АНУ-ын усан үзмийн дарсны өлгий гэгддэг Калифорни муж улсад гарсан ойн түймэрт 10 хүн амиа алджээ. Тухайлбал түймэр гарсны улмаас тус бүс нутагт онц байдал зарласан байна. Одоогоор түймэр гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Гэвч хүчтэй салхитай, хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарахад нөлөөлсөн байна. Өнгөрсөн ням гарагийн орой дэгдсэн түймрийн улмаас олон хүнийг нүүлгэн шилжүүлж 1500 орчим байшин …
Tag Archives: гадаад мэдээ
October, 2017
-
11 October
Нобелийн энх тайвны шагналыг ICAN байгууллага хүртэнэ
Энэ оны Нобелийн энх тайвны шагналтныг тодруулжээ. Нобелийн энх тайвны шагналыг “Цөмийн зэвсэг устгах олон улсын аян” (ICAN) байгууллага хүртжээ. Нобелийн хорооны тэргүүн Берит Рейс-Андерсен “Цөмийн зэвсэг ашиглах эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байна. Цөмийн зэвсгийг устгах олон улсын гэрээг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ICAN байгууллагыг тодруулсан” гэжээ. ICAN байгууллага нь дэлхийн 101 орны 468 байгууллагатай хамтран ажилладаг …
-
11 October
Япон улсын прокурор 70 настай эмэгтэйд цаазын ял оноожээ
Япон улсын прокурор өчигдөр бэлэвсэн эхнэр гэж алдаршсан 70 настай цуврал алуурчин эмэгтэй цаазын ял оноох хүсэлтийг шүүхэд гаргажээ. Цуврал алуурчин Чисако Кахеки нь 2007-2013 оны хооронд нөхрөөсөө гадна хамтран амьдарч байсан хоёр эрэгтэйн амийг хөнөөжээ. Чисако Кахеки нь дотно харилцаатай байсан эрчүүдийнхээ хөрөнгийн өвлөж авахын тулд цианид уулгаж хорлуулдаг байсан байна. Алуурчин эмэгтэйг 2014 онд саатуулагдаж байсан бөгөөд хэргийг …
-
10 October
Гоо сайхны хагалгаа хийлгэсэн бүсгүйчүүдийг хилээр нэвтрүүлсэнгүй
БНСУ-д гоо сайхны хагалгаа хийлгээд нутаг буцаж байсан Хятад бүсгүйчүүдийг хилээр нэвтрүүлээгүй талаар Dailymail.com сайтад онцолжээ. Тухайлбал гоо сайхны хагалгаа хийлгэсэн гурван бүсгүй Хятадад долоо хоног үргэлжилдэг намрын баяраар БНСУ-д гоо сайхны хагалгаа хийлгэн нутаг буцах гэтэл Гаалийн газраас тэднийг паспорт дах зурагтайгаа таарахгүй байна гэсэн шалтгаанаар саатуулжээ. Уг зураг хятадын сошиал сүлжээнд ихээхэн шуугиан тарьж гоо сайхны хагалгааны золиос …
-
10 October
Пак Гын Хэ-г үргэлжлүүлэн хорих талаар хэлэлцэж байна
БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак гын Хэ-д холбогдох хэргийн 78 дах удаагийн шүүх хурал өнөөдөр өглөө эхэлжээ. Тухайлбал маргааш Пак Гын Хэ-гийн цагдан хорьж байгаа хоног дуусч байгаа тул дээд шүүхээс үргэлжүүлэн хорих шийдвэрийг хэлэлцэх аж. Өдгөө 65 настай Пак Гын Хэг зарим танхимын гишүүд өндөр настайг харгалзан үзэж түүнийг гадуур байцаахыг хүссэн байна. Тэд Пак Гын Хэг “Зургаан сарын турш …
-
10 October
Калифорнийн усан үзмийн тариалангийн бүс нутагт гал түймэр гарлаа
Америкын Калифорни мужийн дарсны бүс нутаг гал түймэрт автаж доод тал нь 10 хүн амь насаа алдаад байна. Ням гарагийн шөнө дэгдсэн уг гал түймрийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй аж. Мужийн Ой Хээр болон Галын Хамгаалалтын захиргааны дарга Ким Пимлотт “1500-н хувийн өмч одоогоор сүйрээд байгаа” гэж мэдэгджээ. Амиа алдсан хүмүүсийн долоо нь Сонамагийн оршин суугчид байж. Одоогоор Калифорни мужийн гал …
-
10 October
Ивана Трамп өөрийгөө тэргүүн хатагтай хэмээн өргөмжлөв
Өнгөрсөн даваа гарагт АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын эхнэр асан Ивана Трамп “Good morning America” нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө тэргүүн хатагтай хэмээн ярьсан байна. Тэрбээр Иванка, бага Дональд, Эрик нарын ээж юм. Нэвтрүүлэгт оролцох үеэр одоогийн тэргүүн хатагтай Мелания Трампад эвгүй сэтгэгдэл үлдээхгүйн тулд Цагаан ордон руу тэр бүр залгадаггүй гэв. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ “Би Дональд Трампын анхны эхнэр учраас би …
-
9 October
Нобелийн шагналыг хүртсэн Казүо Ишигүрогийн тухай сонирхолтой 5 баримт
Британий үргэлжилсэн үгийн зохиолч Казүо Ишигүро 2017 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртсэн билээ. Тэр нийтдээ найман роман бичсэн нь 40 гаруй хэлээр орчуулагджээ. Ишигүрогийн хамгийн алдартай зохиолууд нь “The Remains of the Day”, “Never Let Me Go” бөгөөд эдгээр нь кино болон дэлгэцэнд гарсан юм. Түүний амьдралтай холбоотой таван сонирхолтой баримтыг хүргэж байна. КАЗҮО АТОМЫН БӨМБӨГНИЙ ДЭЛБЭРЭЛТЭЭС АМЬД ҮЛДСЭН …
-
9 October
В.Путины төрсөн өдрөөр жагсаал болж 260 хүнийг саатуулжээ
Өнгөрсөн бямба гарагт ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин 65 нас хүрчээ. Энэ өдрөөр Орос даяар сөрөг хүчний тэргүүн А.Навалныйг дэмжигчид жагсаал хийсэн байна. Тухайлбал Москва санкфетрбург зэрэг 80 гаруй хотод жагсаал хийлээ. Энэ үеэр 260 хүнийг саатуулсан талаар мэдээлэв. Жагсагчид гартаа “Путин бол луйварчин” , гэсэн бичээс бүхий лоозонг барьцгаасан байна. Орос орон даяар жагсаал болж байх зуур олон орны төр, …
-
9 October
Хойд Солонгосын удирдагч охин дүүгээ улс төрийн товчооны гишүүнээр томилжээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун эмэгтэй дүүгээ эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчооны гишүүнээр томилжээ. Солонгосын хөдөлмөрийн намын Улс төрийн товчоо анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрсөн бямба гарагт хийжээ. Тус хурлын үеэр Ким Чен Уны дүү Ким Йо Жоныг томилсон байна. Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг. Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн …
-
7 October
Казуо Ишигуро утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртлээ
2017 оны Нобелийн утга зохиолын шагналыг “Бидний хорвоо ертөнцийн талаарх хуурмаг мэдрэмжийн доорх гүн ангалыг нээж, сэтгэл хөдлөлийн агуу хүч бүхий бүтээлүүд туурвисан тул” япон гаралт, Их Британы зохиолч Ишигүро Казуо хүртлээ. Таван настайд нь далайн гэрэл зурагчин аав нь Британийн Далайн гэрэл зургийн Үндэсний их сургуульд ажиллахаар болсон тул гэр бүлээрээ Англи руу цагаачилсан нь Ишигүро Казуог хоёр соёлын тэг …
-
6 October
Япон сэтгүүлч эмэгтэй 159 цаг амралтгүй ажилласнаас болж амиа алджээ
Японы NHK телевизийн сэтгүүлч 159 цаг нойр хоолгүй, амралтгүй ажилласнаас болж нас барсан талаар “Dailymail.com” сайтад мэдээлжээ. Тухайлбал 2013 онд 31 настай сэтгүүлч Мива Сато хэт ачаалалтай ажилласны улмаас амь насаа алдсан болохыг тус телевизийн удирдлагууд албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед Токио хотын ассамблей, зөвлөхүүдийн сонгуулийн үйл ажиллагааг мэдээлэхийн тулд 159 цагийн турш үргэлжлүүлэн ажилласаар зүрхний дутагдалд орж бие …
-
5 October
Тайваньд iPhone 8 Plus дэлбэрчээ
Тайван улсад өнгөрсөн сарын 30-нд iPhone 8 Plus дэлбэрсэн тохиолдол бүртгэгджээ. Тайванийн Тайчун хотын оршин суугч Ву овогтой эмэгтэй өнгөрсөн сарын 30-нд iPhone 8 Plus худалдан авсан аж. iPhone 8 Plus утас хэвийн ажиллаж байсан бөгөөд цэнэглэж байхад гэнэт дэлбэрсэн гэнэ. Ву овогтой эмэгтэй ярихдаа “Би Apple-ийн үнэнч хэрэглэгч. “ iPhone 4”-өөс эхлээд л энэ компанийн гар утсыг гарсан даруйд нь …
-
5 October
Сүн улсын үед хамаарах шаазан аяга 38 сая долларын үнэд хүрчээ
Хятадын Сүн улсын үед хамаарах 1000 жилийн настай шаазан аяга Хонконгт болсон дуудлага худалдаагаар 38 сая ам.долларын үнэд хүрчээ. Энэ нь хятад шаазан эдлэл хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол болж байна гэж “Би-Би-Си” телевиз мэдээлсэн байна. Дуудлага худалдаа зохион байгуулагч “Сотбис” компанийн мэдэгдсэнээр, дуудлага худалдаа эхэлснээс 20 минутын дараа энэ шаазан аяга борлуулагджээ. 13 см голчтой, хөх ногоон өнгөтэй энэхүү …
-
5 October
Франц улс загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглов
Франц улс энэ сарын 1-нээс эхэлж загвар өмсөгчдийн зургийг фотошоп хийхийг хориглох тухай хуулийн мөрдөж эхэлжээ. Тус хуулийг зөрчсөн тохиолдолд 37500 евро эсвэл тухайн зар сурталчилгааг хийхэд зарцуулсан нийт мөнгөн дүнгийн 30 хувиар торгохоор тусгасан байна. Францын эрх баригчид загвар өмсөгчдийн гэрэл зургийг засч залруулснаар ард иргэдийн дунд худлаа мэдээлэл түгээж, эрүүл мэндэд нь хор учруулж байна гэжээ. Харин өнгөрсөн 9-р …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл