Өнгөрөгч Бямба гаригт тохиосон газар хөдлөлтийн улмаас амьд үлдэгсдэд туслах ажил өрнөж, Непаль яг л “дайны хөлд үрэгдсэн юм шиг” байдалд байна хэмээн тус улсын ерөнхий сайд мэдэгдлээ. Суши Койрала мэдэгдэхдээ, засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа ч, давж гарахад тун хүнд байгаа талаар ярьжээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтөнд 8 сая оршин суугч буюу нийт хүн амын дөрөвний нэг …
Tag Archives: гадаад мэдээ
April, 2015
-
29 April
Хулгайлагдсан 300 гаруй эмэгтэйг аварчээ
Нигерийн арми хэт даврагч Боко Харам бүлэглэлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүс нутгаас 200 охин, 93 эмэгтэйг аварсан тухай мэдээлсэн байна. Гэвч тэдний дунд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Чибок тосгоноос хулгайлагдсан охид байгаагүй гэнэ. Нигерийн арми Боко Харамын дөрвөн ч цэргийн бааз байрладаг Самбиса ойд явуулсан цэргийн ажиллагааны үеэр эдгээр эмэгтэйг чөлөөлжээ. Түүнчлэн хэт даврагчдын зэр зэвсгийг хяналтдаа авчээ. Нигерийн …
-
29 April
300 кг жинтэй эхнэрийнхээ жингээ хасахыг нөхөр нь хориглодог
Техасын Хьюстон хотод амьдардаг Бетти Жо. Одоо тэрээр 300 кг жинтэй ба түүний нөхөр түүнийг жингээ хасахыг эсэргүүцдэг байна. Тэр бүхий л боломжит аргаар түүнийг хооллодог аж. Ийм житэй Бетти өөрийгөө асрах боломжгүй болсон ба ариун цэврийн өрөө орохдоо мөн усанд орохдоо ч нөхрөөрөө туслуулдаг гэнэ. Түүний нөхөр Жош нь Беттигийн жингээ хасахыг хориглодог гол шалтгаан нь түүнээс зугтчихна гэсэн …
-
28 April
Оюутан бүсгүй тархиндаа 2 ихэр хүүхэд тээж байжээ
АНУ-д хавдартай хэмээн оношлогдож байсан өвчтөнд мэс засал хийтэл санаанд оромгүй үр дүнд хүрчээ. Эмч нар 26 настай оюутан бүсгүйг тархины хавдартай гэж оношилж, улмаар мэс хагалгаа хийсэн байна. Гэтэл хагалгааны явцад тархинд ургасан хавдрын оронд тератом буюу хоёр ихэр хүүхдийн үр хөврөл байсныг олж илрүүлжээ. Ихэр үр хөврөлд яс, үс, шүд зэрэг нь ургасан байжээ. 26 настай оюутан бүсгүй …
-
28 April
Хөрш айлаас нь хэдэн зуун жоом орж ирсэн байжээ
Энэ бүхэн гэрийн эзэн бүрийн хар дарсан зүүд байх. Нэгэн бичлэг хийж олон нийтэд тараасан гэр бүл цэвэр цэмцгэр байдлыг маш ихээр эрхэмлэдэг айл байжээ. Фэйсбүүкийн хэрэглэгч Nur’Ashikin Fazlan Zainol тэрээр 4-р сарын 27 нд маш их жоом орон сууцных нь коридороор гүйлдэж байгаа энэхүү бичлэгийг хийж тавьжээ. Түүний хийсэн энэ видеог хэдхэн цагийн дотор 200 гаруй мянган хүн үзэж …
-
28 April
Чилид Калбуко галт уул дэлбэрчээ
Чилийн Калбуко галт уул сэрж өчигдөр хоёр дахь дэлбэрэлт нь боллоо. Чилийн эрх баригчидийн мэдээлсэнээр аюултай байдлын хэмжээ улаан буюу хамгийн аюултай түвшинд байна. Галт уулын анхны дэлбэрэлт 4-р сарын 22нд болсон ба энэ үеэр ойролцоо хотын 1,5 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлсэн юм. Гэсэн хэдий ч энэ бүсэд нийт 60 гаруй мянган хүн амьдардаг байна. Калбуко галт уулын дэлбэрэлт нь …
-
28 April
Эверестэд авирсан уулчдаас 84 хүн нас баржээ
Балба улсад болсон газар хөдлөлтийн улмаас Эверестийн оргилд хүчтэй цасан нуранги үүсч хамгийн сүүлийн үеийн мэдээгээр 84 уулчин нас бараад байна. Энэ бямба гаригт болсон газар хөдлөлт Балба улсад маш их гай гамшиг дагуулж байгаа ба одоогоор 4000 гаруй хүн нас барсан гэсэн мэдээлэл байгаа юм. Өмнө нь өгч байсан мэдээллээр 65 уулчин амь эрсэдсэн гэж мэдээлж байсан ба уулан …
-
27 April
“Google”-ийн гүйцэтгэх захирал Дан Фрединбург захирал ууланд амиа алджээ
Өнгөрсөн 25-ны өдөр Балбад хүчтэй газар хөдлөлт болж, 2500 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Газар хөдлөлтийн үеэр үүссэн цасан нурангийн улмаас Эверестэд авиралт хийж байсан 17 уулчин амиа алдсан байна. Амиа алдсан уулчдын дунд “Google” компанийн гүйцэтгэх захиралуудын нэг 33 настай Дан Фрединбург байсныг эх сурвалжууд баталжээ. Тэрээр “Google Map”-д зориулсан зураг авахаар явж байгаад ийнхүү амь эрсэдсэн …
-
27 April
Гуантанамо шоронд хоригдож байсан иргэд суулт зарлажээ
2014 оны 12 дугаар сараас хойш Уругвайд оршин сууж байгаа Гуантанамогийн хоригдол байсан зургаан хүний гурав нь тус улсын нийслэл Монтевидео хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байрны дэргэд өчигдөр эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулж суулт хийсэн байна. Өгсөн амлалтаа биелүүлээгүй учир тэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан тухай “USA Today”агентлаг мэдээлж байна. Куба дахь Америкийн Гуантанамо шоронгийн хоригдлуудыг Уругвайд шилжүүлэх талаар …
-
27 April
Непалийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 3,218 боллоо
Одоогийн байдлаар 2,789 орчим хүний аминд хүрээд байгаа Непалийн газар хөдлөлтийн улмаас хотууд үй олон майхан босгож, байшин барилгад дарагдахаас сэргийлж байна. Нийслэл Катманду хотод мөн маш олон тооны оршин суугчид орон гэргүй болжээ. Харин зарим оршин суугчдын хувьд өнгөрөгч Ням гаригт болсон аймшигт газар хөдлөлтийн дараах цочролоосоо гарч чадаагүй байгаа учир орон гэртээ буцаж очихоос айж байгаа аж. Непалийн …
-
27 April
Нэрт зураачийн туслах нь хулгайн хэргээр баривчлагджээ
АНУ-ын зураач Жаспер Жонсны туслах асан түүний студиэс урлагийн бүтээл хулгайлсан хэргээр 18 сар шоронд хоригдох ял авсан байна. 53 настай Жеймс Майэр нь 22 төрлийн бүрэн дуусаагүй бүтээлийг нь хулгайлж, Нью-Йоркийн галлерейд худалдсанаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Нью-Йорк дахь шүүх танхимд хэргээ хүлээх үедээ хийсэн мэдэгдэлдээ, “Би өөрийн ажил олгогч төдийгүй дотны анд, зөвлөгч минь байсан хүнд маш их хохирол …
-
27 April
“Fast & Furious 8” 2017 онд дэлгэцнээ гарна
Хурд хүчний гайхамшиг, ширүүн өрсөлдөөн, адал явдлаар дүүрэн алдарт “Fast & Furious” цуврал киноны найм дахь ангийг бүтээж, 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр дэлгэцнээ гаргахаар болсон тухай Universal кино компани зарлалаа. Гол дүрийн жүжигчдийн нэг болох Вин Дизелийн хийсэн мэдэгдлийн дараа тус студи нь өөрсдийн зохион байгуулсан CinemCon арга хэмжээний үеэр дээрх мэдээллийг хүргэсэн байна. Вин Дизел нь …
-
27 April
Оросын хакерууд Б.Обамагийн цахим шууданд нэвтэрчээ
Оросын хакерууд өнгөрсөн оны намар Цагаан ордны нууцлагдсан сүлжээнд нэвтрэхдээ Б.Обамагийн цахим шууданд нэвтэрснийг “Нью Йорк таймс” сонинд мэдээлжээ. Хакерууд тухайн үед Б.Обамагийн өдөр тутмын шуудан харилцааны сүлжээнд нэвтэрсэн ч Ерөнхийлөгчийн “BlackBerry” утсаар дамждаг мэдээллийн серверийн хамгаалалтыг эвдэж чадаагүй байна. Хакеруудын нэвтэрсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн цахим шуудан тусгай нууцлалгүй байсан ба Б.Обамагийн өдөр тутмын ажлын хуваарь, гадаад орнуудын Элчин сайд нартай …
-
26 April
Балбад газар хөдөлж, 2000 орчим хүн амь үрэгдлээ
Непал улсын төв хэсэг, нийслэл Катманду болон Похаро хотын дунд хэсэгт газар хөдлөлт болсны улмаас багадаа 1800 гаруй хүн нас барсан тухай бид мэдээлсэн. Тус улсын албаныхан болон олон улсын байгууллагууд гамшгийн газарт ажиллаж байгаа бөгөөд амь үрэгдэгдсийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Газар хөдлөлт болсон бүс нутагт нэг сая гаруй хүн ам оршин суудаг байсан нь хохирлын хэмжээ нэмэгдэхэд …
-
24 April
Пакистаны 10 мянган цэрэг хятад ажилчдыг хамгаална
Пакистаны арми хятад ажилчдыг хамгаалахын тулд тусгай хүчин байгуулах болсноо зарлалаа. Бээжингийн дэглэм Пакистанд эдийн засаг, хөгжлийн шинэ төслүүд хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд их хэмжээний ажиллах хүч нийлүүлэхээр болсон юм. Хятадын лидер Си Зиньпин Исламабадад албаны айлчлал хийж Пакистаны Ерөнхийлөгч Мамнун Хуссейнтэй уулзсаны дараа ийм тохиролцоонд хүрлээ хэмээн Пакистаны “Dawn” сонин мэдээлэв. Хятад, Пакистаны удирдагчид эдийн засгийн томоохон төслүүдэд гарын үсэг …