Tag Archives: гадаад мэдээ

December, 2017

  • 15 December

    Франц улсын сурагчдын автобус осолдож 4 хүүхдийн амь эрстжээ

    Францын өмнөд хэсгийн Пехпинион хотод сургуулийн автобус галт тэрэгтэй мөргөлдөж дөрвөн хүүхдийн амь эрстэн 20 хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн 11-ийнх нь бие хүнд байдалтай байна. Осол Милласаас Сан-Фелью-Дамон орох замд гарсан. Галт тэрэгний үйлчилгээ эрхэлдэг SNCF компаниас “Гэрчүүд осол гарах үед гармын хаалт бууж, зам хаагдсан байсан гэж ярьсан” хэмээн мэдэгдсэн байна. Галт тэрэгтэй мөргөлдөхдөө хоёр хуваагдсан сургуулийн автобусанд 13-17 …

  • 15 December

    Далай лам айлчлал, айлдварынхаа талаар цаг тухайд нь мэдээлэх аппликэйшнтэй боллоо

    Өдгөө 82 настай, Түвдийн оюун ухааны удирдагч, Дээрхийн гэгээнтэн XIV-р Далай лам  сургаал номлол, айлчлал, айлдвар болон аяллын тэмдэглэлээ дагагчидтайгаа хуваалцах гар утасны Dalai Lama нэртэй аппликейшнтэй болсон тухай “BBC” мэдээллээ. Энэхүү апп-ыг iPhone утсаар ашиглах боломжтой ба гэрэл зураг, бичлэг, мэдээ мэдээллүүд орох аж. Далай лам twitter хуудсандаа 16 сая гаруй дагагчтай. 2013 онд Ромын католик сүм үүнтэй төстэй Pope App хэмээх …

  • 15 December

    В.Путин Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ

    ОХУ-ын ерөнхийлөгч Владмир Путин өчигдөр Нижний хот дах ГАЗ автомашины үйлдвэрт зочлох үеэр ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ анх удаа зарласан юм.Тэгвэл өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ  ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ. Тухайлбал ирэх оны гуравдугаар сард болох сонгуульд ялбал гурав дах удаагаа улиран сонгогдож ОХУ-г удирдана гэсэн үг юм. Өдгөө 65 настай В.Путин 2000 оноос …

  • 15 December

    Английн гүнж Зул сараар хатан хаанд дахин өөрийн гараар хийсэн бэлэг өгөх үү?

    Дараа долоо хоногт Английн хатан хаан Элизабетын хувийн Сандрингхам ордонд Зул сарын цэнгүүн болно. Энэхүү арга хэмжээнд ханхүү Харригийн сүйт бүсгүй Меган Маркл оролцох юм. Меган ирээдүйн хадмын талынхандаа ямар бэлэг бэлдэж байгаа нь сонирхол татаж байна. Кейт Миддлтоны хувьд өнгөрсөн жилийн Зул сараар хатан хаанд ямар бэлэг өгөхөө шийдэж чадахгүй чамгүй хугацааг авсан гэдгээ хэлсэн. Тэрээр эцсийн мөчид жимсний …

  • 14 December

    Ард түмэндээ яаж ажиллахыг заадаг Ким Чен Ун

    Хойд Солонгосын хэвлэлүүдээс харах юм бол Ким Чен Ун долоо хоног бүр ямар нэгэн цех, үйлдвэр, дэлгүүрээр орж, ажилчдад нь сургамж, сургаалаа хайрлаж, үйлдвэрлэлийг хэрхэн илүү үр өгөөжтэй явуулах тухай заадаг бололтой. Түүний мэдлэг ч “хязгааргүй” юм болохоор зохион бүтээгч инженерээс оёдолчин гээд ямар ч хүмүүст мэргэжлийн зөвлөгөөг харамгүй хайрладаг. Үүний мэдлэг ямар гүн гүнзгий болохыг харцгаая. Хүнсний үйлдвэрлэл-2013, 2014, …

  • 14 December

    Марк Зукерберг: Хүүхдээ багаас нь олны дунд оруулж, хамт олонтой болгох хэрэгтэй

    Фэйсбүүкийн үүсгэн байгуулагч Марк Зукерберг хоёр дахь охин болох шинээр мэндэлсэн Аугустдаа зориулан захидал бичсэн талаараа хуваалцаж байсан. Зукерберг захиандаа “…Чи том болохоороо маш завгүй болно. Тиймээс одоо л цэцэгсийг үнэртэж, унасан навчсыг сагсандаа түүгээсэй хэмээн хүсч байна. Бүх морийг номхруултлаа Макстай хамт морин тойруулгын морьдыг унаасай хэмээн хүсч байна. Бидний унтлагын өрөө, хашаа гээд хаа сайгүй хүссэнээрээ гүйгээсэй гэж хүсэх байна. Мөн чамайг сэгсийчихсэн байхыг хармаар байна. Чамайг зүүдэндээ биднийг …

  • 14 December

    Т.Эрдоган Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ

    Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Истанбул хотноо болж буй Исламын хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр өчигдөр Иерусалимыг Палестины нийслэл болгох санал тавьжээ. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрсөн. Үүнийг ялангуяа Ойрхи-Дорнодын орнууд тус бүс нутагт хурцадмал байдлыг үүсгэж болно гэсэн билээ. Эрдоган “АНУ-ын төрийн тэргүүн Иерусалимыг Израилийн нийслэл хэмээсэн нь олон улсын хэм хэмжээг зөрчсөн …

  • 13 December

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хятадтай харилцаагаа чангатгах зорилгоор айлчлал хийж байна

    Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин БНХАУ-д хийх албан ёсны айлчлалаа өчигдөр эхлүүллээ. Өмнөд Солонгосын Сонжу хошуунд пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах THAAD төхөөрөмжийг байрлуулсан асуудлаарх санал зөрөлдөөн хурцадмал байгаа үед Мүн Жэ Ин Хятадын ерөнхийлөгч Си Зимпинитэй уулзаж байгаа нь өндөр ач холбогдолтой хэрэг болжээ. Ардчилсан намаас сонгогдсон Мүн Жэ Ин хөрш БНХАУ, БНАСАУ-тай илүү зөөлөн, уян хатан хандах бодлогыг баримталж …

  • 13 December

    Хойд Солонгос руу оргосон АНУ-ын түрүүч Чарльз Женкинс таалал төгсжээ

    Хойд Солонгос руу оргосон Пхеньянд 40 гаруй жил хоригдсон АНУ-ын түрүүч Чарльз Женкинс 77 насандаа таалал төгсжээ. Чарльз Женкинс Пхеньянаас 2004 онд суллагдсаныхаа дараа хамт хоригдож байсан Хитоми Сога гэх эмэгтэйтэй гэрлэж гэр бүлийн хамт Японд амьдарч байжээ. Тэрбээр 1965 онд Өмнөд Солонгост цэргийн алба хааж байхдаа коммунист дэглэмтэй Хойд Солонгос руу оргосон юм. Түрүүч Чарльз Женкинс Хойд Солонгост байх …

  • 12 December

    Азийн хамгийн өндөр буддын сүм шатжээ

    Хятадын Сычуань мужид байдаг, Азийн хамгийн өндөр буддын модон сүм бүхэлдээ шатсан тухай “Жэньминь жибао” сонин мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав. Тус сонины мэдээлснээр, галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй. Чухам юуны учраас гал гарсныг одоогоор мөрдөн шалгаж байгаа аж. 16 давхар тус байгууламж нь анх 14-17 дугаар зуунд Мин улсын үед баригдаж байжээ. 2008 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас …

  • 12 December

    Сав шилжүүлэн суулгах мэс заслын дараа эрүүл хүүхэд төржээ

    АНУ-ын Даллас хотын оршин суугч, 36 настай Тайлор Силер сав шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсний дараа жирэмсэн болж, хүүхдээ амжилттай төрүүлж чаджээ. Тэрбээр улсынхаа хэмжээнд мэс засалд орж, эрүүл саруул хүүхэд төрүүлж чадсан анхны эмэгтэй болж байгаа аж. Тайлор Силер өмнө нь хоёр хүүхэд төрүүлсэн байна. Тэд эрүүл саруул өсч торниж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн ноцтой шалтгааны улмаас бүсгүйн савыг …

  • 12 December

    Археологичид Египетийн нэн эртний 2 булш задалжээ

    Занданшуулсан шарил буюу мумми нь зориудаар болон тохиолдлоор агааргүй, маш бага чийгтэй орчинд зарим тохиолдолд эрс хүйтэн орчинд химийн бодисын нөлөөгөөр арьс болон мах нь хадгалагдсан үхдэл, цогцос. Хүн болон амьтдын занданшуулсан шарил дэлхийн бүх газраас олддог бөгөөд байгалийн өвөрмөц нөхцөл, зарим нь соёл иргэншлийн зан үйлийн нөлөөгөөр хадгалагдсан байдаг. Өнгөрсөн бямба гаригт Египетийн аялал жуулчлалын сайд 3,500 жилийн настай хоёр занданшуулсан …

  • 12 December

    Саудын Арабт 35 жилийн дараа кино театруудыг нээхээр болжээ

    Залуу ханхүү Мохаммад Бин Салманы санаачлагаар Саудын Арабт ирэх оны эхээр кино театруудыг нээхээр болжээ. Албаныхан тус улсад кино театруудын үйл ажиллагааг 2018 оны гуравдугаар сараас зөвшөөрч байгаагаа өчигдөр зарласан байна. Саудын Арабт хуучныг баримтлагчид болон шашны зүтгэлтнүүдийн нөлөөгөөр 35 жилийн өмнө кино театрын үйл ажиллагааг зогсоосон аж. Тэд барууны байтугай Египет, Ливанд хийсэн Арабын кинонуудыг үзэхийг нүгэл гэж тооцдог. Ханхүү …

  • 11 December

    НҮБ-ын албаны төлөөлөгч Хойд Солонгост айлчилжээ

    Өдгөө Солонгосын хойгийн асуудал дэлхий дахины хамгийн хурцадмал сэдэв болоод байгаа. Үүнийг дайн дажины хэмжээнд хүргэхгүйн тулд дэлхийн томоохон удирдагчид дипломат зарчмын хүрээнд, зөв шийдвэр гаргах ёстой болоод байгаа үе билээ. НҮБ-ын Улс төрийн хэрэг эрхлэх албаны дарга Жефрей Фелтмэн албаа авснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн мягмар гаригаас баасан гаригийн хооронд Хойд Солонгосын Пёнъян хотод төрийн дээд айлчлал …

  • 11 December

    Р.Эрдоган: Израиль бол хүүхдийн аминд хүрдэг орон

    Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өчигдөр Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын Иерусалимыг Израилийн нийслэл гэснийг шүүмжилсэн мэдэгдэл хийжээ. Энэ үеэр Эрдоган Израилийг “Террорист бөгөөд хүүхдийн аминд хүрдэг орон” хэмээсэн байна. Иерусалимыг Израилийн нийслэл гэж үзэх нь Дундад Азийнхны газар нутгийн зөрчилтэй холбоотой маргааныг сэдрээх магадлалтай гэдгийг өмнө нь ерөнхийлөгч Дональд Трампад Йорданы Гадаад хэргийн сайд Аяман Сафади сануулсан. Эрдоган Туркийн Сивас хотод хийсэн …