Tag Archives: Налайх дүүрэг

March, 2018

  • 9 March

    Налайх дүүрэгт НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй дүүрэг” хөтөлбөр амжилттай хэрэгжлээ 

    НҮБ-ын Хүүхдийн сан Налайх дүүргийн ЗДТГ-тай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” стратегийг Налайх дүүрэгт 2012 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хаалтын тайлангийн хурлаа НҮБ-ын төв байранд хийж байна. Хаалтын тайлан хэлэлцүүлэгт Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, Налайх дүүргийн Хүүхдийн элч, дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хүүхдийн элч Б.Тэлмүүн, Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг …

February, 2018

  • 27 February

    Налайх дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа

    Нийслэлийн Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр дүүргийн 1 дүгээр хороог камержууллаа. 13 чигийн, 6 эргэдэг, дугаар таньдаг 1, нийтдээ 20 ширхэг камерыг “Зөв технологи” ХХК суурилуулж хүлээлгэн өгсөн юм. Дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Цагдаагийн хэлтсийн дарга Н.Сумьяа нар камержуулалтын байршил, цэг, хяналтын дэлгэцний үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа. Дашрамд …

  • 12 February

    Налайх дүүрэг алдартан, гавьяатнууддаа хүндэтгэл үзүүллээ

    Айлчлан ирж буй нохой жилийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ жилээс анх удаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож ирсэн алдартан, гавьяатнууд, хүндэт доноруудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд Хөдөлмөрийн баатар Ч.Пүрвээ, Т.Охобал, улсын ударник У.Бат-Очир, С.Цэндсүрэн, гавьяат цолтон Д.Дамдинжав, Г.Сандуйжав, Л.Дамдинсүрэн болон хүндэт донор цолтнууд оролцож байна. Мөн төр захиргааны байгууллагад …

  • 9 February

    Налайхын дулааны станц 2017 онд зардлаа 1.1 тэрбум төгрөгөөр бууруулжээ

    Налайхын дулааны станц ТӨХК 2017 онд 1109,8 сая төгрөгийн алдагдалтай ажиллах төлөвлөгөө батлагдсан хэдий ч Эрчим хүчний зохицуулах хорооноос үзүүлсэн тарифын хөнгөлөлт, технологийн шинэчлэл, горим ажиллагаа, зардлаа бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний дүнд 99,1 хувиар буюу 1099,7 сая төгрөгөөр үйлдвэрлэлийн зардлаа бууруулжээ. Налайхын Дулааны станц нь 2017 онд 123,2 мянган Гкал дулаан үйлдвэрлэн хэрэглэгчдийг дулаан болон хэрэглээний …

  • 9 February

    Налайх дүүргийн ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга, удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнөөдөр тус дүүргийн “харъяалалгүй” ахмадуудыг Налайх дүүргийн соёлын төв өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн уулзалтад 2000 орчим ахмад ирж оролцов. Уурхайчдын өлгий болсон Налайх дүүрэг нь орон нутгаас шилжин ирсэн олон оршин суугчидтай. Мөн залуу …

January, 2018

  • 23 January

    Налайхын Эрүүл мэндийн нэгдэлд түргэн тусламжийн автомашин гардуулан өглөө

    Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэг, ашиглалтад ороод удаагүй байгаа 50 ортой Хүүхдийн эмнэлэгт түргэн тусламжийн дуудлагын автомашин гардуулан өгөх ёслол боллоо. Энэхүү автомашиныг Япон, Монголын хамтарсан “Токуда Монгол” сан, сумоч Н.Цэвэгнямтай хамтран өгч байгаа юм. Өмнө нь Кёкүтэнхо Н.Цэвэгням тус сантай хамтран өөрийн төрсөн нутаг Налайх дүүргийнхээ эмнэлэгт “диализийн” буюу бөөрний таван аппаратыг бэлэглэж байсан. Тэгвэл энэ удаад түргэн тусламжийн дуудлагын …

  • 23 January

    Налайх дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

      Өнөөдөр Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнд 40 гаруй төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцож, цаг үеийн мэдээлэл солилцлоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд нийтдээ 5 чиглэлээр үүрэг даалгавар өгөгдсөн бөгөөд биелэлт 85 хувьтай байна. Тухайлбал “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж Налайх дүүрэгт бүртгэл 97,6 хувьтай явагдаж дууслаа. Мөн Засаг даргаас өгсөн …

  • 18 January

    Налайх дүүрэг “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцлээ

    НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн туршлага, үр дүн, тайлант хэлэлцүүлэг өнөөдөр Налайх дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Тайлант хэлэлцүүлэгт дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр, хороодын Засаг дарга нар, хүүхдийн чиглэлээрх үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Дүүргийн Засаг дарга Ч. Раднаабазар бодлогын баримт …

  • 17 January

    Азийн хөгжлийн банкнаас Налайх дүүрэгт төсөл хэрэгжүүлнэ

      Налайх дүүргийн нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас Налайх дүүрэгт хэрэгжүүлэх гэж буй төсөлтэй холбогдуулан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжил, жендэрийн асуудал хариуцсан ажилтан Б.Цолмон тэргүүтэй төслийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Тус олон улсын байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг …

  • 17 January

    Налайхаас 220 мэргэжилтэй ажилчин бэлтгэгдэн гарлаа

    ХНХЯ-ны харьяа Алтан гадас одонт “Налайх МСҮТ” нь 2017-2018 оны хичээлийн жилийн ээлжит төгсөлтөө хийлээ. Тус сургуулийг 12 мэргэжлээр 2.5 жилийн хугацаатай суралцаж төгссөн 220 төгсөгч мэргэжлийн үнэмлэх, зэргээ гардаж авсан юм. Эдгээр төгсөгчдийн хувьд ажлын байран дээр шууд гарах боломжтойгоос гадна мэргэжлээ ахиулан дараагийн шатны политехник коллежид суралцаж техникийн боловсрол эзэмших, их дээд сургуульд элсэн суралцах зэрэг олон давуу …

  • 12 January

    Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ

    Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн хурлаа өнөөдөр дүүргийн Соёлын ордонд хийлээ. Тайлангийн хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Сумъяа нар оролцлоо. Дүүргийн нутаг дэвсгэрт 2017 онд 421 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 39 хэргээр буюу 8.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. …

December, 2017

  • 28 December

    Налайх дүүрэгт гэмт хэргийн гаралт буурчээ

     Налайх дүүргийн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2017 оны 12-р сарын 26-ны өдөр 2017 онд хийсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ. Хуралдаанд Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, гишүүн байгуулллагын удирдлагууд, ЗДТГ, Налайх дүүрэг дэх Цагдаагийн Хэлтэс, Налайх Багахангай дүүргийн прокурор, Налайх дүүргийн шүүхийн тамгын газар, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Боловсролын хэлтэс, …

  • 26 December

    Налайхын уурхайчид баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

    Цэл залуу насандаа эх газрын хөрсөндөө илч гэрэл олборлож явсан уурхайчдын баяраа Налайхчууд 12 сарын 25-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Монгол Эх орныхоо нэрийн хуудас болж, ажил хөдөлмөр, амжилт бүтээл ундарсан арвин баялаг түүх, алдар гавьяа, аж үйлдвэржилтийн хөгжил Налайх дүүргээс эхлэлтэй. Улсынхаа нийслэлийг илч гэрэл, халуун дулаанаар хангаж ирсэн Налайхын уурхайн түүх 1915 оноос эхлэлтэй юм. Орос, хятад хүмүүс голлон …

  • 22 December

    Налайх дүүргийн 2018 оны төсвийн орлогыг баталлаа

    Налайх дүүргийн ИТХ-ын долоодугаар хуралдаан 2017 оны 12-р сарын 21-ны өдрийн 10 цагт 66,6 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хуралдаанаар Налайх дүүргийн 2018 оны төсөв батлах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө батлах, ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг хэлэлцэн баталлаа. Төсвийн урсгал зардлын тухайд: …

  • 11 December

    Налайхын уурхайчдын дунд гар бөмбөгийн тэмцээн боллоо

    Энэ онд Налайхын уурхайгаас нүүрс олборлож эхэлсний 102, Налайхын Их уурхайг улсын мэдэлд авсны 95 жилийн ой тохиолдуулан Их уурхайд ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 40-с дээш насны уурхайчдын дундах “Гар бөмбөг”- ийн тэмцээн Уул уурхайн аврах ангийн Спорт зааланд зохион явууллаа. Тэмцээний нэгдүгээр байрт 4 дүгээр хорооны ахмад уурхайчид шалгарсан бол, 2 дугаар байрт 1 дүгээр хороо, 3 дугаар …