Tag Archives: гадаад мэдээ

January, 2015

  • 9 January

    Coca Cola компани 1,800 ажилтнаа цомхотгохоор болжээ

    Coca Cola компани зардлын хэмнэлт хийх төлөвлөгөөнийхөө хүрээнд дэлхий даяарх салбарууддаа 1,800 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Өнгөрсөн оны 7-9 дүгээр сар хүртэлх улиралд Coca Cola-гийн ашиг 14 хувиар буурч, орлогын өсөлт нь саарчээ. Олон улсын хэмжээнд салбарууддаа хэрэгжүүлэх гэж буй уг цомхотголд Атланта дахь салбаруудын ажилтнууд мөн хамрагдах аж. Цомхотголд багтсан ажилтнуудад хэдийнэ мэдэгдэл өгөөд эхэлсэн гэдгийг компанийн зүгээс мөн …

  • 8 January

    Korean Air-ын захирал 15 жилийн ял авч болзошгүй

    Өмнөд Солонгосын “Korean Air” компанийн дэд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашдаг Хитер Чо албан тушаалаасаа огцорсон билээ. Түүний огцрох болсон шалтгаан нь тэрбээр АНУ-ын Нью-Йорк хотоос Солонгосын Инчоныг зорьсон нислэгээр үйлчлүүлсэн ба тухайн үед Хитер Чо онгоцны үйлчлэгчээс самар авчрахыг хүсэхэд ажилтан ууттай самар авчирч өгчээ. Харин Хитер Чо самрыг уутнаас нь гаргах ёстой байсан хэмээн уурлаж бухимдан улмаар үйлчилгээний ажилтныг …

  • 8 January

    Хоёр Солонгос дайтах уу

    Шинэ он гарснаас хойш Зүүн Хойд Ази дахь нөхцөл байдал түгшүүртэй болж эхэллээ. АНУ Хойд Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж байгаагаа зарласан. Мөн БНАСАУ буюу Хойд Солонгосын эрх баригчид энэ 2015 оныг “эргэн нэгдэхийн төлөөх агуу дайны жил” гэж тунхаглаад байгаа. Тэр ч бүү хэл Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ун Өмнөдтэй хийх 7 өдрийн дайны төлөвлөгөөгөө баталсан гэдэг …

  • 8 January

    Парист сэтгүүлчид жагслаа

    Францын “Charlie Heb do” сэтгүүлийн байр луу  зэвсэглэсэн этгээдүүдэд халдаж 10 сэтгүүлчийн амь насыг хохироосон хэрэг гарсны дараа  Франц төдийгүй европт эсэргүүцлийн жагсаал болж байгаа билээ.  Өчигдөр Лондон хотноо эсэргүүцлийн жагсаал болж, амь үрэгдэгсдийн төлөө эмгэнэн чимээгүй зогсож хүндэтгэл үзүүлсэн. Тэгвэл Парис  хотод сэтгүүлчид жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаалд 24 мянга гаруй хүн оролцжээ. Жагсагчид Эйфелийн цамхгийн өмнө гартаа …

  • 8 January

    Хойд солонгосын онгоцны талаар мэдээллийг төр засаг яагаад ард иргэдээс нуусан бэ?

    Хойд Солонгосын  ачаа тээврийн онгоц Дорнод аймагт  “нууц”-аар бууж,   олон тооны үхэр амьдаар нь  авч буцаж ниссэн тухай мэдээлэл твиттерээр тархан олон нийтэд түгсэн билээ. Улс оронд ийм зүйл болж байхад  төр засаг ард түмэнд мэдээлэх үүргээ тас умартаж, харин ч бүр мэдээллийг нуун дарагдуулсан байх юм. Иргэд олон нийт энэхүү мэдээлэлд итгэж ядан,  худал байлгүй дээ, төр засаг …

  • 8 January

    “Charlie Hebdo” сэтгүүлийн амь үрэгдсэн сэтгүүлчдийг дэлхий дурсч байна

    Франц улс 3 өдрийн гашуудал зарлалаа. Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци руу халдаж 12 хүний аминд хүрч, олон арван хүнийг шархдуулсан алан хядагчдын нэгийг баривчилжээ. Гэтэл тэр “Би тэдэнтэй ямар ч хамаагүй, террористуудын жагсаалтад орсноо интернэтээс мэдээд та нарт хандлаа” гэж мэдэгдлээ. Цагдаа нар 7-ноос 8-нд шилжих шөнө Реймс, Шарлевилль-Мезьер хотод тусгай ажиллагаа явуулсан байна. 2 алан хядагчийг баривчилж, 1 …

  • 7 January

    Нас барсан хүний зүрхийг шилжүүлэн суулгажээ

    Австралийн 57 настай нэгэн эмэгтэйд өөд болсон хүний цохилохоо больсон зүрхийг авч шилжүүлэн суулгасан нь амжилттай болжээ. Энэхүү шинэ алхам, шинэ технологи олон хүний амийг аврах замыг нээж байгаа аж. Зогсчихсон зүрхийг авч өвчтөнд шилжүүлэн суулгасан анхны тохиолдол нь энэ болж байна. Зүрх шилжүүлэн суулгах мэс засалд хувьсгал хийлээ хэмээн эрдэмтэн, судлаачид онцолж байна. Зүрхний дутагдал өвчнөөр шаналж байсан 57 …

  • 7 January

    Airbus А320 онгоцны хар хайрцаг хадгалагдаж буй эд ангийг олжээ

    Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нисэж байхдаа сураггүй болж, улмаар осолдсон AirAsia компанийн QZ 8501 дугаартай нислэгийн онгоцны зорчигч, эд ангийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Тэгвэл эрлийн багийнхан өнөө өглөө Явагийн тэнгисээс осолдсон онгоцны сүүл хэсгийг олсон хэмээн ВВС дамжууллаа. Олдсон эд зүйл дотор онгоцны хар хайрцаг, нислэгийн бичлэг байгаа аж. Иймээс ослын шалтгааныг олоход нэг алхамаар ойртож байна хэмээн Индонезийн …

  • 6 January

    Истанбулд эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

    Туркийн Истанбул хотын цагдаагийн хэлтсийн байранд гивлүүр зүүсэн эмэгтэй амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. Хэргийн улмаас нэг цагдаа алагдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Истанбулын цагдаагийн хэлтсийн байр нь жуулчдын ихээр цугладаг Хагиа Софиа музей, Султанахмет талбайн ойролцоо байрладаг. Энэ нь халдлага үйлдэгч этгээд урьдаас төлөвлөсөн гэдгийг нотолж байгаа юм. Хэргийн цаана ямар нэгэн лалын бүлэглэл байгаа эсэхийг тогтоогоогүй хэдий ч …

  • 6 January

    AirAsia-ийн онгоц осолдсон тэнгисийн уснаа ар гэрийнхэн нь цэцэг өргөхөөр боллоо

    AirAsia компанийн онгоцны ослын улмаас амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн уг онгоц осолдсон Ява тэнгисийн районд цэцэг өргөхөөр болжээ. Энэхүү ажиллагаанд зориулан Индонезийн цэргийнхэн тээвэрлэгч онгоц болон цэргийн хөлөг онгоц гаргаж өгөхөөр болсон байна. “Амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг Сурабайгаас Калимантан арал дээрх Панкаланбуун хүргэх Hercules онгоцыг ерөнхий командлагч гаргаж өгөхөөр болсон бөгөөд тэнд тэднийг цэргийн хөлөг онгоцонд суулган, тэнгисийн цэцэг өргөх …

  • 5 January

    Порно жүжигчин шагнал аваад ажлаасаа халагджээ

    Жулиа Пинк ардын багш бөгөөд насанд хүрэгчдийн кинонд тоглодог. Тэрбээр насанд хүрэгчдийн кинонд тоглож шагнал гардан авсан нь ажлаасаа халагдах шалтгаан болжээ.   Эх сурвалж: www.dorgio.mn

  • 5 January

    5000 жилийн өмнө барьсан газар доорхи хот оллоо

    Туркийн төв нутгийн Каппадокия мужаас  газар доорхи нэг хот олж илрүүлсэн нь өнөөдөр манай дэлхрий дээр мэдэгдэж байгаа газар доорхи хотуудаас хамгийн том нь байхын зэрэгцээ 5000 гаруй жилийн өмнө баригдсан байна гэж археологчид хэлж байна. Каппадоки нь туркийн нийслэл Анкарагаас 250 орчим км-т орших,  НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-гийн дэлхийн өвд орсон галт уулсын нутаг, түүхийн дурсгалт  …

  • 5 January

    Жорж Клунигийн эхнэр шоронд сууна

    Жорж Клунигийн эхнэр Амалийг Египтийн шүүхийн тогтолцооны талаар илтгэл тавьсных нь төлөө шоронд хорих ял оноож магадгүй байна. Амаль Клуни Египтийн шүүхийн тогтолцооны дутагдлыг шүүмжилсэн илтгэл тавьсан аж. Түүний тавьсан илтгэлд Египтийн Хуульзүйн яамны түшмэлүүд шүүгчдээс илүү эрх мэдэлтэй байгаа бөгөөд Засгийн газар нь прокуроруудын ажлыг дэндүү их хянаж байгаа тухай өгүүлжээ. Амаль Клуни болон түүний багийнхан шүүгчдийг өөрийнхөө үзэмжээр …

  • 4 January

    Бариу даашинз амийг нь аварчээ

    Нэгэн залуухан бүсгүй найз нарын хамт Зул сарын үдэшлэгээ таран машинаар явж байх үеэр цемент зуурагч том оврын машинтай мөргөлдөн хүнд осолд оржээ. Энэ ослын үеэр урд суудалд суун явсан бүсгүй маш хүнд бэртсэн ч тэрээр бариу даашинзынхаа ачаар амьд үлдсэн гэж эмч нар хэлжээ. Учир нь ослын үеэр түүний бариу даашинз ясны хугаралыг багасгасан бөгөөд хэрэв хугарсан бол бие …

  • 4 January

    Жеки Чаны тоглосон “Луугийн илд”-ын трэйлэр гарлаа

    Найруулагч Данель Лигийн найруулсан Америкийн жүжигчин Адриен Броди, Жонн Кусак болон Кунг-фугийн мастер Жеки Чан нарын тоглосон түүхэн адал явдалт “Луугийн илд” киноны трэйлэр гарсан байна. Жеки Чан тус кинонд Хуо Ан хэмээх цэргийн командлагчийн дүрд тоглосон бөгөөд  Хятадын цагаан сарын өдөр буюу  хоёрдугаар сарын 19-ний өдөр нээлтээ хийх ажээ.