Tag Archives: Налайх дүүрэг

March, 2017

  • 28 March

    Ирэх долоо хоногоос Налайх дүүргийн тээврийн хэрэгсэл хуучин маршрутаар явна

    Налайх дүүргийн нийтийн тээврийн автобус Налайх-Дүнжингарав чиглэлд явдаг нь ард иргэдэд чирэгдэл үүсгэж, оюутан залуус, ахмад буурлууд 2-3 дамжин явдаг асуудалтай тулгарч байсан юм. Тэгвэл дүүргийн иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан санал хүсэлтэд тулгуурлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч С.Амарсайхан Нийтийн тээврийн газар болон бусад холбогдох байгууллагатай хамтран уг асуудлыг шийдвэрлэсэн байна. Ирэх долоо хоногоос Налайх-Багшийн дээд-Налайх чиглэлээр нийтийн тээвэр …

  • 27 March

    Таеквон-догийн дэлхийн хошой аварга К.Сейтханы нэрэмжит тэмцээн боллоо

    Таеквон-догийн дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга, Олон улсын хэмжээний мастер, БТС-ын тэргүүний ажилтан Кенеесарын Сейтханы нэрэмжит “Монгол Улсын аварга” шалгаруулах таеквон-догийн 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн 03 сарын 24-26-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнийг Олон улсын Таеквон-догийн Монголын холбоо, Налайх дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгууллаа. Тэмцээний нээлтэнд дэлхийн хошой аварга К.Сейтхан холбооны удирдлага, хүндэт …

  • 27 March

    Налайх дүүргийн ИТХ-ын албан хаагчид бүх нийтийн цэвэрлэгээ хийлээ

    2017 оны 03-р сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ болж, төрийн байгууллагууд өөрийн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн хогийг цэвэрлэлэв.  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид “Хангай сервис” бөөний төвийн уулзвараас Нисэхийн хорооны зам дагуух нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хогийн цэвэрлэлээ.    Цаашид 05-р сарын 30-ны өдөр хүртэл долоо хоног бүрийн бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах …

  • 23 March

    Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй Казах ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

    Урин хаврын энэ сайхан өдрүүдэд учран золгож буй өнө эртнээс өвлөн уламжилж ирсэн их баяр Наурызыг тохиолдуулан  Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй 4 дүгээр хорооны өндөр настай Казак ахмадууд болох Жавартай, Кармения, Бидай, Монголхаан нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. Тэрээр ахмадуудад чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, хотол олноороо энх мэнд, аз жаргалтай, зол хийморьтой, амар амгалан, урам зоригтой …

  • 21 March

    Наурыз баярын босгон дээр төрийн дээд одон медаль гардууллаа

    Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Казак түмний уламжлалт Наурызын баяр, шинэ цагийн зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярыг тохиолдуулан боловсрол, батлан хамгаалах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдийг Монгол улсын төрийн дээд одон медалиар шагнасныг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй гардуулан өглөө. ИТХ-ын дарга Б.Нэргүй төрийн дээд одон медаль хүртсэн иргэдэд …

  • 20 March

    Л.Байгал:ЯТТ-ийн үйлчилгээг иргэдэд 20 минутад хүргэж үйлчлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллах үеэрээ дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.1924 онд үүсэн байгуулагдсан тус төвийн барилга, тоног төхөөрөмжүүд хуучирч муудсанаас эхлээд тулгамдсан асуудал олон байгааг НИТХ-ын даргад танилцуулав. Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгал хэлэхдээ “Манай төв нийт 4 байртай. Бүх барилгын дээвэр муудсан. Дусаал дусч, цонхоор салхи сийгдэг, чийгтэй, зарим …

  • 17 March

    Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо

    Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр, Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын ажиллагаа 03 сарын 16-нд Уурхайчдын талбайд боллоо. Налайх цэргийн хотхоны анги салбаруудын цэргийн дуут жагсаал, Байлдааны туг залах ёслолоор өнөөдрийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Үүний дараагаар Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлаач, хурандаа …

  • 16 March

    Налайх дүүрэг доторт 1,4 км авто замыг бүрэн шинэчилнэ

    Энэ онд хийгдэх Даваажав, Дамдин, Найрамдлын гудамжны авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын зураг төсвийн гүйцэтгэгч компанийн төлөөлөлтэй Налайх дүүргийн ЗДТГ-ын Хот төлөвлөлтийн хэлтэс, холбогдох байгууллагын төлөөлөл энэ сарын 15-нд уулзалт хийлээ. Тус гудамжуудын авто замуудыг ашиглалтад оруулснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлт огт хийгдээгүй тул хучилт бүхэлдээ бүтцийн эвдрэлд орсон. Тиймээс нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто замын шинэчлэлийг цогц байдлаар хийхээр төлөвлөөд байна. …

  • 16 March

    Налайхад зөвшөөрөлгүй уурхайг хааж эхэллээ

    Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Уурхайн ам цооногийг булах, нөхөн сэргээлт хийх ажилтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь танилцлаа. Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь …

  • 14 March

    Налайх дүүргийн удирдлагууд Эрүүл Мэндийн Нэгдлийн үйл ажиллагаатай танилцлаа

     Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, Налайх дүүргийн  Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар Эрүүл Мэндийн Нэгдлийн төвийн үйл ажиллагаатай танилцахад нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж, оношилгооны аппарат муудсан, эмнэлгийн байрны зарим өрөө нь мөөгөнцөртөж, дусаал гоождог, вакум цонхны амлагаа муу хийгдсэнээс цан цохиж, хүйтэн байдаг зэрэг асуудлыг Эрүүл Мэндийн Нэгдлийн дарга Л.Байгал дүүргийн удирдлагуудад танилцуулж байлаа. Мөн дүүргийн удирдлагууд тус эмнэлгийн …

February, 2017

  • 22 February

    Налайх дүүргээс ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг угтаж Налайх дүүргийн ИТХ, ЗДТГ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс хамтран дүүргийнхээ албан байгууллагын харьяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлж байна. Дүүргийн хэмжээнд ямар нэг албан байгууллагад харьяалагддаггүй 2730 ахмад настан байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулж байна. Өнөөдөр 1, 2 дугаар хорооны 1040 гаруй ахмадуудыг хүлээн авлаа. Энэхүү үйл ажиллагаанд Налайх …

  • 22 February

    Налайх дүүргийн Засаг дарга байгууллагын дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

      Өнөөдөр Налайх дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ёслол боллоо. Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазартай Эдийн засаг, хот байгуулалт хариуцсан орлогч Ц.Нарандалай, Үйлдвэр, ногоон хөгжил хариуцсан орлогч С.Тунгалаг, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, 7 хорооны Засаг дарга, 45 байгууллагын дарга, удирдлагууд үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг үзэглэлээ. Үр дүнгийн гэрээний …

  • 16 February

    Налайх дүүргийн Засаг дарга 100 хоногийн ажлаа иргэддээ тайлагналаа

    Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон түүний баг ажлаа хүлээж аваад 100 хоногийн хугацаанд хийсэн ажил болон цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөсөн ажлаа өнөөдөр иргэддээ тайлагналаа. Тайлан өдөрлөгт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хэлтсийн дарга Т.Оргил-Эрдэнэ, Авто замын хөгжлийн газрын дарга орлогч дарга Б.Индра болон дүүргийн удирдлагууд оролцлоо. “Иргэдийн оролцоотой хөгжлийн төлөө” тайлант өдөрлөгийн эхэнд …

  • 10 February

    Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны нээлт боллоо

      Налайх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан, ЭМНДЕГ-ын Тамгын газрын  дарга Б.Батхуяг болон дүүрэг байгууллагын дарга удирдлагууд будаг нь үнэртсэн шинэ байрны нээлтэнд оролцлоо. ЭМНДХ-ийн хуучин байр 1951 онд ашиглалтад орж ашиглалтын хугацаа дууссан учир Улсын төсвийн 900,0 сая төгрөгийн хөрөнгөөр тус хэлтсийн …