Хүн болж төрсөн юм чинь хүн хүндээ хайртай болж хослон амьдрах нь ёс юм. Эр эм хоёр нийлж байж сайхан сэтгэлийг үүсгэх учраас буруу хазгай явбал нэгэн насанд хоосроно. Хүн бие биендээ хайртай дуртай болохдоо олон үйл харгалздаг. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн заавал урьдаар хураасан үйлээр учирдэг. Сайнтай ч учир ч болно, муутай ч учирч болно. Өс хонзоноор өр төлөөсөөр, …
Tag Archives: гэр бүлийн зөвлөгөө
August, 2016
July, 2016
-
29 July
Хүргэнээ шинжихүй
Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг. ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар …
-
6 July
Эрчүүд ямар эхнэртэй болохыг хүсдэг вэ?
1: Харилцан бие биенээ хайрлах чанарыг Хэн нэгэн танд “Хайраараа гэрлэдэг хос гэж бараг байдаггүй юм” гэж хэлсэн бол сэтгэлээр унахаа түр азнаарай бүсгүй минь. Хэдий орчин үед эд хөрөнгө, гарал угсаа харж гэрлэлтээ батлуулах явдал байгаа нь үнэн ч дийлэнх эрчүүд харилцан бие биедээ хайртай байх явдлыг №1 гэрлэлтийн шалгуур хэмээн үзэх нь хэвээрээ байгаа аж. 1980-аад оны дун …
December, 2015
-
23 December
Мөнгө босгох амархан буюу краудфандинг
Бизнес эхлүүлэхэд мөнгө хэрэгтэй. Уламжлалт ойлголтоор мөнгийг нэг бол чинээлэг этгээдээс хөрөнгө оруулалт гуйх, эсхүл зээл авах гэж л ойлгодог. Монголоор дүүрэн санаа, даанч мөнгө олдохгүйн зовлон бүгд тоочно. Банк, санхүүгийн байгууллагаас зээлье гэвэл барьцаа гэх айхтар асуудалд тулна. Гэтэл дэлхий хэт хурдан эргээд, сайтар боловсруулсан санаа, төсөлтэй бол барьцаа хөрөнгө шаардахгүй хөрөнгө босгох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, бид санхүүгийн …
October, 2015
-
7 October
Хүүхдээ ирээдүйн манлайлагч болгох 12 арга
Миний нэг танил хүүхэддээ өдөрт 100 төгрөг өгч цэцгээ услуулдаг гэдгийг сонсоод би анхандаа ямар зэрлэг юм бэ гэж бодож байсан ч тун удалгүй түүнийг ямар ухаалаг юм бэ гэж магтах болсон. Гэрийн хялбархан ажлыг хүүхдээрээ хийлгээд цалин өгөх нь хүүхдийг багаас нь мөнгөний үнэ цэнэ, хөдөлмөр, цаг хугацааны үнэ цэнийг мэдрэхэд сургадаг. Амжилттай манлайлагч хүмүүсийг та хараад тэднийг азтай …
September, 2015
-
25 September
Хүүхдэд ном уншиж өгөхийн ач тус
Хүүхдийнхээ ирээдүйд хийж болох хамгийн өртөг багатай мөртлөө хамгийн зугаатай, үр дүнтэй хөрөнгө оруулалт бол тэдэнд ном уншиж өгөх гэдэгт та итгэлтэй байж болно.Хэрэв та өдөрт аравхан минут зарцуулан ном уншиж өгч хэвшвэл хүүхдийн тань хөгжил хүмүүжилд олон талаар нөлөөлнө. Хүүхдэд ном уншиж өгөхөд юун түрүүнд эцэг эх хүүхдийн хооронд амьд нарийн нандин холбоо, ойр дотно харилцаа үүсдэг байна. Ном …
-
22 September
Жирэмсэн байхдаа хэрэглэсэн хоол хүнс хүүхдийн оюун ухааны чадварт нөлөөлдөг
Ухаантай хүүхэдтэй болох нь ээж болгоны хүсэл бизээ. Энэ бүхэн ээжийн хоолны дэглэмээс шалтгаалж болох аж. Ээж жирэмсэн байхдаа фолийн хүчил, витамин Д, төмөр зэрэг амин дэмүүдийг авч байх нь чухал бөгөөд хэрэв амин дэмийн дутагдалтай байвал ургийн хөгжилд мөн муугаар нөлөөлөх боломжтой. Эмэгтэйчүүдийн юу идэж байгаагаас шалтгаалан хүүхдийн оюун ухааны чадварыг сайжруулах боломж байдаг. Гэхдээ зөвхөн жирэмсэн байхдаа бус жирэмслэхээр …
-
21 September
Бага насны хүүхдэд хориглож болохгүй 7 зүйл
Бид бүхэн хүүхдээ эрүүл энх өсөн торниж аз жаргалтай байгаасай хэмээн үргэлж хүсдэг. Харин тэдэнд хэтэрхий их заавар зөвлөгөө өгч, анхаарал хандуулж “боль” эсвэл “болохгүй” гэдэг үгийг амныхаа уншлагаа болгодог. Гэтэл энэ нь буруу ажээ. Ер нь хүүхдийн хийж буй үйлдлийг шаардлагатай үед л хорих хэрэгтэй. Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дараах 7 үйлдлийг үргэлж хорьдог бөгөөд энэ нь буруу үр дагавартай тул …
August, 2015
-
18 August
Хүүхдийнхээ бага насанд үлдээх 35 дурсамж
Эдгээр гучин таван санааг хэвлэж аваад нэг нэгээр нь заавал хэрэгжүүлээрэй. Хүүхдийнхээ бага насны дурсамжинд аав, ээжтэйгээ хамтдаа хөгжилтэй байгаа гэр бүлийнх нь дүр зургийг үлдээгээрэй. 1. Номын санд хамтдаа оч – хүүхэддээ ном сонгож өг 2. Хамтдаа нарийн боов хий 3. Хамтдаа Легогоор хүүхдийнхээ мөрөөдлийн байшинг барь 4. Гарандаа будаг түрхэж, том ватум цаасан дээр гараараа зураг зур 5. …
June, 2015
-
12 June
Ээж эхнэр хоёр чинь таарахгүй бол яах вэ?
Ээж эхнэр хоёр чинь таарахгүй байгаа бол эхнэрийнхээ талд ор, эсвэл сал. Надад үзүүлж байсан нэг эрэгтэйн яриагаар жишээ татъя. “Залуучууд хөгшчүүдтэй таарахдаа муу гэдгийг би мэддэг байсан. Гэхдээ тэр нь миний гэрт болох юм чинээ бодоогүй явсан. Ээж маань намайг эхнэр авбал эхний жилдээ, тусдаа гарах хүртэл чинь авгайд чинь туслана гэж ярьдаг байлаа. Үнэхээр ч …
-
7 June
Надад зөвлөгөө өгөөч…
Зөвлөгөө өгсөн бүх хүмүүст баярлалаа /Чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч/. Зарим хүн нь үнэхээр сэтгэлээсээ зөвлөгөө өгсөн байна. Тиймээ би нэг шийдэлд хүрвэл эргэлт буцалтгүй шийд гаргана гэж бодож байгаа. Зарим хүмүүс ч элдэв дээдээр үлбэгэр сулбагараар хараасан л байна гэхдээ энэ бүхнээс авахаа аваад, хаяхаа хаях ухаан надад бий. Харин тэр зарим хүүхнүүд бэр гуйхыг хүлээдэг юмуу гэсэнд хариулахад нижгэр …
March, 2015
-
21 March
Нойр дутуу байх нь харилцаанд cөрөг нөлөө үзүүлдэг
Дутуу нойртой явах нь хэрүүл үүсэх шалтгаан болдгоос гадна таны эрүүл мэндэд хортой. Бид удахгүй зуны цагийн тоололд шилжихээр болсон билээ. Энэ нь ямар сөрөг нөлөөтэй вэ? Нойр дутуу байх, бага унтах нь таны сэтгэлзүйд сөрөг нөлөөтэйг судлаачид тогтоожээ. Ердөө нэг л өдрийн нойрны дутагдлаас болж таны ааш авир огцом өөрчлөгддөг байна. Судалгаагаар дутуу нойртой хүмүүс илүү хувиа хичээмтгий, ууртай …
-
6 March
Хүүхэддээ хэзээ ч хэлж болохгүй 31 үг
Эцэг эхчүүдийн наана цаанахыг бодолгүй хэлдэг үгс үр хүүхдэд нь “өргөс” ч болж магадгүй. Эцэг эхчүүдийн хувьд “Ингэж хэллээ гээд юун буруу байна” гэж өөрсдийгөө өмөөрч болох ч, хүүхдийн хувьд энэ нь үл тоомсорлогдох, дарамт үзүүлж, хүсэл эрмэлзлийг нь мохоодог. Миний хүүхэд юм чинь гээд хэт хайш яаш харьцвал асуудал үүснэ. Хүүхэд ч гэсэн нэг хувь хүн юм. Тиймээс өнөөдрөөс …
February, 2015
-
13 February
Залуу аав, ээж нарт өгөх зөвлөгөө
Шажигнадаг шинэ тоглоом худалдаж аваад хүүхдийнхээ ард бас хажууд нь дуугаргаж, сониуч занг нь хөдөлгөж, толгойг нь эргүүлдэг болгож сурга. – Тасалгааны энд тэндээс хүүхэдтэйгээ чанга дуугаар ярьж, үйл хөдлөлийг нь ажигла. – Хүүхэд хэвлийд байхдаа зарим нэг дуу авиаг тогтоочихсон байдаг. Иймд эдгээр дуу авиа хаанаас гардагийг нь таниулж, жирэмсэн байхдаа сонсож байсан хуурцгыг сонсгоорой. Танил хөгжим нь эгшиглэхэд …
-
2 February
Эхнэрүүдийн гаргадаг нийтлэг 7 алдаа…
1. Эр нөхрөө амьдралынхаа чухал гэсэн жагсаалтуудын 2 эсвэл 3 дугаарт битгий оруулж байгаарай. Хэрэв та эр нөхрөө эн тэргүүнд тавьж чадахгүй байгаа бол таны гэр бүлд анзаарагдамгүй асуудал гарч эхэлдэг. Эр нөхөртөө гомдол, бухимдал биш харин цаг үргэлж хамгийн сайнаа чин сэтгэлээсээ зориулж байгаарай! 2. Эр нөхрөө найз бүсгүйчүүд шигээ битгий байлгаарай. Учир нь нөхөр чинь тэднээс тэс өөрөөр …