Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Шилэн хяналтын систем”-ийн талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дотоод ажил, мэдээлэл, технологи хариуцсан мэргэжилтэн, эрсдэлийн удирдлага хариуцсан улсын байцаагч нарт сургалт зохион байгуулж байна. “Шилэн хяналт” систем нэвтэрснээр хяналт шалгалт болон шалгуулагч байгууллагын тухай мэдээлэл бүрдэж, нийтлэг гардаг зөрчлийг тодруулах, мэдээллийн санг ашиглан эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөө боловсруулах, шалгалтын мөрөөр хийдэг зөвлөгөө, сургалтын үр дүн дээшлэх …
Tag Archives: мэргэжлийн хяналт
October, 2015
-
3 October
Цацрагийн хэмжилт хийлгэсэн автомашин авч байхыг зөвлөж байна
Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв зөвлөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа юм. …
September, 2015
-
25 September
Хүнс тээвэрлэгчид сургалтанд хамрагдлаа
МХЕГ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад салбарын сургалт зохион байгууллаа. Сургалтаар хүнсний тухай хуулиуд, хүнс тээвэрлэлтийн өнөөгийн байдал, түргэн гэмтэж, муудах хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, техникийн нөхцөл, дэвшилтэт технологи, цаашдын зорилт болон илэрч буй зөрчил, дутагдалтай холбоотой мэдээлэл өгч, ярилцсан байна. Мөн аж ахуйн нэгжүүд сайн туршлагаа солилцож, дотоод хяналт, эрсдэлийн үнэлгээний талаар ярилцлага өрнүүлжээ.
-
25 September
Дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсруулж байна
Мэргэжлийн хяналтын байгууллагын эрсдэлийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсронгуй болгохоор есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийг Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран хийж байгаа бөгөөд дунд хугацааны төлөвлөгөөний төслийг боловсронгуй болгож хяналтын чиглэлээр уялдуулах, хүрэх үр дүн, хэмжих шалгуур үзүүлэлтийг тодорхой болгох чиглэлээр өрнүүлж байгаа юм. Цаашлаад төлөвлөгөөг боловсруулан гаргуулж, баталгаажуулах ажлыг хийнэ. Хяналтын газруудын боловсруулсан “Дунд хугацааны …
August, 2015
-
20 August
Тусгай зөвшөөрөлгүй цэцэрлэгт хүүхдээ явуулахгүй байхыг зөвлөж байна
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байгааг ашиглан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр цэцэрлэг ажиллуулж, хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Эцэг, эхчүүд хүүхдээ төрийн бус өмчийн цэцэрлэгт явуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зөвшөөрөл нь үүсгэн байгуулагчийн нэр дээр байгаа, зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг сургалтын байгууллагаас лавлаж тодруулж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зөвлөж байна. Тусгай зөвшөөрөл авсан …
-
15 August
Иргэдийг самар түүхгүй, идэхгүй байхыг анхаарууллаа
Сүүлийн өдрүүдэд гудамжинд болц нь гүйцээгүй самар зарах нь олширч байгаа тул иргэдийг түүхий самар түүхгүй, идэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Одоогоор самар боловсорч гүйцээгүйн дээр хотын ойролцоох зарим ойд шавьжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж. Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. …
July, 2015
-
31 July
МХЕГ уул уурхайн бохирдлын хяналтын чиглэлийн төсөлд оролцоно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ 2015.07.31-ний өдөр БНСУ-ын Уул урхайн нөхөн сэргээлтийн корпораци /Миреко/-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Пэг Син Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. БНСУ-ын Койка байгууллагын 5,800,000 ам.долларын санхүүжилтээр Миреко байгууллага “Монгол Улсын уул уурхайн бохирдлын хяналтын мастер төлөвлөгөө боловсруулах, салбарын чадавхийг бэхжүүлэх” төслийг БОНХАЖЯ-нд хэрэгжүүлэх гэж …
-
28 July
Ашиг сонирхлын зөрчилтэй байцаагчийг ажлаас чөлөөлөв
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд тушаал гарган Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Д.Амаржаргалын улсын байцаагчийн эрхийг 2015.07.28-ны өдрөөс цуцаллаа. Ингэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг, “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах)байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын 1.2, 5.5, 5.4, Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолыг үндэслэсэн байна. Холбогдох …
-
28 July
МХЕГ: Урьдчилан сэргийлж, зөвлөн туслах “Байцаагч” нэвтрүүлэг тун удахгүй гарч эхлэнэ
Төрийн нүд, чих болж, иргэдийнхээ төлөө нэгэн сэтгэлээр хичээж ажилладаг байгууллагын нэг бол яахын аргагүй Мэргэжлийн Хяналтийн байгууллага. Тэгвэл тус байгууллагаас ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ дарга Ш.Раднаасэдийн санаачлагаар “Байцаагч” хэмээх цуврал нэвтрүүлэг хийхээр болсон байна. “Иргэн таны төлөө” уриатай тус цуврал нэвтрүүлэг нь ард иргэдийг болзошгүй аюул, заналхийллээс сэргийлж, салбар бүрийн төлөөллийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцуулах төдийгүй аж ахуй нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээг …
-
9 July
Ш.Раднаасэд: МХЕГ урд хөрш рүү адууны махан бууз, банш экспортлох ажилд идэвхийлэн оролцлоо
Манай улс сүүлийн жилүүдэд махны экспортоо өсгөх бодлого барин ажиллаж байгаа. Салбар яамнаас гаргасан судалгаагаар жилд 10 сая орчим мал нядалж, экспортод гаргах боломж манайд бий. Тухайлбал,энэ жил БНХАУ-д мах экспортлох эрхийг таван компанид өгч, квотыг нь 64.5 мянган тонн байхаар тогтоосон байна. Урд хөрш рүү үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж …
June, 2015
-
15 June
Цацрагийн хяналтын чиглэлээр зөвлөн тусаллаа
МХЕГ-аас улсын хэмжээнд өрнүүлж байгаа “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяны хүрээнд Хяналтын хуудсыг сурталчлах, энэ хуудсыг газар дээр нь хэрхэн ашиглаж байгаа талаар Орхон аймагт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэв. Аймгийн хэмжээнд цацрагийн холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хоёр өдрийн сургалтыг “Эрдэнэт” УБҮ дээр зохион байгууллаа. Энэ үеэр цацрагтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн бүрдэл, …
-
13 June
Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр тохиолоо
2005 онд Засгийн газар 156 дугаар тогтоол гаргасны дагуу “Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр”-ийг жил бүрийн зургаадугаар сарын хоёрдахь ням гарагт тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мэргэжлийн хяналтын байгууллага баярын хурлаа 2015.06.12-ны өдөр хийж олсон ололт амжилт, хийж бүтээснээ дүгнэлээ. Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх баярын хуралд үг хэлж Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр хамт олны …
-
12 June
Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ЭМЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Эмийн хяналтын лабораторийг “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандарт”-ын дагуу итгэмжлүүлэхээр АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллагатай 2015 оны 1-р сард гэрээ байгуулсан билээ. ANAB итгэмжлэлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр SCG Consulting …
-
12 June
Иргэн бүр эрсдэлгүй орчинд амьдрах эрхтэй
МХЕГ-аас байгаль орчин, геологи, уул уурхай, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах “Иргэн бүр эрсдэлгүй орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай хамтран Аяны нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 06 дугаар сарын 09-нд Орхон аймагт зохион байгууллаа. Аяны нээлтийн үеэр иргэн бүр …