Tag Archives: гадаад мэдээ

February, 2015

  • 5 February

    Иордан террористуудыг цаазалж эхэллээ

    Хэдхэн цагийн өмнө Исламын хэт даврагчид Иорданы нисгэгч Моаз аль-Касасбехийг амьдаар нь шатааж буй бичлэгийг онлайнаар цацсан билээ. Ийнхүү 26 настай нисгэгч террористуудын гарт амиа алдсан нь олон нийтийн уур бухимдлыг дээд цэгт хүрсэн бөгөөд энэ хэргийн төлөөсийг авахыг эрх баригчдаасаа шаардаж эхэлсэн байна. Тэгвэл дөнгөж сая авсан мэдээллээр Иорданы тал террорист халдлагад буруутгагдан хоригдож байсан Аль-Каида бүлэглэлийн хоёр гишүүнийг …

  • 4 February

    Хятадад шүүмжлэл дагуулж буй тамхин гүүр

      Хятадын Хенан мужийн Женжоу хотын Цили гол дээгүүр нэгэн өвөрмөц гүүр барьж, ашиглалтад оруулжээ. Гүүрний төмөр баганууд нь аварга тамхи шиг харагддаг байна. Хятадын Вейбо цахим хуудасны хэрэглэгчид энэхүү гүүрийг барьсан архитекторч нь архаг тамхичин байх хэмээн шогложээ. Тэгвэл гүүрийг барьсан уран бүтээлчид орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор тамхин хэлбэрийг сонгосон хэмээн энгийнээр тайлбарлав. Учир нь, Хенан муж нь …

  • 3 February

    Хорватын Засгийн газар  60 гаруй иргэнээ зээлээс нь чөлөөлөх төсөл хэрэгжүүлхээр болов

    Хорватын Засгийн газар  60 гаруй иргэнээ зээлээс нь чөлөөлөх төсөл хэрэгжүүлхээр болов. “Шинэ эхлэл” нэртэй энэхүү төслөөрөө 5 мянган  долларт хүрэхгүй орлоготой мөн банканд байгаа зээлээсээ болоод хязгаарлалт  тавигдсан  хүмүүст туслах зорилготой аж. Тэрхүү хүмүүсийн зээлийг Хорватын улсын болон хувийн байгууллагууд нөхөн төлөх юм байна. Зарим мэргэжилтнүүд уг төсөл нь сонгуулийн өмнөх улс төрчдийн  занга  бөгөөд төслөөс сайн үр дүнд …

  • 3 February

    Украины зүүн нутагт даруй гал зогсоохыг уриаллаа

    1-нд Францын ерөнхийлөгчийн ордноос гаргасан мэдэгдэлд, мөн өдөр Францын ерөнхийлөгч Олланд, Германы канцлер Ангела, Украины ерөнхийлөгч Порошенко нар 45 минут утсаар ярьж, Украины зүүн нутагт даруй гал зогсоохыг уриалсан гэжээ. Олланд, Ангела, Порошенко нар Украины байдлыг авч хэлэлцээд, Украины асуудлаарх гурван тал буюу Украин, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Орос гурван талын Минскийн хэлэлцээ үр дүнд хүрээгүйд харамсаж байгаагаа …

  • 2 February

    Хорт хавдрыг антибиотик эмээр эдгээжээ

    Манчестерийн их сургуулийн эрдэмтэн Камила Лисанти найман настай охины хорт хавдрыг тун энгийн аргаар эмчилжээ. Тэрээр “Доксициклин” гэдэг антибиотикийг охины хоолой руу цацсан байна. Ингэхэд хавдрын тархалт зогсож, эрүүл эсүүд нь аюулгүй болсон байв.“Oncotarget” сэтгүүлд нийтэлсэнээр антибиотик эм нь түрүү булчирхай, уушиг, хөх, тархи зэрэг долоон төрлийн хорт хавдартай тэмцэхэд үр дүнтэй байдаг ажээ. Антибиотик нь хорт хавдар үсэрхийлэхээс сэргийлж, …

  • 1 February

    Хойд Солонгосын эмэгтэйчүүд цэргийн алба хаана

    Хойд Солонгост энэ оноос эхлэн 17-20 насны эмэгтэйчүүд цэргийн алба хаах үүрэгтэй болж бай­на. Улс орныг нөмөрч бай­гаа хүн ам зүйн ноц­той бэрхшээлийн улмаас эрэгтэй цэрэг, цаг­даа ихээр дутагдаж бай­гааг нөхөхийн тулд ийм шийдвэр гаргасныг “Daily HK” сонин ал­баны эх сурвалжаас иш татан мэдээлжээ. Өнөөг хүр­тэл хойд солонгос эмэгтэйчүүд цэргийн албыг сайн дураараа сонгодог байсан. Гэвч 1990-ээд оны аймшигтай өлсгөлөнгийн …

January, 2015

  • 31 January

    Лалын хэт даврагсдын ISIS бүлэглэлийнхэн Японы сурвалжлагчийн толгойг авчээ

    Ирак, Сири дэхь лалын хэт даврагчдийн ISIS бүлэглэлийнхэн  Японы сэтгүүлч  Кенжи Гото толгойг авч байгаа бичлэгийг Япон улс ихээр буруушаасан байна. Ойрхи дорнодын цагаар Бямбад лалын дайчид энэ видеог тавьснаар түүний амийг аврах хэлэлцээр дуусч харин өөр нэг олзны хүн болох Иорданы нисэгчийн амь насанд санаа зовох шалтгаан болоод байна. Энэ ёс суртахуунгүй, үгээр хэлэхийн аргагүй алан хядах үйлдлийнх нь …

  • 30 January

    Бохир усаар шар айраг үйлдвэрлэнэ

    Бохирын ус цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулдаг Америкийн Clean Water Services компани шар айраг үйлдвэрлэх болсноо зарлав. Шинэ бүтээгдэхүүн гаргахын тулд тэд гурван давхар шүүлтүүрийг давсан бохир муу усыг ашиглах гэнэ. Цэвэршүүлсэн цэвэр ус буюу түүхий эдээ тэд шар айраг үйлдвэрлэдэг Oregon Brew Crew компанид өгснөөр согтууруулах ундааг тэнд хийх юм. Өдгөө тус мужийн хууль журмаар бол цэвэршүүлсэн бохир усыг зөвхөн …

  • 29 January

    Египетэд халдлага болсны улмаас 25 хүн амь үрэгджээ

    Египетийн зүүн нутагт цэрэг болон цагдаагийн газрын байрлал руу цуврал халдлага хийсний улмаас 25 хүн амь үрэгджээ. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийг дэмждэг нэгэн бүлэглэл энэ хадлагуудыг үйлдсэн бололтой. Египетийн Синайн хойгийн Аль-Ариш хот болон үүний ойр орчимд пүрэв гарагийн орой халдлага үйлдсэн байна. Цэргийн шалган нэвтрүүлэх цэгийн өмнө нэг машин дэлбэрчээ. Шалган нэвтрүүлэх цэгүүд, цэрэг болон цагдаагийн байгууламжууд минад …

  • 29 January

    “IPhone”-ний шинэ загваруудын борлуулалт 18 тэрбум ам.долларт хүрчээ

    Дэлхийн шилдэг ухаалаг утас  үйлдвэрлэгч Apple корпораци 2012 онд “IPhone 4S”-ийг худалдаанд гаргаж байх үед гурван сарын дотор 15.3 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан гэдэг.  Тэгвэл тус корпорацийн хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдхүүн болох “IPhone 6” болон “IPhone6 Plus” загварууд борлуулатаараа 4S-ийн амжилтыг эвдэж, эхний гурван сарын байдлаар дэлхий даяар 18 тэрбум ам.долларт хүрчээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 27 гэхэд …

  • 29 January

    НАТО шинэ зэвсэг бүтээх ёстой

    Хятад, Орос зэрэг улсуудын өсөн нэмэгдэж буй боломжийг харгалзан үзсэний үндсэн дээр НАТО-гийн гишүүн орнууд шинэ төрлийн зэвсэг бүтээхэд түлхүү анхаарах ёстой гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч Роберт Уорк Вашингтон хотын Шинэ Америкийн аюулгүй байдлын төвд болсон бага хуралд үг хэлэхдээ мэдэгджээ. “Бид /НАТО-гийн гишүүн орнууд/ хүчин чармайлтаа нэгтгэж, хамтран ажиллаж, боломжийг ашиглан, байлдааны ажиллагааны технологи, үзэл баримтлал, туршилтуудад …

  • 29 January

    Оросын дийлдэшгүй зэвсэг

    Энэ сарын 26-нд ОХУ-ын шадар сайд Дмитрий Рагозин Оросын пуужингийн технологийн салбарт нэгэн шинэ нээлт гаргаж С-400 гэж шинэ пуужин бүтээсэн талаар Даваа гарагт мэдээллээ. Энэ шинэ пуужингийн талаар мэдэгдэхдээ АНУ, Оросын тив алгасагч пуужинг амдан сөнөөж чадахгүй боллоо хэмээн тэр хэлсэн юм. Шинэ технологийн тухай тус мэдэгдлийг ирэх 2 дугаар сард НАТО-ийн орнуудын удирдагчид Оросын зүгээс учруулах цөмийн аюулын талаар хэлэлцэх …

  • 28 January

    Юань дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэв

    Хятадын юань өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Канад болон Австралийн долларыг ардаа орхиж, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэх худалдааны мөнгөн тэмдэгтээр тодорсон байна. Хэдийгээр ам.доллараар хийдэг худалдаатай харьцуулахад өчүүхэн хувийг эзэлж байгаа ч энэ нь юанийн хувьд томоохон амжилт юм. “ВВС”-д мэдээлснээр, одоогоор дэлхийн нийт худалдааны 44.64 хувийг ам.доллараар, 28.3 хувийг еврогоор, 7.92 хувийг фунт стерлингээр, 2.69 хувийг иенээр, 2.2 хувийг юаниар хийж …

  • 28 January

    “Аррlе” түүхэнд байгаагүй ашиг олжээ

    АНУ-ын технологийн салбарт тэргуүлэгчдийн нэг “Аррlе” компани өнгөрсөн оны сүүлийн улиралд түүхэнд хамгийн өндөр ашигтай ажилласан байна. “Standard&Poors” агентлагийн тооцоолсноор, тэд нэг улирлын дотор 18 тэрбум ам.долларын ашигтай ажилласан нь 2012 оны хоёрдугаар улиралд 15.9 тэрбум ам.долларын ашиг олсон “ExxonMobil”-ын амжилтыг эвджээ. “Аррlе”-ийн вэб хуудаст мэдээлснээр, тус компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэлх гурван сарын хугацаанд нийт 74.5 сая …

  • 28 January

    Осама Бин Ладенаас ч аймаар “ЛАЛЫН УЛС” зэвсэгт бүлэглэл

    Сүүлийн үед “Лалын улс” зэвсэгт бүлэглэл дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Хүн барьцаалж аллага үйлддэгээрээ зартай энэ бүлэглэлийн нэр Японы хоёр иргэнийг барьцаалснаар улам тод сонсогдох болов. Лалын алан хядагчид гэхээр Осама Бин Ладены дүр төрх төсөөлөгддег байсан үе аль хэдийнэ өнгөрчээ. Хийж буй үйлдэл санаанд оромгүй харгислал, цар             хүрээгээрээ “Лалын улс” зэвсэгт бүлэглэл цагтаа дэлхийг чичрүүлж байсан зартай …