Tag Archives: гадаад мэдээ

January, 2016

  • 14 January

    Өөрийнхөө хүүг гудамжинд зарахыг оролджээ

    Хятадын Ченгду мужийн гудамжинд 29 настай залуу өөрийнхөө дөрвөн сартай хүүг зарахаар оролджээ. Залуу болон түүний эхнэр дөрвөн сартай хүүхдээ гартаа барин гудамжаар яваа хүмүүст худалдаж авахыг санал болгож байсан байна. Тэд ” Та хүүхэд үрчилэхийг хүсэж байна уу? Тийм бол бидэнд 2769 доллар л төлчих. Энэ хүүхэд таных болно” гэсэн санал гаргасан байна. Тэд хоёр өдөр ингэж явсаныг харсан …

  • 14 January

    Туркт мөргөлдөөн намжихгүй байна

    Туркийн зүүн өмнөд Диабакир мужийн цагдаагийн төвийн ойролцоо бөмбөгө дэлбэрчээ. Тэсрэх бөмбөгийг авто машинд байрлуулсан хэмээн таамаглаж байгаа ба дэлбэрэлтийн улмаас нэг эмэгтэй болон нэг хүүхэд амиа алджээ. Дэлбэрэлт маш хүчтэй байсан бөгөөд дор хаяж 22 хүн гэмтэж бэртээд байна. Аврагчид Синар дүүрэгт нурангинаас амьд үлдсэн иргэдийг аврах ажиллагаа хийж байна. Туркийн албаны хүмүүс энэхүү дэлбэрэлтийг улс төрийн зорилготой гээд …

  • 13 January

    АНУ-ын далайчид хил зөрчлөө

    АНУ-ын 10 далайчныг өнөөдөр Ираны нутаг дэвсгэрээс баривчиллаа. Тэдний хөлөг онгоцыг буланд шахан зогсоожээ. Албаны хүний мэдээлснээр тэд Кувейтээс Бахрейн хүрэх замд дагуу хоёр тэнгисийн цэргийн онгоцноосоо холбоо тасарсан бөгөөд тэднийг хайж байсан аж. Тэнгисийн хилийг зөрчсөн энэ үйлдэл Иран дахь тэнгисийн цэргүүдийн аюулгүй байдалтай хамаатай үйлдэл гээд цаашид цэргийн ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно хэмээн мэдээллээ. АНУ-ын Тэнгисийн цэргийн зарим …

  • 13 January

    Сирийн Мадаяа хотын иргэд өлсөж үхэж байна

    Сирийн Мадаяа хот. Бөмбөгөдөлт болсноос хойш сэргээн босголтын ажил хийгдээгүй байгаа энэхүү хотын иргэд ихэнх нь баруун европруу дүрвээд буй. Хотын үндсэн оршин суугчид маш их хэмжээний хохирол амссан бөгөөд одоогоор хотын балгаснаас илүүтэйгээр иргэд нь өлсөж үхэх аюулд өртөөд байна. Сүүлийн долоо хоногт л 20 гаруй иргэн өлсгөлөнгийн улмаас нас барсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсч мөн дамын наймаа …

  • 13 January

    Истанбул хотыг доргиосон халдлага болжээ

    Өнөөдөр Туркийн нийслэл Истанбул хотын аялал жуулчлалын алдартай дүүрэгт Сири гаралтай амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлснээс болж арван хүн нас баржээ. Туркийн албаныхны мэдэгдсэнээр нас барсан хүмүүсийн ес нь Герман жуулчид байсан ажээ. Түүнээс гадна ойр тойронд нь байсан 15 хүн бэртэж гэмтсэн байна. эх сурвалж: tuluu.mn

  • 12 January

    Хүний амь хөнөөсөн эмч камерын бичлэгээ устгахаа мартсан байжээ

    Шинэ жилийн шөнө ууртай эмч өвчтөнөө зодож амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.  ОХУ-ын Белгорода хотын эмнэлгийн хүлээлгийн өрөөнд энэ хэрэг гарсан байна. Ууртай эмчийн нударга дэндүү ширүүсэн учир 56 настай Евгения Вахнина гэгч нас барсан байна. Бичлэгт харуулснаар эмч орж ирээд өвчтөнийг зодож эхэлнэ. Талийгаачийг 2 удаагийн цохилтоор унагаасан байна. Уг хэрэг гарсаны дараа эмнэлгийнхэн талийгаачийг толгойгоороо хана цохиж унасан үүнээс …

  • 8 January

    “Саакашвилигийн арга”-ын дараагийн “бай” нь Монгол уу

    Либералчлах нь үнэ бууруулах шилдэг арга болдоггүй тохиолдлууд, тэр тусмаа нисэхийн салбарт “мангасууд”-тай болгоомжтой тоглох ёстой гэдгийг жижиг орнуудад Гүржид тохиолдсон явдлаар тайлбарлан сануулсан жишээг “Форбес” сэтгүүл нийтэлжээ. Тус нийтлэлд үнэ бууруулах нэрээр либералчилсан нь сүүлдээ улс орны үндэсний агаарын тээврийг сүйрүүлж, гаднын том компанийн эрхшээлд лавхан оруулсан талаар бичсэн байна. Дэлхийн агаарын тээврийн салбарт “Саакашвили арга” гэгдэж буй энэ …

  • 5 January

    Гурван сая юаны үнэтэй Мао Зедуны хөшөө

    Хятадын Хенань мужид 36,6 метр өндөртэй алтан хөшөөг Хятадын удирдагч Мао Зедуньд зориулж бүс нутгийн бизнес эрхлэгчид болон тосгоны иргэд бариулж байгаа юм байна. Энэхүү хөшөө нь нийт гурван сая юань буюу 459,300 ам долларын өртөгөөр босч байгаа аж. Хэдийгээр хөшөө баригдаж бүрэн дуусаагүй байгаа ч олон нийтийн цахим сүлжээгээр дутуу баригдсан хөшөөний зураг нилээд тархаад байгаа юм.  Эдгээр зураг …

  • 4 January

    2016 оны анхны живсэн дүрвэгч нь хоёр настай хүү болжээ

    (Зураг дээр Эгийн тэнгисийг гатлан Грекийн Кос аралд хүрсэн дүрвэгч хүүхдээс аврах хантаазыг тайлж байгаа нь) Туркээс Грек хүрэхээр далайд гарсан хийлдэг завьтай дүрвэгсэд хад мөргөн живснээр нэгдүгээр сарын 1-нд хоёр настай хүү живж амиа алдсан нь 2016 оны анхны хохирогч болж байна. Хийлдэг завинд явсан бусад 39 дүрвэгч аврагджээ. Аврагдсан хүмүүсээс 10 нь эмнэлэгт хүргэгдсэн байна. Хийлдэг завьтай дүрвэгчид …

  • 4 January

    Секс боол болсон бүсгүйчүүдэд мөнгө төлнө

    Өмнөд Солонгос болон Япон улсын Засгийн газар 1939-1945 онуудад Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж байсан Солонгос бүсгүйчүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрчээ.     Энэ талаар өчигдөр Өмнөд Солонгосын Гадаад Харилцааны яамны сайд Юн Бёнг Се мэдээлэл хийлээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Хоёр орны хөршийн харилцааг хэвийн түвшинд аваачихын тулд Япон цэргүүдэд олзлогдон секс боол болж Солонгос бүсгүйчүүдийн асуудлыг шийдэх нь зайлшгүй юм. Япон улсын Засгийн …

  • 4 January

    “Лалын улс”-ынхан Их Британийн таван иргэнийг хөнөөж буй бичлэгээ цацав

    “Лалын улс” хэт даврагчдын бүлэглэлийнхэн Их Британийн таван иргэнийг тагнуул хийсэн хэмээн буруутгаж цаазалж буй 11 минутын бичлэг цацжээ. Тус бичлэгт их британи аялгатай нэгэн этгээд, хүү хоёрын яриа гарч, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандан тус улсад халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсэн байна. “Буруу номтнууд”-ыг хөнөөж байгаа хэмээн ярьж буй хүүгийн дүрсээр үргэлжилдэг тус бичлэг баттай эсэхийг хараахан нотлоогүй …

  • 4 January

    БНХАУ-ын армид гарч буй өөрчлөлтүүд

    Шинэ он дөнгөж гараад хятадын цэргийн хүчинд гарч буй өөрчлөлтийн тухай анхаарал татсан мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудаар цацагдаж эхэллээ. Шинэ төрлийн цэргийн хүчин 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлөөс “ХАЧА”(Хятадын ардын чөлөөлөх арми, Р.Э)-ийн Хуурай замын цэргийн Ерөнхий командлал, Пуужинт цэрэг, Стратегийн дэмжлэгийн цэрэг гэсэн гурван шинэ хүчин байгуулж байгааг албан ёсоор зарлав. …

  • 4 January

    XIII зууны үеийн гар утас олджээ

    Австрийн Зальцбург хотын дэргэд орших Фушль-ам-Зее хэмээх жижиг хотод малтлага хийсэн археологчид XIII зууны үеийн маш ховор зүйлийг олжээ. Энэ зүйл үүрэн гар утсыг санагдуулах аж. Судлаачид одоогоор 800 жилийн настай энэ зүйлийн бодит зориулалтыг тогтоож чадахгүй байгаа ч интернэт хэрэглэгчид хамгийн зоригтой таамаглалуудыг дэвшүүлэхээсээ айхгүй байгаа юм. Энэ ер бусын зүйл дээр нь товчлуур болон дэлгэц дүрсэлсэн шавар хавтан …

  • 4 January

    Хамгийн баян цэвэрлэгч

    Рональд Рид АНУ-ын Вермонт муж улсын Братлборо хотод аж төрж, цэвэрлэгчээр ажиллаж байгаад, 2014 онд 92 настайдаа нас баржээ. Тэрээр ганц бие хүн байсан бөгөөд үргэлж даруухан аж төрж, насан туршдаа хөдөлмөрлөжээ. Рид чухам юунд хөрөнгө оруулах нь ашигтай вэ гэдгийг мэддэг үнэхээр авъяастай нэгэн байсан нь түүнийг нас барсны дараа тодорхой болжээ. Даруухан энэ цэвэрлэгчийн дансанд зургаан сая гаруй …

  • 2 January

    Дубайн төвд өндөр зочид буудал шатжээ

    Дубаид дэлхийн хамгийн өндөр “Халифын Бурж” гэдэг байшингийн ойролцоохи “Адрес” зочид буудалд шинэ он гарахаас хэдхэн цагийн өмнө гал гарчээ. Телевизийн “Аль Жазира” сувгаар ингэж мэдээлсэн байна. Байшингийн 20 дугаар давхарт гарсан гал хотын төвийн 63 давхар энэ зочид буудлыг бараг бүхэлд нь хамарчээ. Байшингийн шатсан хэлтэрхийнүүд газарт унаж байсан байна. Олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын хэлснээр, 14 …