Tag Archives: гадаад мэдээ

June, 2017

  • 23 June

    Экваторын Гвиней улсын ерөнхийлөгчийн хүүг улсын хөрөнгө завшсан хэргээр шүүжээ

    Экваторын Гвиней улсын Ерөнхийлөгчийн хүү Теодоро Нигуэма Обианг Мангуэ улсын хөрөнгө болох 112 сая гаруй ам.доллар завшсантай холбоотой хэргийн шүүх хурал өнгөрсөн даваа гарагт Франц улсад эхэлсэн байна. Уг хэргийн асуудал нь анх 2010 онд төрийн бус хоёр байгууллага, Гадаадад суугаа Конго улсын иргэдийн холбоо Экваторын Гвиней улсын хоёр дахь дэд ерөнхийлөгч Обианг, Габон улс болон Конго улсын төрийн тэргүүн …

  • 21 June

    Хойд Солонгост 17 сар хоригдсон америк оюутан гэртээ ирээд нас барлаа

    Хойд Солонгос улсад ухуулах хуудас урсан гэх асуудлаас  болж чанга дэглэмтэй, хорих лагерьт 15 жилийн хорих ял сонссон Америк оюутан саяхан магадлангаар суллагдаж гэртээ харьсан билээ. Гэвч гэртээ хариад нэг их удалгүй таалал төгссөн талаар хэвлэлүүд мэдээлж байна. Отто Уормбир Умардын шоронд 17 сар хоригдож, сүүлийн саруудад комын байдалтай байсан байна. Тиймээс Америкд авчирмагцаа Цинциннатигийн эмнэлэгт хэвтүүлжээ. Гэвч удалгүй нас …

  • 15 June

    Украйны дэд сайд “биеэ үнэлэв”

    Мөнхийн хөрш ОХУ-аас татгалзаж АНУ, Европын холбооны зүг эргэсэн Украйн улс. Тус орны эдийн засаг унаж, улстөрийн хямрал үргэлжилсээр байна. Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдтэй гэгддэг Украйны засгийн газарт 20 настангууд олноороо багтдаг. Тэдний нэг болох Дотоод явдлын яамны дэд сайд 25 настай Анастасия Дееватай “хамт өглөөний цай уух” эрхийг Украйны улсын байгууллагуудын худалдан авалтын цахим хуудсанд байршуулжээ. Дуудлага худалдааны анхны …

  • 15 June

    Лондонд гарсан гал түймэрт 12 хүний амь үрэгджээ

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад өчигдөр шөнө  01.00 цагийн орчимд гал гарсан билээ. Албаныхны мэдээлснээр галын улмаас 12 хүн амь үрэгдэж, 78 хүнийг галаас аварч эмнэлэгт хүргүүлсэн ч эмнэлэгт хүргэгдсэн  18 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Тус байранд өнгөрсөн жил 11.08 сая $ засвар хийж гадна талыг нь шинэчилсэн …

  • 14 June

    Лондонд 27 давхар барилга шатаж байна

    Английн Лондон хотын баруун хэсгийн Хойд Кенсингтон дүүрэгт байрлах  27 давхар “GrenFill” орон сууцны барилгад гал гарлаа. Гал дөрвөн давхарт гарсан бөгөөд одоогоор барилга бүхэлдээ шатаж байна. Галыг унтраахаар 40 галын машин, 200 гал сөнөөгч ажиллаж байгаа юм. Одоогоор барилга дотор хэчнээн хүн байгааг мэдэх боломжгүй байгаа аж. Гал орон нутгийн цагаар 01.00 цагийн орчимд гарсан. Одоо Лондонд өглөөний 06.20 …

  • 13 June

    Хятадууд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдээ хэрхэн бэлддэг вэ

    Хятадын агаарын тээврийн компани онгоцны үйлчлэгч бусад ажилчдаа маш хатуу шаардлага тавьдаг аж. Онгоцны үйлчлэгч нарыг зөвхөн цай хоол зөөж, таны тав тухыг хангадаг гэж бодож байна уу.  Тэдний сайхан инээмсэглэлийн цаана маш чанга хатуу бэлтгэл дэг журам, олон цагийн бэлтгэл сургуулилт нуугддаг. Хятадын агаарын тээврийн компани Сичуан мужийн их сургуульд онгоцны үйлчлэгч бэлтгэх тусгай ангитай бөгөөд охидыг тусгай сургалтад …

  • 12 June

    Хятад шаазанд хятад будаа савлана

    Бээжин хот өнгөрсөн түүх болон ирээдүй цагийн огтлолцол дээр байна. Алдарт “ Цагаан хэрэм”-ийн цаана шинэ цагийн Бээжин сүндэрлэн босч, шинжлэх ухаанч бодлогод шатрын нүүдэл хийж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Энэ хотод олон мянган жилийн түүх, соёл, зан заншил, барилга, худалдааны хөгжингүй төрх, зам харилцааны салбар, өвөрмөц хүнс, амьдралын тохь тухтай орчин, орчин цагийн амьдралын хэв маягийг …

  • 10 June

    Кендал Женнер: Надад дурласан олон залуус бий

    Реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнер “UK weekly” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. -Кардашианы гэр бүл үнэхээр алдартай. Эгч нарынхаа дэмээр олны танил болсон ч таны гадаад төрх, бие галбир тань олон загвар зохион бүтээгч, олон брэндийн анхаарлыг татаж байгаа? -Би их өндөр хүүхэд байсан. Би эгч болон аав, ээжийнхээ дэмжлэгтэй энэ өндөрлөгт гарч …

  • 9 June

    Туркэд амьдарч буй Монголчууд халдлагад өртөх нь нэмэгдлээ

    2017 оны тавдугаар сарын сүүлээс эхлэн Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал удаа дараа гарч байна гэх гомдлыг иргэдийн зүгээс Истанбул дахь “Монгол ахан дүүсийн холбоо” ТББ-т тавин өргөдөл гаргажээ. Энэ дагуу Истанбул дахь Ерөнхий Консулын Газрын Консул Б.Энхмөнх, “Монгол ахан дүүсийн …

  • 9 June

    Ли Хсиен Лүүн:Сингапур улсын хувьд авлигаас ангид байх нь хамгийн чухал

    Өнгөрсөн мягмар гарагт болсон Сингапур улсын Авлигыг мэдээлэх, иргэдтэй зөвлөлдөх төвийн албан ёсны нээлтэд тус улсын Ерөнхий сайд оролцож, “Манай улс авлигыг үл тэвчдэг тогтолцоог бүрдүүлсэн бөгөөд цаашид ч авлигаас зайлсхийх болно. Ирсэн гомдол бүрийг ил байдлаар хүлээн авч, анхаарал хандуулах төвтэй болсон тул иргэд Та бүхнийг авлигын талаар мэдээлж байхыг уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна. Манай улсын Авлигын …

  • 9 June

    БНХАУ-ын гадаад валют арилжааны зохицуулалтад өөрчлөлт орно

    Энэ оны 6-р сарын 2-нд гадаадад картаа ашиглан 147 ам.доллараас дээш гүйлгээ хийсэн үйлчилүүлэгчийнхээ мэдээллийг Хятадын банкууд тус улсын Валют арилжааны газарт мэдээлж байх зохицуулалттай болсон байна. БНХАУ-ын Валют арилжааны зохицуулалтын газрын мэдээлснээр 2016 онд дотоодын банкны картыг ашиглан гадаадад 120 их наяд ам.долларын гүйлгээ хийгджээ. Түүнчлэн ийм төрлийн зохицуулалттай болсноор мөнгө угаалт, терроризмын санхүүжилтийг илрүүлж, татвар бүрдүүлэлтийн талаар тоон …

  • 8 June

    Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө батална

    Азербайжан улс авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөө 2017 онд багтаан батлах юм байна. Уг асуудал нь тус улсын Ерөнхийлөгчийн баталсан ажлын төлөвлөгөөнд багтсан бөгөөд түүнийг батласнаар улс орны бизнесийн орчинд таатай нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид Азебайжан улс “Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Гадаад орны төрийн алба хаагчдад хахууль өгөхтэй тэмцэх тухай” конвенцид нэгдэн орохоор төлөвлөж байгаа ажээ. …

  • 7 June

    China telecom компанийн захирал асан 550 мянган ам долларын хахууль авсан хэргээр 6 жилээр шийтгэгджээ

    БНХАУ-ын харилцаа холбооны томоохон компани болох “China Telecom” компанийн захирлаар ажиллаж байсан Чан Сяобин гэгчийг 550 мянган ам.долларын хахууль авсан хэргээр 6 жилийн хорих ял болон хөрөнгийг нь хураах нэмэлт ялаар Баодин хотын шүүх шийтгэжээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Чан Сяобин “Telecom China” болон “China Unicom” компанид ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан, хувьдаа ашигтай байдлаар ашигласан, өөртэй нь хамтран ажилласан компаниудад …

  • 7 June

    БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч авлигын хэргээр насаараа хоригдох ялаар шийтгэгдлээ

    БНХАУ-ын Гуандун мужийн амбан захирагчийн орлогч асан Лю Чжигэн тус мужийн Наньнин хотын шүүхээс 1,4 сая ам.долларын хахууль авсан хэргээр бүх насаараа уршаараа хоригдох ял сонссон байна. Түүнчлэн түүнийг төрийн албанд ажиллах эрхийг нь Шүүхийн шийдвэрээр насан туршаар нь хориглож, өмч хөрөнгийг нь хураасан ажээ. Шүүгдэгч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах эрхээсээ татгалзсан байна.

  • 7 June

    Чхве Сун Cиль-ийн охиныг батлан даалтад гаргалаа

    БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Кын Хэ-г тойрсон авлигын хэрэгт холбогдоод байгаа Чхве Сун Силь-ийн охин Чон Ю Ра-г баривчлах хүсэлтийг тус улсын Прокурорын газар шүүхэд тавьсан боловч татгалзсан байна. Чон Ю Ра-гийн хувьд прокурорын байгууллагын ажилтнууд түүнийг 2017 оны 5-р сарын 31-ний өдөр Амстердамаас Сөүлийн чиглэлд нисэх гэж байхад нь баривчилжээ. Түүнийг шилжүүлэн өгөх хүсэлтийг БНСУ-ын тал Дани улсад тавьсны …