Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (ACДҮОУХ)-тэй хамтран 11 дүгээр сарын 4-ний өдөр Нью-Йорк хотноо “Сонгуулийн шударга байдлыг хангах нь: практик дэмжлэг туслалцаа” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Харвардын Их сургуулийн Кеннедийн төрийн удирдлагын сургуулийн профессор Пиппа Моррис, НҮБ-ын Улс төрийн газрын ахлах мэргэжилтэн Маартен Халф, НҮБХХ-ийн Бодлого, …
Tag Archives: гадаад харилцаа
November, 2016
-
8 November
Монгол улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ хоорондын Консулын XVIII зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 7-ны өдөр болов. Энэхүү зөвлөлдөх уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хоёр талын байгууллага хоорондын хамтын ажиллагаа зэрэг олон төрлийн асуудлыг хэлэлцдэг зөвлөлдөх механизм юм. Консулын энэ удаагийн зөвлөлдөх уулзалтын үеэр монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, …
-
8 November
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд хуралдаанд байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцов
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд 11 дүгээр сарын 4-ний өдөр Ерөнхий Ассамблейн Хүний эрхийн зөвлөлийн илтгэлийг хэлэлцэх 41 дүгээр бүгд хуралдаанд үг хэлэв. Байнгын төлөөлөгч С.Сүхболд үгийнхээ эхэнд энэ жил Хүний эрхийн зөвлөлөөс дэлхий нийтийн хүний эрхийн зөрчил, сорилтуудыг тусгасан олон тооны тогтоол, шийдвэр баталсны зэрэгцээ өнгөрсөн 10 жилд хүрсэн ололт амжилт, хувь нэмрээ үнэлж дүгнэн, цаашдын үйл ажиллагааны үр дүнгээ …
-
7 November
ГХ-ны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн яаманд уулзалт хийв
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 11 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Уулзалтын үеэр “Орос, Монгол, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг …
-
5 November
Шадар сайд У.Хүрэлсүх Азийн сайд нарын чуулга уулзалтад оролцож байна
БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо болж буй Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын чуулга уулзалтанд Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын болон олон нийтийн байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Дэлхийн хүн амын 60 хувь амьдардаг ази тив нь газар хөдлөлт, цунами, далайн шуурга, үер ус, зуд, ган зэрэг гамшиг эрсдэлд олонтаа өртөж, ихээхэн хохирол амсдаг юм. Байгаль цаг уурын …
-
5 November
Дэд сайд Б.Батцэцэг АНЭУ-ын Элчин сайд Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг 11 дүгээр сарын 4-нд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Абдулла Аль-Тинижиг хүлээн авч уулзаж, Монгол, Эмиратын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Дэд сайд Монгол, Эмиратын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, эмиратын тал Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр орны хамтын …
-
4 November
“Монгол дахь хөрөнгө оруулалтын өргөн боломж” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Сингапурын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /IE Singapore/, Сингапур дахь Монгол Улсын Элчин сайдын яам болон хоёр орны хувийн хэвшлийн төлөөлөгчид хамтран 11 дүгээр сарын 3-ны өдөр “Монгол дахь хөрөнгө оруулалтын өргөн боломж” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Нийт 100 орчим хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид хуран цугласан тус хэлэлцүүлэгт Элчин сайд Т.Лхагвадорж “Монгол Улсын эдийн засаг, төрөөс хэрэгжүүлж буй бодлого” …
-
4 November
Киргиз Улсад зорчиж буй иргэдийн анхааралд
Бүгд Найрамдах Киргиз Улс нь Гадаад шилжилт хөдөлгөөний тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан тус улсад ажлын таван хоногоос дээш хугацаагаар зорчих гадаадын иргэд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн бүртгүүлэх шаардлагатай болсон байна. Бүртгэлийг оршин суугаа газрынхаа иргэний бүртгэл, өмчийн албанд гадаад паспорт, гадаад паспортын хуулбар, төлбөр хийсэн баримтаа авч очин хийлгэх бөгөөд бүртгэл хийлгээгүй тохиолдолд 10 …
-
4 November
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Гадаад хэргийн яаманд уулзалт хийв
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын дарга А.Б.Куликтай 11 дүгээр сарын 3-ны өдөр уулзаж, хоёр талын харилцааны цаг үеийн асуудлаар санал солилцов. Уулзалтанд оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Азийн I газрын орлогч дарга В.А.Калинин, хэлтсийн дарга Р.И.Журавлев, ахлах зөвлөх В.В.Окнянский нар, монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, …
-
4 November
ГХ-ны сайд Ц.Мөнх-оргилд ОХУ-ын ГХ-ын сайд С.Лавровын илгээсэн илгээлт
Монгол Улс Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ыг гадаад харилцааны сайд С.Лавров Гадаадын харилцааны сайд Ц.Мөнх-оргилд илгээлт илгээв. МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД, ЭРХЭМСЭГ НОЁН Ц.МӨНХ-ОРГИЛ ТАНАА Улаанбаатар хот Хүндэт ноён сайд аа, Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Монгол …
-
3 November
МУ-ын Засгийн газар Евразийн ЭЗ-ийн комисс хоорондын хамтын ажиллагааны хуралдаан болов
Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд Москва хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаанд монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй ГХЯ, ХХААХҮЯ, ГЕГ, МЭҮГ, МҮХАҮТ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл, Евразийн эдийн засгийн комиссын талаас Интеграцчлалын үндсэн чиглэл, макро эдийн засгийн асуудал …
-
3 November
“Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-3” ОУ-ын семинар болж байна
Гадаад харилцааны яам, Норвегийн Осло төв, Канадын Олон улсын эрдэс баялаг, хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-3” сэдэвт олон улсын цуврал семинарыг 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулж байна. Монгол Улсын Олон улсын хамтын ажиллагааны сан нь ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр өөрийн орны туршлага, ололт амжилтыг ардчилалд шилжиж буй улс …
-
2 November
Монгол, Бразилийн хоёр талын харилцааны асуудлаар санал солилцов
Элчин сайд Ч.Сосормаа шинээр томилогдоод буй Бразилийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнууд хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мариа Виоттитэй 11 дүгээр сарын 1-нд уулзаж, хоёр орны харилцааны талаар санал солилцлоо. Уулзалтаар ирэх онд тохиох Монгол, Бразилийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд соёлын арга хэмжээнүүд зохион байгуулах, харилцан айлчлал хэрэгжүүлэх болон бусад сонирхсон асуудлаар дэлгэрэнгүй …
October, 2016
-
28 October
“Гадаад худалдаа-тулгамдсан асуудал-шийдэл” сэдэвт зөвлөгөөн боллоо
Гадаад харилцааны яам, МҮХАҮТ-тай хамтран “Гадаад худалдаа-тулгамдсан асуудал-шийдэл” сэдэвт төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон зөвлөгөөнийг 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулав. Зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил оролцож, “Монгол Улсын Засгийн газраас гадаад худалдааны салбарт хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний хэрэгжилт, цаашдын зорилтууд” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлэх зорилтууд, хэрэгжүүлж …
-
27 October
Монгол Улс НҮБ-д элссэний 55 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын ЕНБ-ийн даргаас ирүүлсэн илгээлт
Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад элссэний 55 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж буйдаа туйлын баяртай байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн байгууллагууд 1960-аад оны эхээр Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр бидний түншлэл эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын системийн болон төрөлжсөн байгууллагууд, сан, хөтөлбөрүүдийг төлөөлсөн 11 байгууллага Монгол Улсын …