Ирэх баасан гарагт тохиох Мэргэжлийн хяналтын ажилтны өдрийг угтан Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд нисэх буудалд үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Иргэний нисэх, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөн, Гааль, хилийн цэргийн дугаар анги зэрэг байгууллага оролцлоо. Хилийн мэргэжлийн хяналтынхан зорчигч, иргэдэд …
Tag Archives: мэргэжлийн хяналт
June, 2015
-
11 June
Коронавирусийн халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа
Коронавирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн. Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн …
-
3 June
Шаардлага хангахгүй эм худалдсаар байна
Зах зээлд худалдаалж байгаа хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх, зах зээлээс буцаан татах, сэрэмжлүүлэх, иргэдийн чанартай эм, бүтээгдэхүүнээр үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилан сэргийлэх хяналт хийж байна. Энэ оны эхний хяналтыг дөрөвдүгээр сард 18 аймаг, нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг эм ханган …
May, 2015
-
29 May
Тамхийг зөвшөөрөлгүйгээр, ширхэглэн зарах нь түгээмэл байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран тамхины хууль бус худалдаатай тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах зорилгоор энэ сарын 27-ны өдөр төлөвлөгөөт бус шалгалт хийлээ. Хяналт шалгалтад төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явууулдаг 45 аж ахуйн нэгж, 389 иргэнийг хамруулсан байна. Зөвшөөрөлгүй цэгт тамхи худалдах зөрчил нийтлэг байгаа нь илэрсэн бөгөөд орон сууц, сургуулийн ойролцоох хүнсний дэлгүүр, түргэн …
-
27 May
Хуучирч муудсан бүтээгдэхүүн авахгүй байцгаая
Эх үрсийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа доорхи зүйлд анхаарч байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдэд зөвлөж байна. 1. Худалдаа, үйлчилгээний газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгонд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтланүзэх 2. Түргэн гэмтэж чанар байдлаа …
-
27 May
“Эх орны хүнс-эрүүл хүнс” өдөрлөгийн нээлт боллоо
ХХААЯ-наас Үндэсний үйлдвэрлэгч-баялаг бүтээгчдийг дэмжин Хүнсний аюулгүй байдлын нэг сарын аяны хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Эх орны хүнс-эрүүл хүнс” үзэсгэлэн-худалдаа, өдөрлөгийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэхүү өдөрлөгөөр Үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл болсон 30 гаруй аж ахуйн нэгж эхний өдөр “Сүүтэй Монгол”, 2 дахь өдөр “Эрүүл, шимтэй махаар-эрүүл хоол, хүнс”, 3 дахь өдөр “Ургацын талбай-эрүүл ургац”, “Эко ус, …
-
27 May
Аж ахуйн нэгжүүд өөрийгөө хянаж, эрсдлээ тооцох боломжтой
“Хяналтын хуудас-эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт, өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд болж өнгөрлөө. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод ажилтан, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой тус яармагт “Өгөөж”, ”Түмэн шувуут”, “Хатан жолоо импекс” зэрэг хүнсний чиглэлийн 15 албан байгууллага, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн …
-
22 May
Техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг анхааруулж байна
Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байна. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдэд анхааруулж байна. 2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх …
-
22 May
“Хүчит шонхор” захад зарагдаж буй махын гарал үүслийн байдалд тандалт хийлээ
МХЕГ-ын даргын 2015-05-01-ний 01/100 тоот удирдамжаар “Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажилтын байдалд тандалт судалгааг Эмээлтийн товчооноос Хүчит шонхор худалдааны төв хүртэл хөдөө орон нутгаас мах тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл, гарал үүслийн гэрчилгээнд хяналт шалгалтыг 2015 оны 05 сарын 18-ний өглөөний 04 цагаас 6 цаг 30 минутын хооронд явуулав. Тухайн өглөө Эмээлт захаар нийслэлд нийт 36 тээврийн …
-
19 May
Гарал үүсэл нь тодорхойгүй загасны тоснуудыг хураажээ
Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс хяналт шалгалт хийх явцад хаяг шошгогүй, хаана, хэзээ бэлтгэсэн, гарал үүсэл тодорхойгүй, тунадас үүссэн, “загаснны тос” гэх вакусны шилэнд савласан 98 шил тосыг улсын ахлах байцаагчийн актаар хураасан байна. Тэдгээр тосыг захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Орон тооны бус зөвлөлд шилжүүлжээ. …
-
13 May
Бор гөрөөс агнахгүй байхыг анхааруулж байна
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна. Хууль …
-
4 May
Нэг дүүрэг, 17 суманд малын халдварт өвчин гараад байна
2015.05.03-ны байдлаар нийслэлийн ХУД-т “Гахайн мялзан” өвчин, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн дөрвөн суманд “Хонины цэцэг өвчний” гурав, Булган, Хөвсгөл аймгийн хоёр суманд “Боом” өвчний хоёр, Булган аймгийн нэг суманд “Цусан халдвар” өвчний нэг, Говь-Алтай, Дорнод, Төв, Булган, Хөвсгөл аймгийн 10 суманд “Галзуу” өвчний 11, нийт нэг дүүрэг, найман аймгийн 17 суманд малын халдварт өвчний 18 тохиолдол гараад байна. Дээрх нутаг …
April, 2015
-
23 April
“Би Жи Би Би” компанид албан шаардлага хүргүүлж байжээ
Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, орон сууцны 16 дугаар байрны иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч өнгөрсөн оны 10 дугаар сард “Би Жи Би Жи” компанийн барьж байгаа барилгын ажлын явцад хяналт шалгалт хийжээ. Шалгалт хийхэд хорооны Засаг дарга болон СӨХ-ны гүйцэтгэх захирал, иргэдийн төлөөлөл байлцсан байна. 16 дугаар байрны зүүн талын далангийн дагуу хамгаалалт хийлгүй газар шорооны …
-
23 April
Газрын зориулалтыг өөрчлөн баталсан байжээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2014.09.22-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт зөрчил арилгуулах тухай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ нь барилга хоорондын зай, хэмжээ зөрчиж барилга барьж байгаа тухай “Найрамдал” СӨХ-ноос ирүүлсэн хүсэлтийн мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын даргын баталсан удирдамжийн дагуу хийсэн төлөвлөгөөт бус хяналт шалгалтын мөрөөр авсан арга хэмжээ юм. Нийслэлийн Засаг даргын 2014.02.24-ний өдрийн А/115 тоот захирамжаар …
March, 2015
-
23 March
Нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухайгаа Эрүүл мэнд, спортын яам албан тоотоор хариу мэдэгдлээ. “Арцны жимс”, “Эрдэнэбүрэн”, “Дентафарм”, “Уламжлалт эм, эмийн ургамлын компани”-ийн эмийн үйлдвэр, “Цаа-Од”, “Батчадунча” компанийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хангах нийлүүлэх тусгай зөвшөөрлийг 2015 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн байна. “Арцны …