Tag Archives: гадаад мэдээ

December, 2017

  • 3 December

    Дональд Трампын Зул сарын баярт зориулж хийсэн арга хэмжээнд хэдэн 100 суудал эзэнгүй байв

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гаригт Зул сарын баярт зориулсан томоохон хэмжээний ёслолыг зохион байгуулсан боловч хэдэн 100 суудал эзэнгүй байсныг гэрэл зурагчид камерын дурандаа буулгажээ. Вашингтон мужид болсон уг ёслолын үеэр хүмүүс дуучид болон хөгжимчдийн уран бүтээлийг сонсож, Зул сарын модыг өнгийн гэрлээр хэрхэн чимэглэснийг үзэж сонирхсон юм. Өмнөх ерөнхийлөгч Барак Обама энэ ёслолыг 2009 болон 2013 онд хийж байсан …

  • 2 December

    Селена Гомез “Billboard”-ийн тайзан дээр нулимс унагав

    Селена Гомез өнгөрсөн шөнө Лос Анжелес хотноо зохион байгуулагдсан Billboard наадмын шилдэг эмэгтэй дуучны шагнал хүртсэн билээ. Тэрбээр улаан хивсний ёслолд сайн найз Франсиа Раисатай хамт хүрэлцэн ирлээ. Тайзан дээр шагнал гардуулах мөчид Селена Гомез сэтгэлийнхээ үгийг хуваалцлаа. Селена Гомез “Баярлалаа. Үнэнийг хэлэхэд Франсиа миний амьдралыг аварсан учир энэ шагналыг авах ёстой. /Уйлав/  Би маш их азтай гэж өөрийгөө боддог. …

  • 1 December

    Ким Жон Нам биедээ хорны ерөндөг авч явжээ

    Хойд Солонгосын удирдагчийн эцэг нэгтэй ах Ким Жон Нам энэ оны 2 сард Куала Лумпурын нисэх буудалд шууд үхэлд хүргэдэг, маш хүчтэй VX хор нүүр рүү нь цацсаны улмаас хордож, амиа алдсан юм. Тэгвэл тэрээр амиа алдах үед биедээ хорны эсрэг ерөндөг авч явсан талаар хорын шинжилгээний дүгнэлтэд дурджээ. Тодруулбал Ким Жон Намын хорны шинжилгээний дүгнэлтэд бичсэнээр тэрээр VX төрлийн мэдрэлд нөлөөлдөг, хорын …

  • 1 December

    Японы эзэн хааны хаан сэнтийгээс буух тов зарлагджээ

    Саяхан 1933 оны 12 сард төрсөн Япон улсын эзэн хаан Акихитогийн хаан ширээнээс буух ёслолын товыг зарлажээ. Тодруулбал эзэн хааны зөвлөлийн хурал хуралдаж хааныг 2019 оны 4 сарын 30-нд хаан сэнтийгээсээ буух болсныг зарласан байна. Шийдвэрийг тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ албан ёсоор танилцууллаа. Угсаа залгамжлах хунтайж Нарухитог удаах өдөр нь буюу 2019 оны 5 сарын 1-нд хаан ширээнд өргөмжлөнө. 2016 …

November, 2017

  • 30 November

    Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю тоглохоор боллоо

    Дисней кино компанийн Мулан хүүхэлдэйн киноны Муланы дүрд Хятадын жүжигчин Кристофер Лю /Лю Ифэй/ тоглохоор сонгогджээ. Тэрбээр өдгөө 30 настай бөгөөд БНХАУ-д томоохон жүжигчдийн нэгд тооцогддог бүсгүй юм. Тус киноны гол дүрийн шалгаруулалтад 1000 гаруй жүжигчдээс сонгон шалгаруулалт явуулж тулааны урлагийн ур чадвар, англи хэл дээр цэвэр аялгаар ярьж чадах шалгуурыг тавьсан байна. Мулан киног Ники Каро найруулагчаар ажиллаж ирэх …

  • 29 November

    Хятадын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ

    Хятадын эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл сүүлийн 50-иад жилд эрчимтэй хөгжсөн. Үүнийг дагаад олон сая хүн ядуурлаас гарч чадсан. Гэвч үр дүнд нь эрэлт багатай төрийн өмчийн бизнесийн байгууллагуудын бараа бүтээгдэхүүн ихээр гарч, улсын агаар болон ус их хэмжээгээр бохирдоод байгаа билээ. Хятадын байгаль орчны хэд хэдэн хэсэг дахин сэргээгдэхгүйн эрмэг дээр ирээд байгаа төдийгүй Америкийн “Health Effects” институт 2015 онд Хятадад …

  • 29 November

    Хойд Солонгос пуужин харваж дэлхий нийтэд заналхийлэл учрууллаа

    Хойд Солонгос өнөөдөр үүрээр Пёнандо мужийн Пёнсон гэх газраас алсын тусгалт баллистик пуужин харвасан нь дэлхий нийтэд заналхийлэл учруулсан үйлдэл боллоо. АНУ-ын Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Жеймс Маттис “Хойд Солонгос маш өндөр түвшний, тив хоорондын баллистик пуужин харвасан” гэж мэдээлжээ. Пентагоны мэдээлснээр тив хоорондын баллистик пуужин Япон тэнгист унахаасаа өмнө 1000 шахам км зам туулсан аж. Цагаан ордонд …

  • 28 November

    Саудын Арабын авлигатай тэмцэх хүчин чармайлтыг ОХУ дэмжиж ажиллана

    ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан (РФПИ) нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулагч нартай хамтран Саудын Арабын Хаан Салман бин Абдул Азиз ба Ханхүү Мохаммед бин Салманы эхлүүлсэн авлигатай тэмцэх кампанит ажлыг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Тус сангийн дарга Кирил Дмитриев “Энэ алхам Саудын Арабын Вант Улсыг нээлттэй болгож, олон улсын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдүүлэхийн зэрэгцээ манай хоёр орны эдийн засгийн …

  • 28 November

    Афганистаны авлигатай тэмцэх байгууллагын ажилтнууд аюултай нөхцөлд ажилладаг

    Афганистан бол төрийн бүх байгууллагууд нь авлигад идэгдсэн дэлхийн хамгийн өндөр авлигын түвшинтэй орнуудын нэг юм. Тус улсын авлигатай тэмцэх төв 2016 оны 6 дугаар сард байгуулагдсан боловч өнөөг хүртэлх жил гаруй хугацаанд ажилтнуудаа бүрэн гүйцэд хамгаалж ажиллаж чадахгүй байна. Авлигатай тэмцэх төв нь Кабул хотод өндөр түвшний авлигын хэргүүдэд олон нийтийн сонсгол хийж эхэлснээс хойш жилийн дотор гурван албан …

  • 28 November

    Меланиа Трамп Цагаан ордон дахь анхны Зул сарын баяртаа бэлдэв

    Өнгөрсөн даваа гаригт Цагаан ордонг Зул сарын баярт зориулж чимэглэжээ. Энэ үеэр балетчид болон сургуулийн сурагчид ордонд уригдан ирсэн юм. Гацуур моднууд, өнгийн гэрлүүд, тууз, чимэглэл бүхэн Зул сарын уур амьсгалыг оруулсан байна. Тэргүүн хатагтай Меланиа Трамп зочдыг урьж тэдэнтэй хамт өдрийг өнгөрүүлжээ.  

  • 28 November

    Роберт Мугабед сар бүр 150 мянган тэтгэмж олгоно

    Зимбабве улсын Ерөнхийлөгч асан Роберт Мугабед сар бүр 150 мянган долларын тэтгэмжийг бүх насаар нь олгож байхаар боллоо. Энэ тухай “The Guardian”-д бичсэн байна. Мугабед нийтдээ 10 сая орчим доллар өгөхөөр болжээ. Ингэхдээ үүний тал хувийг нэг удаад олгож, үлдсэнийг нь сар бүр 150 мянган доллараар олгох гэнэ. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

  • 28 November

    Харумафүжиг зодог тайлуулах шийдвэр гарчээ

     Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ. Уг хурлаар Харумафүжи Д.Бямбадоржийн зодооны асуудлыг хэлэлцсэн байна. Ёкозунагийн зөвлөлийн тэргүүний мэдээлснээр Харумафүжид хатуу шийтгэл оноох нь зүйтэй гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгджээ. Ёкозунагийн зөвлөл дээрх саналаа Японы сүмогийн холбоонд хүргүүлснээ ч мөн дуулгасан байна. Гэхдээ цагдаагийн байгууллага асуудалд дүн шинжилгээ хийж, тухайн үеийн үйл явдлын буруутныг тогтоосны эцэст уг зөвлөл дахин ээлжит бусаар хуралдах боломжтой …

  • 27 November

    Балбад иргэний дайн дууссанаас хойших анхны сонгууль болжээ

    Хятад, Энэтхэг хоёр гүрэнтэй хил залгаа Балба улсад иргэний дайн дуусч, хаант засгийг халснаас хойш 11 жилийн дараа анхны сонгууль болжээ. Иргэд 275 парламентын гишүүнээ сонгох гэж Гималайн уулсын алслагдсан тосгодоос cонгуулийн байранд олон цагийн турш цастай замаар алхаж ирсэн байна. 29 сая гаруй хүн амтай Балбын сонгуулийн насны нийт хүний 65 гаруй хувь нь саналаа өгсөн. Сонгууль хоёр шаттай явж байгаа агаад удаах сонгууль …

  • 27 November

    Омурбек Текебаевт оногдуулсан шүүхийн ялын тогтоолыг хэвээр үлдээжээ

    Өнгөрсөн мягмар гарагт Киргизийн Дээд шүүх хуралдаж, тус улсын Парламентын сөрөг хүчний намын тэргүүн асан Омурбек Текебаевт 8 жилийн хорих ял оногдуулсан доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Шүүхийн тогтоолд дурдсанаар, тус улсын Эрүүгийн хуулийн Авлигатай холбоотой зүйл заалтыг зөрчиж, гэм буруу нь нотлогдсон тул түүнд 8 жилийн хорих ял оногдуулж, түүний хөрөнгийг нь хураан авахыг тушаажээ. Шүүх хэргийг …

  • 27 November

    Дональд Трамп “Time” сэтгүүлийн Оны онцлох хүнээр тодрох уу?

    “Time” сэтгүүл жил бүр Оны онцлох хүнийг нэрлэж зургийг нь нүүрэндээ гаргадаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жилийн хувьд Дональд Трампыг Оны шилдэг хүнээр тодруулах хүсэлтэй байгаа талаар ерөнхийлөгч өөрийн twitter хуудаснаа жиргэжээ. Тэрээр “Тimes-аас над руу утастаж та оны онцлох хүн болж “Магадгүй” байгаа гэлээ. Би тэгвэл ярилцлага болон зураг авалтад орох ёстой болох байх. “Магадгүй” гэдэг нь яг тодорчихсон гэсэн үг биш …