Tag Archives: видео мэдээ

November, 2018

  • 6 November

    Дуучин О.Гантулгын анхны цомог худалдаанд гарлаа

    Гитар хөгжмийг чадварлаг  тоглодгоороо  танигдсан дуучин О.Гантулгын анхны бие даасан “The Life is a Dream” цомог худалдаанд гарлаа. Тус цомогт  Нарны жим киноны дуу “Он жав”, “Баярлалаа” болон шинэ уран бүтээлүүдээс бүрдэх 10 дуу багтжээ. Түүний шинэ цомгийг “Hi-Fi Records” болон “Orange records”-н салбаруудаас худалдан авахаас гадна “hi-fi.mn” цахим сайтаас онлайнаар захиалах боломжтой аж. Цахим сүлжээнд гитар хөгжмийг чадварлагаар тоглож буй бичлэгээрээ анх олонд танигдсан тэрбээр МҮОНТВ-ийн “Нарны жим” олон ангит киноны гол …

  • 1 November

    Видео: “Орел и Решка” нэвтрүүлгийн Монголд үлдээсэн 100 долларыг аав, хүү хоёр олжээ

      ОХУ-ын “Пятница” сувгийн хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлэг болох “Орел и Решка” /Сүлд ба тоо/ ээлжит дугаараа Монголоос бэлтгэжээ. Нэвтрүүлэг аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд цацагдсан байна. “Орел и Решка” /Сүлд ба тоо/ нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгчид аялсан газрынхаа хаа нэгтээ 100 ам.доллар нууж үлдээдэг уламжлалтай. Тэгвэл дөрвөн жилийн дараа дахин Монголоор аялсан “Орел и Решка” нэвтрүүлгийнхний үлдээсэн 100 долларыг …

October, 2018

  • 29 October

    “Ахлах тогоочийн заавраар” шоунд Н.Энхбаяр, Ч. Уранхолбоо нар өрсөлдөнө

    NTV телевизийн “Ахлах тогоочийн заавраар”шоуны гурав дахь цуврал ирэх сарын 4-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. “Ахлах тогоочийн заавраар” нэвтрүүлэг бол хоёр ахлах тогооч, хоёр туслах тогоочийн хооронд өрнөдөг өрсөлдөөнт шоу нэвтрүүлэг юм. Тэмцээнд уригдсан ахлах тогооч нар зориулалтын бүхээг дотроос дэлгэц, микрофон ашиглан мэргэжлийн гал тогоонд, хоолны бүх материалаа аван хүлээж байгаа хоёр туслахдаа хоол хийхийг чихэвчээр дамжуулж …

  • 23 October

    MУГЖ Т. Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлыг Энэтхэг хэлээр дуулжээ

    Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Түүний дурсгалд зориулан Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Вайжнава Жана Тө” залбирлын дууг үндэсний язгуур урлагийн “Жонон” хамтлагтай хамтран Энэтхэг хэлээр дуулж, дүрсжүүлжээ. Тус уран бүтээлийг Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 21-нд твиттер хуудаснаа жиргэж ,клипийг Youtube дахь …

  • 22 October

    МУГЖ Т. Ариунаа, жүжигчин Т.Бархүүтэй хамтран дуулжээ 

    Монгол улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, жүжигчинТ.Бархүүтэй хамтран дуулсан “Чамдаа уусна” дууны клип цацагдаж эхэллээ. Тус дууны үгийг Ж. Мөнхбат бичиж, аяыг МУСГЗ Л. Балхжав зохиож,  клипийг Artech Media студи хийсэн байна. “Яг түүн шиг-2″шоуны ялагчийг тодруулах дугаарын үеэр зочин шүүгч хийсэн МУГЖ Т. Ариунаа тус шоуны ялагчаар тодорсон Т. Бархүүд хамтарч уран бүтээл хийх санал тавьсан юм.  

  • 22 October

    Dua Lipa-гийн BlackPink хамтлагтай хамтран дуулсан ‘’Kiss and Make up’’ дуу цацагдлаа 

    Английн дуучин Dua Lipa, Өмнөд Солонгосын “YG” энтертайнментийн шинээр гарсан охидын хамтлаг BlackPink хамтлагтай хамтран дуулсан ’Kiss and Make up’’ дуу энэ сарын 18-нээс цацагдаж эхэллээ. Дуучин Dua Lipa өнгөрсөн 9-р сарын 4-нд твиттертээ 25 дуунаас бүрдсэн цомгоо танилцуулсан юм.Тус цомгийн жагсаалтад BlackPink хамтлагтай хамтарсан ‘’Kiss and Make up’’ нэртэй дуу багтсан. Dua Lipa-г өнгөрсөн тавдугаар сард Сөүлд аялан тоглолтоо …

  • 22 October

    Шүүгч Г. Ариунбаатар “Алтан баззер” илбэчин С.Билэгт бэлэглэв

    “Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоу гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. Шоуны тав дахь дугаарт өчигдөр /2018.10.21/ үзэгчдийн хүртээл боллоо. Өчигдрийн дугаарт дөрөв дахь “Алтан баззер”-ын эзнээр 2994 дугаартай илбэчин С.Билэгт шалгарсан юм. Түүний илбийн үзүүлбэрт шүүгч Г.Ариунбаатар алтан баззер дарсан юм. С.Билэгт “Авьяаслаг монголчууд” шоуны түүхэнд анх удаа илбийн үзүүлбэрээр алтан баззер авсан анхны оролцогч болсон …

  • 20 October

    Дуучин Ука “Mongolian Connection” киноны дууг дуулжээ

    Өвөрмөц дүр төрх,  хөдөлмөрч зан чанараараа бусдаас үргэлж ялгарч байдаг “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука  найман орны уран бүтээлч хамтран тоглосон ” Mongolian Connection” уран сайхны киноны дуу болох  “Хямдхан олдоогүй”  дууг дуулжээ. Тус дууны аяыг  Ocean Grey, үгийг  Quiza зохиожээ.  “Хямдхан олдоогүй” дууны үг Хоногийн цаг нь багадна хорин дөрөв, дөчин найм Холын мөрөөдөлдөө үнэнч явсаар хүртэнэ кайф Хэзээ ч мөхөөгүй тэр …

  • 18 October

    МУГЖ Ж. Алтанцэцэгийн “Чинийхээ хайранд жаргая” дууны клип цацагдаж эхэллээ

    Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива Ж. Алтанцэцэг сонсогч фэнүүддээ шинэ цомгоор бэлэг барихаар төлөвлөж, уран бүтээлийнхээ ажилд ханцуй шамлан оржээ. Тэгвэл тэрээр энэ удаа шинэ цомгийнхоо хамгийн анхны сингл дуу “Чинийхээ хайранд жаргая” нэртэй дуугаа танилцууллаа. Тус дууны аяыг хөгжмийн зохиолч С.Гантөр, үгийг “New star studio”-ийн захирал Л.Энхмандах нар бичжээ. Клипэнд загвар өмсөгч О.Билгүүн, Зулгэрэл нар гол дүр бүтээсэн …

  • 18 October

    “Авьяаслаг Монголчууд-3” шоунд  дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин оролцов

    Дуучин Г.Эрдэнэтунгалаг нийтийн дуучид дотроо хоолойн цараараа бусдаасаа ялгарч чаддаг чадалтай дуучин. Удмаараа урлагийн элит гэр бүл гэсэн тодотголтой дуучин Г.Эрдэнэтунгалагийн охин Э.Есүй охин нь том болжээ. Одоогоос гурван жилийн өмнө  ээжийнхээ багийн төрхтэй ижилхэн уянгалаг яруухан хоолойгоор “Миний ээж тэмээчин” дууг уяртал дуулсан бичлэгийг цахим сүлжээнд олон хүн үзэж, түүний авьяастайг нь биширч, магтан бичиж байсан.   Тэгвэл өдгөө 12 настай Э.Есүй охин “Авьяаслаг Монголчууд-3” шоуны гурав …

  • 16 October

    Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 27 дахь дугаар өчигдөр /2018.10.15/цацагдаж эхэллээ. Тэрбээр 27 дахь блогийнхоо талаар өөрийн пэйф хуудаснаа”Хүсэл бүхэн нь сэтгэлчлэн бүтэх сайхан долоо хоногийн мэнд хүргэе! Завгүй ээжийн өдрийн тэмдэглэлийн шинэхэн дугаараа хүлээн авна уу. Ном бол хамгийн сайн зөвлөгч, хамгийн сайн стресс тайлагч, амьдралын хамгийн найрсаг багш гэж би боддог. Өөрийгөө, бусдыг бүр цаашлаад …

  • 12 October

    Дуучин С.Гантогоогийн “Хайрын түүх ” дууны клип цацагдаж эхэллээ

    Дуучин С.Гантогоо анхны цомгийнхоо өөрийн бие даасан гурав дахь уран бүтээл “Хайрын түүх” дууны клип өнөөдөр цацагдаж эхэллээ. Тэрбээр энэ зун “Чи бэлэн үү” болон “Хайрын түүх” нэртэй хоёр дууныхаа клипний зураг авалтыг Солонгос улсад хийлгээд ирсэн билээ. “Хайрын түүх” дуунд түүнтэй хамтарч Солонгос жүжигчин бүсгүй тоглосон бөгөөд дууны хөгжмийг МУУГЗ Н.Халиун, үгийг Б.Батзаяа бичсэн бол клипийг TJ Entertainment-ийнхан хийсэн байна. “Хайрын …

  • 12 October

    “Авьяаслаг монголчууд-3” шоуны оролцогч С. Элбэрэл рекламанд тогложээ

    Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд-3” шоу ням гаригийн үдэш үзэгч түмэнд хүрч байна. “Авьяаслаг монголчууд” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо.Шоуны дөрөв дугаарт авьяаслаг олон оролцогч оролцсоны нэг нь үснээсээ дүүжлэгдэгч бүсгүй С. Элбэрэл байлаа.Тэрбээр эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээрийг харуулж үзэгч болоод шүүгчдийг айдаст автуулсан үзүүлбэрийг үзүүлсэн юм. Тэгвэл оролцогч С.Элбэрэл тухайн …

  • 8 October

    Шүүгч Рокитбэй “Алтан баззер” Б. Нарандэлгэрт бэлэглэв

    Монгол HD телевизийн бэлтгэн хүргэдэг “Авьяаслаг монголчууд” шоу гурав дахь жилдээ үзэгчдэд хүрч байгаа билээ. “Авьяаслаг монголчууд” шоуны дөрөв дахь дугаар өнгөрсөн ням гаригт үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн шоуны үеэр хоёр дахь “Алтан баззер”-ын эзнээр авьяаслаг залуу Б.Нарандэлгэр шалгарсан юм. Тэрбээр шүүгчдийг болон үзэгч түмнийг Хөвсгөлийн тайгд аваачихаа хэлж үзүүлбэрээ үзүүлэн “Алтан баззер”-ын эзнээр тодров. Эхлэлээсээ төгсгөл хүртэлх үзүүлбэр …

  • 6 October

    Видео:“Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит дугаар цацагдаж эхэллээ

    Дуучин Ч.Уранхолбоогийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блогийн ээлжит 26 дахь дугаар цацагдаж эхэллээ. Тэрбээр “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” нэртэй хувийн блогоо өнгөрсөн хоёрдугаар сараас хөтөлж эхэлсэн. Түүний амьдралын хэв маяг, гэрийн эзэгтэйн завгүй өдрүүдийг харуулсан  дугаарууд  олон нийтийн дунд нэлээдгүй өндөр хандалт аваад амжсан юм. “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” блог ээжүүдэд эрч хүч, урам зориг өгч байгаа билээ.