Tag Archives: Налайх дүүрэг

October, 2017

  • 20 October

    Налайх дүүрэгт цэрэг татлага явагдаж байна

    Өнөөдөр нийслэлийн хэмжээнд намрын цэрэг татлага эхэллээ. Налайх дүүргийн хэмжээнд 2017 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ албаны татлага Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд өнөөдөр өглөө 08 цагт эхэллээ. Налайх дүүргийн цэрэг татлагын товчооны дарга Ж.Алтангэрэл нээж хэлсэн үгэндээ: “Аав ээжийн хүү байсан бол одоо эх орны эр цэрэг болдог хариуцлагатай даваа юм. Энэ албанд тэнцэнэ гэдэг бол нэг бахархал мөн. …

  • 17 October

    Налайх дүүргийн ИТХ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” зохион байгууллаа

    Нийслэлийн 378 жилийн ойг угтан  Налайх дүүргийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгааныг тодруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээл, ажлын нөхцөл байдалтай танилцах зорилгоор  Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Цагдаагийн хэлтэстэй хамтран “Хишиг өдөр” буюу цагдаа мөрдөст төлөөлөгч арга хэмжээг 2017 оны 10-р сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, тэргүүлэгч К.Сейтхан, тэргүүлэгч …

  • 12 October

    Налайх дүүрэг “Нарны хүүхдүүд” чуулган зохион байгууллаа

    Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Энэ хүрээнд “Нарны хүүхдүүд” хүүхдийн долоодугаар чуулганыг Соёлын ордонд зохион байгууллаа. Чуулганд дүүргийн болон сургуулийн удирдлагууд, төрийн болон хувийн ЕБС-ийн сургуулийн сурагчдын төлөөлөл 300 гаруй хүүхэд багачууд оролцсон бол 100 гаруй хүүхэд урлагийн тоглолт үзүүллээ. Нарны хүүхдүүд чуулганыг нээж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Хүүхдэд ээлтэй дүүрэг болохын хувьд хүүхдүүд та бүхнийхээ дуу …

  • 6 October

    Налайх дүүргийн “шар хантаазтай баатрууд” баяраа тэмдэглэж байна

    Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл  дүүргийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө сэтгэл гарган ажилладаг Налайх Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 45 жилийн ойн баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Баярын хуралд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр болон ИТХ-ын төлөөлөгчид, байгууллагын дарга нар оролцож “Шар хантаазтай баатрууд”-ынхаа баярыг хуваалцлаа. Анх 1972 онд 3 хүний орон тоотойгоор байгуулагдаж байсан бол өдгөө …

  • 4 October

    Налайх дүүрэгт багш нарын баярын хурал болов

    Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг Налайх дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар тэмдэглэж, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн ёслолыг нээж Налайх  дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Отгонжаргал хэлсэн үгэндээ: “Багшийн хөгжлийг дэмжих анхны гэж хэлж болохоор бодлогын баримт бичгийг дүүргийн хэмжээнд анх удаа боловсруулан хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Энэ бол Налайхын боловсрол-2020 хөтөлбөр юм. Нийт багш …

  • 3 October

    Налайх дүүргийнхэн ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

    “Олон улсын Ахмадын өдөр”-ийг угтан  Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан 30 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Налайх  дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй ахмадууддаа хандан “Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөн зүтгэж ирсэн Налайх дүүргийн ахмад буурлууд Та бүхэндээ Ахмадын эрхийг хамгаалах өдрийн …

September, 2017

  • 28 September

    Налайх дүүрэгт “Алтан намар” ургацын баяр боллоо

    Нийслэлийн 378 жилийн ойг угтан, Налайх  дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, “Эко Налайх” хөтөлбөрийн хүрээнд “Алтан намар” ургацын баярыг өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Налайх  дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: “Үржил шимт Налайхынхаа хөрсөнд олон төрлийн жимс жимсгэнэ, мод бут тарьж ургуулан үр дүнг нь хүртэж, иргэддээ дэлгэж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье. Өөрийн гараар тарьж …

  • 26 September

    Налайх дүүргийн малчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

      Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, ХХҮХ, Цагдаагийн хэлтсээс хамтран Налайх дүүргийн Малчдын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Засаг даргын орлогч С.Тунгалаг, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга П.Энхбаяр, Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож Засгийн газар, нийслэл болон дүүргээс хөдөө аж ахуйн …

  • 15 September

    Налайх дүүргийн 5-р хорооны “Хөгжлийн зөвлөл”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12-р сарын 19-ний өдрийн 3/12 тоот тогтоолоор “Дүүрэг, хороодын хөгжлийн зөвлөл”-ийн ажиллах журмыг баталсан. Үүнтэй холбогдуулан хороо бүрт 9-15 хүний бүрэлдэхүүнтэй  зөвлөл байгуулсан. 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 5-р хорооны хөгжлийн зөвлөлийн дарга Л.Цэцгээтэй уулзаж, хөгжлийн зөвлөлийн хийсэн ажилтай танилцлаа. Тус хорооны хөгжлийн зөвлөлийг 2017 оны 01-р сарын 13-ны өдөр 15 хүний …

  • 1 September

    Налайх дүүргийн 7 сургуульд 7000 суралцагч суралцаж байна

    Эрдэм мэдлэгийн их өргөөний хаалгыг анхлан татаж байгаа бяцхан сурагчид, ангийнхнаа санасан арван жилийн сурагчид, их эрдмийн аянд дөрөө харшуулсан оюутан, залуусын эрдмийн баяр, хичээлийн шинэ жилийн нээлт тохиож байна. Налайх дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 7 сургуульд 7156 сурагч суралцаж байгаа бол нэгдүгээр ангид 902 хүүхэд шинээр элсэн суралцаж байна. Төрийн болон хувийн өмчийн 14 цэцэрлэгт 2591 хүүхэд суралцаж …

August, 2017

  • 30 August

    Налайхын уурхайд нөхөн сэргээлт хийж эхэллээ

     Налайх дүүргийн 3 дугаар хорооны уурхайн эдэлбэр газар, 57 дугаар уклон, орхигдсон далд уурхайн ам цооногийг дарах, талбайг тэгшлэх техникийн нөхөн сэргээлтийн ажлыг өнөөдөр дүүргийн ЗДТГ-аас аж ахуйн нэгж байгууллагатай хамтран зохион байгуулж байна. ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, УБЦТС ТӨХК-ийн Налайх түгээх төв, Хэрэглэгчдэд үйлчлэх төв зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагууд …

  • 1 August

    БНСУ-ын төслөөр Налайх дүүрэгт дулааны станц шинээр байгуулна

    S&E Global MGL болон “Солонгосын Дулааны Сүлжээ Инженеринг” компани, Ким Чанг Гил ахлагчтай БНСУ-ын төслийн баг өнөөдөр Налайхын Дулааны станцын үйл ажиллагаатай танилцаж, Налайх дүүрэгт дулааны цахилгаан станц барих тухай санамж бичиг байгуулсантай холбогдуулан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд Налайх дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Налайх Дулааны станцийн дарга Ц.Минжинхүү, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Туяабаатар, БНСУ-ын …

July, 2017

  • 31 July

    Налайх дүүрэг соёл урлагийн ордны таазаа заслаа

      Налайх дүүргийн 2017 оны Орон Нутгийн Хөгжлийн Сангийн Хөрөнгөөр  Соёл урлагийн ордны таазыг засварлах ажлын хяналтын төсөв боловсруулах, засварын ажлыг хийхээр тусгагдсан. Үүний дагуу 2017 оны 06-р сарын 15-ны өдрөөс 07-р сарын 10-ны өдрийн хооронд “Ай Ти Ти Ай” ХХК олон жил засвар хийгдээгүй Соёл урлагийн ордны таазыг засаж, 210м2 дуу шингээгчтэй дүүжин таазыг, лед гэрэлтүүлгийн хамтаар хийсэн бөгөөд …

  • 28 July

    Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдэд бумбын тахилга болж байна

      Налайх дүүргийн бурхан шашны “Сайн Номуун” хийд 2013 оноос эхлэн жил бүр уламжлал болгон “Түмэн” бумбаны тахилгыг зохион байгуулж ирсэн. 3 хоногийн турш үргэлжлэх тус тахилгад Налайх дүүргийн “Сайн Номуун” хийдийн лам нараас гадна Энэтхэг улсын Гоман дацангийн Ринбүчи Күндэлин, лам нар сүсэгтэн олондоо зориулан түмэн бумбаны тахилга хурах юм. Энэ жил “Сайн Номуун” хийд “Түмэн” бумбын тахилгыг 07-р …

  • 28 July

    Налайх дүүрэгт ногоон байгууламжийн ажил эрчимтэй явагдаж байна

     Налайх дүүргийн 2017 оны ОНХСХ-өөр хийгдэх ажлын жагсаалтад Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл, Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны зам дагуу, УБ-Замын-Үүд-Чойр чиглэлийн автозамын уулзвараас Очир худалдааны төв хүртэл, Очир худалдааны төвөөс “МТ” ШТС хүртэл, “МТ” ШТС-аас 3-р хорооны дэнжийн гүүр хүртэл, 7-р хорооны Өвөршандын автозамын дагуу зүлэгжүүлж, гацуур, монос, шинэс, хайлаас, сөөг тарих, ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа барих …