Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зургаадугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутад 95,2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дүүргийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Налайх дүүргийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний биeлэлт …
Tag Archives: Налайх дүүрэг
December, 2017
-
9 December
Налайх дүүргийн төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Төрийн албан хаагчдад нэг удаа олгох 300.0 мянган төгрөгийн урамшууллыг татварын орлогын давалтаас шийдвэрлэх чиглэлийг Нийслэлээс өгсөн тул Налайх дүүргийн орон нутгаас санхүүжигч 12 байгууллагаас ОНӨААТҮГ-уудыг хасаж, үлдсэн 8 байгууллагад ажиллаж байгаа 179 албан хаагчид олгох нэг удаагийн урамшуулал олгохоор болжээ. НДИТХ
-
8 December
Нар, салхины эрчим хүчний станц байгуулахаар судалгааны ажил хийгдэж байна
Налайх дүүрэгт 2018 онд нар, салхины энергээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний станц БНСУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагдахаар судалгааны ажил хийгдээд явж байгаа. Тус төслийн гүйцэтгэгчээр KOSPO consortium ажиллаж байгаа бөгөөд тус консорциумын нэг Samwon Millennia компанийн захирал Жи-Хьюн Лий техник, тоног төхөөрөмж угсрах, цахилгаан нийлүүлэлттэй холбоотой урьдчилсан тооцооллыг гаргахаар долоо хоногийн хугацаатай Налайх дүүрэгт ажиллаж байна. Уг ажилтай холбогдуулан …
-
8 December
Налайх дүүргийн Засаг дарга 2017 оны ажлаараа “хангалттай” үнэлэгдлээ
Өнөөдөр Налайх дүүргийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй хуралдаж, Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг авч хэлэлцлээ. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаар илтгэл тавьж, 2017 онд улс, нийслэл, ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тэрбээр илтгэлдээ “2017 оныг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн төлөө” уриатайгаар эхлүүлэн бүх …
-
7 December
Хүчирхийллийн эсрэг “Цагаан тууз” аянд Налайх дүүргийн ЗДТГ-ын хамт олон нэгдлээ
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх явдал …
-
5 December
Ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүллээ
Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиож байна. Ойг 2017 оны арванхоёрдугаар сарын 25-нд Уурхайчдын өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөн дүүргийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Энэ хүрээнд Налайхын их уурхайд ажиллаж байсан 70-аас дээш насны 148 ахмад уурхайчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг ЗДТГ-аас дүүргийн төр, захиргааны …
November, 2017
-
30 November
Налайх дүүргийн Засаг дарга хүүхэд залуучуудын хөгжлийн дугуйланд морин хуур бэлэглэлээ
Налайх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинэ байр ашиглалтанд орж, хүүхэд залуучууд хөгжлийн дугуйландаа хамрагдаж эхлээд байгаа билээ. Тэгвэл тус хэлтэст 10 ширхэг морин хуурыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар гардуулан өглөө. Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих санд дүүргээс хүсэлт гаргаж төсөл бичиж хүргүүлсний үндсэн дээр 20 ширхэг морин хуур олгосон бөгөөд 10-ыг нь Соёлын ордонд, 10-ыг нь ийнхүү …
-
3 November
Налайх дүүргийн хяналтын 9 камерыг хэвийн ажиллагаанд орууллаа
Налайх дүүргийн Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын хүрээнд хэсэг хугацаанд хураасан байсан хяналтын камеруудад эвдрэл гэмтэл гарсныг Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Зөвлөлөөс холбогдох засвар үйлчилгээний зардлыг шийдвэрлэн хэвийн ажиллагаанд оруулав. Камержуулалтын ажлыг Гэрэлтүүлэг чимэглэлийн алба, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс, Монголын цахилгаан холбоо хамтран засвар үйлчилгээ, суурилуулалт, угсралтын ажил хийж байна. Налайх дүүргийн ИТХ
October, 2017
-
31 October
Л.Цэцгээ:“Хөгжлийн зөвлөл”-ийн гол зорилго нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино
Налайх дүүргийн 5-р хорооны Хөгжлийн зөвлөл 2017 оны 10-р сарын 30-ны өдөр Нисэх хотхоныг “Шилдэг тохижилттой ногоон байгууламжтай, цэвэр цэмцгэр хотхон болгох” хөтөлбөрийн хаалтаа хийж, иргэдэд ажлаа тайлагналаа. Хаалтын үйл ажиллагаанд 5-р хорооны Хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээ, Засаг дарга Д.Мөнхбаяр, төлөөлөгч Д.Алтандөш, ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Галмандах, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Энхтөгс, ЗДТГ-ын Тохижилт нийтийн үйлчилгээний дарга П.Нарантуяа болон …
-
30 October
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд Налайх дүүрэг “Онц сайн” үнэлэгдлээ
4 жил тутам зохион байгуулагддаг “Гашгаас хамгаалах иж бүрэн сургууль” дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 2017 оны 10 сарын 26-ны орой 21 цагт хаалтын ажиллагааг хийж дүн мэдээгээ гарган, сургамжтай болон сайшаалтай дүгнэлээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дүүргийн Онцгой комисс, хороодын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 11 …
-
27 October
Налайх дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн арван хоёрдугаар хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр боллоо. Хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, Д.Алтандөш, Г.Баттөмөр, Н.Батболд нар оролцож, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлсэн ажлын зарцуулалтаас хэмнэгдсэн хэмнэлтийн хөрөнгийг зарцуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанаар тэргүүлэгчид Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний …
-
25 October
Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ
Нийслэлийн Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. Тус эмнэлгийг нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы санаачилгаар Хангарьд-Улаанбаатар ТББ, БНХАУ-ын Энхтайван найрамдлын сантай хамтран буцалтгүй тусламжаар “Бадрах инженеринг” ХХК хийж гүйцэтгэсэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна. 7 сарын хугацаанд сүндэрлэн боссон 4 давхар хүүхдийн эмнэлгийн нээлтэнд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Хангарьд Улаанбаатар ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн …
-
25 October
Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн сургалт боллоо
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Налайх дүүрэгт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн ажиллагаа өнөөдөр нээлтээ хийлээ. Өглөөний 06:40 цагт дохиогоор зарлан мэдээлэх ангиуд ажиллан, 08 цагт дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд болон хороодын ажилтан албан хаагчид ёслолын жагсаалаар жагслаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа А.Дашням, Гал …
-
24 October
Налайх дүүрэгт гамшгаас хамгаалах иж бүрэн үзүүлэх сургууль маргааш эхэлнэ
Налайх дүүрэгт дүүргийн Засаг даргын Захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангиуд болон хороодын ажилтан албан хаагчид гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд бэлдэж байна. Иж бүрэн сургуулилтын нээлтийн үйл ажиллагаа 10 сарын 25-ны 09 цагт Налайх дүүргийн Бөмбөрцөгтэй хөшөөний хажууд талын наадмын талбайд болох юм. Тиймээс сургуулилтийн бэлтгэл, бэлэн байдалтай дүүргийн Засаг дарга, дүүргийн Онцгой …
-
24 October
Нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дунд “ХАНГАРДИ-2017” спорт наадам боллоо
Нийслэлийн 378 жилийн ойг угтан 2017 оны 10-р сарын 20,21,22-ны өдрүүдэд Нийслэл, 9 дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагч, төлөөлөгчдийн дунд 5 төрөлт спорт наадам Нийслэлийн Хангарди спорт цогцолборт зохион байгуулагдлаа. “Хангарди-2017” спорт наадмын үйл ажиллагааг Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан нээж “Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хангарди-2017” спорт наадамд оролцож байгаа баг тамирчдад амжилт хүсье. Нийслэлийн 378 жилийн …