Химийн салбарын Нобелийн эздээр Швейцарийн эрдэмтэн Жак Дрюбош, АНУ-ын иргэн Иоахим Франк, Их Британийн судлаач Ричард Хендерсон нар өчигдөр тодорлоо. Тэд уусмал дах био молекулын бүтцийг тодорхойлох өндөр шийдэл бүхий крио электрон микроскоп бүтээснээрээ тэд Нобелийн шагнал хүртлээ. Крио электрон микроскоп нь био молекулын бүтцийг судлахад дөхөмтэй юм. Эрдэмтэд био молекулыг амархан хувиргаж хөлдөөсний дараа судалгаагаа явуулдаг аргыг боловсруулсан аж. …
Tag Archives: гадаад мэдээ
October, 2017
-
5 October
Лас Вегаст халдлага үйлдсэн этгээдийн найз бүсгүй бууж өглөө
Лас Вегас хотноо энэ сарын нэгний өдөр томоохон халдлага гарч 59 хүн амиа алдаж, 500 гаруй хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэргийг үйлдэгч 64 настай С.Пэддок гэгч үйлдсэн юм. Тэрбээр Лас Вегас хотын казиногийн ойролцоо хөгжмийн наадмын ойролцоох 400 метрийн зайд байрлах Мандалей Бэй зочид буудлын 32 давхраас иргэд рүү гал нээсэн байдаг. Түүнийг барихаар цагдаа нар зочид …
-
4 October
Лас Вегаст болсон халдлагын үеэр “I Phone 7 ” утасныхаа ачаар амьд үлджээ
АНУ-ын Невада муж улсын Лас Вегас хотын Казиногийн дэргэд концерт үзэж байсан хүмүүс рүү 400 орчим метрийн зайд орших зочид буудлын тагтнаас нэг этгээд гал нээсэн хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Уг хэргийг 64 настай Стивен Педдок гэгч үйлдэж улмаар амиа алдсан хүний тоо 59, шархдагсдын тоо 527-д хүрсэн гэж мэдээлж байна. Тэгвэл халдлага гарах үед нэгэн эмэгтэй “I …
-
3 October
Лас Вегас хотод халдлага болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархаджээ
АНУ-ын Лас Вегас хотын казиногийн ойролцоо өнгөрсөн ням гарагт кантри хөгжмийн наадам болж өнгөрчээ. Энэ үеэр зэвсэгт этгээд олны хэсэг рүү гал нээсэн байна. Халдлага орон нутгийн цагаар 22.30 цагийн орчимд болж 50 хүн амиа алдаж, 400 хүн шархадсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг 64 настай Стефан Паддок гэгч үйлдсэн бөгөөд гэмт этгээд Мандалей Бей буудлын 32 давхраас гал нээжээ. Цагдаа …
-
2 October
Ким Чен Намын шүүх хурал болно
Хойд Солонгосын дээд удирдагч Ким Чен Уны ах Ким Чен Нам өнгөрсөн хоёрдугаар сард Малайзад амиа насаа алдсан юм. Ким Чен Нам нь Ким Чен Уны эцэг нэгт ах бөгөөд талийгаач удирдагч Ким Чен Ирийн ууган хүү юм. Түүний үхэлд Хасаны охин Сити Айсия, Вьетнам бүсгүй Доан Ти Хуонгийн Ким Чен Намын үхэлд буруутгаад байгаа билээ. Гэмт хэрэгтнүүд болох Сити Айсия, Доан …
-
2 October
Мона Лизагийн хөргийн ноорог олджээ
Леонардо да Винчигийн алдарт бүтээл Мона Лизагийн хөргийн нооргийг олжээ. Нүцгэн бүсгүйн Монна Ванна нэртэй ноорог зураг өөр хэд, хэдэн зургийн хамт хувийн цуглуулгад хадгалагдаж байсан аж. Луврын музейн шинжээчид хар зураг ямар ч байсан Леонардо да Винчигийнх болохыг тогтоосон бөгөөд Мона Лизагийн хөрөгтэй харьцуулан шинжилсэний үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрчээ.
September, 2017
-
29 September
Дональд Трамп:Ши Жинпин хамгийн хүчирхэг удирдагч
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жинпинийг Хятадын сүүлийн 100 жилд төрсөн “хамгийн хүчирхэг удирдагч” хэмээн нэрлэжээ. “Вашингтон пост” сонинд мэдээлснээр, Америкийн удирдагч ийм бодол санаагаа хувийн хүмүүнлэгийн оройн зоогт оролцохдоо илэрхийлсэн байна. “Ши Жинпин Хятадын сүүлийн 100 жилд төрсөн хамгийн хүчирхэг удирдагч юм шиг байгаа юм. БНХАУ-ын даргатай би нягт хэлхээ холбоотой ажилаж байгаа” гэж Трамп тэмдэглэжээ. Эх …
-
27 September
Дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель хятадад нээгдлээ
Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Сычуань мужид дэлхийд хамгийн өндөрт байрлах туннель барьж, мягмар гарагт буюу уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 жилийн дараа нээлтээ хийлээ гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ. Уг туннель нь Чинхай-Түвдийн тэгш өндөрлөг газарт орших Чола уулыг нэвтлэн гарсан бөгөөд 7 км урт хонгил болон 5 км урт бусад туслах замуудаас бүрдсэн юм. Түвдэд чола гэдэг нь …
-
26 September
Дэлхийн хамгийн тарган эмэгтэй нас баржээ
Дэлхийн хамгийн тарган эмэгтэй Иман Ахмед Абдаватти 36 насандаа Арабын Нэгдсэн Эмират улсын эмнэлэгт өчигдөр нас баржээ. Иман Ахмед Абдаватти бөөрний дутагдалд орсны улмаас нас барсан байна. 500 кг жинтэй Иман Ахмед Абдаватти өнгөрсөн дөрөвдүгээр сард өөх соруулах хагалгаанд орж 250 кг жинтэй болсон юм. Тэрээр хүүхэд насандаа тархиндаа цус харваснаас болж нэгэн төрлийн саажилттай болжээ. Бүсгүй анх төрөхдөө таван кг жинтэй төрсөн …
-
22 September
L’Oreal-ийн эзэн Лилиан Беттанкур нас баржээ
Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч L’Oreal компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа нас баржээ. Беттанкурын охин Франсуа Францын хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ “ээж минь лхагва гаригийн шөнө гэртээ амар тайвнаар амьсгал хураасан” гэжээ. Лилиан Беттанкур L’Oreal -ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 2012 онд өөрийн ач хүү, 25 настай Жон-Виктор Мейерст ажлаа хүлээлгэн өгчээ. L’Oreal компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай нь …
-
20 September
Мексикт газар хөдөлсний улмаас 139 хүн нас барлаа
Мексикт өчигдөр 7.1 магнитын хүчтэй газар хөдлөлт болж 139 хүн амиа алдсан талаар Assiociated press агентлагт мэдээллээ. Орон нутгийн цагаар 13:14 минутанд газар хөдөлж мянга мянган иргэд гудамжинд гарч ирсэн байв. Тодруулбал Мехико хотоос зүүн тийш 76 километрийн зайд орших Пьябла мужид хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс нурангид дарагдаж тус бүс нутагт онцгой байдал зарлалаа. Тус улсад энэ сарын …
-
15 September
Ларри Кинг уушгины хорт хавдар туссан ч бүрэн эдгэрчээ
Телевизийн салбарын амьд домог хөтлөгч Ларри Кинг хорт хавдраар өвчилсөн гэдгээ олон нийтэд мэдээлжээ. Тэрбээр “Уушгины хорт хавдраар өвчлөгдсийн нэг нь би болчихлоо” хэмээн мэдэгдсэн байна. Мөн надаас илүү гэр бүлийнхэн маань их шаналж байна гэдгээ хэлэв. Өдгөө 83 настай телевизийн хөтлөгч Ларри Кинг 1950 онд Флорида мужаас сэтгүүлчийн гараагаа эхлүүлсэн Кинг CNN телевизийн бүтээл Larry King Live буюу Ларри …
-
15 September
2024, 2028 оны олимп зохион байгуулах хотууд тодорлоо
Энэ сарын 13-нлд Перугийн нийслэл Лима хотноо ОУОХ 131-р хурал болж 2024 оны зуны олимпыг Парис хотод, 2028 оны зуны олимпыг Лос Анжелес хотод зохион байгуулахаар боллоо. ОУОХ-ны ерөнхийлөгч Бах: Энэ бол ОУОХ-ны өөрчлөлтийн үр дүн. Олимп зохиох хоёр хотыг зэрэг тодруулах нь олон улсын олимпын хороо төдийгүй энэ хоёр хотын аль алинд нь ашигтай юм гэж …
-
15 September
Хойд Солонгос дахин нэг пуужин хөөргөж, Японы эргээс 2000 км-ын зайд унав
Хойд Солонгос өнөөдөр өглөө 06:57 цагийн үед дахин нэг пуужин харвалаа. Уг пуужин Японыг давж, Хоккайдогийн Эриго хотоос 2000 км-ийн цаана далайд унасан байна. Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч “ямар нэгэн хор хохирол учруулаагүй. Пуужин унасан газар хөлөг онгоц байгаагүй” гэсэн мэдэгдлийг сэтгүүлчдэд өгчээ. Харин Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг “Пуужин Пхеньяны ойролцоох Сунанаас 6.57 цагт хөөрч, 770 км-ийн өндөрт хүрч, …
-
15 September
Сингапур улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо
Сингапур улсад анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдлоо. 63 настай Халим Якуб ирэх зургаан жил ерөнхийлөгчийн алба хашин гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Сингапур улсын ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдсөнөөр хоёр нэр дэвшигч хасагдаж гурван нэр дэвшигч өрсөлджээ. Хоёр нэр дэвшигч хасагдсан шалтгаан нь тухайн улсын парламент нь малай үндэстний төлөөллийг төр бариулах шийдвэр гаргаснаар хасагджээ. Энэтхэг малай гэр бүлээс гаралтай Халим Якуб сүүлийн гурван жил Сингапурын парламентын дэд даргаар ажиллаж байжээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл