Tag Archives: гадаад харилцаа

September, 2016

  • 20 September

    Монгол-Японы татварын мэргэшсэн зөвлөхүүдийн Хоёрдугаар бага хурал өнөөдөр боллоо

    Манай оронд Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий төрийн бус байгууллага болох Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг нь Монгол-Японы Татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хоёрдугаар бага хурлыг 2016 оны 9 сарын 20-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Япон Улсын Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч …

  • 20 September

    Эрээн хотод дахь Консулын газар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав

    БНХАУ-ын Эрээн хотод Консулын газар байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд тус газраас иргэдэд чиглэсэн тодорхой ажил, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг БНХАУ-ын Эрээн хотын авто замын боомтод 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан байна. “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр тус Консулын газрын ажилтнууд нийт 300 гаруй монгол иргэдэд БНХАУ-ын хил, …

  • 20 September

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өөрийн хүсэлтээр нь хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд И.К.Азизов Гадаад харилцааны дэд сайд Батцэцэгт хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Элчин сайд И.К.Азизов нар Монгол, Оросын харилцаа хамтын ажиллагааны олон асуудлаар …

  • 19 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Гаванагийн Их сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Монголын ардчиллыг  хөгжүүлж буй  туршлага ололт амжилт, хүндрэл бэрхшээл, сорилтын талаар БНАСАУ-ын Ким Ил Сений нэрэмжит их сургууль, Мьянмарын Янгоны их сургууль, Унгарын Европын их сургууль зэрэг хэд хэдэн сургуулиудад  лекц уншиж байсан билээ.

  • 17 September

    “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайд оролцлоо

    БНСУ-ын Сөүл хотод 2016 оны 9 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн батлан хамгаалах аюулгүй байдлын уулзалт”-нд батлан хамгаалахын дэд сайдын түвшний төлөөлөгчид оролцдогоороо онцлог бөгөөд Монгол улсаас Батлан хамгаалахын дэд сайд Т. Дуламдорж, Монгол улсаас БНСУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Х.Батбаяр, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин …

  • 16 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, БНКУ-ын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв

    Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв. Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ …

  • 16 September

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ

    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ. Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны …

  • 14 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр мордов

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганд оролцохоор явах замдаа Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордов.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Куба Улсын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Модесто Кастрогийн урилгаар 2016 оны 9 дүгээр сарын сарын 15-18-нд Бүгд Найрамдах Куба Улсад албан ёсны айлчлал хийх юм. Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, …

  • 13 September

    БНХАУ-ын авто замын хилийн боомт энэ сарын 15-ны өдөр амарна

    Монгол, Хятадын автозамын хилийн боомууд энэ сарын 15-ны өдөр амрахаар болсонбайна. Учир нь БНХАУ-ын талаас дипломат шугамаар урьдчилан мэдэгдсэнээр тус улсын “Намрын баяр” 2016 оны есдүгээр сарын 15-ны өдөр тохиож байгаа аж. Тиймээс “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу урьдчилан мэдэгдсэн тул Монгол Улсаас БНХАУ-руу нэвтрэх автозамын хилийн боомтууд энэ …

  • 13 September

    ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНЧУ-ын Гадаад хэргийн дэд сайд Милослав Сташекийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр орны худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Чехийн ЗГХК зэрэг өргөн хүрээний асуудлаар дэд сайд нар санал солилцов. Чехийн Гадаад хэргийн дэд сайд М.Сташек шинээр байгуулагдсан Монголын Засгийн газартай хамтран ажиллахдаа баяртай буйгаа илэрхийлж, хамтын ажиллагааны төслүүдэд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов. …

  • 13 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Фан Дан Дуонгийн хүсэлтээр түүнийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр тал Монгол, Вьетнамын харилцаа өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр ярилцав. Вьетнам Улсад монголын мах, махан бүтээгдэхүүн, Монгол Улсад вьетнамын эмийн ургамлын бүтээгдэхүүн, …

  • 12 September

    Олон улсын буяны өдөрлөг зохион байгуулав

    Монгол Улсын Гадаад харилцааны Яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат Клуб Улаанбаатарт суугаа гадаад орны ДТГ-уудтай хамтран энэ есдүгээр сарын 10-ны өдөр уламжлал ёсоор олон улсын буяны өдөрлөг зохион явуулав. Энэ арга хэмжээний нээлтийн ёслолд Гадаад харилцааны сайдын гэргий Д.Бадамцэцэг, Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, МЭХ-ны Ерөнхийлөгч Д.Эрдэнэчимэг, Олон улсын эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Н. Сейфферт зэрэг хүмүүс оролцов. Өдөрлөгийг нээж Эмэгтэйчүүдийн …

  • 9 September

    Хилийн чанад дахь монголчууд улаанбаатар хотноо 2 дахь өдрөө чуулж байна

    Дэлхийн 100 гаруй оронд ажиллаж, амьдарч байгаа 130 гаруй мянган Монголчуудын төлөөлөл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулж, хилийн чанад дахь иргэдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц боломжууд, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ. 2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар анхдугаар чуулга уулзалтаа хийж байсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын энэ …

  • 9 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд найрамдах Македон улсаас МУ-д суугаа элчин сайд Илия Исайловскиг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Македон Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Илия Исайловскиг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Илия Исайловскид Македон Улсын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдон ажиллахаар болсонд баяр хүргээд Монгол, Македоны харилцааг хоёр тал төдийгүй олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн …

  • 8 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Канад улсын парламентын нийтийн танхимын даргад бараалхав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Их Хурлын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганд өнөөдөр бараалхав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улс нь уул уурхайн салбарт арвин туршлагатай, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч орны нэг бөгөөд Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, түнш орон болохыг онцлов. Монгол, Канадын харилцаанд …