Хойд Солонгосын “Kwangmyongsong-4” хиймэл дагуул амжилттай хөөрч сансрын тойрог замд орсныг Пхеньяны төв телевиз мэдээлсэн байна. Пуужин Японы өмнөд хэсгийн Окинава арлын дээгүүр нисч өнгөрсөн аж. Пхеньян холын тусгалын пуужин харвасны дараа Япон, Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өнөөдөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт тавьжээ. Хойд Солонгос хиймэл дагуул хөөргөсөн нь энэ хоёрдугаар сарын 16-нд болох удирдагч Ким Чен Ирийн …
Tag Archives: гадаад мэдээ
February, 2016
-
8 February
Турк улсаас тусламжийн бараа ачсан цуваа Сирийн хилээр нэвтэрлээ
Сирийн Засгийн газрын цэрэг улсынхаа хамгийн том хот болох Алеппог босогчдын хяналтаас чөлөөлөх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ ажиллагааны улмаас тус бүс нутгаас Туркийн хил рүү дүрвэж байгаа иргэдийн тоо 35 мянгад хүрсэн тухай Турк улсын холбогдох албаныхан мэдэгдлээ. Эдгээр дүрвэгчдэд зориулан Турк улсаас тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан цуваа түргэн тусламжийн автомашинуудын хамтаар Сирийн хил рүү өчигдөр нэвтэрсэн байна. Босогчдын …
-
6 February
Афганистаны бяцхан баатар амиа алджээ
Талибанчуудын эсрэг тулаанд оролцож байсан 11 настай афганистан хүү амиа алдсан талаар тус улсын эрх баригчид мэдээллээ. Хүү 43 хоногийн турш талибанчуудын эсрэг зэвсэг барина тэмцсэн байна. Хүүгийн цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгчээ. Тэрээр гэр бүлийнхээ хамтаар Урузган мужид амьдардаг байжээ. Хүү тулааны үеэр толгой руугаа буудуулж амиа алдсан гэнэ. Талибанчууд энэ сарын 2-нд Урузган муж руу халдаж, эзлэхийг …
-
5 February
Хог дээрээс 15 мянган евро олжээ
Германы төв хэсэгт орших Эрфурт хотын хог тээвэрлэдэг машины жолооч 80 настай гэр бүлийн хосын хог дээр хаясан буйдан дотроос 15 мянган евро олсон байна. Тэд хуучирч муудсан буйдангаа хог дээр хаяулахын тулд машин хөлсөлж авчээ. Өндөр настай гэр бүлийн хос байраа сольж нүүхдээ хуучин тавилгаасаа ангижрахаар шийдсэн аж. Тэгтэл буйдан дотор мөнгө нууснаа мартаж орхисон гэнэ. Германы хуульд заасны …
-
5 February
Тур эсвэл үх
“Би хоолны дэглэм барих гэж их хичээсэн. Гэхдээ чадахгүй юм билээ. Үргэлж л амттан руу гараа сарвайдаг байсан. Харин чи эмчээс хэдхэн сарын дараа үхнэ гэдгээ дуулахаар толгойд олон юм бодогддог юм билээ. Хэд хоногийн дараа би шүршүүрт орж байтал ванн хагарсан. Турахгүй бол үнэхээр болохгүй юм байна гэдгийг би тэгэхэд л ойлгосон юм” гэж Брэйнан бүсгүй өгүүлэв. Улмаар тэр …
-
4 February
20 жилийн өмнө гэм буруугүй залууг цаазалсан гэмтнүүдийг шийтгэнэ
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны эрх баригчид 1996 онд гэм буруугүй 18 настай залууг баривчилж, хилс ял тулган цаазаар авсан хэрэг гарчээ. Тэгвэл энэ хэрэгт буруутай албаны 27 хүнийг буруутган шалгаж хариуцлага тооцож эхэлсэн байна. Хөгжил нэртэй тэр залууг Хөх хотын нийтийн бие засах газарт нэгэн эмэгтэйг хүчиндээд алсан хэрэгт буруутган цаазаар авах ял оногдуулж гүйцэтгэсэн аж. Гэтэл 2005 …
-
4 February
KFC-ийн тахианаас болж хордлогонд оржээ
Авсрталийн Чеврон арал дээр аялж явсан Николас гэх иргэн KFC- ийн тахианаас болж өвджээ. Учир нь түүний авсан тахиан дотор тархи мэт дүрстэй зүйл байсан гэнэ. Үүнийг KFC-ийн ажилтан тахианы элэг гэж батлаад байгаа юм. Николас амралтаар Чеврон арал дээр ирсэн бөгөөд 3 хайрцаг тахиаг 12 доллар 50 центээр худалдаж авсан байна. Үүнээсээ нэгийг л идэхэд энэ зүйл гарч ирсэн …
-
3 February
Хилари ялж, Трамп ялагдав
Энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулагдах АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийг урьдчилсан байдлаар сонгох санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Айова мужид намын идэвхтнүүд ирээдүйн Цагаан ордны тэргүүн аль намаас нэр дэвших, ялалт байгуулах магадлалтай нэр дэвшигчдийг хэлэлцэж, шийдвэрээ гаргаж байгаа юм. Урьдчилсан байдлаар сөрөг хүчин Бүгд найрамдах намаас сонгуульд нэр дэвших бодолтой байгаа 10 нэр …
-
3 February
Зика вирус бэлгийн замаар халдварлажээ
Дэлхий нийтийг цочроогоод байгаа нэгэн халдвар болох Зика вирус маш хурдацтай тархсаар байгаа юм. Энэхүү халдвар нь Латин Америкийн орнуудаас гаралтай бөгөөд шумуулаар дамжиж халдварладаг гэсэн мэдээ байсан юм. Харин саяхан Халдварын голомтот орноос ирсэн хүнтэй бэлгийн харьцаанд орсон иргэн Зика вирусээр халдварласныг тогтоожээ. Хамгийн аюултай нь энэ иргэн Техас мужийн Даллас дүүрэгт байжээ. Одоогоор Зика вирусны эсрэг эм, вакцин гараагүй …
-
2 February
Европт ирсэн 10 мянган хүүхэд хаачив
“Save the Children” хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагаас 2015 онд эцэг эх, харгалзах хүнгүй 26 мянган хүүхэд Европ тивд ирсэн гэж мэдэгдлээ. Харамсалтай нь сүүлийн хоёр жилд Европт ирсэн 10 мянга гаруй цагаач хүүхэд сураггүй алга болжээ. Мөн улсын бүртгэлтэй мянга мянган эмзэг давхаргын хүүхэд сураггүй болоод байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хүүхдийг хүний наймааны золиос …
-
2 February
Умард Солонгосын хамгийн инээдтэй, бас аймшигтай мэдээлэл
Умард Солонгос буюу БНАСАУ бол манай гариг дээрх хамгийн хаалттай улс орны нэг. Энэ улсад болж байгаа үйл явдал, нийгмийн амьдралын тухай мэдээллүүд нь үргэлж гадны хэвлэлээр дамжсан мэдээлэл байдаг ч өөрсдийн нь дамжуулж байгаа мэдээлэл үнэн байдлаас хол, ташаа байх нь бий. Тэр ч бүү хэл хүн үнэмшихийн аргагүй, бодит байдлаас тасархай байдаг Умард Солонгосын тухай таван мэдээлэл энэ …
-
1 February
2018 он хүртэл жирэмслэхийг хориглов
Эль Сальвадор улсад зика вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын удирдлагууд эмэгтэйчүүдийг 2018 он хүртэл жирэмсэн болохгүй байхыг уриалсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шумуулаас хүнд халддаг уг вирусын халдвар авсан байх магадлалтай 3-4 сая иргэн Латин Америкийн орнуудад амьдарч буйг ДЭМБ-аас сануулжээ. Уг вирусын халдвартай эхээс жижигхэн толгойтой, сэтгэцийн өвчтэй хүүхэд мэндэлсээр байна. Жижигхэн толгойтой 20 гаруй хүүхэд тус улсад мэндэлсэн гэв. …
-
1 February
Алуурчинтайгаа найзлав
Нэгэн сонирхолтой үйл явдал Казахстаны Тараза хотод болсон байна. 88 настай эмгэнийг хороох захиалга авсан хөлсний алуурчин өрөвдсөндөө энэ хэргийг үйлдэхээс няцаад өөрөө цагдаа нар дээр иржээ. Тэтгэврийн хөгшний хоёр өрөө байрыг өөрийн болгохыг эрмэлзсэн нэгэн залилан мэхлэгч эмэгтэй Валентина Басова эмгэнийг хороолгохоор захиалсан аж. Байрыг нь өөрийнхөө нэр дээр болгох гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтэл амссан тул …
-
1 February
Интернэтээр танилцсан бүсгүйтэйгээ уулзаад “царай муутай” байна гэж зоджээ
Хятадын нэгэн залуу интернетээр танилцсан бүсгүйгээ бодитоор харсныхаа уурлаж түүнд гар хүрсэн үйл явдал болжээ. Хуан гэх залуу интернетээр Сиожин хэмээх том алаг нүдтэй, долгиолсон гоёмсог үстэй бүсгүйтэй танилцаж, уулзтал байдал буруу тийш эргэжээ. Учир нь Сиожин бүсгүй амьдрал дээр зурган дээрх шигээ бус харин ч эсрэгээрээ мариалаг, давхраагүй нүдтэй, нүүр нь батгатай байжээ. Алс хол мужаас түүнтэй уулзахаар үнэтэй …
January, 2016
-
29 January
Анжелина Жоли нөхрийнхөө нууцыг дэлгэжээ
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли өчигдөр “ABC” телевизийн “Today show”-д уригдаж, ярилцлага өгчээ. Тэрбээр хамгийн сүүлд “Кунфу панда” хүүхэлдэйн киноны гуравдугаар ангид барын дүрд дуу оруулсан юм. Жоли энэхүү ярилцлагатаа “Нэг ажлынхаа ард гарсандаа туйлаас баяртай байна. “Кунфу панда” хүүхэлдэйн кино олон хүүхдэд таалагдаж буйд таатай байна. Зүрх сэтгэлээрээ бүтээсэн энэхүү уран бүтээлийг минь шимтэн үзэж буй та бүхэн бол уран …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл