“ Ай Эйч Си”ХХК НЬ 2011 оноос эхлэн К-pop & Cover Dance тэмцээнийг Солонгос Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 5 жил дараалан зохион байгуулсан бөгөөд энэ удаа 2015 оны 12 сарын 26 өдрийн 14 цагаас ОНЦХАТ-ын хурлын танхимд 6 дах удаагийн тэмцээнээ зохион байгуулах гэж байна.Энэхүү тэмцээний 1-р байр нь БНСУ-д хэлний бэлтгэлд 1 семистр суралцах эрх, 2-р байр …
Tag Archives: гадаад мэдээ
December, 2015
-
14 December
Иран сансарт сармагчин илгээнэ
Ираны сансрын хөтөлбөр шинэ үе шатандаа орсон байна. Одоо тус улсын эрдэмтэд сансарт сармагчин хөөргөхөөр бэлтгэж байгаа бөгөөд тусгай төвд таван сармагчныг нислэгт бэлтгэж байгаа ажээ. Тэдгээр сармагчингуудаас «арай эрүүл чийрэг, авхаалжтай» зөвхөн нэг сармагчинг «Кавошгар-5» пуужингаар сансарт илгээнэ. Өнгөрсөн онд тус улс харх, яст мэлхий, чийгийн улаан хорхойг сансарт хөөргөж байжээ. Иран улс өөрийн анхны сансрын нисгэгчийг 2017 онд тойрог …
-
14 December
Эмнэлэгт гал гарч, 23 хүн амиа алджээ
ОХУ-ын Воронец хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт Москвагийн цагаар 11:00 цагийн орчимд гал гарсны улмаас 23 хүн амиа алдсан тухай “www.rt.com” мэдээллээ. Тус хотын Онцгой байдлын газраас мэдээлснээр “Түймрийн үеэр 29 хүн шархтаж, эмнэлэгт хүргэгдсэн” гэв. Галын улмаас тус эмнэлгийн байр бүхэлдээ шатсан бөгөөд дахин сэргээн засварлах боломжгүй гэжээ. 600 гаруй гал сөнөөгч ажиллаж буй бөгөөд галын шалтгаан тодорхойгүй байна. Ерөнхий …
-
11 December
Москвад сүүлийн 25 жилд гарч байгаагүй их түймэр гарлаа
ОХУ-ын нийслэл Моска хотын Тушины машин үйлдвэрлэлийн заводод гарсан түймэр нь энэ хотод сүүлийн 25 жилд гараагүй том түймэр болж гал сөнөөх 34 нэгж техниктэй 140 хүн ажиллаж байж арай хийн унтраасан байна. Түймэр завопдын агуулахын 15 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг эзэл, дээврээс нь мянган метр хавтгай дөрвөлжин хэсэг нуржээ. Онцгой байдлын албаныхан “Өмнөд Тушино” дүүргийн ард иргэдийг хаалга …
-
10 December
Бээжин хотод аюулын харанга дэгдлээ
Бээжин хотын захиргаанаас өчигдөр агаарын бохирдлоос улбаалж анх удаа “Улаан түгшүүр” зарлалаа. “Улаан түгшүүр”-ийн үеэр Бээжин хотын сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, баригдаж буй барилгууд ажилтнуудаа тарааж, улсын замаар зорчих автомашины тоог хязгаарласан байна. Бээжин хотын цаг уурын хамгаалах албанаас даваа гарагт мягмар гарагийн өглөөнөөс эхэлж нийслэл хотыг маш ноцтой хорт утаа бүрхэнэ гэдгийг анхааруулжээ. Үнэлгээний системийн хамгийн өндөр түвшний улаан түгшүүр …
-
10 December
ОХУ “Исламын улс”-д цохилт өгөв
Өнгөрсөн мягмар гаригт ОХУ анх удаа “БН-521” шумбагч хөлгөөс пуужин харваж, “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдад цохилт өгсөн тухай “TASS” агентлаг мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Пуужингийн бай хэт даврагсдын төв Сирийн Ракка хот байсан. Ажиллагааны үеэр цөмийн шумбагч усан дор үүрэг гүйцэтгэв” гэж мэдэгдсэн байна. Оросууд агаарын цохилт өгөхдөө ихэнхдээ бөмбөгдөгч, дайрагч онгоцуудаар довтолж, үе үе Каспийн …
-
10 December
Монгол Улс “EXPO-2017”-д оролцоно
Жил бүрийн олон улсын үзэсгэлэнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн олон үзэгчийг цуглуулж, басхүү хамгийн борлуулалттай худалдаа болж өнгөрдөг. Тэгвэл жилийн жилд энэхүү томоохон үйл явдлыг алгасч ирсэн Монгол Улсад сайхан боломж нээгдэж, 2017 оны үзэсгэлэнд оролцохоор болжээ. 2017 оны үзэсгэлэн Казахстаны Астана хотод болох бөгөөд энэхүү үзэсгэлэнд Монгол Улсыг оролцуулна хэмээн Казахстаны албаныхан мэдээллээ. “Ирээдүйн эрчим хүч” сэдвийн …
-
9 December
“Исламын улс” бүлэглэл үй олноор хөнөөх зэвсэг ашиглахаа мэдэгджээ
“Исламын улс” бүлэглэлийнхэн цаашдын алан хядах ажиллагаандаа үй олноор хөнөөх зэвсэг ашиглахын тулд химич, физикч, программчдыг эгнээндээ элсүүлэх болсон байна. Германы “Ди Вельт” сонин Европын парламентын шинэ тайлан илтгэлээс иш татан энэ тухай мэдээлжээ. Тус илтгэлд мөн, үй олноор хөнөөх зэвсэг хийхэд ашиглагддаг аюулт бодисуудыг аль хэдийнэ Европын Холбоонд нууцаар аваачсан байж магадгүй талаар дурдсан байна. Түүнээс гадна Европын Холбооны нутагт …
-
9 December
Москвагийн иргэд рүү тэсрэх бөмбөг шидээд зугтжээ
ОХУ-ын Москва хотын төв хэсэгт байрлах автобусны буудал дээр дэлбэрэлт болж, наад зах нь таван хүн гэмтэж шархадсан тухай мэдээллийг тус хотын цагдаагийн газар баталгаажууллаа. Одоогоор тэдгээр иргэдийн гурав нь эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа юм байна. Халдлага болсон автобусны буудлын ойролцоо байсан гэрчүүдийн яриагаар, автомашинтай этгээдүүд буудлын хажуугаар өнгөрөхдөө иргэд рүү тэсрэх бөмбөг шидээд зугтсан байна. Ингэхдээ халдлага үйлдэгч этгээдүүд гар …
-
8 December
Дунай мөрний бэлэг
Өчигдөр өглөө Австрийн Вена хотын дундуур урсах Дунай мөрний эргээр салхилж явсан хүмүүс нэгэн эрэгтэй сонин янзын үйлдэл хийж буйг анзаарчээ. Эхлээд тэр эр эрэг дагуу нааш цааш явж байгаад гэнэт ус руу үсэрч орсон байна. Тэнд байсан хүмүүс сайн эрийг амиа хорлох гэж байна гэж бодоод цагдаа нарыг дуудсан гэнэ. Дуудлагаар ирсэн цагдаа нар өөр зүйлийг олж харжээ. Тэр …
-
8 December
Хятад улс их дээд сургуулийн оюутан сурагчдын тоогоороо дэлхийд тэргүүлжээ
2014 онд Хятад улсын их дээд сургуулийн оюутан сурагчийн тоо 35 сая 590 мянгад хүрч дэлхийд тэргүүлсэн бол их дээд сургуулийн тоогоор дэлхийд 2-рт жагссан тухай мэдээллийг сэтгүүлч Хятадын Боловсролын яамнаас хүргэлээ. Хятад улсын дээд боловсролын насны хүн амын 37.5 хувь нь их дээд сургуульд сурч, “Боловсролын дунд урт хугацааны өөрчлөлт болон хөгжлийн үндэсний төлөвлөгөөний хөтөлбөр\2010-2020\”-д заасан 2015 онд дээд …
-
8 December
Москва хотод дэлбэрэлт болж байна
ОХУ-ын нийслэл Москва хотын Покровка гудамжны автобусны буудалд өчигдөр 21.00 цагийн орчимд дэлбэрэлт болсон тухай Оросын хэвлэлүүд мэдээллээ. Дэлбэрэлтийн үеэр дөрвөн хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Бэртсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал тааруухан байгаа гэнэ. “Автобусны буудалд болсон дэлбэрэлт алан хядах ажиллагаатай холбоотой мөн хэт даврагчид үйлдсэн эсэх нь тодорхойгүй байгаа” хэмээн Москва хотын дарга сэтгүүлчдэд мэдэгджээ. Мөрдөгчид буудлын ойр …
-
7 December
Зул сарын баяраар асар том сүүлт од дэлхий дээр унаж мэднэ
Дэлхий рүү ойртож байгаа асар том сүүлд од зул сарын баярын өдөр арванхоёрдугаар сарын 25-нд дэлхий дээр унавал газар аймшигтай хүчтэй хөдөлж, галт уулууд оргилно гэж АНУ-ын Сансар, одон орон судлалын төв-NASA-гийн эрдэмтэд сэтгэл зовниж байгаа талаар хэвлэлүүд бичиж эхэллээ. Пуэрто-Рикогийн Аресибогийн одон орны төвийн эрдэмтэд 2003 SD220 нэртэй энэ биетийг хэдийнээс ажиглаж байгаа, гэтэл энэ асырн 25-нд манай дэлхийд …
-
5 December
Дайнаас өмнөх Сири улс /фото/
Өдгөө бараг өдөр бүр Сирийн бөмбөгдүүлсэн газар нутаг, эвдэрч сүйдсэн барилга байгууламж, цус нулимстайгаа холилдсон Сирийн ард түмэн, үй олон дүрсэгсэд, амь насаа алдсан иргэдийн тухай мэдээллийг харахад “зүрх шимшрэм”. Үнэндээ Сири улс ийм байгаагүй. 4 жилийн өмнөөс “Исламын улс” хэмээх алан хядагчдын бүлэглэл энэ улсад хяналтаа тогтоосноос эхлэн эмх замбараагүй байдал газар авч улмаар өнөөгийн нөхцөлд хүрчээ. Тэгвэл 2010 оноос өмнөх Сири …
-
3 December
Жоли нүүр нүдгүй зодуулсан уу
АНУ-д гэр бүлийн хүчирхийлэл хамгийн их гардаг. Энэ ч утгаараа Америкийн нэгдсэн улсад “Эмэгтэйчүүдийг дээдлэх үзэл”-ийг илүүд үзэж эмэгтэйчүүдийн эрх чөлөөг тунхагладаг. Энэ удаа Холливуудын 8 эмэгтэй одод дэлхий дээр мянга мянган эмэгтэйчүүдийд гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагийн эсрэг тэмцэж буй үйл ажиллагаанд нэгдэн оржээ. Италийн уран бүтээлч, олон нийт нийгмийн зүтгэлтэн Александро Паломбо оддын нүүр царайг хувиргажээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл