Tag Archives: гадаад харилцаа

October, 2016

  • 27 October

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Францын Элчин сайд Э.Барсакийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсакийг 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Францын харилцаа тухайлбал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах, соёл боловсролын салбар дахь хамтын ажиллагаа, Монголд үйл ажиллагаа явуулж буй францын аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар дахь Франц сургууль, Франц хэл, соёлын “Алльянс Франсез” төвийн …

  • 27 October

    Тайландын Вант Улсад зорчих иргэдийн анхааралд

    Тайландын Вант Улсад суугаа ЭСЯ-наас өмнө нь мэдээлж байсанчлан Тайландын Цог жавхлант Хаан Пумипон Адульядет таалал төгссөнтэй холбогдуулан Тайланд даяар гашуудал зарласан байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус улсад зорчих иргэдэд дараах нэмэлт мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна. Үүнд: Гашуудлын эхний 30 хоног нь 11 дүгээр сарын 13-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд энэ нь гашуудлыг нийтээр чандлан сахих хугацаа төгсгөл болно …

  • 26 October

    ГХ-ны сайд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын Гадаад харилцаа хариуцсан Элчин Сайд Владимир Петровичийг 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил Монгол, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолтыг Улаанбаатар хотноо 2017 онд зохион байгуулахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Нийслэлийн Засаг даргын тамгын …

  • 21 October

    “Монгол анд нөхдийн үдэш” Москвад болов

    Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, монгол-оросын “Найрамдлын сар”-д зориулан ОХУ-ын “Монголын анд нөхдийн нийгэмлэг” (Общество друзей Монголии)-ээс Москва хотын Сансар судлалын музейд “Монголын анд нөхдийн үдэш” найрамдлын баярыг 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав. Энэхүү баярын арга хэмжээнд монголын ард түмний сайн мэдэх, нэр хүнд бүхий хүмүүс тухайлбал тус нийгэмлэгийн хүндэт Ерөнхийлөгч, …

  • 21 October

    Дэд сайд Б.Батцэцэг БНБУ-ын Элчин сайд С.Чепурнойг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Чепурнойг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол, Беларусийн харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулах, эрх зүйн үндсийг бэхжүүлэх, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг Минск хотноо зохион байгуулах, Беларусийн талаас дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг хэрэгжүүлэх …

  • 20 October

    Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Москвад болов

    Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Найрамдлын сар”-ын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. Ойн хүрээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөл ба Оросын монголч эрдэмтдийн нийгэмлэг, Оросын ШУА-ийн Дорно дахин судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн болон Оросын Социологийн хүрээлэнгээс хамтран “Орос-Монгол …

  • 20 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Франк Херберт, мөн тус зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин сэргээх чиглэлд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Түүнчлэн тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдад хууль эрх …

  • 18 October

    Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Элчин сайд Кийт Харперыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн дэргэд суугаа төлөөлөгч, Элчин сайд Кийт Харперыг 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, тухайлбал хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжих зэрэг чиглэлээр тодорхой санал дэвшүүлж …

  • 15 October

    ГХЯ-ны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ийн хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга Карин Хулшофтай уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн дарга хатагтай Карин Хулшофийг 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа. Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллын орчныг бэхжүүлэх зэрэг хүүхдийн сайн сайхны төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулан, Монгол Улсын хөгжлийн зорилтуудыг дэмжин ажиллаж байгаа НҮБ-ын Хүүхдийн санд талархал …

  • 14 October

    Сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын төрийн департментын өндөр албан тушаалтныг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил АНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах ТБНД-ын Тэргүүн орлогч  хатагтай Сюзан Торнтоныг 10 дугаар сарын 12-нд  ГХЯ-нд хүлээн авч уулзлаа. Сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл, мөн тулгамдсан асуудлын талаар танилцуулахын зэрэгцээ Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглэв. Хатагтай С.Торнтон 2016 …

  • 13 October

    ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулганы хуралдаан болов

    Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 56 дугаар чуулган Женев хотноо 10 дугаар сарын  3-11-ний өдрүүдэд хуралдлаа.  ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн нэгдсэн болон холбогдох бусад хороодын хуралдаануудад Монгол Улсаас Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх Л.Болормаа, …

  • 11 October

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах ЗХА-ий бүсийн хурал улаанбаатар хотноо эхэллээ

    Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн Хойд Азийн бүсийн хурал “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” сэдвийн дор Улаанбаатар хотноо эхэллээ. Энэ удаагийн хурлыг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн ивээл доорх Соёлын биет бус өвийн мэдээлэл солилцооны Ази, Номхон далайн төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хурал хоёр …

  • 8 October

    ГХ-ны дэд сайд Зүүн хойд азийн аюулгүй байдлын уулзалтанд оролцов

    АНУ-ын Вашингтон хотноо 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж байгаа БНСУ-ын Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга-НАПСИ-гийн Засгийн газар хоорондын дээд түвшний гуравдугаар уулзалтанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна. Дэд сайд Б.Батцэцэг дээд түвшний хуралдаанд хэлсэн үгэндээ Зүүн Хойд Азид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр манай улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан …

  • 7 October

    ГХ-ны яамны төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн элчин сайд Ж.Гаалтыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ж.Гаалтыг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын үед хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улс АНУ-тай явуулж ирсэн хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд юуны өмнө …

  • 1 October

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНКУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2016 оны 9 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омар Маррерог эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Элчин сайд М.Омар Монгол Улсад ажиллах хугацаандаа Куба, Монголын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хүч чармайлт гарган ажиллаж, зарим тодорхой үр дүнд …