Tag Archives: гадаад мэдээ

January, 2015

  • 20 January

    Хэт даврагсад Японы засгийн газраас 200 сая ам.доллар нэхэж, 2 иргэнийг нь цаазалсан гэдгээ мэдэгджээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Японы хоёр иргэнийг барьцаалснаа мэдэгдэж, тэдний бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Хэт даврагчид Японы Засгийн газарт 72 цагийн хугацаа өгч, 200 сая ам.доллар нэхсэн юм. Тэгвэл барьцаанд байгаа Японы иргэн Кенжи Гото болон Харуна Юкава нарыг цаазалсан тухай тус бүлэглэлээс мэдэгдлээ. Тэднийг цаазалсан гэх хэт даврагч “Японы Ерөнхий сайд Шинзо Абе бидэнд …

  • 19 January

    Эболаг устгасан нь дэлхий дахинаа найдвар төрүүлэв

    Дэлхийн 8400 гаруй хүний аминд хүрч, 21 мянга гаруй хүнийг өвчлүүлээд буй эбола вирусийг ядуу буурай Мали улс устгаж чадсан нь дэлхий дахинаа найдвар төрүүлэв. Гвинейгээс Малид эболагийн халдварыг тээж очсон хоёр настай охинд ойр байсан 300 орчим хүнийг шинжилгээнд хамруулж, яаралтай арга хэмжээ авсан талаар тухайн үед мэдээлж байсан. Тэгвэл өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр тус улсын хамгийн сүүлчийн өвчтөн …

  • 19 January

    10 настай охин амиа золиосолжээ

    Энэ сарын 10-11-ний өдрүүдэд Нигерид гурван удаа дэлбэрэлт болж, хэдэн арван хүний аминд хүрсэн хэрэг гарсан билээ. Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр эдгээр хэргийг амиа золиослогч 10 настай охид үйлдсэн аж. Энэ хэрэгтэй холбогдуулан “Боко Харам” бүлгийг буруутгаж байгаа юм. Учир нь тус бүлэглэл хөрш Камерунаас 80 орчим хүн хулгайлсны 50 нь 10-15 насны охид, хөвгүүд байсан билээ. Чад …

  • 19 January

    Мали улс Эболаг даржээ

    Мали улс Эбола вирусын халдвараас ангижирсныг тус улсын Эрүүл мэндийн сайд Оусмане Коне мэдэгджээ. Эбола вирусээр өвчилсөн хамгийн сүүлчийн хүн өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр эмнэлгээс гарснаас хойш дахин халдвар бүртгэгдээгүй байна. Халдварын шинэ тохиолдол сүүлийн42 хоногт гараагүй тохиолдолд өвчнөөс ангижирсанд тооцдог аж. Үүнээс гадна Сьерра-Леоне, Гвиней улсад шинэ он гарснаас хойш халдварын тохиолдол хамгийн доод төвшинд хүрчээ. Д.МӨНХБОЛД

  • 18 January

    Хэт даврагчид 250 язиды иргэнийг суллажээ

    Олон сарын турш Исламын улсын хэт даврагчдын барьцаанд язиды иргэд суллагджээ. Иракын албаны хүмүүсийн мэдээлсэнээр, Исламын улсын бүлэглэл 250 язиды хүнийг шалтгаангүйгээр суллан явуулсан гэнэ. Суллагдсан хүмүүсийн ихэнх нь хүүхдүүд болон ахмад настай хүмүүс байгаа аж. Одоогоор тэднийг Курдын эрх баригчид хамгаалалтандаа аваад байна. Язиды иргэд бол Иракын хүн амын цөөнх бөгөөд дэлхий дээрх хамгийн эртний шашны нэгдлүүдийн нэг юм. …

  • 18 January

    Индонезид хар тамхины хэргээр гадаадын зургаан иргэн цаазлуулав

    Индонезид Бразил болон Нидерландын зургаан иргэнийг мансууруулах бодисны хэргээс болж цаазаар авчээ. Тэдгээр хүмүүсийг өчигдөр Индонезийн “Төв Жава” хотот цаазалсан байна. Баттай эх сурвалжийн мэдэгдэж байгаагаар цаазлуулсан иргэд хар тамхи тээвэрлэх оролдлого хийсэн байжээ. Тэдэнд 2010 оноос эхлэн эрүү үүсгэн шалгасан бөгөөд ийнхүү цаазаар авах шийдвэрт хүрсэн аж. Өнгөрсөн хугацаанд Бразил болон Нидерландын Засгийн газраас өөрийн улсын иргэдэд өршөөл үзүүлэхийг …

  • 18 January

    Брүүклин-ий хар тамхи илрүүлэгч баг

    Брүүклин хотод 24 настай хар тамхичин залууг баривчилжээ. Хэрэгтний гэрт 3000 гаруй доллар, хоёр хийн буу, олон төрлийн хар тамхи, эм бэлдмэл байсныг илрүүлжээ. Хэрэгтнийг барьж илрүүлэхийн тулд энгийн хувцастай цагдаа, офицерууд ажилласан бөгөөд хэрэгтнийг өвчтөнд эм зарж байх үед нь баривчилжээ. Уг этгээд нь 2012 онд өршөөлөөр шоронгоос суллагдсан Мухамед гэгч байсан байна. Хэрэг илрүүлсэн цагдаа нар Хэрэгтний хар …

  • 18 January

    Монгол иргэд Францад осолджээ

    Францын Монтре хотын ойролцоо, Аржентан-Сийс чиглэлийн зам дээр өнгөрсөн мягмар гаригт зам тээврийн ноцтой осол болж, дөрвөн монгол хүн нас баржээ. Тэдний сууж явсан “Мерседес” маркийн суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдсөн байна. Хохирогчид 27-42 насныхан байснаас гурав нь газар дээрээ амиа алдаж, 27 настай залуу Каннын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа буюу пүрэв гаригийн өглөө нас барсан аж. Осолдсон ачааны автомашины жолоочийг …

  • 16 January

    Польшийн Ерөнхийлөгчид нэр дэвшигч /фото/

    Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд  Ардчилсан зүүний хүчний холбооноос   нэр дэвшээд байгаа  түүхч, философийн ухааны доктор,   шаргалт үст үзэсгэлэнт бүсгүй    Магдалена Огорекийн фото зургийг хүргэе

  • 15 January

    Жирэмсэн, хар тамхичин хүүхэн эрэгтэй хүн хүчиндэв

    Вашингтон хотын иргэн 26 настай Чанте Жилман айлын байр руу нэвтрэн орж, унтаж байсан эрэгтэйг хүчирхийлсэн байна. Хохирогч хүчиндэгч бүсгүйг арайхийж гэрээсээ гарган цагдаа нарыг дуудсан агаад тэр дороо эмнэлэгт очин шинжилгээ өгчээ.Хүчирхийлэгч бүсгүй цагдаа нарт худал мэдүүлэг өгөхийг оролдсон ч ДНХ-гийн шинжилгээгээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон байна. Цагдаа нарын өгүүлж буйгаар, Чанте Жилман нь сэтгэцийн өвчтэй нэгэн агаад …

  • 15 January

    “Шарли Эбдо” дахин дуулиан тарилаа

    Францад шинэ төрлийн нэг амжилт тогтоожээ. Энэ нь долоо хоног тутмын “Шарли Эбдо” сонин урьд хожид гарч байгаагүйгээр гурван сая хувиар хэвлэгдсэн юм. Гэтэл гурван сая сонин хэдхэн цагийн дотор дууссан байна. Сонины жижиглэн худалдааны үнэ гурван евро боловч интернэтэд панзчид нэг хувь сонинг 650 еврогоор худалдан авахыг санал болгож эхэлжээ. Дээр нь нэг дуулиан тарьсан нь сонины эхний нүүрэн …

  • 15 January

    Бельгид хядлага үйлдэхийг завдсан лалын хэт даврагчдыг устгажээ

    Бельгийн тусгай албад өчигдөр тус улсын Вервье хотын төмөр замын буудалд бүгсэн лалын алан хядагчдыг довтлон хоёрыг нь устгаж, нэгийг нь баривчилсан бөгөөд зэр зэвсэг, тэсрэх бодис, Ирак болон Сирид үйл ажиллагаа явуулдаг “Лалын улс” байгууллагын далбааг хураан авсан тухай “Nieuwsblad” сонин уламжиллаа. Лалын хэт даврагчдын бүлэглэл Вервьегээс гадна Бельгийн хэд хэдэн хотод зэрэг алан хядах ажиллагаа явуулахаар төлөвлөж байжээ. …

  • 15 January

    Муудсан махны хэргээр 110 хүнийг саатуулав

    Хятадын хууль хяналтын байгууллагын­хан гахайн муудсан мах тээвэрлэн борлуулж байсан хэргээр 110 гаруй хүнийг баривчлан саатуулаад байна. Баривчилгааг хэд хэдэн мужид хийжээ. Цагдаа нар хоёр мянган тн гахайн муудсан мах, муудсан махнаас гаргаж авсан 48 тн тос хурааж авлаа хэмээн “Синхуа” агентлаг уламжлав. Эрх баригчид хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, муудсан, хортой махны худалдаа наймааг зогсоох кампанит ажлын хүрээнд дээрх ажиллагааг …

  • 15 January

    Бээжингийн утаат манан аюултай түвшинд хүрчээ

    Бээжингийн агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хязгаараас 20 дахин давж, аюултай түвшинд хүрчээ. Өнгөрөгч Бямба гаригаас хойш үзэгдэх орчин маш муу байж, хотын ихэнх иргэд амны хаалт зүүсэн байна. Шинжээчид агаарын бохирдолд автомашины утаа болон барилга ихээхэн нөлөөлж байгаа хэмээн үзсэн аж. Хятадын ихэнх нутгаар өтгөн манан татаж, агаарын бохирдлын түвшин нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн онд Бээжингийн агаар …

  • 15 January

    Азийн орнууд батлан хамгаалахын төсвөө нэмжээ

    Сүүлийн үеийн судлаачид их гүрнүүдийн тоглолт Ази тивд төвлөрөх болсон тухай онцолж байна. Тэр дундаа Азийн орнуудын батлан хамгаалахын салбар дахь төсөв, хөрөнгө урьдынхаас хэд дахин нэмэгдэж Европын орнуудынхаас давж гараад байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Пентагон батлан хамгаалахын төсвөө хэмнэх зорилгоор Европ дахь нэр бүхий 15 цэргийн баазаа хаахаар болсон гэж мэдэгдсэн билээ. АНУ жилдээ 600 тэрбум орчим ам.долларыг …