Tag Archives: гадаад харилцаа

December, 2017

  • 26 December

    Шинэ Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томиллоо

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тушаал гаргаж Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар Б.Мандахбилэгийг томилов. Европын холбооны Зөвлөл энэ сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг гаргах ажлыг шинэ Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд хариуцах юм. Монгол Улсын ГХЯ, СЯ-ны хамтарсан хүчин чармайлтыг Тусгай Үүрэг Гүйцэтгэгч Элчин Сайд уялдуулан зохицуулж, “Татварын асуудлаарх …

  • 14 December

    ГХ-ны сайд Д.Цогтбаатар ДХБ-ын сайд нарын бага хуралд оролцож байна

    Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрэс хотноо энэ сарын 10-13-ны өдрүүдэд болж байгаа Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 11 дүгээр Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хурлын нээлтийн ажиллагаанд ДХБ-ын Ерөнхий захирал Роберто Азевидо хэлсэн үгэндээ Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр (ГАТТ) байгуулснаас хойшхи 70 жилийн хугацаанд дэлхийн худалдааны эргэлт 26 дахин нэмэгдсэн бөгөөд энэхүү тогтолцоо нь …

  • 13 December

    АНУ, Япон улсын иргэнийг “Алтан гадас” одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв. АНУ-ын иргэн Уолтер Жэнкинс, Япон Улсын иргэн Маруока Кэнжи нарыг Алтан гадас одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт: “Монгол Улсын соёл боловсрол, нийгмийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр …

  • 13 December

    Монгол хүүхдүүдийн англи хэлний түвшин, үзэл бодлоо илэрхийлэх, илтгэх урлаг нь онц сайн гэж дүгнэжээ

    Сингапур Улсын Темасек сангийн санхүүжилтээр Сингапурын технологийн тэтгэлэгт хөтөлбөрөөс (Singapore Technologies Endowment Programme (STEP) жил бүр зохион байгуулдаг Азийн улсын хүүхэд, залуучуудад зориулсан хамтарсан соёл, урлагийн “Sunburst Youth Camp 2017” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээнд АСЕАН-ны гишүүн улс, Япон, Монгол, Хятад болон Өмнөд Солонгосоос нийт 16-19 насны 180 оролцогч нар оролцож, 2017 оны 12 дугаар сарын 3-9-ны …

  • 12 December

    Элчин сайд О.Оч Люксембургийн Их Гүн Хэнрид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

    Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Элчин сайдаар шинээр томилогдсон Одын Оч Люксембургийн Их Гүн Хэнрид 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын ажиллагаа Люксембургийн Их Гүнгийн ордонд болов. Элчин сайд О.Оч Их Гүнд талархал илэрхийлээд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. Ёслолын ажиллагааны дараа Их Гүн Хэнри Элчин …

  • 7 December

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзав

    Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Москва хотноо 2017 оны 12 дугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохиогдож буй “Оросын тээврийн долоо хоног – 2017” олон улсын арга хэмжээнд уригдан оролцох үеэрээ өнөөдөр ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовтой албан ёсны уулзалт хийв. Уулзалтад Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцов. Уулзалтын үеэр хоёр улсын төмөр зам, авто зам, агаарын …

  • 1 December

    3ТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОУДБ-ын ассамблейн 30 -р чуулганд оролцож байна

    Нэгдсэн үндэстний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын Ассамблейн 30 дугаар чуулган Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо 2017 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уг чуулганд Монгол Улсыг төлөөлж Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тэргүүтэй Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, Монгол Улсаас Их Британи, …

November, 2017

  • 30 November

    Цасанд суусан АНУ-ын иргэний амь насыг аварчээ

     Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт гадаадын иргэд зорчиж явсан тээврийн хэрэгсэл осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулан УНП улсын дугаартай “Ниссан Навара” загварын суудлын автомашинтай зорчиж явсан АНУ-ын иргэн E.T /33 настай, эрэгтэй/, E.S.P /33 настай, эмэгтэй/ нарыг тус сумын Мандах …

  • 30 November

    Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ

    UNMISS буюу Өмнөд Судан дахь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч , цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэдалай, Нийслэлийн цагдаагийн газрын мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бат-Оргил нар нь 2016 оны 11 дүгээр сараас цагдаагийн байгууллагаас анх удаа цагдаагийн чиг үүрэгтэй гүйцэтгэж, албаны нэр хүндийг өндөрт өргөн, үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо ирлээ. Алба хаагчдыг Нийтийн …

  • 28 November

    Дизайнер Б. Номунгэрэл Тайландын торгоны шоунд оролцов

    2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Celebration of Silk: Thai Silk Road to the World 2017 загварын шоунд тай торгоор бүтээсэн монгол дээлээр Монголын шилдэг дизайнеруудын нэг, Monalun брэндийн үүсгэн байгуулагч Баясахын Номунгэрэл оролцов. Тус арга хэмжээ нь тай торгыг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор Тайландын Цог жавхлант хатан Сирикитийн ивээл дор Бангкокт суугаа элчин …

  • 28 November

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар ирэх сарын 3-5-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрсэн тохиролцоог зогсолтгүй урагшлуулах, цаашдын хамтын …

  • 27 November

    БиатaТранкман: Тогтвортой хөгжилд хүрэх түлхүүр нь ирээдүй хойч үеийнхэндээ хохирол учруулахгүйгээр ухаалаг замыг олж нэвтрүүлэх

    Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 13, 14-нд “Тогтвортой хөгжил-Статистик” үндэсний анхдугаар чуулганыг зохион байгуулсан. Чуулганд 21 аймаг, нийслэл дүүрэг, Үндэсний статистикийн хорооны статистикийн мэргэжилтэн, албан хаагч, анхан шатны мэдээлэл өгдөг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, эдийн засагч, эрдэмтэн судлаачид, яам агентлаг, Азийн хөгжлийн банк, НҮБ, Дэлхийн банк зэрэг гадна дотнын олон төлөөлөл оролцсон. Эдгээр төлөөллийн нэг болох НҮБ-ын Суурин төлөөлөгч …

  • 8 November

    Брюссель хотын “Manneken-Pis” хөшөөнд дээл өмсүүлнэ

    Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээтэй холбогдуулан 11 дүгээр сарын 7-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хэвлэлийн бага хуралд Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч нар оролцов.   Брюссель хотын Захирагч Филипп Клоз энэ жил Монгол Улс зочин улсаар оролцох болсныг …

  • 8 November

    С.Хүрэлбаатарыг Японы эзэн хааны “Мандах наран” одонгоор шагнав

    Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатарыг Монгол Улс, Япон Улсын харилцааг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Японы Цог Жавхлант Эзэн Хаан Акихитогоос Япон Улсын төрийн дээд шагнал “Мандах наран” одонгоор шагнасныг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ энэ сарын 7-ны өдөр гардуулав. С.Хүрэлбаатар нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд 40 …

October, 2017

  • 20 October

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүрэгт ажилдаа орлоо

    Монгол Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад харилцааны сайдаар томилогдсон Д.Цогтбаатар Гадаад харилцааны өмнөх сайд Ц.Мөнх-Оргилоос 10 дугаар сарын 20-ны өдөр тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны хүмүүс, яамны газрын захирлууд байлцаж, шинэ сайд Д.Цогтбаатарт ажлын амжилт хүсэв. Гадаад …