Монгол Улс “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийг тэргүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас уг эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод өнөөдөр эхлүүллээ. Төрийн ордонд болсон уг хурлын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ. Тэрээр “Онлайн эрх чөлөө” олон улсын эвслийн Сайд нарын 5 дугаар бага хурлыг улсынхаа нийслэлд хүлээн авч байгаад их …
Tag Archives: Ерөнхийлөгч
May, 2015
April, 2015
-
24 April
Монгол Улсын Ерөнхийлөгч Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гал түймрийн аюулд өртөөд байгаа зүүн аймгуудад ажиллахаар өчигдөр Улаанбаатараас мордсон билээ. Тэрээр түймэртэй байгаа Дорнод аймгийн Баян-Уул суманд ажиллаж орон нутгийн иргэд, түймрийн голомт дээр гал унтраахаар ажиллаж буй хүмүүс, цэрэг, дайчидтай уулзлаа. Тэд түймэр унтраахаар нойр, хоолгүй ажиллаж байна. Дорнод аймгийн нийт нутаг дэвсгэрийн гуравны нэг, Баян-Уул сумын нутаг дэвсгэрийн 50 хувь нь түймэрт …
-
24 April
Монгол Улсын Ерөнхийлөгч зүүн гурван аймагт ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт ажиллахаар өнөө өглөө мордлоо. Тэрээр энэ долоо хоногийг дуустал зүүн гурван аймагт ажиллах юм. Сүүлийн өдрүүдэд эдгээр аймагт гал түймэр гарч, нөхцөл байдал хүнд байгаа тул Төрийн тэргүүн газар дээр нь очиж байдалтай танилцан орон нутгийн удирдлагатай уулзах юм.
-
23 April
Ерөнхийлөгч түймрийн голомтод ажиллахаар өнөөдөр замдаа гарчээ
Зүүн гурван аймгийг хамарсан түймэр олон га газрыг сүйтгэж гамшгийн хэмжээнд хүрээд байгаа бөгөөд одоог хүртэл галыг зогсоож чадахгүй байна. Түмэнцогт сумд гарсан түймэр цурманд орсон ч цаг агаар, салхины хурдаас болж дахин дэгдэж, сумын ойр орчмыг хар үнсэн тал болтол хуйхалсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Түмэрт өртсөн нутгийн иргэд их хэмжээний хохирол амсаад байгаа бөгөөд олон айл …
-
22 April
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив
УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн …
-
18 April
Ерөнхийлөгчийн Гадаад бодлого хариуцсан шадар туслахаар Д.Сайнбаярыг томилов
Даваабатын Сайнбаяр нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд АНУ-ын ДеВрайн их сургуулийг мэдээллийн технологийн мэргэжлээр төгсч, Де Паулын их сургуульд мэдээллийн системийн удирдлага сэдвээр магистрантурт суралцсан. Түүнчлэн Нью-Йорк дахь Колумбийн их сургууль, Сингапурын Менежментийн Институтэд мэргэжил дээшлүүлжээ. 2005-2008 онд АНУ-ын Кеннеди групп, ФАВ компаниудад системийн шинжээч, программист, 2008-2010 онд Медиа группт Бизнес төлөвлөлт, маркетингийн албаны дарга, 2010-2015 онд “Моннис” группт …
-
15 April
Монгол, Унгар Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гэргий Х.Болормаа, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, гэргий С.Энхцэцэг болон хоёр талын албаны хүмүүс Чингисийн талбайд Унгар Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Янош Адер, түүний гэргий Анита Херцег нарыг албан ёсоор хүндэтгэн угтаж авлаа. Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер нар ганцаарчилсан …
-
14 April
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНТУ-ын Гадаад хэргийн сайд бараалхав
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушолу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Уулзалтын эхэнд ноён Мевлүт Чавушолу БНТУ-ын Гадаад хэргийн сайдын хувьд Монголд анх удаа айлчилж буйдаа баяртай байгаагаа тэмдэглэж, хоёр орны хооронд уламжлалт сайн харилцаа тогтмол хөгжиж ирсэнд талархал илэрхийллээ. Уг айлчлал нь Бүгд Найрамдах Турк улсын Гадаад хэргийн …
-
12 April
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д ажлаа тайлагналаа /бичлэг бүрэн эхээрээ/
Нэгдүгээр хэсэг Хоёрдугаар хэсэг
-
9 April
Захиргааны ерөнхий хуулийн төслийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж хоёрдугаар сарын 6-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр захиргааны чиглэлийн үйл ажиллагааг …
-
7 April
www.President.mn сайт сонсдог хувилбартай боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурталчилдагwww.President.mn сайт олон нийтэд илүү хүртээмжтэй байх үүднээс сонсдог хувилбартай боллоо. www.President.mn сайт нь 2014 оны тавдугаар сард Монголд анх удаа Ерөнхийлөгч.мон гэсэн монгол домайн нэр авсан бөгөөд мөн Төрийн тэргүүний үндэсний бичиг соёлоо дээдлэх санаачлагыг хэрэгжүүлэн 2012 оноос үндэсний монгол бичгийн хувилбартай гарч эхэлсэн юм. Тус сайтын англи хэл …
March, 2015
-
31 March
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний хэмжээний семинар зохион байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, АНУ-ын Азийн Сан хамтран “Нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог дэмжих нь” (FOCE) төслийн хаалтын семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Тус семинарт төв болон орон нутгийн захиргаа, иргэний нийгэм, орон нутгийн иргэд, төсөл хэрэгжүүлсэн орон нутгийн төлөөлөгчид зэрэг 70 гаруй хүн оролцон өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нутгийн удирдлагын түвшинд иргэний оролцоог дэмжин, хөгжүүлсэн талаар туршлага солилцон, ярилцлаа. …
-
31 March
“АСЕМ-ийн уулзалтыг эх орондоо хийхээр болсон нь Монгол Улсын гадаад үйл ажиллагаа өндөр түвшинд хүрснийг харууллаа”
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Тэ Ро-г эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ли Тэ Ро Монголд ажилласан гурван жилийн хугацаанд хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд саяхан болсон Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хуралдаанаар хоёр тал дипломат …
-
27 March
Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар уулчин Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар өчигдөр “Эрүүл Монгол хайкинг клуб”-ын тэргүүн, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа. Б.Цэвээндаш 2012 оны 5 дугаар сарын 19-нд далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт орших Эверестийн оргилд Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж байсан юм. Тэрээр энэ удаад 2015 оны 4 сарын 5-наас хоёр сарын хугацаатайгаар хоёр …
-
26 March
Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол байгууллагатай санамж бичиг байгуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, JCI Монгол байгууллага харилцан ойлголцлын Санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав. Уг Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, JCI Монгол байгууллагын 2015 оны Үндэсний Ерөнхийлөгч Г.Баярхүү нар гарын үсэг зурсан юм. Санамж бичгийг хоёр тал урт хугацааны, тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлэх эрх зүйн үндэс болгон байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн бодлогод иргэд …