Tag Archives: Ерөнхийлөгч

March, 2015

  • 23 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг Засгийн газар дэмжив

    Монгол Улсын Засгийн газрын өчигдөр үдээс хойш болсон хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Авлигатай тэмцэх хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжив. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эдгээр төслүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа юм.

  • 23 March

    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 2015 оны гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзах үеэрээ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлсэн билээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийж хууль, шүүх, хүний эрхийн байгууллага, хүчирхийлэлтэй тэмцэх байгууллага, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагуудын …

  • 20 March

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мьянмарын төлөөлөгчидтэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах улсын Ерөнхийлөгчийн Зөвлөхүүдийн албаны төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочдод амжилт хүсч 2013 онд тус улсад айлчилж байснаа дурслаа. Тус айлчлалын үеэр Мьянмарын Ерөнхийлөгч, Парламентын дарга болон сөрөг хүчний лидер, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нартай уулзаж байсан билээ. Уулзалт асуулт хариулт өрнүүлж, харилцан ярилцсан уур амьсгалд болж өндөрлөв. Уулзалтын төгсгөлд …

  • 18 March

    Цэргийн дээд цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ш.Лхачинжавт хошууч генерал цол олгов. Мөн Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, хурандаа П.Доржсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа Т.Бадрал, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа С.Эрдэнэ нарт бригадын генерал цол тус тус хүртээлээ. Цэргийн дээд цол …

  • 16 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны үйл ажиллагааны танилцуулга

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны үйл ажиллагааны танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн байна. 60 хуудас бүхий танилцуулгыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ  

  • 12 March

    Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, нийслэлийн номын сангуудад түгээв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов. Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлэхдээ “Хүрэлцэн ирсэн та бүхний түмэн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш …

  • 11 March

    Монголын түүхээр нийтийг хамарсан анхны онлайн нээлттэй хичээл явуулах төслийг танилцуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Д.Өлзийбаатар, МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын эх түүхийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр Монголын  түүхийн сэдвээр архивын материалуудад тулгуурлан 40 цагийн сонсдог  ном бүтээснээ Төрийн тэргүүнд танилцуулсан юм. Доктор Д.Өлзийбаатар залуучуудын дунд эх түүхээ мэдэх хүсэл сонирхол их хүчтэй байгааг дурдаад тэдэнд зориулж …

  • 10 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Канад улсын Элчин сайд Эйлко Жэйгэр ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Канад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Жэйгэр Итгэмжлэх жуух бичиг  барив. Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Эйлко Жэйгэрийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь ноён Эйлко Жэйгэрт баяр хүргэж Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа …

  • 10 March

    Маргаашийн халз мэтгэлзээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох уу

    МУГЖ дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болох Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдийг халз мэтгэлзээнд дуудаад байгаа билээ. “Төр түмний халз мэтгэлзээн” сэдэвт энэхүү нэвтрүүлэг маргааш буюу 3 сарын 11-нд МҮОНТ-ээр шууд дамжуулан хүрэх юм. Одоогоор мэтгэлзээнд дуудагдсан төрийн гурван өндөрлөгөөс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түмэн олноо хүндэтгээд хүрэлцэн ирнэ хэмээсэн байна. Харин Ерөнхий сайд болон УИХ-ын …

  • 10 March

    Ерөнхийлөгчийнхөө төрсөн өдөр, овгийг мэдэж авсан үр дүнтэй ярилцлага- “Цензургүй яриа”

    Нийгэмд хүлээлт, бухимдал үүсгээд байсан  олон асуудлын талаар Ерөнхийлөгчийн санал бодол, тайлбарыг сонсох гэсэн маш олон үзэгчид өчигдөр орой 2 цаг гаруй хугацаанд  С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт “уягдлаа”. Өдөр нь сошиал сүлжээгээр “гүлдийсэн, хүзүүгүй Ерөнхийлөгч тэдэн цагаас бурах юм байна шүү” гэсэн зар сайн тарсан учраас “бурдаг Ерөнхийлөгчийн бурахыг сонсох хүлээлттэй байсан үзэгчдийн бодож, төсөөлснөөс өөр нөхцөл байдалтай ярилцлага …

  • 8 March

    Ц.Элбэгдорж: Эх, хүүхдийн асуудал бол Монголын асуудал юм

    Алдарт эхийн одонт ээжүүдийн ес дэх удаагийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд болов. Уг уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Жил бүхэн Төрийн ордонд Монголын алдарт ээжүүдийн төлөөлөл болсон олон сайхан ээжүүд цуглаж, Төрийн ордонд эерэг сайхан эрчим хүч өрнөж, ээжүүдийн ариун сайхан сүүн сэтгэлээр дүүрдэг сайхан уламжлал тогтоод …

  • 8 March

    Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д өргөн барихаар боллоо

    Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийн талаарх санал солилцох өглөөний цай уулзалтад оролцлоо. Жил бүр уламжлал болгон хийдэг уг арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний санаачлагаар  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран зохион байгуулсан юм. Монголын эмэгтэйчүүдийн  МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс жил бүр  “Эмэгтэйчүүдийн нүдээр” гэсэн чуулган зохион байгуулдаг бөгөөд энэ удаа …

  • 7 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нарын хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэл

    Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар уулзалт хийж, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел: Монгол улсын иргэдийн нэг хувь нь Герман хэл мэддэг гэж сонссон. Энэ нь хоёр улсын харилцааны бас нэг гол гүүр болох юм. Берлиний ITB үзэсгэлэнд …

  • 5 March

    Үг, үйлдлээ хянаж яв л даа, Ерөнхийлөгч минь

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр, хэлсэн үг, хийсэн үйлдэл нь иргэд, олон нийтийг бухимдуулж, огцруулах талаар ч асуудал хөндөгдөж эхэллээ. Хамгийн ойрын жишээ гэвэл татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр шүүхээс 5-6 жилийн ял сонсож, эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ. Гэвч тэдгээр …