Tag Archives: гадаад мэдээ

February, 2016

  • 24 February

    Обама ба “хүүхдүүд” /зураг/

    АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүүхдэд маш элэгтэй нэгэн. Тэрбээр бяцхан хүүхэд харахаараа өхөөрдөж, бас болоогүй хөөцөлдөж тоглохоос гадна бүр алиа хошин дүр гаргаж хөгжөөдөг. Энэ талаараа тэрбээр “Хүүхдүүд надад маш их хайртай. Магадгүй миний хүүхэлдэйн киноных шиг том чих, нүд, шүд маань тэдний анхаарлыг татдаг байх. Гэхдээ л тэдэнтэй байх үнэхээр гайхалтай байдаг” хэмээн ярьжээ. Уншигч та бүхэндээ АНУ-ын Ерөнхийлөгч …

  • 24 February

    АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургуулилт явуулахыг БНАСАУ эсэргүүцэв

    АНУ, БНСУ жил тутам явуулдаг цэргийн хамтарсан сургуулилтаа ирэх сард эхлүүлэхээр зэхэж байна. Харин БНАСАУ тус сургуулилтыг дайнд бэлтгэж байгаа хэрэг гэж үзэн, энэ сургуулилт эхэлсэн нөхцөлд хатуу чанга хариу арга хэмжээ авна гэдгээ өчигдөр анхаарууллаа. Умард Солонгос өнгөрсөн сард цөмийн бөмбөг туршин, энэ сард алсын тусгалтай пуужин хөөргөсөн зэргээс үүдэн Солонгосын хойг дахь нөхцөл байдал хурцдаад байгаа. Хоёр Солонгосын …

  • 24 February

    Марс сникерс шоколаданд дурлагсдын анхааралд!!!

    Хэрэглэгч та үүнийг мэдэх эрхтэй Марс, Сникерс,Милкивэй  зэрэг амттанг үйлдвэрлэгч компани герман улс даяархи  Марс, Сникерс  бүтээгдэхүүнүүдийг худалдаанаас буцаан татаж эхэллээ. Шалтгаан нь нэгэн худалдан авагч марс шоколадан дотроос хуванцарын хэлтэрхий олсон байна. Үйлдвэрлэгч компани маш яаралтайгаар арга хэмжээ авч энэ тухай өчигдөр буюу мягмар гаригт мэдээлэл хйисэн бөгөөд хоолойд тээглэн хахах гэмтэл учруулж болзошгүйг анхааруулжээ. Германиас гадна Испани,Итали,Франц,Голланд,Бельги,Их Британи …

  • 24 February

    Зика вирусын халдвараас сэргийлэхийн тулд бэлгэвч хэрэглэхийг уриаллаа

    АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв бэлгийн замаар Зика вирусын халдвар авсан байж болзошгүй 14 хүн шинээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Шумуулаар дамжин халдварладаг Зика вирус бэлгийн замаар халддаг нь тогтоогдсоноор дэлхийд уг вирус маш өргөн хүрээнд тархаж магадгүй байгааг албаныхан тэмдэглэж буй. Гэхдээ хамгийн аюултай нь вирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь жирэмсэн эмэгтэйчүүд байгаа нь эмч мэргэжилтнүүдийг түгшээж байгаа …

  • 23 February

    Занданшуулсан шарил хүчинджээ

    Америкийн цагдаа нар Смитсоны музейн хамгаалагч 44 настай эрийг саатуулжээ. Түүнийг Египтын занданшуулсан шарилыг бузарласан хэрэгт буруутгаж байгаа юм. Жэймс Монро гэдэг энэ эр сүүлийн есөн жилийн туршид Смитсоны музейд шөнийн харуулаар ажиллахдаа элдэв муу үйлийг хийж байгаагүй аж. Гэвч эхнэрээсээ салснаас хойш түүний зан байдал тун ч сонин болжээ. Хамт ажилладаг хүмүүсийнх нь хэлснээр бол сүүлийн үед Монро ихэд …

  • 23 February

    Винстон хар салхины улмаас амиа алдагсдын тоо 29 хүрлээ

    Фижи улсад дэгдээд байгаа далайн хар шуурганы улмаас амиа алдагсдын тоо энэ амралтын өдрүүдэд 29 хүрээд байгааг албаныхан хэллээ. Энэ тоо цаашид өсч магадгүйг анхааруулж байна. Ойролцоогоор 8500 хүн нүүлгэн шилжүүлэх төвд хоргодож байна. Олон иргэд хоргодох байранд нэгээс илүү сараар амьдарч магадгүй аж. Учир нь хар салхины улмаас иргэд орон гэр, хувцас гээд бүх зүйлээ алджээ. Вити леву болон …

  • 22 February

    Хятадад зика дахин бүртгэгдлээ

    БНХАУ-д зика вирусын шинэ тохиолдол бүртгэгдсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ийнхүү тус улсад зика вирусын гурав дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Халдвар авсан өвчтөн эрэгтэй бөгөөд тэрбээр Номхон далайн Фижи болон Самоа арлаар аялаад энэ амралтын өдөр эх орондоо ирсэн байна. Шинжилгээгээр залуу зикагийн халдвар авсан нь тогтоогджээ. Залуу хэлэхдээ “Би энэ сарын 18-нд Самоа аралд байхдаа шумууланд хазуулсан. Эхний өдөр …

  • 22 February

    Эмэгтэйчүүд гар утас барихыг хоригложээ

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн төрсөн нутаг болох Гужарат мужийн нэгэн тосгонд ганц бие эмэгтэйчүүд гар утас барихыг нь хоригложээ. Тосгоны настангууд гар утсыг нийгэмд хор хөнөөл учруулдаг гэж үздэг тул ийнхүү хориглох шийдвэрийг гаргасан байна. Гужарат мужийн Мехсана аймагт 2000 орчим хүн амтай Сураж гэдэг тосгон бий. Тус тосгонд энэ сараас эхлэн ганц бие охид бүсгүйчүүдийг гар утас барихыг …

  • 22 February

    Саадтай харайлтаар хичээллэгч “Илжиг”

    14 настай Ахмед Айман хэмээх хүү өөрийн илжигээ саад даван харайлгаж сургахад бүтэн нэг жилийг зарцуулжээ. Тусгай сургуулилттай адуунуудын чаддаг энэхүү үйлдлийг илжигэнд зааж буй хүүг Reuters агентлаг өөрийн инстаграм хуудаснаа онцолж, зургийг нь нийтлэсэн байна. Одоо Ахмед Айман хүүгийн илжиг саадтай харайлтыг саадгүй гүйцэтгэдэг болсон бөгөөд хүү түүнд үүнээс илүү зүйлсийг заахаар хичээж байгаа ажээ. Харин хүүгийн аав ээж …

  • 22 February

    Дөрвөн настай хүүд бүх насаар нь хорих ял оноожээ

    Египетийн дөрвөн настай Ахмед Мансур Карни хүүд бүх насаар нь хорих ял оногдуулсан байна. Тэрээр найман удаагийн аллага хийх оролдлого, улсын өмч хөрөнгийг шамшигдуулсан, цэрэг цагдаагийнханд заналхийлсэн, мөн танхайрсан хэргээр буруутгагдаад байгаа аж. Бяцхан хүүгийн өмгөөлөгчид шоконд орон, юу ч хийж чадахгүйд хүрээд байна хэмээн Mirror-т мэдээлжээ. Хуульчдын үзэж буйгаар, хүүд “зөгнөлт” ял оногдуулсан шүүгчид хэргийн материалтай нарийн танилцаагүй бололтой. “Мөрдлөгийн …

  • 20 February

    Хятадууд Монголыг 2045-2050 онд өөртөө нэгтгэнэ гэнэ

    Хятадын ChinaNews.com сайтад гарсан нэгэн өгүүллийг Хонконгийн “Midnight Express 2046” блог англи  хэл дээр орчуулан тавьсан нь олны анхаарлыг татаж байна. Тус блогт энэ өгүүллийг орчин үеийн Хятадын империализмын сонгодог жишээ гэж нэрлэжээ. Энд бичсэнээр бол өнөөгийн Хятад улс газар нутгаа тэлэх, өөрсдийн нь хэлдгээр үндэсний нэгдлийн төлөө ирэх 50 жилд зургаан том дайн хийх гэнэ. Түүний нэг нь Монголыг …

  • 19 February

    Дайр-эз-Заур хотод тусламжийн барааг шүхрээр буулгахаар төлөвлөжээ

    Сирийн зүүн бүс нутагт орших Дайр-эз-Заур хот “Исламын улс” алан хядагч бүлэглэлийн бүслэлтэд орсон. НҮБ хүнс болон тусламжийн бусад бараа бүтээгдэхүүнийг нисдэг тэргээр зөөвөрлөн, тус хотын дээрээс шүхрээр буулгах төлөвлөгөө боловсруулснаа өчигдөр зарлалаа. “Исламын улс” бүлэглэлийн бүслэлтээс үүдэлтэйгээр Дайр-эз-Заур хотод хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн ачааны автомашинууд шууд хүрэх боломжгүй байгаа юм. Иймээс НҮБ Сирийн өлсгөлөнд нэрвэгдсэн хэд хэдэн бүс нутагт хүмүүнлэгийн …

  • 19 February

    Анкара хотын дэлбэрэлтэнд Монгол хүн өртөөгүй

    Туркийн Анкара хотод энэ сарын 17-ны өдрийн 20:30 цагийн орчимд тус улсын парламентын ордны ойролцоо автобусанд байрлуулсан тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас 28 хүн амиа алдаж, 61 хүн шархадсан. Уг халдлагад Анкара хотод суралцдаг Монгол залуу өртөх дөхсөн байна. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр дэлбэрэлт болсон газрын ойролцоо байсан бөгөөд тэсрэлтийн долгионд цохигдон газар унасан тухайгаа ярьжээ. Энэ тухай Элчин сайдын яамнаас …

  • 17 February

    Ухаалаг утас нүдний хорт хавдар үүсгэж байна

    Сайн байцгаана уу эцэг эхчүүд ээ. Хятад улсад хэдхэн хоногийн өмнө 40 настай нэг залуу нүдний хорт хавдар туссан ба түүний гол шалтгаан нь шөнийн цагаар ухаалаг утсыг удаан хэрэглэсэнтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед дундад азид нүдний хорт хавдар түүний насжилт их залуужиж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, зурагтийг хэт удаан үзэх ялангуяа харанхуйд үзсэнээс болж …

  • 17 February

    Зика вирусын тохиолдол ОХУ-д бүртгэгдлээ

    Латин Америкийн орнуудад ихээр халдварлаж аюулын харанга дэлдээд байгаа Зика вирус манай хойд хөрш болох ОХУ-д илэрлээ. Энэ нь Оросын хувьд анхны тохиолдол бөгөөд халдвар тээгч нь Доминикан улсад аяллаар яваад ирсэн байжээ. Оросын Домодедова онгоцны буудал дээр буухдаа халдвар тээснээ мэдээгүй байсан ба хэд хоногын дараа бие нь тавгүйрхэж эхэлсэн гэнэ. Одоогийн байдлаар түүнийг эмнэлэгийн хяналтанд авсан байгаа ба …