Tag Archives: мэдээ мэдээлэл

November, 2016

  • 3 November

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хуралдлаа

    Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын 2016 аравдугаар сарын 14-ны өдрийн А/727 дугаар захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа. Зөвлөлийн хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх …

  • 2 November

    “Делигийн тунхаглал”-ыг гаргана

    Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурал өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо эхэллээ. Манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Л.Саянаа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Бага хурлаар 2015 онд Японы Сендай хотноо болсон Гамшгийн эрсдэлийг бууруулах Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн …

  • 2 November

    Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулжээ

    Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор У.Солонго тус дүүргийн улсын ахлах өмгөөлөгч Б.Батаа нар хамтран “Кристина Нобелийн Хүүхдийн Сан”-гийн “Нархан” асрамжийн газрын хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулсан байна. Сургалтаар тус сангийн хүүхдүүдэд Өмчийн эсрэг гэмт хэрэг болох хулгай, булаалт, дээрэм, танхайрах гэмт хэргүүдийн үйлдэгдэх шалтгаан нөхцөл, үүсэх хор уршиг, цаашид анхаарах асуудал, Урьдчилан сэргийлэх талаар харилцан ярилцаж …

  • 2 November

    Халзан түнжүүг нууранд нь буцаан тавьлаа

    Иргэн П.Жүгдэрнамжилын ирүүлсэн мэдээллийн дагуу хотын барилгажсан талбайд гэмтэж, хаягдсан “Халзан түнжүү” хэмээх усны шувууг нийслэлийн Байгаль орчны газрын ажилтнууд  хамгаалалтад авч, малын эмч дуудаж  үзүүлэхэд өрөөсөн жигүүр нь гэмтсэн байв. Гэмтсэн жигүүр нь бороолон эдгэж байсан тул Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Бэлийн голоос үүдэлтэй цэнгэг уст нууранд аваачиж тавихад галуун сүрэгт нэгдэж усандаа сэлэн үлдлээ. “Халзан түнжүү” нь Ази, Европ, Австрали, Африкийн цэнгэг уст …

  • 2 November

    Та ямар энергитэй хүн бэ

    Энерги гэдэг нь амьдрал хөдөлгөөнийг үүсгэгч хүч юм. Орчлон хорвоо ба түүндорших бүх зүйл энергитэй байдаг. Бодис эд эс, атом молекул бүр энергитэй. Амьд бүхэн амьсгалж, хооллож, хөдлөж, гаднах ертөнцтэй болон байгальтай шууд харьцдаг бол амьгүй болон хөдөлгөөнгүй оршидог бүхэн нь өөрийн гэсэн дотоод бүтэцийн энергээр байгальтай харьцаж байдаг. Хүн гэдэг бол зөвхөн нүдэнд үзэгдэх мах бодь төдий биш юм. …

  • 2 November

    Онц аюултай гэмт хэрэгтэнд ял оногдууллаа

    Яллагдагч Б-нь 2009онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд согтуугаар 10 настай А-г хүчирхийлсэн, мөн согтуугаар хамтран амьдрагч У-ийн гэрт 2016 оны 01 дүгээр сарын 16-нд А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан 10 литрийн бетонийг зэвсгийн чанартай хэрэглэн толгойн тус газар нь цохиж амь насыг нь хохироосон үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 …

  • 2 November

    Ухаалаг төхөөрөмжүүд хүүхдийн нойронд муу

    Лондоны Хатан хааны коллежийн эрдэмтэд ухаалаг гар утас, төхөөрөмж, бусад гаджетүүдийг хэрэглэх нь хүүхдүүдийн нойронд тааруу нөлөөлөл үзүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Эцэг, эх нь үдэш оройн цагаар хүүхдүүдээ дураар нь орхивол тэд нь нойргүйдэлд орох магадлал хоёр дахин өндөрсдөг байна. Их Британийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдийн өрөөнд ухаалаг гар утас байгаа нь өөрөө түүний нойрны чанарт муугаар нөлөөлдөг аж. Судалгаагаар …

  • 2 November

    Винотой халуун шоколад таныг дааруулахгүй

    Их Британы эрдэмтэд хар шоколад, вино хүний биед тустай гэжээ. Эдгээр тустай бүтээгдэхүүнийг нэгтгэвээс даарч байгаа үед тань таныг дулаацуулах зүйл болох болно. Орц: 2 хүнийх Сүү – 1,5 аяга Улаан вино – 1 аяга  /тухайлбал, Cabernet Sauvignon гэх мэт/ Жижиглэсэн хар шоколад – 1/3 аяга Зефир Хийх арга: – Урт иштэй сав бэлдэнэ – Сүүгээ хийгээд халаад ирэнгүүт шоколадаа …

  • 1 November

    Дэлхий 14 хоног түнэр харанхуйд автах уу

    НАСА-гийн мэдээлэл дэлхий нийтийг цочирдуулж байна. НАСА-гийн тэргүүн Чарльс Болден дэлхий түнэр харанхуйд автана гэж хэлснийг тус Сансрын агентлагийн хэвлэлийн албанаас мэдээллээ. НАСА-гийн тэргүүний хэлснээр, Сугар, Бархасбадь  гаригийн нөлөөгөөр Нарны гадарга дээр томоохон хэмжээний дэлбэрэлт болж, энэ нь Нарны гадарга дээр сүүдэр үүсгэсний улмаас дэлхий нийтийг хамарсан түнэр харанхуй бий болох аж. Ч.Болден цааш нь, Сугар, Бархасбадь гаригууд бие биетэйгээ …

  • 1 November

    Сонирхогчдын хүрээнд бүх үүлдрийн нохдод зэрэг олгох анхдугаар тэмцээн тун удахгүй

    АНХ УДАА нохой сонирхогчдын төрөлжсөн мэдээ, мэдээллийн BANKHAR.mn сайт үнэнч анд сэтгүүлийн хамт олноос МЭРГЭЖЛИЙН БУС СОНИРХОГЧДЫН ХҮРЭЭНД БҮХ ҮҮЛДРИЙН НОХДОД ЗЭРЭГ ОЛГОХ АНХДУГААР ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН ЯВУУЛАХААР бэлтгэл ажлуудаа хийж байгаа ба ХАМТРАН ДЭМЖИН АЖИЛЛАХ БАЙГУУЛЛАГА ХУВЬ ХҮМҮҮСИЙГ УРЬЖ БАЙНА Энэхүү тэмцээний нь дээд түвшинд бус анхан шатны сонирхогчдын хүрээн явуулах, шинэ нохдыг олонд таниулах, шүүгчдээр олон жил нохой тэжээж …

  • 1 November

    Карл Попперын мэтгэлцээний үндэсний ялагчид тодорлоо

    Өсвөр үеийнхэний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй иргэн болгох, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг арван жилийн сурагчидын Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж үндэсний ялагчид тодорлоо. 21 аймаг, 9 дүүргийн 1800 гаруй сурагчид оролцсон энэхүү тэмцээний эхний шатнаас 60 багийн 180 сурагч хоёрдугаар шатанд өрсөлдсөн юм. Гурав хоног үргэлжилсэн энэхүү  тэмцээнд урьдчилан зарласан 13 …

  • 1 November

    Цахим гадуурхал цаашаа

    Цахим дээрэлхэл гэдэг нь хүүхэд, өсвөр насны хүүхдийг интернет, дижитал технологи, гар утас зэргийг ашиглан доромжлох, дарамтлах, заналхийлэх, сүрдүүлэх, ичгэвтэр байдалд оруулж буй үйл явдалыг хэлнэ.  Энэ ойлголт нь аль аль тал нь насанд хүрээгүй байх үед хүчинтэй ба, хохирогч эсвэл хохироогч нь хоёул насанд хүрээгүй байдаг. Хэрэв, насанд хүрэгчдийн оролцоо байгаа бол энэ нь цахим дарамт эсвэл цахим мөрдлөг …

  • 1 November

    “Чингис хаан” одонгоор шагнагдсан иргэн Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй

    Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Монголчууд “Их эзэн Чингис хаан”-ыхаа мэндэлсэн өдрийг тэмдэглээд тав дахь жилдээ тэмдэглэн өнгөрөөлөө. Монгол бахархлын өдрөөр улс орондоо үнэтэй хувь нэмэр оруулсан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг билээ. Тодруулбал, улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгийн судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан …

  • 1 November

    Өөдрөг явах 25 зарчим

    1. Сэтгэлийн их тэнхээтэй яв. 2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил. 3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. …

  • 1 November

    Аз жаргалыг сүйтгэдэг 10 муу зуршил

    Таныг доош чирж байгаа муу зуршлыг орхих нь аз жаргалыг хоёр дахин нэмэгдүүлдэг Муу зуршил таныг аз жаргалгүй байлгаад зогсохгүй гацалтанд оруулж хийхийг хүсээгүй зүйлийг хийх хэрэгтэй болгодог. Өнөөдрөөс, яг одооноос эхлэн амьдралаасаа устгацгаая. Үүнийг хийх үед өөр шинэ эерэг дадал зуршил байр суурийг нь эзэлнэ. Эдгээр 10 зуршлийг сайн зүйлсээр солих эхлэлийг яг одооноос тавиарай. 1. Өөрийн зорилгоо хойшлуулах …