Монгол Улс, АНУ хоорондын Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-т 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Нью-Йорк хотноо гарын үсэг зурсан. Талууд 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр уг хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох тухай баримт бичигт гарын үсэг зурсанаар 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс хүчин төгөлдөр …
Tag Archives: гадаад харилцаа
January, 2017
-
5 January
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Япон улсын элчин сайд Масато Такаокаг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокаг 1 дүгээр сарын 4-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав. Cайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгчид саяхан Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Элчин сайд М.Такаокад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв. Сайд Ц.Мөнх-Оргил үнэт зүйлсийн хувьд ижил төстэй, Азийн хоёр ардчилсан улсын хувьд Монгол, Японы …
December, 2016
-
28 December
Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан авлаа
Монгол Улсаас БН Киргиз Улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд 12 сарын 26-ны өдөр БНКиргиз Улсын ГХЯ-нд очиж, консулын патентаа өгч, Экзекватураа гардан авлаа. БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усенов Ерөнхий консул Т.Ганболдод экзекватурыг гардуулан өгөв. Ерөнхий консул Т.Ганболд экзекватураа гардан аваад, БН Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд А.Усеновт хандаж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар …
-
15 December
АНУ Монголтой компакт гэрээ байгуулахаар боллоо
АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн Дэд ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар 2016 оны 12 дугаар сарын 14-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой утсаар ярьж, МСК-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор дахин шалгаруулсан тухай таатай мэдээг сонордууллаа. МСК-ийн зүгээс хоёр дахь компакт гэрээ хэрэгжүүлэхдээ манай улсын хөгжилд урт хугацаанд тогтвортой, бодитой үр нөлөө үзүүлэх асуудлыг цогцоор …
-
14 December
Монгол Улс ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх ОУ-ын хүрээлэнг амжилттай даргаллаа
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ)-г 2016 онд Монгол Улс амжилттай даргаллаа. АСДҮОУХ-гийн Зөвлөлийг Монгол Улс 2016 онд даргалахдаа түүний үйл ажиллагааг өргөжүүлэх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, дарга орны хувиар олон улсын арга хэмжээг өөрийн оронд зохион байгуулж, олон улсад нэр хүндтэй улс төрч, зүтгэлтнүүдийг урьж оролцуулах, сонгуулийн ажиглагчдын сургалтын төвийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц, …
-
9 December
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил АБХА-ны байгууллагын сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалтанд оролцож байна
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Сайд нарын зөвлөлийн 23 дугаар уулзалт ХБНГУ-ын Хамбург хотноо 12 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. ЕАБХАБ-ын оролцогч 57 улс, хамтын ажиллагааны түнш 11 орны төлөөлөгчид хуран цугларсан энэхүү уулзалтанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож байна. Өнөө өглөө болсон бүгд хуралдаанаар сайд Ц.Мөнх-Оргил өөрийн улсын байр суурийг илэрхийлж үг хэлэхдээ Монгол Улсын Их Хурлын …
-
6 December
АСЕМ-ын худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын 12 дугаар уулзалт сөүл хотноо болов
АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Сөүл хотноо амжилттай болж өнгөрөв. Энэхүү хуралдааныг Монгол Улс, БНСУ, БНХАУ хамтран даргалж, Монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны ГХЭЗХАГ-ын захирал В.Энхболд тэргүүлэн оролцов. АСЕМ-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын ахлах албан тушаалтнуудын уулзалт нь 2008 оноос хойш анх удаа зохион байгуулагдаж буй бөгөөд уулзалтад Ази, Европын 46 орны төлөөлөгчид оролцов. …
November, 2016
-
24 November
Шүүгчид Тайваньд туршлага судалж байна
Шүүхийн ерөнхий зөвлөл, Тайвань дахь Монгол, Түвдийн хороо болон Тайванийн Шүүхийн ерөнхий газар хамтран зохион байгуулдаг шүүгч нарын туршлага судлах, 11 дэх удаагийн сургалт энэ сарын 21-ний өдөр Тайвань улсын Тайпэй хотын Шүүхийн академид эхэллээ. Энэ удаагийн сургалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн Б.Уранцэцэг, анхан болон давж заалдах шат, Улсын дээд шүүхийн …
-
24 November
Монгол Улс БНКУ-ын гадаад харилцааны яам хоорондын консулын VIII Зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, БНКазУ-ын ГХЯ хоорондын Консулын VIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 23-ны өдөр болов. Хоёр жил тутам зохион байгуулагддаг тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагааны асуудлуудыг уламжлал ёсоор хэлэлцдэг юм. Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтанд монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, казахстаны талын төлөөлөгчдийг БНКазУ-ын ГХЯ-ны Консулын …
-
18 November
Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлдэг “Great” төслийн захирал Конрад Бөрд лекц уншлаа
Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ИБУИНВУ-ын Ерөнхий сайдын ажлын албаны “Great” хөтөлбөрийн захирал Конрад Бөрд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд “Great төслийн ололт амжилт, туршлага” сэдвээр лекц уншлаа. Лекцэнд төрийн яам агентлагийн гадаад сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд, аялал жуулчлал, соёл урлаг, маркетинг, сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш профессорууд урилгаар оролцлоо. ‘’GREAT’’ хөтөлбөр нь …
-
14 November
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахараг 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзав. Суурин төлөөлөгч Наоми Китахара НҮБ-ын Хүн амын сангаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд болон 2017 оноос хэрэгжиж эхлэх “Улс орны хөтөлбөр”-ийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хөгжлийн асуудлаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, …
-
11 November
ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ийн даргатай уулзав
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНХАУ-ын Шэньхуа группын Хөрөнгө оруулалтын компанийн ТУЗ-ын дарга Лу Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсын Засгийн газар мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглээд улс орны хөгжил, ард түмний амьдралд чухал нөлөөтэй уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын асуудалд чухал ач …
-
11 November
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Катарын элчин сайдыг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд ноён Султан Салмиин Аль-Мансуриг 11 дүгээр сарын 10-нд хүлээн авч уулзаж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Катарын харилцаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэхийн хамт дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн салбарт идэвхжүүлэх, тухайлбал Катараас хөрөнгө оруулалт татах …
-
9 November
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх ОУ-ын хүрээлэнтэй хамтран арга хэмжээ зохион байгуулав
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ)-тэй хамтран 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо “Сонгуулийн шударга байдлыг хангах нь: практик дэмжлэг туслалцаа” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Харвардын Их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуулийн профессор Пиппа Моррис, НҮБ-ын Улс төрийн газрын ахлах мэргэжилтэн Маартен Халф, НҮБХХ-ийн Бодлого, …
-
9 November
Дорно дахины музейд дорнын гар бичмэл, номын гэрэл зургийн үзэсгэлэнг гаргав
Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын ШУА-ийн Санкт – Петербург хот дахь Дорнын гар бичмэлийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй гар бичмэл болон номын гэрэл зургийн «Книги монгольских кочевников. Путешествие во времени и пространстве» үзэсгэлэнг 11 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд ОХУ-ын Дорно дахины музейн үзэсгэлэнгийн танхимд гаргаж, үзэгчдэд толилуулав. …