Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найз Чой Сун Силийн охин Чун Ёо Рагийн гэрт өнгөрсөн бямба гаригт нэгэн этгээд дайран орж халдахыг завджээ. Цагдаа нар “Сэжигтэн Чой Сун Силийн охиныг их мөнгөтэй гэж бодон гэрт нь дайрч орсон байх” гэсэн байна. Тэрээр Сөүл хот дахь Чун Ёо Рагийн байрны манаачийг сүрдүүлж бүсгүйн гэрийн хаалга руу замчлахыг шаарджээ. Тэгээд манаачийг Чун Ёо Рагийн хүүгийн асрагчтай хамт кабелийн утсаар хүлсэн …
Tag Archives: гадаад мэдээ
November, 2017
-
27 November
Индонезын Бали арлын Агун галт уул идэвхжиж онцгой байдал зарлажээ
Индонезын Бали арлын Агун галт уул сүүлийн үед идэвхжиж эхэлсэн ба Засгийн газраас онцгой байдал зарласан байна. Одоогоор нисэх онгоцны буудлыг хаасан бөгөөд хэдэн 1000 жуулчны нислэг саатаад байгаа. Галт уулаас дээш 3,400 метр хар утаа суунаглаж, ойр орчинд нь үнс нурам сацарсаар байна. Удирдлагууд ард иргэдийг галт уулын хэсгээс холдохыг сануулж байгаа. Оройн цагаар галт уулын дээд хэсгээс халуун хайлмаг оргилж харагдаж байгаагаас үзвэл ойрын үед …
-
27 November
Пак Гын Хэ шүүх хуралдаанд очихоос татгалзав
Энэ оны гуравдугаар сараас хойш хорионд байгаа Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өнөөдөр түүний авилгын хэргийг шүүх шүүх хуралдаанд очихоос татгалзжээ. Тэрээр Сөүл хотын Цагдан хорих төвд тайлбар мэдэгдэл хүргүүлсэн байна. Хорих төвөөс түүний өмнө нь ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсныг харгалзан үзэж хүчээр аваачихгүй болсон талаар бичиг шүүхэд хүргүүлсэн. Төд удалгүй шүүхээс түүний хэргийг шүүх ажиллагааг удаан хойшлуулахгүй гэсэн мэдэгдэл …
-
26 November
Япон 1 сая тонн цацраг идэвхт бодистой ус далайд цутгах уу?
Зургаан жилийн өмнө Японы Фукушима мужид томоохон хэмжээний Цунами болсон билээ. Энэ үеэр мужийн цөмийн эрчим хүчний үйлдвэр сүйрсэн байдаг. 1 сая тонн усанд цацраг идэвхт бодис орсон байсныг 900 ширхэг том хэмжээтэй усны нөөцлүүрт авч хадгалсан аж. Гэвч хэрэв дахин Цунами болвол эдгээр усны нөөцлүүр задрах аюултай гэнэ. Шинжээчид Засгийн газарт цацраг идэвхт бодистой усыг Номхон далай руу бага …
-
23 November
“Forbes” сэтгүүл оны хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр Кендалл Женнерийг нэрлэжээ
“Forbes” сэтгүүлийн мягмар гарагт нийтэлсэн оны хамгийн өндөр орлоготой топ загвар өмсөгчдийн жагсаалтыг Америкийн загвар өмсөгч Кендалл Женнер тэргүүлжээ. Өдгөө 22 настай тэрбээр жилийн дотор 22 сая ам.долларын орлого олж чадсан байна. Харин удаах байрт сүүлийн 15 жилийн турш дээрх сэтгүүлийн жагсаалтыг тэргүүлж байсан 37 настай Бразилийн загвар өмсөгч Жизель Бюндхен орсон байна. Тэрбээр 17,5 сая ам.долларын ашиг орлого олжээ. …
-
21 November
Дональд Трамп: Хойд Солонгос терроризмыг дэмжигч орон
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд кабинетынхаа гишүүдтэй уулзжээ. Энэ үеэр Дональд Трамп “Америк өнөөдөр Хойд Солонгосыг терроризмыг дэмжигч орны тоонд оруулж байна. Олон жилийн өмнө ингэх байсан юм” гэж хэлжээ. АНУ-ын Сангийн Яамны хэлтэс өнөөдөр Хойд Солонгост зэвсгийн экспортод хязгаар тавих шинэ хориг арга хэмжээнүүд хүлээлгэх болохыг мэдэгдсэн. Өмнө нь ерөнхийлөгч асан Жорж Буш 2008 онд Хойд Солонгосыг энэ …
-
21 November
Пак Гын Хэгийн шүүх хурал ирэх даваа гариг болно
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал ирэх даваа гаригт үргэлжлэх болсон тухай Сөүл хотын шүүхээс мэдэгдлээ. Шүүхээс Пак Гын Хэг баривчлан саатуулах хугацааг сунгах шийдвэр гаргасны дараа түүний өмгөөлөгч нар бүгд хэргээс татгалзаж, улмаар шүүхийн үйл явц сар гаруй хугацаанд саатаад байсан юм. Пак Гын Хэг авлига, хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт …
-
20 November
Шведэд ховор төрлийн цагаан хандгайг аварчээ
Шведийн улс төрч Ханс Нилссон өнгөрсөн наймдугаар сард Фердинанд нэртэй том цагаан хандгайг Вармландад усан дотор байхад нь зургийг нь авчээ. Тэрээр “Тийм үзэсгэлэнтэй амьтантай тааралдах үнэхээр гайхалтай санагдсан. Хэн нэгэн тийм амьтныг агнана гэдэг байж боломгүй мэт санагдаж байна.” хэмээн “The Telegraph”-д хэлсэн юм. Урьд нь хоёр нохойтойгоо салхилж явсан нэгэн эмэгтэй цагаан хандгайтай тааралдахад нохойнууд нь түүн рүү хуцаж эхэлж. …
-
20 November
Японы сүмогийн холбооноос Харүмафүжийг байцааж эхэлжээ
Нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийг зодсон гэх хэрэгт холбогдоод буй мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийг Японы Сүмогийн холбооны албаны хүмүүс байцааж эхэллээ гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Сүмогийн холбооны албаны хүмүүс Харүмафүжи Д.Бямбадоржийг өчигдөр 10:00 цагаас Токио хот дахь “Риогокү” ордонд байцааж эхэлсэн байна. Өнгөрсөн сард Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа Таканойва А.Баасандоржийг “Өөрөөсөө өндөр …
-
19 November
16 жилийн турш Анорексиа өвчтэй байгаа бүсгүй эдгэрч эхэлжээ
Хоолны дуршилгүй болох Анорексиа өвчин байдаг гэдгийг та сонcч байсан уу? Хоолны дуршилгүй болох өвчин нь амь насанд аюултай сэтгэл зүйн эмгэг юм. Анорексиа өвчин нь турах хүсэлтэй байгаа хүмүүст тохиолдог. Түүнчлэн дан ганц турах хүсэлтэй хүмүүс уг өвчинд өртөхөөс илүүтэйгээр сэтгэлзүйн гүн цочролд орсон хүнд ч гэсэн уг өвчин тохиолддог байна. Нью-Йоркийн 28 настай Степани Родас бүсгүй 13 настайгаасаа хойш анорексиа өвчинтэй байгаа ба …
-
17 November
Токиогийн галт тэрэг 20 секундын өмнө хөдөлсөндөө уучлалт гуйжээ
Япон хамгийн сайн цаг барьдаг улс орнуудын нэг. Саяхан галт тэрэгний компанийн галт тэрэгнүүдийн нэг нь хуваарьт цагаасаа 20 секундын өмнө хөдөлсөн аж. Тодруулбал нийслэл Токиогоос Цукуба хот руу 09 цаг 44 минут 40 секундэд хөдлөх ёстой галт тэрэг 09 цаг 44 минут 20 секундэд хөдөлсөн байна. Компанийн зүгээс зорчигчдоосоо чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн. Тэд цагийн хувиараа сайн нягталж хараагүйгээс …
-
17 November
Хакүхо М.Даваажаргал: Харүмафүжи Таканойва -г шар айрагны шилээр цохиогүй
Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт залуу бөх Таканойва А.Баасандоржийн биед халдаж, хүнд гэмтэл учруулсантай холбогдуулан 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал уучлалт гуйлаа гэж “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Тоттори хотод тойргийн барилдаан хийхээр очоод байхдаа буюу 10 дугаар сарын 25-ны орой Харүмафүжи Д.Бямбадорж Таканойва А.Баасандоржийг зодох үед Хакүхо М.Даваажаргал болон 71 …
-
16 November
БНСУ-д 5.5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ /фото/
БНСУ-д өчигдөр буюу 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2:29-минутад Поханг хотоос 6 км-ийн зайд хойд зүгт 5,5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлт зөвхөн Поханг хот төдийгүй Сөүл, Дежон, Гёнги мужид мэдрэгдсэн байна. Солонгос улсын цаг уур орчны хүрээлэнгээс дахин газар хөдлөлт болж магадгүй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
-
16 November
Леонардо Да Винчигийн зураг түүхэн дээд амжилт тогтоов
Италийн суут зураач Леонардо Да Винчигийн Есүс христын хөрөг зураг 450 сяа доллараар дуудлага худалдаагаар зарагдаж түүхэн дээд амжилт тогтоолоо. Уг зургийг 1500-аад оны үед зурсан гэх бөгөөд 66см-ийн өндөртэй “Salvator Mundi” хэмээх нэртэй юм. Зурагт Есүс Христ зүүн гартаа дэлхийн бөмбөрцөг барьсан гэлтэй баруун гараараа адислаж сэргэн мандалтын үеийн хувцас өмссөн дүрээр зуржээ. Дуудлага худалдааны үеэр зургийг ОХУ-ын тэрбумтан …
-
14 November
Бейонсе “Араатны хаан арслан” кинонд дуу оруулна
Дуучин Бейонсе “Дисней”-н бүтээл “Араатны хаан арслан” анимейшний гол дүр болох Симбагийн найз Налагийн дүрд дуу оруулахаар болсон байна. 2019 онд шинээр дэлгэцнээ гарах тус бүтээлд Бейонсегоос гадна Симбагийн дүрд жүжигчин, кино зохиолч, продюсер Дональд Гловер, Муфасагийн дүрд 1994 оны “Араатны хаан арслан”-д дуу оруулж байсан жүжигчин Жэймс Эрл Жонс нар дуу оруулна. Мөн өмнө Зазугийн дүрд Роуэн Аткинсон дуу …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл