БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн анхааруулгыг үл харгалзан, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчин удаа дараа цөмийн туршилт хийж, баллистик пуужин харван бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворгүйжүүлж буй үйлдлийг Монгол Улс эрс эсэргүүцэж байна. Зүүн хойд Азийн бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг даамжруулахаас зайлсхийж, асуудалд хүлээцтэй хандаж, аливаа маргааныг гагцхүү яриа хэлэлцээний замаар зохицуулахыг холбогдох талуудад уриалж байна. Монгол Улс …
Tag Archives: гадаад харилцаа
April, 2017
-
14 April
Элчин сайд Б.Дэлгэрмаа итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Монгол Улсаас Бүгд Найрамдах Армян Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсянд Итгэмжлэх жуух бичгээ 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөн барив. Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслолын арга хэмжээний үеэр Бүгд Найрамдах Армян Улсын Ерөнхийлөгч С.А.Саргсян Элчин сайд Б.Дэлгэрмааг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч С.А.Саргсян хоёр орны хооронд дипломат …
-
6 April
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хурал ирэх онд болно
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч Роберт Глассерийг хүлээн авч уулзлаа. Ноён Роберт Глассер Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа олон улсын стратегийн Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байгаа юм. Монгол Улс эрс тэс уур амьсгалтай учир гамшгийн эрсдэл тохиолдол магадлал өндөртэй …
-
6 April
Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаан зохион байгуулагдаж байна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Итали, Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, эдийн засгийн хөгжлийн дэд сайд Иван Скалфароттог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх Монгол, Италийн хооронд 1970 оны 6 дугаар сард дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, хамтын ажиллагааны төвшинд харилцаж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн …
-
6 April
БНХАУ Монголын транзит урсгалыг нэмэгдүүлэхээ амлалаа
Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН хамтран “Транзит Монгол-2017” форумыг энэ сарын 6-7-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж байна. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНХАУ-ын төмөр замын ерөнхий компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Төмөр замын сайд Лу Дунфутай уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Эрээн-Тяньжин чиглэлд ачаа хүлээн авах чадварыг сайжруулж, Монгол Улсыг чиглэсэн ачаа урсгалыг …
-
6 April
Cингапур улсын нийгмийн эрүүл мэндийн туршлагаас суралцаж байна
Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхэллээ. Сургалт 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ удаагийн сургалтад Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдээс гадна яамны харьяа зарим төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, …
-
6 April
Азийн түншлэлийн хуралдаан Улаанбаатар хотод эхэллээ
Манай улс Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагнана. Мөн бүс нутагт гамшгийн эрсдэлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх юм. Түүнчлэн ирэх онд Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд …
-
5 April
Вьетнамаас кофе, жимс, далайн бүтээгдэхүүнийг Монголд түлхүү импортлохоор ярилцав
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийв. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-тэй уулзаж, албан ёсны хэлэлцээ хийв. Сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улстай тогтоосон уламжлалт …
-
4 April
Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган болно
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр /2017.04.04/ Монгол-Орос хоёр орны залуу бизнес эрхлэгчдийн анхдугаар чуулганыг зохион байгуулах талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОХУ-ын Нэгдсэн Орос намын дэргэдэх “Молодоя Гвардия” залуучуудын байгууллагын Эрхүү мужийн салбарын удирдагч Артём Цындыжапов, Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний тэнхимийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар оролцлоо. Хэвлэлийн бага хурлыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн дараах …
-
4 April
Хүн ам, хөгжлийн комиссын 50 дугаар чуулган хуралдаж байна
НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 50 дугаар чуулган Нью-Йорк хотноо 2017 оны 4 дүгээр сарын 3-нд ажлаа эхлэв. “Хүн амын насны бүтэц ба тогтвортой хөгжил” ерөнхий сэдвийн дор болж буй уг чуулганд Монгол Улсаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр …
March, 2017
-
31 March
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д айлчилна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-ийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийнэ. Сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бин Минь-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд айлчлалын хүрээнд Вьетнамын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн …
-
28 March
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын Европын хотуудад хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-26-ны өдрүүдэд Европын хотуудад айлчлал хийгээд ирлээ. Хотын даргын гадаад дахь анхны айлчлал нь Польш улсын нийслэл Варшав хотоос эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Варшав хотын дарга хатагтай Ханна Гронкиэвич Валцтай уулзан хоёр хотын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Хатагтай Ханна өөрсдийн туршлагаасаа …
-
24 March
Канадын Кебек мужид Монгол Улсын өргөмжит консулын газар нээгдлээ
Канад Улсын Кебек мужид ажиллах Монгол Улсын Өргөмжит консулын газрын нээлтийн ёслол Монреал хотноо 2017 оны 3 дугаар сарын 21-нд болов. Нээлтийн ёслолд Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл, Кебек мужийн Олон улсын харилцаа, франкофоны асуудал эрхэлсэн Дэд сайд Жонн Стефан Бернар, Монреал хотын захиргааны гадаад хамтын ажиллагааны дарга Хенри Паул Нормандан нар болон Монреал хот дахь зарим …
February, 2017
-
22 February
МУ, БН Армян улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан баярын захидал солилцов
Монгол Улс, Бүгд Найрамдах Армян Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Армян Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд С.Манасарянтай Бээжин хотноо уулзав. Уулзалтын үеэр талууд хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын ойн баярын захидлыг харилцан солилцож, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар ярилцав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил …
-
9 February
Юнеско-гийн Монголын Үндэсний комиссын хурал боллоо
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын хуралдаан 2 дугаар сарын 8-ны өдөр Гадаад харилцааны яаманд болж, 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав. Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн МҮК-ын дарга Ц.Мөнх-Оргил үндэсний комиссоос 2016 онд тавьсан зорилтуудаа хэрэгжүүлснийг тэмдэглэж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар заавар чиглэл өглөө. Хуралдааны үеэр үндэсний …