2011 онд аймшигт цунами болж, газар хөдөлсний дараагаар ер бусын үйл явдлууд гарч эхэлжээ. Тэрхүү байгалийн гамшгийн үеэр нас барсан хүмүүсийн тоо 15 мянгыг хол давсан билээ. Мөн 2500 орчим хүн ор сураггүй алга болсонд тооцогдсон. Тэгвэл таксин дотор нь сонин янзын зорчигчид явдаг болсон гэх жолооч нарын яриа судлаачдын анхаарлыг татжээ. Нэгэн жолооч “Газар хөдөлснөөс хойш нэг жил орчмын …
Tag Archives: гадаад мэдээ
January, 2016
-
28 January
Дэлхий сүйрэхэд ГУРВАН МИНУТ дутуу байна
Атомын Судлаачдын Мэдэгдэл (Bulletin of the Atomic Scientists) нэртэй байгууллага анх 1947 онд Дэлхийн Сүйрлийн цаг (Doomsday clock) нэртэй билэгдлийн цагийг бий болгон хүн төрөлхтөн сүйрлийн ирмэгт хэр ойрхон байгааг зарладаг болсон юм. Ингэхдээ Сүйрлийн цагийг шөнийн 12 цаг гэж үзээд түүнд хэр ойрхон байгааг цагийн зүүгээр илэрхийлж харуулдаг ажээ. Анх бий болсон шалтгаан нь цөмийн зэвсгийн аюулыг анхааруулах байсан …
-
27 January
Газар дор асар том далай илэрлээ
Газрын 600 км орчим гүнээс эрдэмтэд асар том усан санг илрүүллээ. Усан сангийн хэмжээ нь дэлхийн бүх далай тэнгисийг усаар гурав дахин дүүргэж болохоор ажээ. Энэхүү судалгааны удирдагч Канадын Альбертын их сургуулийн эрдэмтэн Грэм Пирсон “энэ нь дэлхий эрчимтэй гариг гэдгийн баталгаа” гэсэн байв. Олон арван жил үргэлжилсэн онолын мэтгэлцээний дараа эрдэмтэд дэлхийн дотор Агуу их далайг нээлээ гэж зарлав. Энэ …
-
26 January
Ази тив хөлдөж эхэллээ
Хүний хүчин зүйлээс үүдэлтэйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам хүн төрөлхтөний санааг зовоож байгаа билээ. Тэгвэл энэ өвөл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цочир хүйтрэл явагдаж байна. АНУ-д урьд өмнө тэмдэглэгдээгүй их хэмжээний цас орсны улмаас олон хүний амь эрсдэж, зам харилцаа боогдож, онц байдал зарлаад байгаа бол Ази тивд ч мөн хүйтний эрч чангарсаар байна. Тухайлбал Зүүн Өмнөд …
-
25 January
Цасан шуургын улмаас 14 хүн амиа алдлаа
АНУ-ын зүүн эргийн мужуудад болсон хүчтэй цасан шуургын улмаас 14 хүн амиа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ. Зургаан хүн Умард Каролина, гурван хүн Виржиниа, нэг хүн Кентаки, гурван хүн Нью-Йорк хотод, нэг хүн Мэрилэндэд амиа алджээ/ Гамшгийн улмаас үүдсэн авто ослын улмаас хүмүүс амиа алдсан бол зарим нь осгож, цас цэвэрлэх үеэр амиа алджээ. Нью-Йорк болон Вашингтонд гүүр, газар доорх …
-
25 January
Зика вирусээс болж эмэгтэйчүүдийг жирэмслэхийг түр хориглолоо
Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус Латин Америкийн орнуудыг цочроож байна. Учир нь сүүлийн нэг сарын хугацаанд энэ вирус маш хурдацтай тархаад байгаа юм. Энэ вирусээр халдварласан жирэмсэн эхчүүдийн ураг гажигтай буюу хүүхдийн тархины хөгжил бүрэн явагдахгүй байгаа гэнэ. Тиймээс Латин Америкийн зарим орны эмч нар эмэгтэйчүүдийг жирэмслэхийг түр хориод байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээ авсан 3500 орчим жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан …
-
25 January
Бээжин агаар цэвэршүүлэхэд 16,5 тэрбум юань зарцуулахаар болжээ
Бээжин хот агаарын чанарыг сайжруулахад 16,5 тэрбум юань буюу 2,57 тэрбум доллар зарцуулахаар төсөвтөө тусгах талаар Байгаль орчин хамгаалах сангаас мэдэгдлээ. Шинхуа агентлагийн мэдээлсэнээр төсөвт тусгасан хөрөнгийг нийтийн тээврийн асуудал болон нүүрсний хэрэглээг багасгахад зарцуулахаар болсон байна. Бээжингийн байгаль хамгаалах сангаас гаргасан статистик мэдээнд агаарын бохирдлын хэмжээ хамгийн багадаа 2,5 микрон байгаа бол тоосжилтын нягтрал нь PM2,5 дундаж нягтралтай байгаа юм. …
-
25 January
Зөвлөлтийн “Титан”-АН онгоц
1964 оны 9 дүгээр сарын 21-нд АНУ-ын нисэх хүчин “ХВ-70” гэдэг цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, дайсны нутгийн гүнд нэвтэрч байлдааны үүрэг гүйцэтгэх зориулалттай стратегийн бөмбөгдөгч онгоц зохион бүтээж, туршилтын нислэг үйлдлээ. Нүсэр бүтэцтэй энэ онгоц нь 6 хөдөлгүүртэй ба техникийн үзүүлэлтийн хувьд 21000 метрийн өндөрт “мах-3” хүртэл хурдлах ёстой байлаа. Энэ бол цагт 3675 км хурдлана гэсэн үг юм. …
-
22 January
Женнифер Лопез ээлжит тоглолтоороо бут авав
Женнифер Лопез энэ долоон хоногийн лхагва гаригт ” Лас-Вегас”-д анхны тоглолтоо хийсэн байна. Тоглолт Вегасыг бут авч хамгийн хүчирхэг тоглолт болжээ. Ne-Yo, Pitbull болон Тонн Planet нар тоглолтын гэнэтийн зочид байжээ. Мөн дээрээс нь Justin Bieber, Райн Сикрест, Дерек Хью, Rosie Huntington-Whiteley нар оролцсон байна. Алдарт дуучин Женнифер Лопез фенүүддээ гэнэтийн бэлэг барьж чадажээ.
-
21 January
Умард Солонгосын цөмийн чадавхи нэмэгдээгүй гэж Пентагон мэдэгдлээ
Умард Солонгос энэ сарын 6-ны өдөр устөрөгчийн бөмбөг амжилттай туршсан гэдгээ зарласан нь дэлхийн олон улс орноос шүүмжлэл дагуулж байгаа. Өчигдөр АНУ-ын Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга дэд адмирал Жеймс Сиринг сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Умард Солонгосын хийсэн туршилтын талаарх Пентагоны байр суурийг илэрхийлжээ. Устөрөгчийн бөмбөг нь цөмийн бөмбөгөөс хэд дахин илүү хүчин чадавхитайд тооцогддог. Харин Умард Солонгосын сая хийсэн …
-
18 January
Японд цас, хүчтэй салхины улмаас 160 гаруй нислэг цуцлагдав
Даваа гаригийн өглөөнөөс Японд хүчтэй салхи салхилж, цас орсны улмаас дотоодын 160 орчим нислэг цуцлагдаад байгаа талаар “Киодо” агентлаг мэдээлсэн байна. Агаарын тээврийн JAL болон ANA компаниудаас Токио дахь “Ханэда”-гийн 149 нислэгийг цуцалжээ. Мөн Осака болон бусад хотуудын нисэх онгоцны буудал дээр 13 мянган хүн зорьсон газар луугаа нисч чадахгүйд хүрсэн байна. Японы агаарын тээвэрлэгч “AIR DO”-ын 12 нислэг цаг …
-
18 January
Супер галт тэрэг цагт 1200 км хурдална
Америкийн Space-X компанийн үүсгэн байгуулагч Элон Маск анх 2013 онд “Супер төмөр зам” хэмээх галзуу гэмээр санаачилга дэвшүүлсэн юм. Маск супер галт тэрэг цагт 1200 км хүртэл хурдлана хэмээн ярихад тухайн үед хэн ч итгээгүй юм. Гэтэл түүний энэ галзуу мөрөөдөл 2016 онд багтаж биеллээ олж мэдэхээр байна. Америкийн Супер төмөр замын технологийн компани Невада мужийн элсэн цөлд тоног төхөөрөмж …
-
15 January
Дүрвэгчдийг албадан гаргах хуулийг чангатгаж байна
Германы Колоне хотод дүрвэгсэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг олноор гарсантай холбогдуулан Германы Хуульзүйн сайд Хейко Маас мэдэгдэл хийлээ. Тэрээр гадаадын иргэн харъяатыг албадан гаргах тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулж илүү чангатгана хэмээсэн байна.Өмнө нь Гадаадын иргэн харъяат гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож нэг болон түүнээс дээш жилийн ялаар шийтгүүлсэн тохиолдолд тус улсаас албадан гаргадаг байсан бол одоо энэ босгыг улам …
-
15 January
Ажлын цагаар Facebook, twitter-ийн чат ашиглахыг хориглолоо
Европын шүүхээс ажил олгогчид ажилтныгаа ажлын цагаар юу хийж байгааг хянах эрх олгосон. Энэ эрхийнхээ дагуу Англи улсын ажил олгогчид, ажлын цагаар Facebook, Twitter, Google-ийн Chat ашиглахыг хориглосон байна. Өнгөрөгч онд Румынийн нэгэн инженер ажлын цагаараа найз бүсгүйтэйгээ мессенжердэж байгаад ажлаасаа халагдсан явдлаас энэ бүхэн эхэлсэн юм. Тэрбээр ажлын цагаар найз бүсгүйтэйгээ хувийн асуудлаар мессенжердсэнийг компани нь дотоод журам зөрчсөн …
-
14 January
Швед шинэ аавуудад гурван сарын цалинтай чөлөө олгодог болно
Швед улсын засгийн газраас эхнэр нь амаржсан болон хүүхэд үрчилж авсан тохиолдолд нөхөрт нь цалинтай чөлөө олгох хугацааг гурван сар болгож уртасгах шийдвэр гаргасан байна. Хуулинд зааснаар шинэ төрсөн хүүхэд найман нас хүртэл эцэг эхчүүд нийт 480 хоног цалинтай чөлөө авах эрхтэй байдаг аж. Эдгээр 480 хоногийн 390-д нь нийт цалингийн 80 хувийг олгох юм байна. Үүнээс гадна Шведийн Засгийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл