Tag Archives: гадаад мэдээ

February, 2015

  • 11 February

    “Фэйсбүүк” Энэтхэгт үнэгүй интернэт түгээнэ

    “Фэйсбүүк” компани Энэтхэгийн зургаан мужид интернэтийн үндсэн үйлчилгээнүүдийг үнэгүй түгээх “Internet.org” төслөө хэрэгжүүлэхээр болжээ. “Фэйсбүүк”-ийн тэргүүн Марк Цукерберг “Бид “Internet.org” төслөө Энэтхэгийн зургаан мужид эхлүүлж, иргэдэд нь эрүүл мэнд, боловсрол, харилцааны, ажил эрэлхийлэх зэрэг зорилгоор ашигладаг интернэт дэх үйлчилгээг иргэдэд үнэгүй хүргэхээр боллоо. Энэтхэгт тэрбум гаруй хүн интернэтэд орох боломжгүй амьдардаг. Тэдний олонхи нь ердийн мэт үздэг олон боломжийг ашиглаж …

  • 11 February

    Гүүрэн дээр 100 гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарлаа

    Өмнөд Солонгосын Инчон хотын олон улсын нисэх буудлаас холгүй орших гүүрэн дээр 100 гаруй машин мөргөлдсөн ноцтой осол гарсан тухай BBC агентлаг мэдээллээ.     Ослын улмаас хоёр хүн амиа алдаж, 42 орчим хүн гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн ба тэдний найман хүн нь хүнд гэмтэл авсан байна.     Шалтгаан нь тодорхой бус байгаа бөгөөд цагдаа нарын хэлсэнээр өтгөн манангийн улмаас үзэгдэх …

  • 10 February

    Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс 7 сая ам.долларт хүрчээ

    Иракийн удирдагч асан Саддам Хусейныг цаазлахад ашигласан олс дуудлага худалдаагаар долоон сая ам.долларт хүрсэн тухай мэдээлэл шуугиан тариад байна. Одоогоор уг олсыг Иракийн улстөрч Маваффак аль-Рубаи эзэмшиж байгаа гэнэ. Энэхүү олсыг дуудлага худалдаанд орох сургаар Израилийн чинээлэг гэр бүлүүд, Ираны шашны байгууллага, Кувейтийн бизнесменүүд худалдаж авах хүсэлт тавьсан тухай “Middle East” вэб сайтад мэдээлсэн байна. Харин үүнийг эзэмшигч аль-Рубаи долоон …

  • 10 February

    Барак Обама: Путин үнэхээр хүссэн бол Украиныг хэдийнэ авчих байсан

    Германы Канцлер Ангела Меркель Украины энхийн төлөвлөгөөний асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдөхөөр Вашингтонд очсон билээ. ОХУ-д нэмэлт шахалт үзүүлж, Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхийг уриалж буй хүмүүсийн хувьд хоёр удирдагчийн уулзалтаас хүссэн үр дүнгээ сонсоно гэвэл тийм биш бололтой. Учир нь, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Германы Канцлертай хийсэн уулзалтынхаа дараа Украинд цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх талаар амлалт өгөөгүйгээр зогсохгүй …

  • 10 February

    Цэнэглэж байсан утсаа усанд унагааснаас болж нас баржээ

    Москва хотноо 24 настай бүсгүй усанд орж байхдаа цэнэглэж байсан утсаа ваннтай усанд унагааснаас болж нас баржээ. Тэрээр өөрийн барьдаг Iphone маркийн утсаа цэнэглэж байхдаа усанд орсон байна. Харин цэнэглэж байсан утас гэнэт дуугарч бүсгүй нойтон гараар авах гэж оролдохдоо усанд унагааснаас болж цахилгаанд цохиулан нас барсан аж.

  • 10 February

    Япон 2020 он гэхэд 9 шинэ технологи нэвтрүүлнэ

    ТОКИО. /NHK/. Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ. Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна. Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ. Мөн бусад …

  • 10 February

    Иракуудыг амьдаар нь шатаажээ

    “Исламын улс” бүлэглэлийн зэвсэгт дайчид Иракийн Мосул хотноо 16 хүнийг хамтран ажиллахаас татгалзсан гэж амьдаар нь шатаажээ. Энэ тухай орон нутггийн түшмэл мэдээлснийг Ираны “Press TV” агентлагаас дамжуулсан байна. “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Сири дэх Б.Асадын дэглэмтэй тэмцэж байсан бусад бүлэглэлийн нэгэн адил АНУ, Саудын Араб, Катараас нэлээд дэмжлэг авсан түүхтэй. Харин өнгөрсөн оны зунаас тус хөдөлгөөн хүчирхэгжиж, Сирийн нэлээд …

  • 10 February

    Удамд нь 200 гаруй жилийн дараа охин мэндэлжээ

    Английн иргэн Марк Лаури, Ханна Лаури нар өнгөрсөн оны аравдугаар сард Майла хэмээх охинтой болсон байна. Энэ нь Лауригийн гэр бүлийн хувьд сүүлийн 200 гаруй жилийн түүхэнд мэндэлсэн анхны охин болжээ. Лауригийн гэр бүлд Английн III Жоржийн хаанчлалын үеэс буюу 1809 оноос хойш өнөөг эмэгтэй хүүхэд мэндлээгүй байжээ. Майлагаас өмнө 205 жилийн өмнө хамгийн сүүлд Аунт Беззи хэмээх охин мэндэлж …

  • 9 February

    Толгойдоо буудуулсан Осама бен Ладены зургийг хэн ч дахиж харахгүй

    Буудуулж алагдсан Усама бен Ладены гэрэл зургуудыг нийтлэхгүй байхаар АНУ-ын эрх баригчид шийдвэрлэснийг Вашингтоны давж заалдах шүүх дэмжив. “Зартай алан хядагчийг” устгасны дараа 2011 оны тавдугаар сард түүний зургийг 50 гаруй удаа авсан байна. “Айдас хүрмээр гэрэл зургуудыг” нийтлэхгүй байхыг ерөнхийлөгч Барак Обама хүсчээ. Толгойндоо буудуулсан зартай алан хядагчийн зургуудыг нийтлэх нь цаашид хүчирхийллийг л улам гааруулах болно гэж тэр …

  • 9 February

    Шарил чандарлах газарт 61 хүний цогцос нуусан байжээ

    Мексик улсын баруун өмнөд эргийн Акапулко хотоос олдсон аймшигт олдворын тухай “CNN” агентлаг мэдээллээ. Акапулко хотын ойролцоох шарил чандарлах газраас цагдаа нар 61 хүний цогцосыг олжээ. Гуерроро мужийн Прокурорын газраас мэдэгдсэнээр, эмэгтэй, эрэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн цогцос байсан гэнэ. Зарим цогцосыг занданшуулж, чандарлахад бэлэн болгосон байсан учир насыг нь тогтоож чадахгүй байна гэж эрх баригчид хэлжээ.   Шарил чандарлах газрын …

  • 8 February

    Уитни Хьюстоны охиныг хараахан аппаратнаас нь салгаагүй байна

    Өнгөрсөн долоон хоногт америкийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа   алдартнуудын сенсацитай мэдээний нэг нь алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби  Кристинагийн эрүүл мэндийн тухай юм. Бобби Кристина Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон юм. Харамсалтай нь алдарт дуучны охиныг аврах боломж байхгүй тухай эмч нар түүний гэр бүлийнхэнд мэдэгдсэн байна. Түүнийг сэргээх найдлага үлдээгүй учир хэр …

  • 8 February

    6.4 кг жинтэй хүү төрүүлжээ

    Флоридагийн эмч мэргэжилтнүүдийг гайхашруулсан нэгэн үйл явдал өнгөрөгч 7-ны өдөр тохиожээ. Тус эмнэлэгт амаржсан Максзандра Форд гэх эмэгтэй 6.4 кг жинтэй хүү төрүүлсэн байна. Энэ төрөлт Фордын хувьд гурав дахь төрөлт бөгөөд тэрбээр өмнө нь нэг охин, нэг хүүтэй байсан аж. Тэрбээр орон нутгийн WFLA телевизэд “Би ийм том хүүхэд гаргана гэж огт бодож байгаагүй. Хүүгээ гэдсэнд байхад нь магадгүй …

  • 8 February

    Зургаан настай уран бүтээлч мөнгөө ядууст хандивлажээ

    Зургаан настай Герман хүү өнчин, ядуу хүүхдүүдэд туслахаар бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. “Бид бусад хүмүүсийн амьдралыг анзаарч харж байх ёстой. Ингэж байж бид бусдад үлгэр дууриал болж, амьдралыг нь сайжруулна” хэмээн зургаан настай Пол Жюль Батлер ярьж байна. Полын зурагнууд тус бүр нь 210 еврогийн үнэ хүрэх бөгөөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг голчлон шүүмжилдэг юм. Тэрээр өвлийн хүйтэнд хоргодох …

  • 7 February

    Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ зураг шигээ хөөрхөн биш хэмээн зоджээ

    Фэйсбүүкээр танилцсан эмэгтэй нь зураг шигээ хөөрхөн биш байсанд уурласан эр эмэгтэйг зодож танхайрсан хэрэг Хятадад гарчээ. Тэрээр Хуан гэх залуу фэйсбүүкээр танилцсан Сиожин хэмээх том алаг нүдтэй, долгиолсон гоёмсог үстэй царайлаг бүсгүйтэй танилцаж болзоо тогтоожээ. Гэвч хэрэг явдал буруугаар эргэсэн байна. Учир нь Сиожин гэх эмэгтэй амьдрал дээр зураг шигээ биш төдийгүй эсрэгээрээ мариалаг, жижиг нүдтэй, нүүр нь батгатай …

  • 7 February

    Японы банкинд хүн дүрст роботууд ажиллана

    ТОКИО. /АР/. Японы “The Bank of Tokyo — Mitsubishi UFJ” банкинд хүн дүрст роботууд ажиллана гэж “The Telegraph” сонинд мэдээлж байна. Францын “Aldebaran Robotics SA” компанийн бүтээсэн “NAO” роботууд нь гурван хуруутай, 58 см өндөр, 5,4 кг жинтэй аж. Тэд банкны үйлчлүүлэгчдийн асуултад хариулж, мөн 19 орны хэлээр ярьж чаддагаас гадна нүүрний хөдөлгөөнөөр хүний сэтгэл хөдлөлийн байдлыг таниж мэддэг гэнэ. …