Tag Archives: Ерөнхийлөгч

January, 2015

  • 29 January

    Аж үйлдвэрийн сайдад Ерөнхийлөгчийн зарлиг гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасан билээ.  Уг зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр 12.00 цагт УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гардуулан өгөв. Зарлиг гардуулах үйл ажиллагаа  Аж үйлдвэрийн яаманд боллоо.

  • 29 January

    Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Үйлдвэржилтийг эрчимжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргав. Зарлигт Монгол Улсын эдийн загийн бие даасан байдал, тогтвортой өсөлтийг хангах зорилтын хүрээнд төр болон хувийн хэвшлийн түншлэлийн бүтээлч хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын …

  • 28 January

    Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт гарын үсэг зурав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарийн Хөгжил, хамтын ажиллагааны байгууллага хамтран Иргэдийн оролцоог дэмжсэн төсөл хэрэгжүүлэх хоёр дахь шатны баримт бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Өнөөдөр их сайхан өдөр байна. Дүн өвлийн цас бударсан шинийн …

  • 28 January

    Киргизийн сэтгүүлчид, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр Бүгд найрамдах Киргиз улсын сэтгүүлчид болон ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын хүн ам гурван сая болж Төрийн тэргүүндээ айлтган дэлхий нийтэд зарласан бэлгэ дэмбэрэлтэй үйл явдалтай давхцан Киргизийн төлөөлөгчид хүрэлцэн ирж уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Киргизийн төлөөлөгчид тус улсын Ерөнхийлөгч асан хатагтай …

  • 27 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоод өнөөдөр орой эх орондоо ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгч 1 дүгээр сарын 18-20-нд Чех улсад хийсэн айлчлалынхаа үеэр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земантай ганцаарчилсан уулзалт, албан …

  • 25 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Клаус Шваб бараалхлаа

    Швейцарийн Давос хотноо дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид профессор Клаус Шваб бараалхлаа. 45 жилийн тэртээ дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлох хэмжээний чуулганыг санаачлан өнөөдрийг хүртэл  зохион байгуулж байгаа профессор Шваб уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус чуулганд өндөр ач холбогдол өгөн хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийллээ. Монгол улс бидний сэтгэл зүрхэнд ойр, асар сайхан ирээдүйтэй …

  • 22 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн усны болон уул уурхайн бодлогын хуралдаануудад оролцлоо

    Швейцарийн Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Дэлхийн усны хөтөлбөр 2015” хуралдаанд оролцлоо. Мөн дэлхий дахины шинэ нөхцөл байдал дахь стратегийн өрсөлдөөний асуудлаар дэлхийн улс төр,эдийн засгийн удирдагчидтай  санал бодлоо солилцов. Дээрх асуудлуудаар болон үдээс хойш оролцох “Уул уурхай, металлургийн бодлогын хуралдаанд яригдах асуудлуудаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа. -НҮБ-ийн 77-гийн …

  • 21 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж  2015 оны нэгдүгээр сарын 21-24 өдрүүдэд үргэлжлэх  дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарийн Давос хотноо хүрэлцэн ирлээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт 1971 онд байгуулагдсан бөгөөд Швейцарийн Женев хотноо байрладаг, улс орнуудын удирдагчид, төр нийгмийн зүтгэлтнүүд, нэрт эдийн засагчид болон бизнесийн салбарын төлөөлөгчдийн оролцоотойгоор дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах зорилго …

  • 21 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Карлын их сургуульд зочлов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-ын Карлын их сургуулийн Монгол судлалын тэнхимд зочлов. Чех Улсын Карлын их сургууль нь 1348 онд байгуулагдсан 600 гаруй жилийн түүхтэй, дэлхийн ууган их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь Төв Европын анхны их сургууль байсан бөгөөд Чех Улсын хамгийн том, нэр хүндтэй их сургууль төдийгүй Монгол судлалын тэнхим нь Европ дахь Монгол судлалын нэр хүндтэй …

  • 21 January

    Монгол Чехийн бизнес уулзалт боллоо

    Бүгд найрамдах Чех улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Монгол Чехийн бизнес форум”-д оролцож үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Бүгд найрамдах Чех Улсын ерөнхийлөгч Милош Земантай уулзах үеэрээ хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар өргөн хүрээнд ярилцахдаа хоёр улс хоорондын худалдааны эргэлт буурч байгааг дурдаад, энэ удаагийн айлчлал болон бизнес форумын дараа …

  • 21 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад амьдарч байгаа Монгол иргэдтэй уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Чех улсад сурч, ажиллаж,амьдарч байгаа Монгол иргэдтэйгээ уулзалт хийлээ. 2014 оны эхний сарын байдлаар 5311 иргэн Бүгд Найрамдах Чех улсад амьдарч байгаа юм байна. Судалгаанаас харахад 2008 онд 13000 орчим, 2010 онд 5000 орчим, 2012 онд 4500 орчим Монголчууд Чех улсад амьдарч байсан тоо байдаг аж. БНЧУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2014-2015 оны хичээлийн жилд таван …

  • 20 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех Улсын Ерөнхий сайд Бохуслав Соботкаг хүлээн авч уулзав

    Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны урилгаар төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Бохуслав Соботкаг хүлээн авч уулзав. Уулзалтад монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид Чехийн …

  • 18 January

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Чех улсад галт тэргээр зорчин очлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийхээр 1 сарын  17-ны өдөр эх ороноосоо мордсон. Тэгвэл  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой  19:30 минутад Чехийн нийслэл Прага хотноо галт тэргээр хүрэлцэн ирсэн талаар Чехийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцлон бичжээ.  Галт тэргээр тус улсад гадаадын төрийн тэргүүн …

  • 15 January

    Ерөнхийлөгч Чехийн айлчлал, Давосын уулзалтаас олз омог ихтэй ирэх болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Бүгд Найрамдах Чех улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар тус улсад төрийн айлчлал хийж, үүний дараа Швейцарийн Холбооны улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцох гэж байна. Эдгээр үйл явдлын талаар Ерөнхийлөгчийн Олон нийтийн бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. – Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Чех улсад төрийн айлчлал хийхээр …

  • 14 January

    Ерөнхийлөгч Чех улсад төрийн айлчлал хийж, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтанд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земаны урилгаар 2015 оны 1 дүгээр сарын 18-20-нд тус улсад төрийн айлчлал хийж, мөн сарын 21-24-нд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалтад оролцоно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч М.Земантай албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхий сайд, Парламентын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын …