Tag Archives: мэдээ мэдээлэл

October, 2016

  • 28 October

    Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцлаа

    Дэд бүтцийн хяналтын улсын байцаагчдын зөвлөгөөнд оролцогчид Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалт, барилга байгууламжтай танилцлаа.

  • 28 October

    Аврагчид тав тухтай орон сууцанд амьдарна

    Онцгой байдлын ерөнхий газар дунд хугацааны хөтөлбөрийнхөө хүрээнд ажилтан албан хаагчиддаа зориулж барьсан анхны орон сууцыг ашиглалтад хүлээлгэж өгөх ёслол  боллоо. Улс орны аюулгүй байдал, хүн ардынхаа төлөө халуун амиа зориулан тэмцэж байдаг Онцгой байдлын албаны ажил хүнд хэцүү. Амаргүй гэсэн бүхнийг даван туулж чаддаг аврагчдын дийлэнх нь өнөөдөр гэр хороолол, нийтийн байр, түрээсийн орон сууцанд амьдардаг байна. Аливаа гамшиг, …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 29-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангархыг анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, …

  • 27 October

    Нарны энергийн хүний биед хэрэгтэй 15 ач тус

    Монголчууд хүүхдээ багаас нь наранд биеийг шаруулж, өвөл ханиад хүрэх, хоолой өвдөх, биеийн дархлаа сулархаас урьдчилан сэргийлдэг байсан. Олон жилийн турш Нар нь арьсны хавдар үүсэх шалтгаан гэж үздэг байсан. Гэвч өглөө оройн Нарны туяа нь хүний биед маш сайн гэдэг нь судалгаагаар батлагдаж байна.  Мөн Нарны туяа нь эрүүл мэндийн ноцтой доголдууд болох хэд хэдэн хорт хавдарын эрсдэлийг багасгадаг …

  • 27 October

    Эрчүүд яагаад нүүрээ будаагүй бүсгүйд татагддаг вэ

    Эмэгтэй хүн нүүрээ будсанаар илүү хүчирхэг, өөртөө итгэл төгс байдаг бол нүүрээ будаагүй үедээ хөөрхөн харагддаг юм. Харин эрчүүдийн тухайд нүүрээ тохируулж буддаг, эсвэл нүүрээ бараг л будаггүй бүсгүйчүүдийг илүүд үзэж, дурлах талтай байдаг аж. Чухам юуны улмаас тэд будаггүй бүсгүйчүүдийг сонгох болсон шалтгааныг сийрүүлье. Та тухлан сууж, таалан болгооно уу? 1. Тайван, даруу Нүүрээ будаагүй бүсгүйчүүд ихэвчлэн даруухан байдаг. …

  • 27 October

    Засгийн газрын 100 хоногт – Барилга, хот байгуулалтын яам

    “МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 100 ХОНОГ”-ИЙН ХУГАЦААНД БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА   НЭГ.САЛБАРЫН БОДЛОГО,ТӨЛӨВЛӨЛТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР: 1.1.Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд барилга,хот байгуулалтын чиглэлээр дараах зорилтуудыг тусган батлуулав.Үүнд:   1.1.1. ипотекийн зээлийн нөхцөлийг хөнгөвчилж, зээлийн хөтөлбөрийг олон хувилбарт хэлбэрээр хэрэгжүүлэх бодлого баримталж, зээлийн цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх;   1.1.2. …

  • 27 October

    Бусдаас илүү ухаантай гэдгийг илтгэх найман шинж тэмдэг

    Бидний ихэнх нь өөрсдийгөө бусдаас илүү ухаалаг гэдэгт итгэж, баттай болгохын тулд тест бөглөдөг. Тэгвэл ухаантай хүмүүсийн нийтлэг зан чанарыг судлаачид тодорхойлсон байна. Та өөрийгөө төрөлхийн ухаалаг нэгэн гэдгийг батлахыг хүсвэл дараах судалгаанд анхаарлаа хандуулна уу. Харин эдгээр зан чанар танд байхгүй бол одооноос өөртөө төлөвшүүлж яагаад болохгүй гэж! Ууган хүүхэд бол: Ууган хүүхдүүд ихэвчлэн ухаалаг байдаг гэдэг нь нотлогдсон …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна. 2016 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.  Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, Алтайн  салбар уулс, говь талын нутгаар   секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. …

  • 26 October

    Монголын архитекторуудын эвлэлийн 60 жилийн ой тохиож байна

    Монголын архитекторуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1956 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдсан тус эвлэл өнөөдөр 600 гаруй гишүүнтэй, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот, Увс, Баян-Өлгий аймагт салбар зөвлөлтэй болжээ. Өнөөдөр ахмад, дунд, залуу үеийн архитекторууд цуглаж, баярын хурлаа хийлээ. Баярын хурлын үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй үе үеийн …

  • 26 October

    “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн гарна

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт 2016 оны 10 дугаар сарын 28-ны баасан гарагийн 12:00 цагт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө жил олон улсын үзэсгэлэн болон өргөжиж, 5 улсын …

  • 26 October

    Лимон хавдрын эсрэг химийн эмчилгээнээс илүү үр дүнтэй тэмцдэг

    Нимбэг /лимон/ хавдрын эсрэг химийн эмчилгээнээс 10000 дахин илүү үр дүнтэй тэмцдэг. Нимбэг нь хавдрын эд эсийг үхүүлдэг гайхамшигтай хүнсний зүйл ажээ. Тэрээр химийн эм тарианаас 10 мянга дахин их хүчтэй үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Яагаад бид үүнийг одоо хуртэл мэдээгүй байх нь вэ? Яагаад гэвэл, эмийн үйлдвэрууд лимоны үйлдвэрийн аргаар хийгдсэн хувилбараар маш их хэмжээний орлого олдог учраас үүнийг хүмүүст …

  • 26 October

    Эр, эм хоёр урьд насанд хураасан үйлээр учирдаг

    Хүн болж төрсөн юм чинь хүн хүндээ хайртай болж хослон амьдрах нь ёс юм. Эр эм хоёр нийлж байж сайхан сэтгэлийг үүсгэх учраас буруу хазгай явбал нэгэн насанд хоосроно.  Хүн бие биендээ хайртай дуртай болохдоо олон үйл харгалздаг.  Эрэгтэй эмэгтэй хоёр хүн заавал урьдаар хураасан үйлээр учирдэг. Сайнтай ч учир ч болно, муутай ч учирч болно. Өс хонзоноор өр төлөөсөөр, …

  • 26 October

    Өвөл, зуны дугуй юугаараа ялгаатай вэ?

    Автомашины дугуй гэж юу вэ? Авто машины дугуй зорчигчийн тав тухтай байдлыг хангах, замын бартаа донсолгоог кабинд бага үүсгэхийн тулд уян зөөлөн байх ёстой байдаг. Үүнээс гадна жолооч хүссэн үед машинаа зогсооход туслах үүднээс замтай харьцахдаа зууралдамтгай чанартай байх ёстой. Дугуйн гол элемент бол мэдээжийн хэрэг резин. Дугуй үйлдвэрлэгч нар зориулалтаасаа хамаарч өөр өөр химийн нэгдэлтэйгээр дугуй үйлдвэрлэдэг. Өвөл, Зуны …

  • 25 October

    Батлан хамгаалах яам нийслэлийн удирдлагатай хамтран ажиллахаар боллоо

    Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хоёр салбарын хооронд 2016-2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт нийслэлийн хөгжил, цэцэглэлтэд батлан хамгаалах салбар гар бие оролцохоор тусгасан байна. Ялангуяа, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, дүүргүүдийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн ангиуд болон төрийн …

  • 25 October

    Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр хүүхдийн ордонд ажиллалаа

    Нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч – нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр нийслэлийн салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын дэргэдэх Монголын хүүхдийн ордонд зочилж байгууллагын удирдлага, багш ажилчидтай уулзаж анги танхим, үйл ажиллагаа зэрэгт тулгамдаад буй асуудуудлуудыг сонсож, танилцлаа. Монголын хүүхдийн ордон нь 2016-2017 оны хичээлийн жилд хуучир, ёочин, төгөлдөр хуур, лимбэ, хийл, …