Tag Archives: Ерөнхийлөгч

June, 2015

  • 12 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Европын парламентад айлчлаад эх орондоо ирэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр  эх орондоо ирлээ. Европын Парламент нь Францын Страсбург хотноо байрладаг бөгөөд Европын Холбооны гишүүн 28 орноос сонгогдсон 751 гишүүнтэй хууль тогтоох дээд байгууллага юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Европын Парламентын хүндэтгэлийн нэгдсэн хуралдаанд Монголын ардчиллын сэдвээр үг …

  • 11 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкертэй уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкертэй уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Холбоотой хөгжүүлж буй харилцаандаа Монгол Улс өндөр ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглээд, энэхүү хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Европын Комисс, Ерөнхийлөгч Ж.К.Юнкер онцгой ач холбогдол өгч ирсэнд талархаж буйгаа илэрхийллээ. Монгол Улс, Европын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, чингэхдээ Европын хөрөнгө оруулалтын банк, ЕСБХБ, Европын …

  • 10 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийв

    Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар уулзалт хийж, хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц: “Ноён Ерөнхийлөгч! Хатагтай, ноёд оо! Европын парламентад тавтай морил гэдэг үгийг дахин албан ёсоор хэлье. Эрхэм Ерөнхийлөгч та Европын парламентын чуулганы хуралдаанд гайхамшигтай илтгэл тавилаа. Таны илтгэл Европын парламентын гишүүн бүрийн сэтгэлийг …

  • 10 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын парламентын чуулганд хэлсэн үг

    Ноён Ерөнхийлөгч! Европын парламентын эрхэм гишүүд ээ, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Би өөрийн илтгэлийг баярлалаа гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна. Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Европ хэмээх агуу тивийн 28 улсын төлөөлөл Европын парламентын хүндэт гишүүд та бүхэнтэй өөрийн  үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байна. Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон нь. Миний гэр бүл өвөг …

  • 8 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр мордов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр Франц улсыг зорилоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч М.Щульц, Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.К.Юнкер нартай тус тус уулзаж, Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцох юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа …

  • 1 June

    Алдарт эхчүүдэд одон гардуулав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зарлиг гаргаж, олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Борхүүгийн Нина, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Махбалын Байгаль, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Затияны Бахатгуль, Баянгол дүүргийн …

May, 2015

  • 30 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайдыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Монголд албан ёсны айлчлал хийж байгаа Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартог өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн жил айлчлан ирсэнд нь Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдад талархал илэрхийлээд өнгөрсөн дөрөвдүгээр сард Унгарын Ерөнхийлөгч Янош Адер Монгол Улсад амжилттай айлчилж, хэдхэн …

  • 28 May

    “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймагт зохион байгууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага, монгол хэл, бичгийн багш нар, сурагчид, иргэдийн төлөөлөл оролцов. Энэ жилийн “Бичиг соёл” үзэсгэлэнд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал хамтран …

  • 27 May

    Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслол дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцож байна. Тэрээр тахилгын үеэр хэлсэн үгэндээ: “Хаадын хаан Их эзэн Чингис минь ээ, Хайрхадын хаан Бурхан Халдун уул минь ээ, Дэлгэрэх зуны эхэн сарын, дүүрэн бэлгэт шинийн 9-ний өлзий ерөөл наран саран бүрдмэл энэ өдөр Хаан эзэн Таныхаа суу алдарыг дуурсгаж, хараа ихт хар сүлдийг тань …

  • 27 May

    Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэлхийн рекордын номд Дэлхийн хамгийн олон сурагчтай Ерөнхий боловсролын сургууль хэмээн бүртгэгдсэн байна. Ноён Жагдиш Ганди нь дэлхий …

  • 27 May

    Израилийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Израиль улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матан Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Матан Вилнай нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархал илэрхийллээ. Мөн …

  • 26 May

    Монгол Улсын Ерөнхийлөгчид Унгар Улсын Элчин сайд ИЖБ барив

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Акош Мадари  өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барив. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Акош Мадарийг хүлээн авч уулзсан юм. Энэ онд 2 орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож буйг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дурдаад тэрээр өнгөрсөн оны намар Унгар Улсад амжилттай айлчилсан …

  • 26 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр …

  • 26 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мянганы сорилтын корпораци /МСК/-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Хатагтай Дэйна Хайд энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байгаа юм. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МСК-ийн Ерөнхийлөгч хатагтай Дэйна Хайд нар хоёр дахь компакт гэрээний онцлог, Засгийн газраас хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь АНУ-ын МСК-тай хоёр …

  • 26 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японд ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Токио хотноо болсон “Азийн ирээдүй” форумд оролцон илтгэл тавилаа. Энэхүү арга хэмжээг Японы Никкэй сонин жил бүр зохион байгуулдаг бөгөөд үүнд дэлхийн нөлөө бүхий улстөрч, нийгмийн зүтгэлтнүүд …