Бүгд Найрамдах Солонгос Улсын төлөөлөгч Нунсан хотын олон улсын харилцааны тусгай зөвлөх Ион Жонкү, олон улсын харилцааны менежер Ким Кванки, олон улсын харилцааны зохицуулагч Чой Миёон нар 2017 оны 04-р сарын 12-ны өдөр Налайх дүүргийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нэргүй, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон бусад албаны хүмүүс оролцож, Монгол Солонгос хоёр орны …
Tag Archives: Налайх дүүрэг
April, 2017
-
7 April
Налайх дүүргийн Засаг дарга хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглолоо
Налайх дүүрэг бол “Хүүхдэд ээлтэй дүүрэг”. Тийм ч учраас хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хаврын цагт хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож, дүүргийн Засаг дарга захирамж гаргалаа. Захирамжаар жил бүрийн 11 сарын 01-ний өдрөөс дараа оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг зохион байгуулахыг хориглолоо. Дүүрэгт зохион байгуулах хурдан морины уралдааны талаар …
-
4 April
Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөнд иргэд баяртай байна
Налайхын автобусны чиглэл өөрчлөгдсөн, мөн нийтийн тээврийн төлбөрийн журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр автобусаар зорчигч иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Налайх Улаанбаатар чиглэлийн нийтийн тээвэр өмнө нь Дүнжингарав худалдааны төв хүрээд буцаж эргэдэг байсан бол 04 сарын 01-нээс эхлэн Налайх-Багшийн дээд хүрээд 64 дүгээр дэлгүүрээр буцаж эргэдэг боллоо. Энэ асуудлыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан нийслэлийн …
-
4 April
Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх журамд өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан өнөөдөр Засаг даргын тамгын газарт Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөлд шинэчилсэн төслийг танилцуулан, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шинэчилсэн төслийн танилцуулгыг Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга П.Нарантуяа танилцууллаа. Өмнө нь тусгай …
-
3 April
Налайх дүүрэгт бүх нийтийн цэвэрлэгээ боллоо
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын 01 дугаар албан даалгаврын дагуу 03-р сарын 20-оос 05-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгосонтой холбогдуулан долоо хоног бүрийн Бямба гараг бүх нийтийн их цэвэрлэгээ хийж байна. 2017 оны 04-р сарын 01-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид “Хангай сервис” …
-
3 April
Налайх дүүргийн ИТХ-ын албан хаагчид Ажлын байрны дасгал хөдөлгөөн хийж эхэллээ
2017 оны 03-р сарын 29-ний өдөр амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагаараа идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх, эрүүл амьдралыг үлгэр жишээч байдлын мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Налайх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн арга зүйч эмч Б.Казанбай, арга зүйч Н.Оюунсүрэнгийн “Хөдөлгөөн, эрүүл мэнд” сэдэвт лекцэд дүүргийн Иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын ажлын албаны 10 албан хаагч хамрагдаж, …
-
1 April
Налайхчууд төв талбайгаа угаалаа
Өнөөдөр Налайхчууд бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, дүүргийн төв талбайгаа угаалаа. Өнгөрсөн 03 сарын 25-ны бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ хийж, нийт 30 байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч, 112 аж ахуйн нэгж, 300 иргэн хамрагдаж, 48481 м2 талбайн, 96,5 тонн хогийг түүж цэвэрлэсэн бол энэ удаад мөн төрийн байгууллагууд ойр орчмын 50 метр газар болон хариуцсан нийтийн эзэмшлийн …
March, 2017
-
31 March
Хороодод гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Налайх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран 2017 оны 03-р сарын 27-29-ний өдрүүдэд дүүргийн 7 хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэж буй ажилтай танилцаж, сургалт семинарын ажлыг зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд хороодын Иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга, хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч, хэв журмын урамшуулалт …
-
30 March
Налайх дүүргийн удирдлагууд Японы Шизуока мужид айлчиллаа
Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазараар ахлуулсан Баянгол, Чингэлтэй дүүргийн удирдлагууд 2017 оны 03 сарын 20-24-ны өдрүүдэд Японы улсын Шизуока мужид албан айлчлал хийлээ. Налайх дүүргийн бүрэлдэхүүнд Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Х.Анхбаяр, Эдийн засаг, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч Ц.Нарандалай нар багтсан бөгөөд Япон улсын Шизуока мужийн дарга Ноён Кавакацү Хейтагийн урилгаар айлчилсан юм. …
-
30 March
Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлье” лекц боллоо
Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар Эрдэнэзуу хийдийн хамба лам Х.Баасансүрэн “Зүрхийг тань дайлья” лекц 2017 оны 03 сарын 29-ний өдөр Налайх дүүргийн Соёл урлагийн ордонд боллоо. Тэрээр сургаальдаа “Зарим хэрэгт өвс мэт бөхөлз Зарим хэрэгт гал мэт дүрэлз Зарим хэрэгт боол мэт гүй Зарим хэрэгт уул мэт суу! Байхгүй зүйлээрээ дутахын гачлан Байгаа зүйлээ голохын гаслан Хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон Ховдог …
-
28 March
“Улаанбаатар марафон” ОУ-ын гүйлтийн тэмцээний цомыг Налайх дүүргийн ИТХ хүлээн авлаа
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 4 дэх жилдээ болох гэж байна. Нийслэлийн иргэдийн идэвхийг өрнүүлж өргөнөөр оролцуулах, нийслэл хотоо олон улсад сурталчлах болон дэлхийн хэмжээний тамирчдыг Монгол Улсад ирдэг болгох зорилготой уг тэмцээнийг 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм. Зохион байгуулах үйл ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цомыг 2017 оны 03-р сарын 27-ны өдрөөс 5 …
-
28 March
Налайх дүүргийн цагдаагийн алба хаагчдын тангараг өргөх ёслол боллоо
1993, 2003 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг 2017 оны 02-р сарын 09-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэчлэн батлагдсан. Уг хуулиар цагдаагийн тангараг шинэчлэгдсэнтэй холбогдуулан Налайх дүүргийн Цагдаагийн байгууллагын албан хаагчид 2017 оны 03-р сарын 28-ны өдрийн 11 цаг 40 минутад тангараг өргөх ёслолын ажиллагааг дүүргийн Соёл урлагийн ордны өмнөх төв талбайд ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Ёслолын ажиллагаанд дүүргийн …
-
28 March
Налайх дүүрэг бямба гариг бүрт бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх тухай Налайх дүүргийн Засаг даргын албан даалгавараар энэ сарын 20-ноос тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хог хаягдалтай тэмцэх, тохижилтын ажлыг эрчимжүүлэх сар” болгон ажиллаж байна. Албан даалгаврын дагуу бямба гариг бүр бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөж байгууллагууд өөрийн ажлын байрны орчны 50м талбайгаас гадна нийтийн эзэмшлийн хуваарьт газрыг тогтмол цэвэрлэж хэвшихийг …
-
28 March
К.Сейтханы нэрэмжит Таеквондогийн АШ 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн боллоо
Олон Улсын Таеквон-догийн Монголын Холбоо, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулсан Дэлхийн Хошой аварга, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч Кенеесарын СЕЙТХАН-ы нэрэмжит “Монгол улсын аварга шалгаруулах 24 дэх удаагийн нээлттэй тэмцээн” 2017 оны 03-р сарын 25,26-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээний нээлтэд дэлхийн …
-
28 March
Нийслэлийн 9 дүүргийн ИТХ-ын админуудын сургалт боллоо
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монголика амралтын баазад 2017 оны 03-р сарын 24,25-ны өдрүүдэд 9 дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын админуудын сургалт боллоо. Сургалтад khural.mn цахим хуудас хөтлөгч админ, хэвлэл мэдээлэлэл хариуцсан 24 албан хаагчид хамрагдаж, цахим хуудасны стандарт, цэс, ангилал, төрөл, мэдээ нийтлэх сэдвийн хүрээнд хэрэглээний дадлага хийж, сайн туршлагаа харилцан …