Хятадын үйлчлүүлэгчид “McDonald’s”-ын нэрийг “Майданлао” хэмээн нутагшуулсан. Харин саяхнаас уг компанийнхан Хятад дахь нэрээ “Жинонмэн” буюу “Нуман алтан хаалга” гэж өөрчилсөн нь олон үйлчлүүлэгчийг төөрөгдөлд оруулжээ. Нутгийнханд энэ нэр тавилгын дэлгүүрийн нэр шиг санагдсан аж. Харин олон хүнд шинэ нэр нь хуучны цаг үеийг санагдуулж байгаа гэнэ. Барууны зарим том компанийн нэр Хятадад нутагшуулсан нэрээр олон жилийн турш танигдсаар ирсэн байдаг. …
Tag Archives: гадаад мэдээ
October, 2017
-
25 October
Хөхөө авахуулсан эмэгтэй шүүхдэлцэв
АНУ-ын Ореган мужийн 36 настай Элиша Күүкь-Мүүр хэмээх бүсгүйн сав, өндгөвч болон хоёр хөхийг нь мэс заслаар эмч нар авсан байна. Тэрээр өөрт нь эмчилгээ хийсэн эмч нар болон сувилагчийг өнгөрөгч пүрэв гаригт “өвчтөнд хайнга хандсан” гэх үндэслэлээр шүүхэд өгч 1.8 сая.долларыг нэхэмжилжээ. Түүний гэр бүлийнхний дунд хөхний хорт хавдартай хүн байсан бөгөөд эмч нартайгаа зөвлөлдөн генийн шинжилгээнд орохоор шийдсэн …
-
25 October
Арабын Йемен улсад болсон дайнаас болж олон хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна
Йемен улсад хоёр жил хагасын хугацаанд үргэлжлээд байгаа иргэний дайнаас болж хэдэн 1000 иргэн өлсгөлөнд нэрвэгдэн нас бараад байна. Ази тивд ордог уг улс нийт 28 сая хүнтэй ба 1/4 нь өлсгөлөнгийн байдалтай байгаагийн 500,000 орчим нь таваас доош насны хүүхдүүд гэдгийг НҮБ-ээс хэлсэн. Улаан тэнгисийн эргийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ хамт амьдардаг, 18 настай Сааяда Ахмэд Багили хэмээх энэ охин …
-
23 October
Япончууд Парламентын доод танхимаа бүрдүүллээ
Японы хугацаанаас өмнө болсон сонгуулиар Парламентын доод танхимын 465 гишүүнийг сонголоо. Тухайлбал найман гол нам, улс тбрийн бусад нэгдмэл нам бусчуудыг төлөөлсөн 1180 нэр дэвшигч өрсөлдөв. Сонгуулийн өмнө явуулсан олон нийтийн санал хураалтаас үзвэл Ерөнхий сайд Шинзо Абэгийн Либерал ардчилсан нам Комэйто намын эрх баригч эвсэл ялахаар байна. Энэ сарын 12-нд эхэлсэн сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр БНАСАУ-тай холбоотойгоор аюулгүй …
-
23 October
“Ирвэс” аялж ирлээ
Алтайн бүгд найрамдах улсын түвшинд явагдсан “Газар дэлхий дэх цасны барс” наадам Горно-Алтайск хотод болж өнгөрөв. Энэ арга хэмжээ 2010 оноос эхлэж, тус улсын муж, районууд болон тосгон суурингуудад ээлжлэн явагдаж ирсэн. Өнгөрсөн долоон жилд, жил дараалан явагдсан уг арга хэмжээ нь тэр болгондоо сонирхолтой санаагаар баяжиж байсан ба хүүхдүүдийн бодол санааны биелэл нь бүжиг, зураг, дуу хөгжим, театрчилсан тоглолтоор …
-
22 October
Жон Кеннедийн аллагын тухай нууц бичиг баримтуудыг дэлгэх гэж байгаагаа Трамп зарлалаа
Өчигдөр буюу Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч агсан Жон Кеннедийн аллагатай холбоотой нууц бичиг баримтуудыг ил болгох гэж байгаагаа зарлажээ. “Удаан хугацаанд нууцалж байсан JFK FILES баримт бичгийг олон нийтэд дэлгэхийг Ерөнхийлөгчийн хувиар би удахгүй зөвшөөрөх болно” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна. Нууц бичиг баримтуудыг хянаж, нягталсны дараа аравдугаар сарын 26-нд Конгресс ил гаргаж магадгүй байгаа талаар …
-
20 October
Хятадын Коммунист Намын XIX их хуралд Ши Жиньпин ажлын тайлангаа тавьжээ
Хятадын Коммунист Намын XIX их хурал 18-ны өдөр Бээжин хотод нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин ажлын тайлан хийж, өнгөрсөн таван жилийн алдаа оноог дүгнэж, ирэх таван жилийн ажлын төлөвлөлтийг зохицуулжээ. Тус тайланд дурдагдсан шинэ санаа, шинэ дүгнэлт, шинэ санаачилга, шинэ арга хэлбэр нь олны анхаарлын төв болжээ. Түүхийн шинэ байр суурь: Хятадын онцлогтой социализмын байгуулал шинэ …
-
20 October
БНХАУ-ын ХКН-ын XIX их хурал 7 хоног үргэлжилнэ
ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 18-ны 09:00 цагт Бээжинд нээлтээ хийж, 10 дугаар сарын 24-н хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ. Тус хурлаар ХКН-ын намын дүрмийг өөрчлөх зэрэг таван гол хөтөлбөртэй юм. XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын Их Хурлын танхимд анхны хэвлэлийн бага хурал хийж, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Түө Жэнь гадаад дотоодын сэтгүүлчдэд эдгээр мэдээллийг өглөө. Мөн үдээс …
-
20 October
Хойд Атлантын эвсэл ба Оросын зөрчилдөөн юунд хүргэх вэ?
Өнөө цагийн Орос болон барууны ертөнцийн харилцааг чухам хэрхэн нэрлэвэл зохилтой вэ? Хүйтэн дайн гэхүү? Эсвэл өөрөөр юу гэж хэлбэл болмоор юм бэ дээ. Ер ямар ч байсан эргэлзээгүй нэг зүйл гэвэл Зөвлөлт холбоот улс задарсны дараанаас буюу 1991 оны хэрэг явдлаас хойш Орос болон барууны харилцаа хамгийн доод түвшиндээ хүрсэн. АНУ болон Оросын харилцааг сайжруулах бодолтой байгаагаа ерөнхийлөгч Дональд …
-
20 October
Халдлагад өртсөн Монгол Улсын иргэн 53 настай байжээ
АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу Лхагва гаригт Америкийн иргэн Ради Лабиб Принс хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурван иргэн нас барсан хэрэг гарсан. Амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн Баярсайхан Түдэв гэгч байсан талаар СNN мэдээлжээ. Халдлагыг үйлдсэн этгээд 37 настай Ради Лабиб Принс үйлдсэн нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагынхан гэмт …
-
19 October
Жорж Клүүни ихрүүдийнхээ талаар ярилаа
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр багагүй шуугиан тарьж буй мэдээлэл бол Жорж ба Амал Клүүни нар ихрүүдийнхээ зургийг дэлгэсэн явдал юм. Хамгийн сүүлд Жорж өгсөн ярилцлагатаа “Тэд уйлахаа бараг больсон. Тэд өдөрт гурван удаа уйлдаг бол би дөрвөн удаа уйлж байгаа. Учир нь би маш их ядарч байна” хэмээжээ. Мөн тэрээр өөрийн эхнэр Амалаар маш их бахархах болсон нь …
-
19 October
Энхийг сахиулагчид зэвсэглэсэн гэмт этгээдүүдийг таслан зогсоожээ
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид болсон зэвсэгт этгээдүүдийн халдлагыг таслан зогсоожээ. Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн халдлагыг зогсоосон юм байна. Тодруулбал, Бентиу хотод энэ сарын 15-ны шөнө дунд зэвсэгт этгээдүүд дүрвэгсдийн хуаранд байсан иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсныг зогсоосон аж. Мөн дээрмийн явцад зодуулсан 3 иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлжээ. …
-
19 October
Хятадын хамгийн баян хүнээр 43 тэрбум долларын хөрөнгөтэй эрхэм тодорлоо
China Evergrande компанийг үүсгэн байгуулагч Шу Жиа-Ин Хятадын шинэ баянаар тодорсон байна. Тэрээр өмнөх жилд жагсаалтыг тэргүүлж байсан Далиан Вандагийн эзэн Ван Жианлиныг хөрөнгийнхөө хэмжээгээр давж гарчээ. Ван Жианлин 23 тэрбум долларын хөрөнгөөрөө энэ жил 5 дугаарт бичигдсэн байна. Шинэ тэргүүн баян Шу Жиа-Ин Evergrande компаний 70 хувийг эзэмшдэг юм байна. Харин Хятадын хамгийн баян эмэгтэйгээр 36 настай улсын цэцэрлэгт …
-
18 October
ХКН-ын XIX их хурал 7 хоног үргэлжилнэ
ХКН-ын БХТ-ийн XIX их хурал 18-ны 09:00 цагт Бээжинд нээлтээ хийж, 10 дугаар сарын 24-н хүртэл нийт 7 хоног үргэлжилнэ. Тус хурлаар ХКН-ын намын дүрмийг өөрчлөх зэрэг таван гол хөтөлбөртэй юм. XIX их хурал 17-ны үдээс хойш Ардын Их Хурлын танхимд анхны хэвлэлийн бага хурал хийж, их хурлын хэвлэлийн төлөөлөгч Түө Жэнь гадаад дотоодын сэтгүүлчдэд эдгээр мэдээллийг өглөө. Мөн үдээс …
-
18 October
БНСУ-ын археологичид Монгол улсын баруун хязгаараас Мумми илрүүлжээ
Өмнөд Солонгосын археологичид Монгол улсын баруун хязгаараас 2000 жилийн настай Мумми олсон талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Тухайлбал Алтайн нурууны Шивээт хайрхан уулын ойролцоо хийсэн малтлагын үр дүнд 165-170 см өндөр хятад хувцастай, эрэгтэй хүний Мумми олжээ. Тэд малтлагын үеэр нийтийн тооллогын өмнөх 3-5-р зуунд хамаарах хоёр чулуун булш, 2000 мянган жилийн өмнө хамаарах гурван булш илрүүлсэн байна. Мөн муммигийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл