Tag Archives: гадаад мэдээ

February, 2016

  • 29 February

    “Son of Sаul” Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” боллоо

    АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдаж буй 88 дахь удаагийн Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” номинацийн эзнээр Унгар улсын найруулагчийн бүтээл “Son of Sаul” кино тодорчээ. Уг бүтээл өнгөрсөн сард нээлтээ хийсэн юм. Энэхүү номинацид дэлхийн зургаан орны кино нэр дэвшин өрсөлдсөн билээ.

  • 29 February

    “Оскар”-ийн наадамд Харууд болон Азиудыг ялгаж байна

    Яг одоо алдарт “Долби” театрын хажууд хар арьстай хэдэн арван хүн “Оскар” шагналыг гардуулдаг Америкийн кино урлагийн академи дахь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн жагсаж буй юм байна. Тэд “Нэг ч африк гаралтай америк байхгүй”, “Нэг ч ази байхгүй” гэсэн бичиг бүхий зурагт хуудас барьцгаасан байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-д арьсны өнгөтэй холбоотой дуулиан дэгдсэн билээ. Америкийн кино …

  • 29 February

    Японд Зика илэрлээ

    Өнгөрсөн жилээс эхлэн Латин Америкт дэгдээд байгаа Зика вирусын шинэ тохиолдол Япон улсад илэрлээ. Энэ сарын 9-нөөс 20-ны хооронд Бразил улсад аялаад ирсэн Канагава мужид амьдардаг өсвөр настанд Зика вирусын халдвар илэрсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсоныг Япон улсын Эрүүл Мэндийн Яамнаас өнөөдөр мэдэгдлээ. Өвчтөн 20-ны өдрөөс эхлэн халуурсан бөгөөд өнгөрсөн даваа гаригаас эхлэн бие нь загатнах шинж тэмдэг илэрч эхэлсэн …

  • 29 February

    “Oscar” наадам энэ үдэш болно

    Оскарын шагнал гардуулах 88 дах удаагийн ёслолын ажиллагаа Лос-Анжелес хотын “Долби” театрт өнөөдөр үдэш болно. Кино академийн дээд шагналд нэр дэвшигчдийн нэрсийг зарлажээ. Оскарын хамгийн олон номинацид нэр дэвшсэнээрээ “The Revenant”, “The Martian” болон “Mad Max: Fury Road” кинонууд тэргүүлж байна. Холливудын алдарт жүжигчин Леонардо ДиКаприо энэ жилийн Оскарын “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид дахин нэр дэвшив. Тэбрээр өмнө нь Академийн …

  • 29 February

    БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг тогтоох тогтоолын төслийг өргөн барьжээ

    Өнгөрсөн доло хоногт болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн албан бус уулзалтын үеэр АНУ БНАСАУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг өргөн барьжээ. Умард Солонгосын өнгөрсөн сард хийсэн цөмийн туршилт болон энэ сард хөөргөсөн алсын тусгалтай пуужин зэрэгтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсын эсрэг шинэ хориг арга хэмжээ тогтоохоор төлөвлөж байгаа юм. АНУ-ын танилцуулсан хориг арга хэмжээний …

  • 27 February

    Ленардо Ди Каприо-гийн түүхэн өөрчлөлтүүд /фото/

    Early Career (1989 – 1992) Breaking In (1993 – 1995) Teen Heartthrob (1996 – 2001) Oscar Contender (2002 – 2007) Blockbuster Success (2008 – 2011) Renaissance (2012 – 2015)

  • 26 February

    Монголын далбаатай хөлгөөр Сирид зэвсэг нийлүүлжээ

    ОХУ “Георгий Агафонов” нэртэй хөлгөөр Монголын далбаан дор Сири рүү зэвсэг, цэргийн техник тээвэрлэсэн талаар Украины “Правда” сонинд мэдээлжээ. Уг хөлгийг ОХУ-ын арми Украинаас худалдаж авсныхаа дараа Монголын далбаан дор тээвэрлэлт хийж байсан талаар Стокгольм дахь энхийн төлөөх судалгааны олон улсын институт мэдээлсэн аж. Тус институтийн мэдээлснээр ОХУ тус хөлгөөр танк эсэргүүцэгч пуужин, танк зэрэг техникийг Сирид тээвэрлэн хүргэсэн бололтой. …

  • 26 February

    Камбожид тэсрэх бөмбөг илрүүлэхэд харх ашигладаг

    Хархыг ийнхүү лабораторийн судалгаанд ашиглаж, агаарын бохирдлын бас нэг сөрөг нөлөөг эрдэмтэд тодруулсан бол Камбожид харин тэс өөр зориулалтаар харх ашиглаж байгаа тухай мэдээ “Ассошиэйтед Пресс” агентлагт ирсэн байна. Камбожийн иргэний дайн болон Камбож, Вьетнамын дайны үеэр тэсрээгүй үлдсэн 6 сая орчим мина Камбожийн хөрсөнд булаатай хэвээр байна. Эдгээр миныг илрүүлж, устгахын тулд Камбожид ухаалаг, мөн үнэрч чадвараараа гайхагддаг хархыг …

  • 26 February

    Афган хүү Мессигийн өмсгөлийг бэлгэнд авлаа

    НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан  алдарт хөлбөмбөгчин Месси өөрийн гарын үсэгтэй футболкыг “эрээн тор цээжиндээ зүүж, ардаа Месси 10 гэж бичсэн” таван настай афган хүүд өөрийн багийн өмсгөлийг илгээсэн байна. Таван настай Муртаза Ахмади түүний бэлгийг авсныхаа дараа “Би Мессид хайртай. Надад футболк нь үнэхээр таалагдаж байна” гэв. эх сурвалж: sorgog.mn

  • 26 February

    ISIS Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлжээ

    Өнгөрсөн лхагва гарагт олон нийтийн сүлжээгээр Исламын улс бүлэглэлийг дэмжигчид фэйсбүүк, твиттерийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг, Жак Дорсей нарыг сүрдүүлсэн видео бичлэгийг байршуулжээ. Эдгээр компаниуд терроризм, хүчирхийлэлтэй холбоотой хэрэглэгчдийн хаягийг хаах шийдвэр гаргасан нь хэт даврагчдыг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. Тухайлбал, өнгөрсөн саруудад твиттерээс Исламын улс бүлэглэлтэй холбоотой нийт 125 мянган хаягийг хаасан байна. 25 минут үргэлжлэх тус видеог ISIS-ийг …

  • 25 February

    Вашингтоны сургуулийн сурагчид Монгол хэл соёлыг судалж байна

    2015-2016 оны хичээлийн жилд манай ЭСЯ “Washington Performing Arts” байгууллагын “Embassy Adoption” хөтөлбөрийн хүрээнд Вашингтон хотын шинжлэх ухаан, технологи, инженерийн гүнзгийрүүлсэн сургалттай МакКинли дунд сургуультай хамтран тус сургуулийн зургаадугаар ангийн нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрийн хүрээнд улс орныхоо түүх, соёлыг сурталчлан таниулах хөтөлбөр гарган ажиллаж байна. Нэгдүгээр сард АНУ-ын Гадаад харилцааны хүрээлэнгийн багш М.Саруул-Эрдэнэ тус сургуульд зочилж Монголын түүх, соёл, хэл …

  • 25 February

    Кардашьяныхан монгол хурганы арьсыг сурталчилав

    Рэппер Канье Уэст Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр “Yeezy” брэндийнхээ шинэ цуглуулгыг танилцуулсан билээ. Түүний загварын шоунд дэлхийн шилдэг моделиуд оролцсон ба олны танил алдартнууд хүрэлцэн ирсэн байна. Канье Уэстын загварын шоуны онцлох модель нь Наоми Кэмпбелл байжээ. Энэхүү шоунд ирэхдээ Кардашьяны гэр бүлийнхний өмссөн цагаан хурганы арьсан хүрэм олны анхаарлыг татсан юм. АНУ-ын шоу ертөнцийн хамгийн алдарт бүсгүйчүүдийн гангарсан …

  • 25 February

    Онгоц сүйрч бүх зорчигч амиа алджээ

    “Tara Airlines” агаарын тээврийн “Twin Otter” онгоц Балбад өчигдөр 11.00 цагийн орчимд сураггүй алга болсон билээ. Уг онгоцонд 18 зорчигчболон нисэх багийн гурван гишүүн зорчиж явжээ. Онгоц хуваарийн дагуу Покхара хотоос Жомсон мужид очих төлөвлөгөөтэй байсан юм. Харамсалтай нь онгоц хөөрөөд 18 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Цаг агаарын таагүй байдлын улмаас аврах ажиллагаа хойшилсон юм. Аврах ажиллагаа өчигдөр 17.00 …

  • 24 February

    21 зорчигч тээж явсан онгоц хаачив

      Tara Airlines” агаарын тээврийн онгоц Балбад сураггүй алга болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сураггүй алга болоод буй онгоцонд21 хүн зорчиж явжээ. Онцгой байдлын яам “Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас аврах ажиллагааг түр зогсоосон” гэв. Онгоц Покара мужийн нисэх буудлаас хөөрөөд 20 минутын дараа төв станцаасаа холбоо тасарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр онгоц Покхара хотоос Жомсом хотноо очихоор төлөвлөж байжээ. Онгоцонд жуулчид зорчиж …

  • 24 February

    Италийн тэнгисийн хүчин 700 гаруй дүрвэгчийг аварчээ

    Газар дундын тэнгисийн Тунис улс, Италийн Сициль арлын хоорондох бүсээс Италийн тэнгисийн хүчний хөлөг онгоцууд 700 гаруй цагаач дүрвэгчийг аварсан байна. Италийн тэнгисийн хүчин Ливиэс Италийг зорьж байгаа цагаач дүрвэгчдийг аврах “Аюулгүй тэнгис” ажиллагааг эхлүүлсэн юм. Өчигдөр энэ ажиллагааны хүрээнд эхний ээлжийн хөлөг онгоц гурван завинд явсан 407 дүрвэгчийг аварсан ч, тэднээс дөрөв нь аль хэдийн амьсгал хураасан байжээ. Үүнээс …