“Дэлхийн Оюутан, Залуучуудын ХIХ Их Наадам”-д оролцох Монгол Улсын төлөөлөгчдийн Хэвлэл мэдээллийн багийн ахлагч Б.Ганбаттай ярилцлаа. -Юуны өмнө наадмын талаар танилцуулна уу? –Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн гадаад харилцааны салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд дэлхийн улсуудтай соёл урлаг, спортын салбарыг бэхжүүлж, найрсаг харилцааг бататгах, үзэсгэлэн зохион байгуулах, гадаадад эх орноо болон үндэсний соёл урлагаа сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн …
Tag Archives: гадаад харилцаа
October, 2017
August, 2017
-
25 August
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Израиль улсад айлчилж байна
Израилийн Засгийн газрын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны наймдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Израиль Улсад айлчилж байна. Тэрбээр 8 дугаар сарын 24-ний өдөр Израилийн Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Б.Нетаньяахутай уулзаж, Монгол, Израилийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр монголын тал Монгол Улсын Засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлж, Монгол Улс, Израиль …
July, 2017
-
31 July
Улаанбаатар, Бангкок ах дүүгийн харилцаат хот боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Бангкок хотын дарга, Цагдаагийн генерал Асвин Кванмыанг нар хоёр хотын урт хугацааны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хот хоорондын харилцан ойлголцлолыг бэхжүүлэх үүднээс ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ах дүүгийн хэлэлцээр байгуулсны дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Бангкок нь сүүлийн үед монголчуудын ихээр зорчдог …
-
28 July
Европын холбоо Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа нээхээр боллоо
Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах …
-
4 July
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил БНЭУ-ын ГХ-ийн сайд Сушма Сваражтай утсаар ярив
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Сваражтай утсаар ярив. Монгол, Энэтхэгийн уламжлалт, найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг тогтмолжуулах, хэлхээ холбоог гүнзгийрүүлэхийн чухлыг хоёр тал онцолж, энэ онд хэрэгжүүлэх харилцан айлчлал болон олон улсын байгууллагын хүрээнд хоёр улс хамтран ажиллах талаар санал …
June, 2017
-
22 June
Итали Шенгений визийг Монголдоо мэдүүлэх боломжтой боллоо
2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс буюу өнгөрөгч даваа гаригаас эхлэн Монгол Улсын иргэд Итали улсад зорчихоор бол заавал Бээжин дэх тус улсын Элчин сайдын яаманд хандах шаардлагагүй боллоо. Тодруулбал, одоо монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Италийн Элчин сайдын яамнаас зорчих эрх авч болдог болсныг Элчин сайд Андре Дэ Фелип мэдэгдлээ. Итали нь Шенгений улсад хамаардаг. Тэгэхээр Шенгений …
-
14 June
Монголд хөрөнгө оруулахыг Америкийн хувийн хэвшлийнхэнд уриалав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимаас 2017 оны 6 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Монгол-Америкийн IV бизнес уулзалт, хөрөнгө оруулагчдын дугуй ширээний уулзалтад тус тус оролцов. Сайд Ц.Мөнх-Оргил уг арга хэмжээнд оролцсон Монгол, Америкийн 50 гаруй хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөгчдөд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг танилцуулж, хямралыг даван туулах, хөрөнгө оруулалт, худалдааг дэмжих, хамгаалах, …
-
14 June
Монгол Германы ГХ-ны яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улсын Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны Гадаад хэргийн яамны Азийн газрын захирал Норберт Рийдэль нар тэргүүлэн оролцов. Хоёр орны Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх механизм …
-
12 June
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн Нэгдсэн улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалаар АНУ-тай өндөр түвшний яриа хэлэл цээг тогтмолжуулах, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит алхмууд хийх болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож ярилцана. Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга …
-
7 June
ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Японы “Никкэй CNBC” телевизэд ярилцлага өгөв
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 6 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Токио хотноо болж буй “Азийн ирээдүй” форумд оролцлоо. Азийн улс орнуудын хөгжил, бодлогын зангилаа асуудлуудыг хэлэлцдэг энэхүү форумын 6 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойшхи хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил илтгэл тавьж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал, хөгжлийн зорилт, Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй гадаад бодлого, …
May, 2017
-
5 May
Монгол, Бельгийн байнгын зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байхаар тохиролцов
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Европын Холбоонд албан ёсны айлчлал хийх үеэрээ Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерстэй Брюссель хотноо өчигдөр /2017.05.05/ уулзав. Уулзалтаар талууд ардчилал, хүний эрхийн төлөө нийтлэг үнэт зүйлс, хамтын ашиг сонирхолд тулгуурласан Монгол-Бельгийн харилцаа, хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотлов. Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааны асуудлаар ярилцаж, эдийн засгийн хамтын …
-
3 May
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргил Европын холбоонд айлчлав
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон …
April, 2017
-
28 April
Элчин сайд М.Энхсайхан Шведийн Хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Шведийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Энхсайхан Шведийн Вант Улсын Цог Жавхлант Хаан Карл XVI Густафт 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Цог Жавхлант Хаан Карл XVI Густаф Элчин сайд М.Энхсайханыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд М.Энхсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч …
-
27 April
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 4-р сарын 27-ны өдөр Гадаад харилцааны яам, Казахстан Улсын ЭСЯ-тай хамтран гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Казахстан Улсын Элчин сайд К.Кобландин нар үзэсгэлэнг нээж үг хэлж, төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд болон гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд үзэсгэлэнд уригдан оролцов. …
-
24 April
Парианг суурингийн бяцхан үрс баяр хөөрөөр дүүрэн байна
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор Парианг суурингийн дунд сургуулийн барилга, хичээлийн танхим, хүүхдийн цэцэрлэгийг засварлан, бүрэн тохижууллаа. Уг ажлыг батальоны барилга, инженерийн салааны бүрэлдэхүүн хагас сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд хичээлийн байрны хана, тааз, хаалга, танхимын ширээ, сандал, шалнаас эхлээд гадна орчны тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, бие засах байрыг шинээр барих …