Tag Archives: Налайх дүүрэг

May, 2017

  • 25 May

    Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа

    Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид 2017 оны 05-р сарын 03-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 28-ны өдрийг дуустал Нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, нутаг дэвсгэрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, шалгах, шаардлага тавьж биелэлтийг хангуулах зорилгоор …

  • 23 May

    Налайх дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

    Өнөөдөр  Налайх дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зохион байгуулсан бөгөөд захирал Ц.Сонгууль болон сургалтын албаны дарга С.Мөнхбат нар сургуулийнхаа талаар товч танилцууллаа. Налайхын МСҮТ нь бүсийн хэмжээндээ тэргүүлдэг бөгөөд Политехник коллеж, МСҮТ-үүдийн дунд улсын хэмжээнд зарлагддаг ерөнхий эрдмийн болон мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм. Тус сургуулийн барилгын …

  • 13 May

    Налайх марафон-2017 бүх нийтийн гүйлтийн тэмцээн боллоо

            Иргэдийн спортоор хичээллэх идэвхийг өрнүүлэх, гүйлтийн спортыг хөгжүүлэх, цаашлан нийтийн биеийн тамир спортоор хичээллэж өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр “Налайх марафон-2017” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд Налайх дүүргийн бүх төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл болсон 700 орчим хүн бүх нийтийн гүйлтэд оролцож, 3 км-т гүйлээ. Тэмцээнийг 4 дэх жилдээ зохион байгуулах “Улаанбаатар марафон” олон …

  • 10 May

    Налайх дүүрэгт Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын шинэчлэлтийн ажлын нээлт боллоо

    Налайх дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан дүүргийн төв замууд болох Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нээлт өнөөдөр боллоо. Нийслэлийн авто замын сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1,3 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК өнөөдрөөс эхлэн хийж гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр …

  • 9 May

    Налайх дүүргийн төрийн байгууллагууд нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна

    Налайх дүүрэгт төрийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, тэдний санал хүсэлтийг авах, тулгамдаж буй асуудалд газар дээр нь хариу өгөх зорилгоор дүүргийн төрийн байгууллагууд хуваарийн дагуу нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна. 05 сарын 08-ны өдөр дүүргийн Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдан авах ажиллагааны албанаас дүүргийн Соёлын ордны өмнөх талбайд нээлттэй хаалганы өдөрлөг хийж, …

  • 9 May

    Налайх дүүрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зөвлөгөөн зохион байгууллаа

    2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь – 2017” сэдэвт нэгдсэн зөвлөгөөн боллоо. Уг зөвлөгөөнд дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөлийн дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга Л.Сүх-Очир, дүүргийн прокурорын, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Ариунболд, Цагдаагийн хэлтсийн дарга цагдаагийн …

  • 1 May

    Налайх дүүрэгт 6 дахь удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулжээ

     “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд 04 сарын 29-ны бямба гаригт  Налайх дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж явууллаа. Цэвэрлэгээг дүүргийн 1 дүгээр хорооны Их амны хөндий, 4 дүгээр хорооны Зүүн постноос Бүс нуур, Бүс нуураас урагшаа Налайхын голын төгсгөл хүртэл нийт 11460 м2 нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулж, ЗДТГ-ын хэлтэс, албад байгууллагуудыг хуваан авч …

April, 2017

  • 29 April

    Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлгийн шав тавих ёслол боллоо

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч С.Амарсайханы санаачилгаар БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Налайх дүүрэгт баригдах 50 ортой “Хүүхдийн нэгдсэн эмнэлэг”-ийн шав тавих ёслол 2017 оны 4-р сарын 28-ны өдрийн морин цагт боллоо. Энэхүү арга хэмжээнд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, “Хангарьд-Улаанбаатар” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Ганбаяр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга …

  • 28 April

    Үйлдвэрийн ослоор амь үрэгдсэн иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүллээ

    Өнөөдөр Үйлдвэрлэлийн ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх дэлхийн өдөр.Тус өдрийг тохиолдуулан өнөөдөр Налайх дүүргийн удирдлагууд Уурхайчдын дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 04 сарыг тус дүүрэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сар болгон зарлаж, олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү арга хэмжээ юм. Цэцэг өргөх хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Окобал оролцож, хэлсэн …

  • 27 April

    Налайх дүүргийн Соёлын ордонд Ахмадын хорооны VI бага хурал болж өнгөрлөө

    Өнөөдөр  Налайх дүүргийн Соёлын ордонд Ахмадын хорооны VI бага хурал болж өнгөрлөө. Бага хуралд дүүргийнхээ болоод улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн үе үеийн ахмад буурлуудын төлөөлөл болсон 160 гаруй ахмадууд оролцож, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийсэн ажлаа хэлэлцэн, Ахмадын тухай хуулиа хүлээн авлаа. Бага хурлын үйл ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг …

  • 27 April

    Ч.Раднаабазар: Бид үр хүүхэддээ нөхөн сэргээсэн, ашиглаж болохуйц газар нутгийг өвлүүлэн үлдээх ёстой

    Налайх дүүргийн ЗДТГ-аас дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл болон ашигт малтмал ашиглан үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад барилгын материал, элс, хайрга, дайрга, тоосгоны зэрэг үйлдвэрүүдийн төлөөлөл болсон 40 гаруй хүн оролцож, дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас явууллагаас явуулж байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл авлаа. Уулзалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож хэлсэн үгэндээ “Та бид …

  • 24 April

    Тайландын ИТХ-ын дэд дарга Налайх дүүрэгт айлчиллаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын урилгаар Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Нирундэ Прадиткул тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 04-р сарын 22,23-ны өдөр Налайх дүүрэгт албан ёсны айлчлал хийж, дүүргийн удирдлагуудтай уулзлаа.   Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга А.Булбул, Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар …

  • 24 April

    Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

    Өнөөдөр Налайх  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй тэргүүтэй ажлын хэсэгт тэргүүлэгч К.Сейтхан, төлөөлөгч С.Манатбек, төлөөлөгч Ц.Эрбол, Засаг даргын орлогч С.Тунгалаг, 4-р хорооны ИНХ-ын дарга Р.Жанарбек, 4-р хорооны Засаг дарга Д.Дуламсүрэн, дүүргийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсийн ахлах байцаагч Р.Лхагвасүрэн, байцаагч Ж.Алтанбагана, Тохижилт нийтийн үйлчилгээний мэргэжилтэн Б.Билэгсайхан нар орж ажиллан, төмрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.       “Эйч …

  • 17 April

    Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа

    Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. 2017 оны 04-р сарын 15-ны өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон ажлын албан хаагчид Улаанбаатар …

  • 14 April

    Налайх дүүргийн МСҮТ-ийн “Номын сан” нээлтээ хийлээ

     Налайх дүүргийн Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвөөс хүүхэд бүрийг номонд дуртай болгох, номтой нөхөрлөх орчин бүрдүүлэх зорилгоор “Номын сан”-тай болох ажлыг санаачлан, хэрэгжүүлж, 2017 оны 04-р сарын 13-ны өдөр чөлөөт, уншлагын, видео гэсэн 3 танхимаас бүрдсэн “Номын сан”-гийн нээлтээ хийж, тууз хайчиллаа. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ЗДТГ, “Дархан Геомаш” ХХК-ий удирдла болон бусад албаны хүмүүс оролцож, талархал илэрхийлэв. …