Tag Archives: Засгийн газрын хуралдаан

October, 2015

  • 27 October

    Засгийн газрын ээлжит хуралдааны товч мэдээ

     – Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. – Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. –  Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах …

  • 27 October

    Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барина

    Орхон аймгийн Эрдэнэт хотоос Овоотын орд газар хүртэлх 581 километр төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Нортерн рейлвейс” ХХК-д 5 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ. Концесс хэрэгжүүлэхтэй холбогдуулан төмөр замын суурь бүтэц барих, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Монгол Улсын баруун хойд бүс нутагт байрлах ашигт малтмалын орд газруудыг эдийн засгийн эргэлтэд …

  • 27 October

    Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ

    Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. Төслийн нэгжийн удирдах хороог зохих журмын дагуу байгуулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг орон тоо, төсөвтөө багтаан санхүүжүүлж, шаардлагатай дэмжлэг туслалцаа …

  • 20 October

    Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслүүдийг концессоор гүйцэтгүүлнэ

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалтад төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төсөл арга хэмжээнүүдийг нэмж, төслүүдийн шууд гэрээний хэлэлцээг эхлүүлэх болон концесс олгох уралдаант шалгаруулалтыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Хөрөнгө оруулалтын газарт даалгалаа. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх төслийн зорилго нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглах замаар …

  • 13 October

    Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

    Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын …

  • 13 October

    “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

    “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм. УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр …

  • 6 October

    Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталлаа

    Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг баталж, үүнтэй холбогдуулан төлөвлөгөө боловсруулан батлахыг Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд болон харъяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүн болон агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Мөн стратегийн зорилт, арга хэмжээг улсын жил бүрийн эдийн засаг, …

September, 2015

  • 22 September

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа. Төмөр замын тээврийн салбарт дан ганц аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг аж ахуйн үйл ажиллагаатай хамтад нь 70 жил эрхлэн явуулж иржээ. 2007 онд Төмөр …

  • 15 September

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    Тайлан мэдээгээ хугацаанд нь ирүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт анхаарууллаа Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн явц, үр дүнг 2015 оны эхний хагас жилийн байдлаар Сангийн сайд Б.Болор Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах үүднээс төсвийн удирдлагын хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байж түүнд олон …

August, 2015

  • 11 August

    Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг 9 сард тэмдэглэнэ

    – Монголын их хаадын нэг Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталлаа. 2015 онд тохиож буй их хааны ойг 9 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэх хөтөлбөр гаргаж, 20 ажил хийхээр төлөвлөжээ. – УИХ-ын 2015 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулах ажлын …

  • 11 August

    Аж үйлдвэрийн сайд чөлөөт бүс байгуулах талаар танилцуулга хийлээ

    2015 онд батлагдсан “Чөлөөт бүсийн тухай хууль”-д Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд бахимтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна гэж заасан. Мөн 2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад айлчлах үеэр Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулах асуудлыг судлах тухай харилцан …

  • 11 August

    Концессын гэрээ байгуулах эрх олголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 10-нд  болж, дараах шийдвэрийг гаргалаа. Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, …

  • 4 August

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ

    Зуншлагын байдалтай холбогдуулан дараах арга хэмжээг авна Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж …

July, 2015

  • 28 July

    Засгийн газар хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргажээ

    Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комисс байгууллаа Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой …

May, 2015

  • 29 May

    Засгийн газар бонд гаргахаар шийдвэрлэлээ

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунгах, төсвийн ачааллыг жигдлэх өрийн зохицуулалтын арга хэмжээг авах зорилгоор нэг тэрбум хүртлэх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг олон улсын зах зээлд …