Сувилагч нар эдгээр нярайнуудыг амаржих газар хооронд нь сольж, хутгаснаар тэд өөр өөр айлд өсөж, хүмүүжсэн байна. Гэвч шүүх хоёр хүүхдийг төрсөн эцэг, эхэд нь буцааж өгөхгүй байх шийдвэрийг гаргажээ. Энэ хүү, охин хоёр Өмнөд Африкийн Йоханнесбург хотын амаржих газар яг нэг өдөр төрсөн гэнэ. Сувилагч эмэгтэйн ажлын хариуцлагагүй байдлаас болж тэд амаржих газар хоорондоо солигдсон бөгөөд өөр өөр эцэг, …
Tag Archives: гадаад мэдээ
November, 2015
-
19 November
Исламын улс төрийн бүлэглэл “Ариун дайн”-ыг Европын орнуудад зарлалаа
Исламын улс төрийн бүлэглэл халдлагаа үргэлжүүлсээр байна. Тэд ариун дайн зарлаж байгаа албан ёсоор мэдэгдлээ.Манай улсын 150 мянган иргэн гадаадын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа билээ. Тэдний дийлэнх нь Орос, Америкийн нэгдсэн улсуудад амьдарч байгаа юм. Оросын холбооны улсад 4064 иргэн ажиллаж амьдардагаас 2150 иргэн Москвад ажиллаж байна. Америкийн нэгдсэн улсад 2150 иргэн байгаагаас 2352 иргэн нь Вашингтон хотод ажиллаж амьдарч …
-
19 November
Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж байна
Исламын улс бүлэглэл Парисын аймшигт шөнийг ахин давтана гэж занал хийлээ. Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж байна. Исламын улс бүлэглэл Европт занал занал хийх гэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. “… Бид хавх занга тэсрэх төхөөрөмж дэлбэлэх бүс гар буутайгаа Европын орнуудыг төхөж байна. Та нар биднийг зогсоож чадахгүй бид өмнөхөөсөө хавьгүй илүү болсон” гэж мэдэгдлээ. Европт амьдарч буй нийт монголчууддаа анхааруулж …
-
19 November
“Хувь Тавилан” баримтат кино Буриадад гарна
Сэтгүүлч Г.Золжаргал хүү З.Батбилэгийн хамт хэлмэгдсэн Буриад монголчуудын хувь тавилангийн тухай өгүүлэх “Хувь тавилан” баримтат кино бүтээж, уг кино “Монголиан Академи Авардс” наадмаас “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан юм. Тэгвэл 33 минут үргэлжлэх энэ киног Буриад Улсад үзэгчдэд үзүүлэхээр болжээ. Үүнтэй холбогдуулан киног орос хэл рүү хөрвүүлсэн бөгөөд энэ сарын 23-нд 11:00 цагаас Буриадын Үндэсний номын санд үзүүлэх аж. Э.Төгс
-
19 November
Монгол Улс терроризмын аюулгүй орнуудын тоонд багтжээ
Эдийн засаг, энх тайвны хүрээлэн/Institute for Economics and Peace/-гээс “Global ranking of terrorism 2015” хэмээх 2015 оны дэлхийн терроризмын индексийг тодорхойлсон жагсаалтаа гаргажээ. Дээрх байгууллага энэ оны жагсаалтдаа дэлхийн нийт хүн амын 99,6 хувийг багтаасан 162 орныг хамруулснаас Монгол Улс 124 дүгээр байрт орж терроризм аюулгүй /терроризмын аюулгүй гэдэгт терроризмгүй, терроризм гарах магадлал хамгийн бага, терроризм хамгийн бага гарсан зэрэг …
-
18 November
Шуурхай мэдээ:Парист тусгайгийнхан террористуудтай буудалцаж байна
Францын цагдаа нар саяхан нийслэл Парист хотод террорист халдлага зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй холбоотой байж болох хүмүүсийг илрүүлсэн ч тэд эсэргүүцсэний улмаас яг одоо хариу буудалцаан болж байгааг “CNN”, “BBC” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цагдаа нар сэжиг бүхий нэгэн хар машиныг хөөж Парис хотын хойд захын Сент-Денис дүүрэгт нэгэн байр буланд шахсан байна. Сэжигтнүүд буланд шахагдсан ч …
-
18 November
Хамгийн зальтай ард түмнээр хятадууд тодорчээ
Зүүн Английн их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрдэмтэн багш Дэвид Хью-Жонс дэлхийн 15 улс, орны төлөөлөгчид бусдыг хэрхэн хуурдаг вэ гэдгийг судлажээ. Ингээд санхүүгийн ашиг, орлого олж болохуйц үед бусдыг хуурч, мэхлэх хамгийн магадлалтай хүмүүсээр хятадууд болон энэтхэгчүүд тодорсон байна. Харин хамгийн шударга хүмүүсээр Их Британийн ард иргэд тодорсон аж. Эрдэмтэн эр цахим санал асуулгыг явуулахдаа хоёр туршилтыг зэрэг хийсэн байна. Түүний …
-
18 November
Оросын онгоцыг санаатай дэлбэлсэн гэсэн эцсийн дүгнэлт гарчээ
Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсыхаа хүчний байгууллагын удирдлагуудтай шуурхай хуралдаж онгоцны ослын эцсийн дүгнэлтийг сонсчээ. ОХУ-ын Холбооны аюулаас хамгаалах албаны дарга А.Бортниковын танилцуулснаас үзэхэд Египетэд сүйрсэн онгоцны хэсгүүд, зорчигчдын хувийн эд зүйлс, ачаанд хийсэн шинжилгээний эцсийн дүгнэлтээр, гадаад улсад гар аргаар хийсэн нэг кг тротилтой тэнцэх хүчтэй тэсрэх төхөөрөмж онгоцон дотор дэлбэрсэн нь тогтоогджээ. В.Путин “Гарт баригдаж нүдэнд үзэгдэх …
-
18 November
Москва дахь Монголын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа
ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ дахь монголчуудад зориулж сэрэмжлүүлэг гаргалаа. Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс” бүлэглэл саяхан Францын нийслэл Парис хотод цуврал халдлага үйлдэж 200 орчим хүний аминд хүрээд байгаа бөгөөд АНУ-ын нийслэл Вашингтон хотод халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн юм. Гэсэн ч “Исламын улс” өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулж буй бүхий …
-
17 November
Фэйсбуукээс зургаа устгахаа мартсан “дүрвэгч” алан хядагчдыг амархан илрүүлж байна
Сирээс ирсэн олон зуун мянган дүрвэгчдийн дунд зүсээ хувиргасан олон арван мянган алан хядагчид орж ирсэн. Гэхдээ алах талахаас өөр юм мэддэггүй алуурчидад “цуст бахархалаа” харуулсан хуучны зургуудаа Фэйсбуук хуудаснаасаа устгах наад захын ухаан дутсан тул маш амархан баригдаж байна. НУУЦ.мн
-
17 November
“Исламын улс” АНУ-ыг заналхийлэв
Сири, Иракийн нутаг дэвсгэрт үүсээд буй “Исламын улс”-д агаараас цохилт өгч буй бүх улс оронд халдлага зохион байгуулна хэмээн тус улсын дайчид мэдэгдсэн. ОХУ-ын Москва хотод террорист халдлага зохион байгуулахаар төлөвлөсөн ч бүтэлгүйтсэн “Исламын улс”-ынхан Францын нийслэл Парис хотод террорист ажиллагаа явуулж 200 орчим хүний аминд хүрсэн. Тэгвэл “Исламын улс” энэ удаад буюу өчигдөр тус нэгэн шинэ бичлэг цацаж, АНУ-ын …
-
17 November
Охиноо салхилуулж явсан эр террористыг зогсоож, олон зуун хүний амийг аварчээ
Өнгөрсөн пүрэв гарагт Ливаны нийслэл Бейрутад Исламын Улсын бүлэглэлийн хоёр амиа золиослогч халдлага үйлдсэний улмаас 50 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархаджээ. Хэт даврагчид шийт шашинт иргэд олноор оршин суудаг, хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд халдлага зохион байгуулсан байна. Харин хоёр дахь этгээд шийтүүдийн сүмийн гадна дахин бөмбөг тэслэхийг завдсан ч бяцхан охинтойгоо явж байсан нэгэн аав түүнийг таслан зогсоожээ. …
-
17 November
Парисын халдлагад Обама буруутай
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас нэр дэвших сонирхолтой байгаа тэрбумтан Дональд Трамп “CBS” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Парисын халдлагад Обама буруутай” гэж хэлжээ. Тэрбээр “Парисын халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Ерөнхийлөгч Барак Обама “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хүч суларч, ялагдахад ойрхон байна” хэмээн мэдэгдсэн. Харин энэхүү мэдэгдлээс гуравхан цагийн дараа Парис хотноо цуврал халдлага …
-
14 November
Хэвлэлийн хурлын үеэр өөрийгөө шатаасан Ази дахь анхны тохиолдол
-Өөрийгөө шатаасан С.Эрдэнийн тухай Оросын “НТВ” телевиз мэдээлжээ- Өчигдөр “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн ҮЭ-ийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж буй бичлэгийг ОХУ-ын “НТВ” телевиз мэдээлжээ. Оросын хэвлэлээр энэ тухай “Монгол Улс дахь уул уурхайн компанийн үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн шударга бус гэж нэрлэсэн явдлыг ийм аргаар эсэргүүцсэн. Тэрээр хувцсандаа шатамхай шингэн дэвтээж, дараа нь өөрийгөө товч танилцуулсны дараа гал тавьсан юм. …
-
14 November
Францад Монголын 4500 орчим иргэн амьдардаг
Франц Улсын нийслэл Парист хотод дэлхийн нийтийг цочоосон аймшигт халдлага гарлаа. Тус улс одоогоор онц байдал зарлаад байна. Парисын хотын алдарт Батакланы концертын танхимд зэвсэглэн 6-8 хүн нэвтэрч 118 хүнийг барьцаалсан бөгөөд нийтдээ 153 хүн амь үрэгдсэнийг “Ройтерс мэдээлсэн юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тус улсад амьдарч байгаа монгол иргэд энэ халдлагад өртсөн эсэх талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “Францад нийтдээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл