-Амгалан:Цэцэрлэгийн сугалааг халахад НИТХ-ын төлөөлөгчид улс төрийн манлайлал үзүүлж ажилласан

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан өнөөдөр хуралдаж байгаа бөгөөд Нийслэлийн боловсролын хүртээмж,чанарыг сайжруулах бодлогын шийдлүүдийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч, төлөөлөгчдийн саналыг сонсож, зарим асуултад тодруулга мэдээллийг өгч байна. 2023-2024 оны хичээлийн жилд нийслэлд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хамрагдалтыг 95 хувьд хүргэсэн. Тэгэхдээ төрийн өмчийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгийн хүчин чадлыг хамт тооцоолж, хувийн цэцэрлэгийн хувьсах …

April, 2023

  • 13 April

    БШУЯ:Хөгжлийн бэрхшээлтэй 4247 хүүхэд боловсролд хамрагдаж чадахгүй байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Нийгмийн бодлогын байнгын хороод өчигдөр (2023.04.12) хамтран хуралдлаа. Байнгын хороодын хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байна. Тэдний 1498 нь сургуулийн өмнөх боловсролд, 5673 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй 1057 иргэн суралцаж …

March, 2023

  • 28 March

    “Инженер, Технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутнуудад батламж гардууллаа

    Боловсрол, Шинжлэх ухааны яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилгоор сургалт, судалгааны үйл ажиллагааг 2014 оноос эхлэн 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Тус төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон магистрын хөтөлбөрт хамрагдаж Япон Улсад суралцах болзол хангасан 12 …

  • 24 March

    23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад 30 гаруй орны төлөөлөл оролцоно

    Азийн физикийн олимпиадыг зохион байгуулах үндэсний хорооны анхдугаар хурал боллоо. 23 дахь удаагийн олимпиад энэ оны 5 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох юм. Уг арга хэмжээ нь Монгол Улсад зочлох жилийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд Засгийн газар тогтоол гарган зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталсан юм. 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадад урьдчилсан байдлаар 30 гаруй орны 240 …

  • 23 March

    Монгол Улсын Их Сургууль дэргэдээ Багш оюутны хөгжлийн төвтэй боллоо

    Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Багш оюутны хөгжлийн төвийн нээлт өнөөдөр /2023.03.23/ боллоо. Багш оюутны хөгжлийн төвд 150 хүний багтаамжтай хурлын танхим, эрүүл мэндийг дэмжих төв, чийрэгжүүлэлтийн танхим, сэтгэл зүйн үйлчилгээний төв ажиллах юм. Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд тус төвийн үйл ажиллагаатай танилцаж, оюутнуудтай уулзалт хийлээ.